BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нэг эмэгтэй цагаан буйдан дээр саарал пиджак өмсөж, хар хүзүүвчтэй сууж байна. Хажууд нь онгорхой дэвтэр бүхий гантиг ширээн дээр байрлуулсан зөөврийн компьютер руу тэр инээмсэглэж, энтрепренерийн сүнсийг шингээдэг. Арын дэвсгэр нь өдрийн гэрэлтэй том цонхтой. - Business.MN

“Астра цэцэгт мэндчилгээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Plus+ рестораны үүсгэн байгуулагч А.Бүжин

Баяр нэмдэг бизнес буюу PLUS+ ресторан

У.Түвшинбаяр   У.Түвшинбаяр
2023-05-15
  Woman entrepreneur, Амт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

“Астра цэцэгт мэндчилгээ” ХХК -ийн гүйцэтгэх захирал, Plus+ рестораны үүсгэн байгуулагч А.Бүжин нь 2018 оноос эвент (үйл ажиллагаа) зохион байгуулах чиглэлд өөрийгөө сорьж, багагүй туршлага хуримтлуулжээ.

***

“Үргэлж өргөжин тэлж, олон хүний амьдралд эерэг үр дүн авчраасай гэсэн утгыг  бэлгэдэж Plus+ нэрийг сонгон өгсөн” хэмээн ярих энэ эмэгтэй даатгалын салбарт 10 гаруй жил актуарч (математик, магадлалын онол дээр суурилан ирээдүйд учрах эрсдэлийг төсөөлөн, хэмждэг мэргэжилтэн)-аар ажилласан. Актуарын олон улсын шалгалт өгч, эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн нэгэн. Бизнесээ эхлэхээс өмнөх гурван жилийн хугацаанд даатгалын салбартаа бизнес хөгжлийн газрын захирлаар ажилласан туршлагатай. Харин одоо өөрийн төрөлх өгөгдөл болох аливааг зохион байгуулах чадвараа хөгжүүлэн Plus+ гэх ресторанаа байгуулжээ.

Мөн тэрбээр 2018 оноос ажлынхаа хажуугаар цэцгийн бизнес эрхлэх болов. Баяр болохоор цэцгийн бизнестээ анхаарал хандуулдаг байж. Харин 2021 онд Сүхбаатарын талбайн хойд талд дэлгүүрээ нээж, цэцгийн онлайн худалдааны вэбсайтаа шинэчилж, брэндинг хийснээр нэг жилийн хугацаанд гурав дахин өсөлттэй ажиллажээ. Ингээд цэцгийн бизнестэйгээ уялдуулан өөр нэгэн хэрэглэгчид баяр хөөр бэлэглэх бизнес болох Plus+ рестораныг байгуулсан нь энэ. 

“Астра цэцэгт мэндчилгээ” ХХК -ийн гүйцэтгэх захирал, Plus+ рестораны үүсгэн байгуулагч А.Бүжин нь 2018 оноос эвент (үйл ажиллагаа) зохион байгуулах чиглэлд өөрийгөө сорьж, багагүй туршлага хуримтлуулжээ. Улмаар өнгөрсөн арванхоёрдугаар сард математикийн ертөнцөө орхин, үйлчилгээний салбарын хаалгыг тогшив. Энэ тухайд тэрбээр, “Эвент зохион байгуулах үедээ даатгалын ажлаасаа түр хугацаанд чөлөө авдаг байлаа. 2018, 2019 онд туршиж үзэхэд амжилттай болсон учир эл бизнесийг чадна гэсэн итгэл үнэмшлээр эхлүүлсэн. Арванхоёрдугаар сард ачаалал их байсан ч нэг, хоёрдугаар сард эрэлт багасаж, гуравдугаар сард бага зэргийн өсөлттэй байна. Цаашдаа илүү эерэг төсөөлөлтэй байгаа” гэлээ. 

