BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Олон тооны үзэгчид, тэр дундаа эмэгтэйчүүд өнгөлөг гэрэлтүүлэгтэй тасалгааны танхимд суугаад алга ташдаг. Тэд ажил хэрэгч, хөгжилтэй харагддаг бөгөөд ихэнх нь мэргэжлийн болон энгийн хувцас өмссөн, бизнес эсвэл бизнес эрхлэх талаар ярилцаж байгаа бололтой. Арын дэвсгэр нь ногоон, цэнхэр өнгийн сүүдэртэй, эрч хүчтэй, футурист орчинг харуулж байна. - Business.MN

Customer Experience Conference 2023 болж өнгөрлөө

Байгууллагын өсөлтийн гол хүчин зүйл болох Customer Experience буюу хэрэглэгчийн туршлагын талаар ярилцдаг, энэ сэдвээрх чиг хандлагыг хэлэлцэн, өөрийн байгууллагаа авч хэрэгжүүлсэн амжилттай туршлагуудаа хуваалцах боломж олгодог Customer Experience Conference (#cxconf) маань 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Б.Саруулбаяр   Б.Саруулбаяр
2023-05-19
  Маркетинг, Онцлох, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн жилийн Customer Experience Conference 2022-оор бид хэрэглэгчийн туршлагыг (СХ) таниулах, давалгааг үүсгэх, түрүүлж алхаж буй байгууллагуудын жишээ, тэдэнд тулгарч буй сорилтуудаас суралцах зорилгын дор, СХ менежментийн алхмуудын дагуу агуулгыг бэлтгэн хүргэсэн бол энэ удаа “байгууллага доторх үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих” зорилгоор CX-ийг бүрдүүлэгч болон нөлөөлөгч дэд бүрэлдэхүүн болох Брэндийн туршлага (brand experience), Үйлчилгээний туршлага (service experience), Бүтээгдэхүүний туршлага (product experience), Ажилтны туршлага (employee experience) гэсэн үндсэн агуулгыг тойрч хэлэлцлээ.

ХҮРТЭЭМЖТЭЙ АГУУЛГА

Арга хэмжээнд CX менежментийн онолууд ба амжилттай туршлагууд, CX менежментэд дата аналитикийн автоматжуулалтыг үр дүнтэй ашиглах нь, Олон Улсын Хэрэглэгчийн Туршлагын Стандарт (ICXS2019 & IDCXS2022), СХ Манлайлал, Брэндийн туршлагыг бүтээх бүтээлч аргачлал: NPD процесс, UX-ийн суурь болох Дизайн системийг нэвтрүүлэх нь, CX Management -Үйлчилгээний туршлагыг сайжруулах нь, Харилцагчийн туршлага дахь Ажилтны туршлагын нөлөө гэсэн сэдвээрх илтгэлүүд болон СХ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь, СХ Менежментийг хэрэгжүүлэх арга барилууд гэсэн хэлэлцүүлгүүд явагдлаа.

 

 

