BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил, бараан пиджак, цэнхэр цамц өмссөн энтрепренер дээвэр дээр зогсож, цаана нь бүдгэрсэн хотын дүр төрхтэй. Баруун талд Крис Миллерийн "Чипийн дайн: Дэлхийн хамгийн чухал технологийн төлөөх тэмцэл" номын хавтас байна. - Business.MN

Чипний дайн: АНУ-ын номер нэг худалдан авагч (Хятад) нь номер нэг өрсөлдөгч юм

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-05-08
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Financial Times-ийн 2022 оны Шилдэг Бизнесийн ном шагналыг хүртсэн бүтээлд хагас дамжуулагчийн зах зээлд тэргүүлэхийн төлөөх тулааныг онцолжээ.

***

Аризона мужид Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC)-ийн шинэ үйлдвэрийн шав тавих ёслол 2022 оны 12 дугаар сарын 6-нд болж, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон чип үйлдвэрлэгч тус компанийг үүсгэн байгуулагч Моррис Чанг нар оролцсон. Крис Миллерийн “Chip War” номыг онцлох үүнээс гайхалтай тохиолдол байхгүй нь лавтай. Ж.Байденыг Аризонад очихын өмнөхөн К.Миллер “Financial Times Business Book of the Year Award” шагналыг хүртсэн юм. Түүний номд хагас дамжуулагчийн салбарын хөгжлийн түүх болон TSMC зэрэг цөөн тооны компани хэрхэн дээд зэргийн микрочипний олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд давамгайлах болсон тухай өгүүлдэг. М.Чанг, Ж.Байден нар Аризонад TSMC-ийн хамгийн том худалдан авагч болох Apple, Nvidia-ийн гүйцэтгэх захирлуудтай хамт ирсэн юм.

“Нийлүүлэлтийн сүлжээний газар зүйг өөрөөр сэтгэх олон шалтгаантай TMSC зэрэг компани тулгарч байна. Тэдэн рүү зөвхөн улс төрчид утасдахаас гадна… хэрэглэгчид ч мөн шаардлага тавьж байна” гэж К.Миллер “Financial Times”-д өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тайвань өдгөө геополитик, нөлөөллийн том хагалбар дээр оршиж буй. Нийлүүлэлтийн даяарчлагдсан сүлжээ нь чипний хангамжийн бат суурь хэвээр байна гэдэгт саяхныг хүртэл компаниуд итгэсээр ирэв. Гэвч компанийн удирдлагууд гэнэт “Тайваний эрсдэл”-д санаа зовж эхэллээ. Тэд АНУ, БНХАУ-ын хооронд дайн дэгдэх эрсдэлээс эмээж, чипний хөгжүүлэлт болон хангамжийн улмаас үүссэн худалдааны дайны нөлөөтэй зууралдаж байна.

Судлаачид үүнийг “зэвсэглэсэн харилцан хамаарал” гэж нэрлэснийг К.Миллер эдийн засгийн хүчирхэг гүрнүүдийн харилцан холбоотой ашиг сонирхол нь “зөрчлийг бууруулж, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих” бус харин “өрсөлдөөний шинэ орон зай”-г бий болгодог гэж дүгнэжээ. АНУ, БНХАУ, Европын холбоо татаас, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар дотоодын чип үйлдвэрлэлд илүү их хөрөнгө оруулахыг дэмжих буй нь дээрх эрсдэлийг бууруулах нэг арга юм.

Нийлүүлэлтийн сүлжээний газар зүйг өөрөөр сэтгэх олон шалтгаантай TMSC зэрэг компани тулгарч байна. Тэдэн рүү зөвхөн улс төрчид утасдахаас гадна… хэрэглэгчид ч мөн шаардлага тавьж байна.

К.Миллерийг таван жилийн өмнөөс “батлагдаагүй ойлголт” дээр үндэслэж номоо бичиж эхэлсэн гэж хэлэмгүй. “Эдийн засгаа харилцан сүйрүүлэх” эрсдэл нь супер гүрнүүдийг чипний нийлүүлэлтийн сүлжээнд эзэлж буй байр сууриа ашиглан хэн хэндээ дарамт үзүүлэхээс сэргийлнэ гэдэгт К.Миллер итгэж байв. “Тэгтэл номоо бичих таван жилийн хугацаанд өдөр бүр “Financial Times”-г уншиж, тухай бүр аймшигтай шинэ статистик мэдээлэл гарах болсноор миний бодол буруу байсан нь харагдаж эхэлсэн” гэж тэрбээр хэлэв. Тухайлбал, цар тахал нь автомашин үйлдвэрлэл, бусад салбарт ашигладаг чипний эрэлтэд цохилт өгч, хомсдол үүсгэснээр TSMC, БНСУ-ын Samsung зэрэг үйлдвэрлэгчдээс тус салбар хамааралтай байгааг тод харуулсан. Украин руу ОХУ халдан довтолсон нь геоэдийн засгийн тогтвортой байдлын талаарх төсөөллийг ч өөрчиллөө.

