100 техниктэй аж ахуйн нэгж ECO System-ийг суурилуулахад нэг жилийн дараа 5.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.
***
Хүн төрөлхтөн хүрэн эдийн засгаас илүүтэй ногоон эдийн засгийг эрхэмлэх болсон энэ цаг үед “Эко Майн Системс” ХХК инновац шингэсэн, патенттай, дэвшилтэд технологийг АНУ-аас албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад нэвтрүүлээд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Досан ECO System-ийг “Байгаль орчинд ээлтэй, санхүүд хэмнэлттэй, эдийн засгийн өндөр үр ашигтай” бүтээгдэхүүн гэж онцлов. Түүнийг ээлжит салбараа нээхээр Перу улсыг зорихын өмнөхөн уулзсан юм.
Автомашин ба бид
Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 12 дугаар сарын байдлаар манай улсад 1.2 сая автомашин байна гэсэн тоон мэдээлэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь автомашин эзэмшигч байх нь. Хөдөлгүүрээр нь авч үзвэл эдгээр машины 80% нь бензин, 9% нь дизель, 7% нь газ, 4% нь газан, харин нийт тээврийн хэрэгслүүдийн 90% нь арваас дээш жилийн насжилттай бөгөөд талаас илүү нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.
Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон мянган авто тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 20%-ийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг.
Автомашины яндангаас ялгарах утаанд 260 гаруй төрлийн химийн элемент агуулагддаг. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй 1,000 гаруй автобус жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж байна. Ийм агаараар бид амьсгалдаг.
Автомашины яндангаас ялгардаг хорт утаа нь азотын давхар исэл (NOx), нүүрстөрөгчийн дутуу исэл(CO), тоос, тоосонцор(PM2.5-10) хүхрийн хий (SO2), шатадгүй нүүрсустөрөгч (HC) үнэрт органик нэгдлүүдийг агуулагдаг ба энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлдэг.
НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины яндангаас ялгарах хорт хийн нэгдэл, утаа багтдаг. Үүний дотор бензин хөдөлгүүрт автомашины яндангаас ялгаран гардаг нүүрстөрөгчийн дутуу исэл(CO) нь хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхт бодисын дараа хоёрт, дизель хөдөлгүүрт автомашины яндангаас ялгардаг азотын исэл (NOx) дөрөвт ордог гэж тодорхойлсон.
Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-150 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар хөөрч замхрахгүй, орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай тул эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хүүхдээ өргөж явахыг зөвлөдөг билээ.
Машин замын хажуу замаар гүйх нь эрүүл мэндэд маш хортой. Учир нь машины бензин, түлшний шаталтаас үүссэн угаарын хий буюу азотын дан болон давхар исэл (NO, NO2) үүсдэг. Гүйх үед амьсгалын тоо олширдог тул энэхүү хорт хийг энгийн үеийнхээс хоёр дахин ихээр биедээ шингээх болно. Иймд өглөө машины зам дагаж биш, цэцэрлэгт хүрээлэнд гүйхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.
ECO Төхөөрөмж – Авто тээврийн яндангаас үүдэлтэй агаар, орчны бохирдлыг 90% хүртэл бууруулна (CO, NOx, SO2, HC, PM2.5-PM10)
“Help the world breathe easier. Нэг ч хүүхэд хорт утаагаар битгий амьсгалаасай”. Энэ бол “Эко Майн Системс” ХХК-ийн уриа. “Хэрвээ би ашгийн бус сайн дурын байгууллага буюу НҮБ байсан бол бүх машинд энэ ECO Төхөөрөмжийг суулгаж өгөхөд бэлэн байна. Учир нь “ECO Төхөөрөмж бол утаанаас салах технологийн шилдэг төгс шийдэл” гэж А.Досан захирал ярьсан юм.