1 of 11
- +
Харанхуй хувцастай эмэгтэй тайзан дээр зогсож байхдаа микрофоноор ярьж байна. Тэр хүзүүндээ хурлын тэмдэг зүүсэн, тайзны өнгөлөг гэрэл түүний ард харагдана. Энтрепренерийн хувьд тэрээр өөрийн үзэмжээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг. Түүний баруун талд том цагаан дэлгэц байрладаг. - Business.MN
Пиджак, подволк өмссөн, өөрийгөө энтрепренер гэж харуулсан эр алсын удирдлагатай төхөөрөмж барьж микрофон руу ярьж байна. Тэрээр өөрийн бизнестэй холбоотой хэсэгчлэн далдлагдсан бичвэрийг харуулсан том шар дэлгэцийн өмнө зогсож байна. - Business.MN
Саарал хувцастай эмэгтэй микрофон бариад тайзан дээр ярьж байна. Түүний ард улбар шар зураас, гадаад хэл дээрх бичвэр бүхий графикийн хэсгийг харуулсан том дэлгэц байдаг. Тэрээр өөрийн бизнест зориулсан энтрепренерийн сүнсийг агуулсан өөртөө итгэлтэй, илтгэлдээ оролцож байгаа мэт харагдаж байна.
 - Business.MN
"ELF Education" гэсэн бичвэр болон Tomujin Digital, Elf Curriculum, Eco, Bit Academy зэрэг хэд хэдэн лого бүхий том дэлгэцийн өмнө микрофон барьсан хүн тайзан дээр зогсож байна. Энтрепренер цагаан хүрэм, цэнхэр жинсэн өмд өмссөн байна. - Business.MN
Дөрвөн илтгэгч, зохицуулагчаас бүрдсэн самбар том дэлгэцийн дор тайзан дээр сууж, тэдний гэрэл зураг, нэрсийг харуулдаг. Дэлгэц дээр сэдвийн гарчиг болон илтгэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэл дээр харуулав. Арын дэвсгэр дээр "REBERU" болон "unstuck" гэсэн компанийн лого дүрслэгдсэн нь бизнесийн ертөнцөд энтрепренер сэтгэлгээг илэрхийлж байна. - Business.MN
Костюм өмссөн бизнес эрхлэгч микрофон барин тайзан дээр зогсоод виртуал бодит байдлын дүр зургийг харуулсан том дэлгэц рүү харж байна. Дэлгэц нь дижитал орчинд хоёр аватар харуулж байна. Дэлгэцэн дээрх бичвэр дээр "GUYUK METAVERSE (WWW.GUYUK.MN). - Business.MN
Костюм өмссөн эр тайзан дээр микрофон барьж ярьж байна. Түүний ард "Брэнд" ба "Туршлага" гэсэн ойлголтуудын тухай бичвэр бүхий слайдыг танилцуулах том дэлгэц харуулдаг. Тайз нь улаан хивсэнцэртэй, гэрэлтүүлгийн хэрэгсэл нь цаанаа л харагдаж байгаа бөгөөд тэрээр ямар ч энтрепренертэй холбоотой санаа бодлоо хуваалцдаг. - Business.MN
Нэг эр улаан хивсэн тайзан дээр микрофон бариад том дэлгэцийн өмнө үзүүлбэр үзүүлж байна. Дэлгэц нь навигацийн талбар болон агуулгын хэсгүүдтэй "Материал дизайны систем"-ийн тухай танилцуулгыг харуулдаг. "CX" хэмээх том ногоон үсгүүд түүний зүүн талд байрладаг бөгөөд энэ нь түүний компани дахь хэрэглэгчийн туршлагын мөн чанарыг илэрхийлдэг. - Business.MN
Чанга яригч өнгөлөг гэрэл, ард нь том дэлгэцтэй тайзан дээр зогсож байна. Дэлгэц нь "Стандарт", "Тэг хүчин чармайлт", "Хэрэглэгчийн дуу хоолой", "Хялбар энгийн", "Үйлчилгээний чанар" гэсэн шошготой алхмуудыг агуулсан "Үйлчилгээний үйл явц"-ыг харуулсан текст болон график дүрслэлийг харуулдаг. Бизнес эрхлэгч үзэгчид урд сууж байна. - Business.MN
Эмэгтэй хүн тайзан дээр микрофон барьж, чуулганд илтгэл тавьж байна. Тэрээр хээтэй даашинз дээр хар пиджак өмсөж, хүзүүндээ хурлын тэмдэг зүүсэн байна. Урам зоригтой энтрепренер тэрээр бизнес аялалынхаа талаарх ойлголтыг хуваалцаж байхад арын дэвсгэр дээр том, хэсэгчлэн харагдахуйц текст харагдана. - Business.MN
Дөрвөн хүн тайзан дээр сууж, хэлэлцүүлэгт оролцож байна. Нэг хүн микрофоноор ярьж, гараараа дохиж байна. Тэд албан ёсны хувцас өмссөн бөгөөд арын дэвсгэр дээр бизнес панелистуудын нэгийг харуулсан дэлгэц байдаг. - Business.MN

ХОЁР ЕРТӨНЦ, НЭГ АРГА ХЭМЖЭЭ 

Энэ жилийн CXConf-ын гол онцлог нь Метаверс ертөнц дээр давхар зохион байгуулагдсан байдал юм. Guyuk Metaverse технологийн болон менежментийн боломжуудыг таниулах, хэрэглэгчийн туршлагад дижитал экспэриэнсийг нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, хэрэглэгчтэй харилцах харилцаа зэргийг илүү хялбарчлах, дижиталчлах боломжуудыг таниулахаас гадна байгууллагуудын үзэсгэлэн, танилцуулга, бэлэг, урамшуулал зэргээр баяжуулсан нь онцлог байлаа.