“Chip War” ном худалдаанд гарч эхэлсэн 2022 оны 10 дугаар сард шинэ үеийн хагас дамжуулагчийг бие дааж үйлдвэрлэдэг болоход нь саад хийх зорилгоор АНУ экспортын хяналтыг БНХАУ-д тавив. Хүйтэн дайны үеэр цөмийн энх тайвныг сахиулж байсан тогтолцоо болон өнөөгийн эдийн засгийн сөргөлдөөний хоорондох харилцан сүйрүүлэх зарчмын ялгааг К.Миллер номдоо дараах байдлаар тайлбарлажээ. “Цөмийн зэвсэг ашиглах маш тодорхой босго бий. Зэвсгийг нэг бол ашиглана, эсвэл ашиглахгүй. Харин эдийн засгийн харилцан хамаарлын хувьд аль нэг улс нь босго, заагийг давсан гэдгийг харуулах зүйл байдаггүй. Үнэн хэрэгтээ давж болох маш олон босго бий” гэж тэрбээр өгүүлсэн.

Хагас дамжуулагчийн салбарт Америк илт давуу байснаас голчлон шалтгаалж 1980-аад оны үед АНУ-ЗХУ-ын батлан хамгаалахын салбарт үүссэн ялгааг Оросыг дагнан судалдаг эдийн засгийн түүхч мэргэжилтэй К.Миллер сонирхож эхэлжээ. “Зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд ялагдсан шалтгаан нь байлдааны системүүдийг бүтээдэг гол технологид байсан гэдгийг ЗХУ-д ойлгуулсан тэрхүү технологи өдгөө АНУ-БНХАУ-ын өрсөлдөөнийг үүсгэж байна” гэж К.Миллер үзсэнээр судалгааны сэдвээ өөрчилжээ. Газрын тосны бус чипний импортод БНХАУ илүү их мөнгө зарцуулдаг нь түүний сонирхлыг улам лавшруулав. Уг статистик мэдээлэл нь үнэхээр гайхалтай санагдсан учраас үл итгэсэн К.Миллер НҮБ-ын худалдааны байгууллагын өгөгдлийн сангаас хэд хэдэн удаа татаж авч мэдээллээ шалгасан аж.

Гэхдээ “Chip War” бол геополитик, технологийн түүх төдий биш юм. Уг номд мөн олон гайхалтай инноватор, энтрепренерүүдийн түүх бий. Тэдний нэг нь Хонконгоор дамжиж АНУ руу дүрвэсэн, чипний технологийн анхдагчдын нэг “Texas Instruments” (TI) компаниас ажлын гараагаа эхэлж албан тушаал ахисан Хятад гаралтай Чанг юм. Тэрбээр олон худалдан авагчид зориулж чип “цутгах” санааг 1970-аад дэвшүүлэн тавьсан нь тус салбарыг эрс өөрчилжээ. Гэвч TI түүний санааг үл хайхарсан төдийгүй гүйцэтгэх захирал болох гэсэн Чангийн амбицыг үгүй хийв. Ийнхүү түүнийг ажилгүй байх үед буюу 1985 онд Тайваний Засгийн газар урьж, хоосон чек өгөөд чип цутгах санаагаа улсад нь хэрэгжүүлэхийг санал болгожээ. Түүний бүтээл гэж болох TSMC-ийн амжилт, төгөлдөршил, цар хүрээтэй өнөө цагт өрсөлдөх, эн зэрэгцэх компани байхгүй.

Хэрэв Чанг TI-ийн захирал болсон бол юу болох байсан талаар К.Миллер гайхан боддог. “TSMC гэдэг нь Texas Semiconductor Manufacturing Company гэсэн нэрний товчлол болох байсан гэх бодол хамгийн түрүүнд толгойд орж ирэх нь гарцаагүй” гэж тэрбээр өгүүлэв. Өөр нэг алдагдсан боломж бол АНУ-ын чип үйлдвэрлэгч Intel компани Энди Гроувын удирдлагад хагас дамжуулагчийн инновацдаа тулгуурлан улам томорч чадаагүй явдал юм. “Intel хэт удаан хугацаанд хэт том байсан учраас шаардлагатай зарим эрсдэлийг гаргаж чадаагүй. Жишээлбэл, ухаалаг гар утас бүтээхээс, салбартаа хиймэл оюуны шилжилт хийхээс тэд хоцорсон. Чухам энэ бүхнээс хоцорсон нь Гроувыг аймаар биш юм гэхэд асар бүтээмжтэй менежер болоход нь нөлөөлсөн болов уу” гэж К.Миллер өгүүлэв.