Тэрээр 2019 оны есдүгээр сард АНУ-ын “Better Emissions Company LLC”-ийн албан ёсны глобал дистрибьютер болж ECO Төхөөрөмжийг дэлхийн зах зээлд нийлүүлэх, борлуулах онцгой эрхийг авчээ. Автомашины шатахуун зарцуулалтыг 30% хүртэл, яндангаас ялгарах хорт хийн нэгдэл, утаат тортгийг 90% хүртэл бууруулах ECO төхөөрөмж нь 1979 оноос оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 40 жилийн түүхтэй компани юм. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт (R&D) нь 1979-2000 хооронд хийгдэж, 2001 оноос эхлэн АНУ-ын Техас мужид борлуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар “Эко Майн Системс” ХХК нь дэлхийн 10 гаруй улс оронд салбараа нээж амжилттай ажиллаж байгаа гэхээр хэр зэрэг далайцтай компани, ямар эрэлттэй бүтээгдэхүүн гэдэг нь тодорхой юм.
2023 онд багтааж шинээр Перу, Хонг Конг, Өмнөд Африк, Филлипин, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират Улс, Вьетнам, Тайланд зэрэг улс орнуудад салбар нэгжүүдээ нээхээр төлөвлөж байна.
Цаашид “Эко Майн Системс” ХХК нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг агаар орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.
BBB-(Better Business Bureau) (www.bbb.org) нь АНУ-д үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын зэрэглэл тогтоодог үнэлгээний байгууллага юм. ECO төхөөрөмж BBB-с сүүлийн 13 жил дараалан A+ зэргийн үнэлгээг авч чаджээ.
Эко Майн Системс” компани бүтээгдэхүүндээ 30 хоногийн сэтгэл ханамжийн баталгаа өгдөг. Харин үйлдвэрээс таван жилийн баталгаа, 40 жилийн насжилтыг амладаг байна.
Мөн CARB(California Air Recourse Board/АНУ-ын Калифорний мужийн агаарын бохирдолтой тэмцэх газар)-с хүлээн зөвшөөрсөн бүтээгдэхүүн юм.
Түүнчлэн 2021 оны 5 дугаар сард НҮБ, БОАЖЯ-аас “Эко Майн Системс” ХХК-д “Технологийн шийдэл, шилдэг туршлага” сертификат өгсөн байна.
Харин Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар ECO төхөөрөмжид туршилт хийж, утаат торгийг 95% хүртэл бууруулж байгаа тул батламжилжээ.
ECO төхөөрөмж-Шатахуун зарцуулалтыг 30 хувь хүртэл хэмнэнэ
“Сайн бүтээгдэхүүнд реклам хэрэггүй” гэдэг. ECO төхөөрөмжийг нэг удаа сонгож, үр дүнг нь харсан хүн цааш 20 гаруй хүнд санал болгодог. Ам дамжсан яриагаар олон нийтэд танигдсаар өнөөдрийн байдлаар тус компани 1 000 нэр төрлийн, 10 000 гаруй автомашинд энэхүү төхөөрөмжийг суурилуулаад бодитой үр дүнг нь харуулсаар байна.
ECO төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ: “ECO төхөөрөмжийг бүх төрлийн/бензин, дизель, LPG, керосин, байгалийн хий г.м/ тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид суурилуулах боломжтой. Ажиллах зарчим нь маш энгийн. Суурилуулалт хийх үед тухайн техникийн шланкийг тайрч тастахгүй, цахилгаанаар нь оролдохгүй. Суурилуулахад ердөө таван минут шаардагдана. Шатахуун ECO төхөөрөмжийн дундуур урсаж өнгөрөх төдийд шатахууны найрлагад агуулагддаг нүүрс устөрөгчийн молекулуудын бүтэц атомын хэмжээнд жижиг болж, задарч хуваагдах бөгөөд нэг урсгалд орно. Үүний үр дүнд шатахуун хөдөлгүүр дотор 100% бүрэн шатна. Шатахуун бүрэн шатахад хөдөлгүүрийн хүч мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Энгийнээр хэлбэл крантны усыг шүүхээр зөөлөн амттай болдогтой адил бензин болон бүх төрлийн шатахууны чанарыг сайжруулж байна гэсэн үг. Манай улсад шатахууны үнэ амьдралын суурь өртөгт нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг. Тэгвэл бага бензинээр их замыг туулах боломжийг ECO төхөөрөмж олгож байна. Англи хэлээр бол Drive further, Drive cleaner гэж ярьдаг.” гэж А.Досан тайлбарлалаа.