Plus+ ресторан 20 орчим ажилтантай бөгөөд бизнес уулзалт, төрсөн өдөр, хүлээн авалт, үсний найр, Цагаан сарын золголт, ойн арга хэмжээ, шинэ жил, найзуудын уулзалт, хурал зөвлөгөөн гээд бүхий л төрлийн арга хэмжээг чанартай өндөр түвшинд зохион байгуулж байна. Мөн гадна талбайн террассаа ажиллуулж, зуны турш залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нэмж хэлэхэд, үндсэн танхимдаа 50-60, террастаа 100-200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр нь VIP төдийгүй уудам цэлгэр цонхтой 10-25 хүний багтаамжтай өрөөнүүд бий. Plus+ ресторан хамгийн сүүлийн үеийн чанартай хөгжим, тоног төхөөрөмж бүхий караокегээр өрөө болгоноо тоногложээ. Мөн 10 гаруй нэр төрлийн коктейль, 20 орчим нэр төрлийн хоолоор цэсээ баяжуулсан байна. Шинээр нээгдээд удаагүй учир уян хатан нөхцөл, хөнгөлөлттэй үнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Тухайлбал, “Астра” цэцгийн дэлгүүрээсээ цэцэг худалдаж авсан хүнд VIP караокены хоёр цагийн эрх бэлэглэх гэх зэрэг урамшууллыг олгож буй. Иймээс ч гишүүнчлэлийн карт гаргаагүй байхад л, урьдчилан төлбөрөө төлж, захиалга өгдөг үнэнч  үйлчлүүлэгчдийн эгнээг бий болгожээ.

“Өмнөх ажил маань дунд түвшиний удирдлага байсан учраас олон хүнтэй зөвлөлдөж, шийдвэр гаргадаг байв. Харин хувийн бизнест бүх зүйлээ өөрөө шийдээд хурдтай ажиллах боломжтой байдгаараа ялгаатай” гэж А.Бүжин захирал хэлэв. Мөн тэрбээр, “Ямар ч бизнес эрхлэхдээ хэрэглэгчдэд хоногшуулахад чиглэн маркетингаа хийж, түүнийгээ дагасан бодит үйлчилгээгээ чанартай байлгаж чадвал амжилттай болдог” хэмээн томьёолж байна. 

10 гаруй нэр төрлийн коктейль, 20 орчим нэр төрлийн хоолоор цэсээ баяжуулсан байна.

“Хан-Уул” дүүрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо найзуудтайгаа уулзах гэхээр суух газар хомс учир тав тухтай үйлчилгээ санал болгодог ресторан нээе, эвент зохион байгуулах хоббигоо хэрэгжүүлье гэж А.Бүжин захирал шийдсэн аж. Цэцгийн бизнесээ рестораныхоо үйл ажиллагаатай холбон ажиллаж буй эл бүсгүй “Манайхаар үйлчлүүлсэн хүн бүхэн сэтгэл ханамж өндөр байвал тэр л бизнесийн маань үндсэн зорилго” хэмээн тодорхойлжээ. 

А.Бүжин “Бизнес бүхний тэргүүн шугамд борлуулалт явдаг. Орж ирэх урсгалаа нэмэгдүүлэх, тохирсон зарцуулалт хийх, ашгаа зөв тооцох ийм л процессоор санхүүгийн зүй тогтол өрнөдөг. Бид бизнесээрээ дамжуулан бага ч гэсэн нийгмийн стресс бухимдлыг бууруулах, аз жаргал бэлэглэхийг эрмэлздэг.” гэлээ. 

Сайхан цэцэгс аваад баярладаггүй хүн ховор. Үүнтэй адил сайхан тансаг орчин ороод тав тухыг мэдрэн, амтат хоол зооглох нь амьдралын нэгэн баяр баясал болдог.  Тэгвэл математикч бүсгүйн энэ бизнес цэвэр цэмцгэр орчинд тав тухтай, найрсаг үйлчилгээ, амтат хоол, боломжийн үнэ, нэг дороос цогц үйлчилгээ авах боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож буйгаараа онцлогтой. 

bookzone
Тагууд: PLUS+ рестораннийтийн хоол

Санал болгох:

Олуулаа хуваалцах онцгой амт
Олуулаа хуваалцах онцгой амт
Урт хар үстэй эмэгтэй "Cosy Club" нэртэй тухтай кафед сууж байна. Тэр торгомсог цамц өмсөж, камер руу инээмсэглэж, энтрепренер мэдрэмж төрүүлдэг. Түүний урд ширээн дээр аяга кофе байх бөгөөд арын дэвсгэр нь ургамал, дулаан гэрэлтүүлгээр дүүрэн байдаг. - Business.MN
Cosy club – Гэр мэт тухтай
У.Түвшинбаяр

У.Түвшинбаяр

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00