Менежерийн ур чадвар, нийлүүлэлтийн сүлжээг эзэмших, үйлдвэрлэлийн бүтээмж зэрэг дутуу үнэлэгддэг чадваруудад Tufts их сургуулийн Флетчерийн нэрэмжит Хууль, дипломат бодлогын сургуулийн дэд профессор К.Миллер онцгой ач холбогдол өгдөг. Хагас дамжуулагчийн салбарт давуу байдал олж авахад эдгээр нь нээлт, инновац эсвэл Засгийн газрын дэмжлэгтэй эн тэнцэх хэмжээний чухал үүрэгтэй гэж тэрбээр онцлов.

Тэрбээр чип бүтээдэг маш боловсронгуй багаж хэрэгсэл хийдэг Данийн ASML компанийг жишээ болгосон юм. “Тэд ажлаа нийлүүлэлтийн цогц сүлжээг удирдах гэж тодорхойлдог. Тэд үнэхээр сод ухаантай инженерүүд. Гэхдээ жинхэнэ сод ухаан нь зарим хүний хэлдгээр бага үнэ цэн өгөгч буюу эд ангиудыг угсрах үйл ажиллагаанд оршдог юм” гэж К.Миллер өгүүлэв. Үнэхээр ч ASML-ийн угсрах онцгой ур чадвар нь тэдэнд маш их үнэ цэн нэмдэг. Тус компанийн ашигладаг хэт-ягаан туяаны хэвлэх машин нь олон мянган маш нарийн эд ангиас бүрдэх бөгөөд тус бүр нь 100 сая ам.долларын үнэтэй юм.

Хагас дамжуулагчийн салбарын худалдан авагч, үйлдвэрлэгч, Засгийн газрын хоорондох давхацсан, заримдаа сөргөлдсөн ашиг сонирхлыг дэлхий дахин зохицуулж, эвлэрүүлнэ гэдэгт сүүлийн таван жилд улам бүр итгэлгүй болж буйгаа К.Миллер илэрхийлсэн.  

Чипний талбарт БНХАУ-д улам их дарамт үзүүлэхийг хичээж буй АНУ-ын бодлого боловсруулагчдын хувьд “суурь бэрхшээл” нь юу болохыг тус номд дурдагддаг нэгэн компанийн гүйцэтгэх захирлын үгнээс эш татах юм бол “манай номер нэг худалдан авагч (БНХАУ) бол манай номер нэг өрсөлдөгч” байдагт оршиж буй ажээ. Чипний дипломат бодлогын талбарт Ж.Байдены засаг захиргаанд тулгарч буй хамгийн том сорилт бол “аюулгүй байдлын асуудал болон эдийн засгийн асуудлын хоорондох тэнцвэрийг олох” гэж К.Миллер үзэж буй. “Энэ талаар хоёр өөр байр суурь баримтлагчдын аль аль нь үгээ илэрхийлж эхэлсэн бөгөөд тэд аюулгүй байдалд мөн нээлттэй зах зээлийг хадгалах талаар санаа зовниж байна” гэж нэмж хэлэв.

Эдийн засгаа сүйрүүлэх эрсдэл нь БНХАУ-Тайвань, АНУ-БНХАУ-ын хооронд энх тайвныг хадгалахад нөлөөлнө гэж К.Миллер үзэж буй ч “үүнд намайг хэр итгэлтэй байна вэ гэж асуувал маш их итгэлтэй байх тийм ч олон шалтгааныг олж харахгүй байна гэж хариулах байлаа” гэсэн юм.

bookzone
Тагууд: АНУБНХАУГеополитикханган нийлүүлэлт

Санал болгох:

Two shipping containers collide in mid-air against a sunset sky. The left container features the U.S. flag, while the right displays the Chinese flag. The collision results in a dramatic spray of debris.
Худалдааны дайн хаана хүрч дуусах вэ
Хоёр талдаа өндөр, гэрэлтүүлэгтэй серверийн тавиур бүхий урт нарийхан дата төвийн өрөө. Төрөл бүрийн өнгөт гэрлээр гялалзаж буй серверүүд нь аливаа бизнес эрхлэгчдэд тохиромжтой футурист, өндөр технологийн уур амьсгалыг бүрдүүлдэг. Өнгөлсөн шал нь гэрлийн эрч хүчтэй гэрлийг тусгадаг. - Business.MN
Америк, Хятадын технологийн дайн “үүлэнд” хүрэв
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00