BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Үзэг барьсан хүний гар нь харанхуй дэвсгэрийн өмнө чичирч буй хоёр гарны гэрэлтсэн цагаан тоймыг зурж байна. Энэ зураг нь бизнесийн түншлэл эсвэл гэрээ байгуулахыг санал болгож буй хэсэгчилсэн байдлаар харагдаж байна. - Business.MN

Шилдэг борлуулагчид байх ёстой үндсэн 3 ур чадвар

А.Намуу А   А.Намуу
2023-05-17
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Компанийн орлогыг нэмэгдүүлэх, байгууллагын өсөлт, тогтвортой байдлыг хангахад борлуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өндөр бүтээмжтэй, шилдэг борлуулагч нар гайхалтай үр дүнд хүрэхийн тулд өөрийн гэсэн арга техникийг эзэмшсэн байдаг. Энэ нийтлэлд би өнөө үед ч борлуулалтад ашигласаар байгаа гол ур чадваруудын талаар өгүүлнэ.

Үр дүнтэй харилцаа

Амжилттай борлуулалтын гол цөм нь харилцаа юм. Харилцааны ур чадварыг хөгжүүлэх нь борлуулагч нарт боломжит худалдан авагчидтай харилцаа холбоо тогтоох, итгэлцлийг бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг үр дүнтэйгээр ойлгуулах, бүтээгдэхүүнээ үр нөлөөтэй танилцуулж хүргэхэд чухал нөлөөтэй байдаг.  Зарим нэг борлуулагч нар сайхан хувцаслаж, итгэл төрүүлэхүйц дүр төрхийг бүрдүүлсэн байдаг боловч, яриа өрнүүлж эхлээд л эхний хоёр, гурав дахь өгүүлбэрээсээ мэргэжлийн бус байгаа нь харагддаг бөгөөд боломжит худалдан авагчийн сонирхлыг хормын дотор алддаг.

Харин зарим нэг борлуулагч нарын хувьд, маш сайн ярьдаг, магадгүй бүр уран илтгэгч байдаг ч, боломжит худалдан авагчийнхаа анхаарлыг удирдан чиглүүлж, шийдвэрт нь нөлөөлөх өндөр түвшний ятгах чадвар дутмаг байдаг.  Зарим нэг борлуулагчийн хувьд ярих чадвар үнэхээр сул боловч, итгэл төрүүлэх чадвар нь сайн. Гэвч санаагаа сайн ойлгуулж чадаагүйн улмаас мөн л борлуулалтаа алддаг. Харин шилдгүүд бол сонсохоо илүү урьтал болгож, нөгөө талаа идэвхтэй сонсож, илүү гүнзгий түвшинд ойлгож холбогдохыг хичээдэг бөгөөд бүтээгдэхүүн танилцуулах өөрийн ээлж болох үед, тухайн хүнд хамгийн тохиромжтой байдлаар бүтээгдэхүүнийхээ давуу тал үнэ цэнийг маш сайн тайлбарлаж, харуулж, ярьж чаддаг.  Ингэхдээ худалдан авагч бүрийн онцлог, харилцааны хэв маягт тохируулдаг.

Бүтээгдэхүүний тухай мэдлэг

Өөрөө бүтээгдэхүүндээ итгэхгүй бол таны боломжит үйлчлүүлэгч нар ч таны бүтээгдэхүүнд итгэж чадахгүй. Тиймээс өөрийн бүтээгдэхүүнийг дээд зэргийн итгэл үнэмшилтэй, үнэ цэнийг нь ойлгуулж тайлбарлахын тулд та бүтээгдэхүүнээ маш сайн мэдэх нь чухал. Сайн мэдэхийн тулд та өөрөө хэрэглэж үзсэн, туршиж үзсэн байх нь чухал байдаг. Зарах гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар нэвт шувт мэдлэгтэй, мэдээлэлтэй байж л борлуулагч, үйлчлүүлэгчээс ирэх аливаа асуултад оновчтой зөв хариулж, цаашлаад худалдан авагчаас ирэх  эсэргүүцэл, эргэлзээг нь тайлах чадвартай болно.