ECO төхөөрөмжийг нэг л удаа худалдаж авна. Худалдаж авсны дараа ECO төхөөрөмжид засвар хийхгүй, солихгүй. Машинаа зарах, солих тохиолдолд шилжүүлэн суулгаж болно.
ECO төхөөрөмж шатахууныг хэрхэн хэмнэдэг вэ?
Жишээ 1: Уул уурхайн компаниудын үйл ажиллагааны зардлын 40 хувийг түлшний зардал бүрдүүлдэг. Уул уурхайн хүнд даацын машин, механизмд ECO төхөөрөмжийг худалдан аваад анх хийсэн хөрөнгө оруулалтаа (ROI) 15 хоногийн дотор нөхдөг. Уул уурхайн техник 1 мот/ цагт хамгийн багадаа 2-12л түлш хэмнэж байгаа. Тооцооллыг хамгийн багаар буюу 1 мот/цагт 2л түлш хэмнэнэ гэж тооцоход, өдөрт 40 литр, сард 1,2 тонн, жилд 14,4 тонн түлш хэмнэж байгаа юм. Үнийн дүнгээр илэрхийлбэл өнөөдрийн байдлаар 1л түлшний үнэ 4,000 төгрөг. Тэгэхээр жилд нэг техник 57,6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний түлш хэмнэж байгаа юм. 100 техниктэй аж ахуйн нэгж 5,76 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний түлш хэмнэж байна.
Жишээ 2: Нүүрс тээврийн салбарын хувьд тээвэрлэлтийн замын ойр холоос хамаараад нэг рейстээ бодитоор 20-60 литр хэмнэж байгаа. Сард 10 рейс хийдэг байлаа гэж тооцоход нэг рейсэнд дунджаар 40 литр, нэг сард 400 литр түлш хэмнэж байгаа юм. Түлшний үнэ 4,000 төгрөг. Тэгэхээр сард 1,6 сая төгрөг хэмнэнэ гэсэн үг. Энэ жишээгээр тооцоход, 100 техниктэй аж ахуйн нэгж ECO төхөөрөмжийг суурилуулахад жилийн дараа 1.9 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ юуг хэлэх гэж байна вэ гэхээр ROI-2,700%-тай байна гэсэн үг. Ийм ашигтай бизнес хаана ч байхгүй.
Жишээ 3: Хот дотор хөдөлгөөнд оролцдог бүх төрлийн суудлын болон жипүүд, бага оврын ачааны машинууд, автобуснууд гэх мэт тээврийн хэрэгслийн шатахууны хэмнэлт 30% хүртэл гарч байна гэх зэрэг. Бидэнд үзүүлэх боломжтой маш олон дата бий.
Энэ бол бизнесийн “Win Win” зарчим юм. Нэг ёсондоо өөр өөрийгөө санхүүжүүлдэг бүтээгдэхүүн юм. ECO төхөөрөмж шатахуун зарцуулалтыг 30%, утаат торгийг 90% бууруулдгаас гадна олон давуу талтай. Тухайлбал, машины хөдөлгүүрийн насжилтыг уртасгаж, форсунк, очлуур, катализатор, DPF фильтр зэрэг эд ангийн элэгдлийг багасгана, засвар үйлчилгээний зардлыг бууруулна. Ингэснээр бензиний систем байнга цэвэр байдаг хэмээн А.Досан захирал бахархалтай ярилаа.