Арга хэмжээний үеэр Guyuk Metaverse дээр Data School, Procraft, BeSmart, Golomt Bank, Music, Mplus, Lingos, Helpy, GGI компаниудын бэлэг урамшуулал airdrop, mystery box, puzzle хэлбэрээр, Mobicom компани арга хэмжээний оролцогчдод Voo Voucher, Stars voucher, Monpay гарын бэлэг, Мобикомын VIP бэлэг болон Samsung брендийн гар утсыг airdrope хэлбэрээр унагасан нь оролцогчдод ихээр таалагдсан юм.

CX EXCELLENCE AWARDS 2023

Customer Experience Conference-ын нэгэн чухал үйл ажиллагаа бол The Best Customer Centric Company (Шилдэг хэрэглэгч төвтэй компани), Outstanding Product/Service of the Year (Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн/үйлчилгээ), The Best CX Leader of the Year (Оны шилдэг хэрэглэгчийн туршлагаар манлайлагч) гэсэн 3 номинациар шилдгийг шалгаруулдаг явдал юм.

Өнгөрсөн жилийн ялагчаар Голомт банк, UBCab, Sabax компанийн захирал Б.Сарантуяа нар байсан бол энэ жилийн ялагчдаар

  • Outstanding Product/Service of the Year – M BANK

М банк Монголд анхлан салбаргүй, бүрэн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргасан. Хэрэглэгч хүссэн газраасаа, хүссэн үедээ саадгүй банкны үйлчилгээг авах боломжтой болсон. Хэрэггүй бүхнийг бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ хассан. Ингэснээр М банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад илүү энгийн, тухтай байж чаддаг. Мбанк нь харилцагчдаас шаардлагагүй шимтгэлүүдийг авдаггүй. Жишээ нь, банк дотор шимтгэлгүй, картын жилийн хураамжгүй. М-ээс зөвхөн банкны үйлчилгээ авахгүй. Харилцагчийн амьдралын хэв маягт тохирсон non-banking бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Мбанкны UI/UX нь user friendly. Дэлгэц хоорондын дамжих хугацааг 400ms-ээс бага байлгадаг. WCAG AA (Web Content Accessibility Guidelines) стандартад тохируулан өнгөний санг гаргаж ашигладаг /Contrast харьцаа 4.5:1/. Нэг дэлгэц дээр цөөхөн мэдээлэл харуулахыг зорьдог Design system ашиглан харилцагчид тухтай буюу consistent байдлаар user interface хүргэдэг. UI тухтай байснаараа харилцагч брэндийг таних, итгэл төрөхөд тусалж чаддаг. М банк хэрэглэгчийн дижитал туршлага дээр үндэслэн зөвхөн банкны аппуудтай биш харилцагчдын утсанд байдаг бусад апп-уудтай өрсөлдөж байна.

  • The Best CX Leader of the Year – Barloworld компанийн CX Champion, Н.Удаанжаргал

Барловорлд компанийн CX Champion албан тушаалтай Н.Удаанжаргал нь Харилцагчийн сэтгэл ханамжийн оноог (NLS) 67% -иас 84% болгож өсгөсөн. Сэтгэл ханамжийн оноог өсгөх хүрээнд компанийн хэмжээнд А гурав стратегийг нэвтрүүлж сар бүр хэмжиж, сайжруулсан. CX-н талаарх ажилчдын ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд нийт ажилчдад зориулсан CX Day өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгөөр хэлтэс, газрууд өөрийн үйл ажиллагааг хамтран ажилладагсаддаа танилцуулсан. Мөн нийт ажилчдын дунд Customer Hero сайшаан урамшуулах хөтөлбөрийг бий болгосон. Мөн Удаанжаргал нь 2022-2023 онуудад Forrester Innovating Customer Experience Certificate, Caterpillar Essentail CX Training certificate, CX Conference 2022, Rental Customer Journey Mapping Workshop зэрэг сургалт семинаруудад хамрагдаж өөрийгөө хөгжүүлсэн байна.