Харамсалтай нь манай улсад, худалдааны зөвлөхүүдийн ихэнх нь энэ  тал дээр тун тааруу байгаа нь харагддаг. Саяхан би нэг электрон барааны дэлгүүрт гар утас сонирхохоор оров. Ортол хэн ч байсангүй, ганцаараа утаснуудыг сонирхоод зогсож байтал нэг эмэгтэй гарч ирээд утас сонирхож байгаа юм уу гэж асуулаа. Би тийм гэж хариулаад, хамгийн сайн видео бичлэг хийх боломжтой утас нь аль нь вэ гэж асуухад, Самсунг л сайн гэж хариулав. Би Iphone14 болон Samsung S23-ын камерын үзүүлэлт аль нь илүү вэ гэж лавшруулж асуутал сайн мэдэхгүй байна. Наад тайлбар дээр чинь байна уу унш даа гэв. Би тайлбарыг нь хараад хэрэгтэй мэдээлэл олж чадаагүй тул, өөрөө камерыг нь турших санаатай, өөрийн чинь видеог хийж үзэж туршиж болох уу гэж асуутал шууд цаашаа яваад өгөв.

Ийм үнэтэй брэндийг, ямар ч брэндийн талаар ойлголтгүй худалдааны зөвлөхүүд зарах гээд зогсож байгаа нь харамсалтай санагдлаа. Би худалдан авалт хийлгүй гарч явав.  Худалдааны зөвлөхүүдэд бүтээгдэхүүний талаарх сургалт, түүнийг хэрхэн борлуулах мэргэжлийн сургалт хийж заавал дадлагажуулах ёстой байдаг. Ийм сургалтгүйгээр үнэтэй брэнд худалдах ямар ч боломжгүй. Намайг Австралид Priceline гэж гоо сайхан, эрүүл мэндийн сүлжээ дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхад бидэнд гурван сар тутам сургалт орсны хүчинд, маш сайн борлуулагч болж байсан юм.

Сэтгэл хөдлөлийн чадамж

Борлуулалтыг амжилттай хаахын тулд, юуны түрүүнд борлуулагч өөрийн сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийг ойлгож, улмаар хянаж сурах шаардлагатай. Дараагийн түвшинд, боломжит худалдан авагчийнхаа сэтгэл хөдлөлийг уншиж тайлах, цаашлаад чиглүүлэх, хянах ур чадваруудыг ч эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Учир нь борлуулалтын 80 -90 хувь нь цэвэр сэтгэл хөдлөл дээр суурилж хийгддэг гэдгийг судлаачид тогтоосон. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ сэтгэл хөдлөлийг анзаарч, хэзээ сэтгэлийг нь хөдөлгөх вэ, хэзээ яаралтай авах мэдрэмжийг нь өдөөх вэ гэдгийг өндөр түвшинд эзэмшиж байж сая мэргэжлийн борлуулагч болно.

Мэргэжлийн борлуулагчид сэтгэл зүйчдээс дутахааргүй, боломжит үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөлд нөлөөлж, өөрчилж чаддаг. Яг л улаан өнгийн будган дээр шар өнгө нэмээд улбар шар өнгийг гаргаж авдаг шиг, сэтгэл дундуур, гундуу яваа үйлчлүүлэгчид баяр хөөр, сайхан мэдрэмжийг төрүүлснээр, сэтгэл санааг нь тэр дор нь өөрчилж чаддаг. Цаашлаад бүтээгдэхүүнээ тайлбарлах үеийн сэтгэл хөдлөл, ятгах үеийн сэтгэл хөдлөл, асуулт асуух үеийн сэтгэл хөдлөл, эсэргүүцэлтэй нүүр тулах үеийн сэтгэл хөдлөл, үнийн хэлцэл хийх үеийн сэтгэл хөдлөл, төлбөр тооцоо хийх үеийн сэтгэл хөдлөл гээд бүгд нарийн учиртай, торгон мэдрэмж шаардсан ур чадварууд байдаг. Аль нэг дээр нь алдаа гарахад л, хялгасан утас нь тасрах мэт борлуулалтаа алдах боломжтой.

bookzone
Тагууд: борлуулагчур чадвар

Санал болгох:

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс буйдан дээр сууж, микрофон зүүсэн байна. Тэд инээмсэглэж, харилцан яриа өрнүүлж, бүтээлч сэтгэлгээгээ харуулж байна. Текст дээр "Cappuccino Time Podcast EP12" гэж бичсэн байна. Төвийг сахисан өнгөт чимэглэл бүхий тав тухтай орчин. - Business.MN
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх нь | Cappuccino Time Podcast | EP12
Нэг нэгнээ нөхдөг, ойлгодог болсон цагт багийн ажиллагаа сайжирдаг
Э.Өрнөхбилэг: Нэг нэгнээ нөхдөг, ойлгодог болсон цагт багийн ажиллагаа сайжирдаг
А.Намуу А

А.Намуу

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00