  • The Best Customer Centric Company – ELF GROUP

Хүмүүн Олон Улсын сургууль нь Сурагчид, тэдний ар гэрийн гишүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид гэсэн 3 тал бий. Монголдоо анх удаа дэлхийн дахинд тэргүүлж буй сурагч төвтэй, амьдралд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Монгол хүнд зориулан зохион бүтээж, Project-Based Learning буюу төсөлт суурилсан сургалтын аргазүйг ашиглан бодитоор хэрэглэгдэх насан туршийн,амьдралд ойр АМЬДРАЛЫН сургалт хэрэгжүүлж эхэлсэн. PBL аргазүйг Монголдоо нутагшуулах, сурах орчныг бэлдэх, хүний нөөц багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулах, хөтөлбөр боловсруулах болон олон нийтийн боловсролын талаарх мэдлэг мэдээллийг тэлэх ажилд 2021 оноос хойш 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2022-2023 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны сэтгэл ханамж дундажаар 92.7% байна. Хичээлийн улирал бүрийн эцэст сурагчдаас болон эцэг эх асран хамгаалагчдаас багшийн ур чадвар, сургалтын чанарыг үнэлэх 7С үнэлгээ /Tripod’s 7C framework/ авдаг. Түүнчлэн Хүмүүн сургуулийн онцлог болох төсөлд суурилсан сургалтын хүрээнд багаар ажиллан төсөл хэрэгжүүлсний дараа сурагчид нэг нэгний үнэлэх 360 үнэлгээний тогтолцоог нэвтрүүлсэн. Ингэснээр сурагчдын өөрөө өөртөө болон бусдын хийсэн ажлыг бодитоор дүгнэх, эргэцүүлэх metacognitive ур чадварыг эрс сайжруулдаг. Мөн Хүмүүн сургууль нь Agile workflow гэх загварчлалаар шинэ санаа, үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжилтээ хянаж, хөгжүүлдэг. Тухайн бүтээгдэхүүн санааг бодит болгох баг томилж эхлэхээс эцсийн үр дүн гартал бүх шийдэл санаачилга биелэлтийг тус баг хариуцдаг. Энэ нь уламжлалт бүтэцтэй байгууллагаас хамаагүй олон шинэлэг санаа урган гарах таатай очин бүрдэхээс гадна баг хамт олон олон төрлийн ур чадвартай болох богино хугацаанд олон туршиж, алдаж, алдаанаасаа суралцах боломжийг бий болгож өгч байна.

ОНЦГОЙ САНАЛУУД НЭГ ДОР

Хэрэглэгчийн туршлагаар тэргүүлж яваа байгууллагууд сонирхолтой бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшууллаа танилцуулж оролцлоо. Мобиком групп, Guyuk Metaverse, Sabax, Business.mn, Reberu, Procraft, Helpy.mn зэрэг компаниуд биет байдлаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан бол, Lemonpress, Sabax, Golomt bank, Mobicom, Green Gate International – GGI, Helpy, Business.mn зэрэг байгууллагууд метаверс дээр booth засан оролцлоо. Энэхүү Guyuk дээрх мета эвент нь 6-р сарын 1 хүртэл байршихаар байгаа тул оролцогчид одоо ч үзэж сонирхож болно.

 

1 of 6
- +
Хэсэг хүмүүс вэб хуудсыг харуулсан дэлгэцэн дээр "Helpy.mn" гэсэн бичигтэй лангуун дээр цугларчээ. Нэг эмэгтэй товхимол тарааж, Helpy.mn сайтын санал болгож буй бизнесийн боломжуудын талаар оролцогчидтой ярилцаж байна. Тус лангуу нь доторх томоохон арга хэмжээ эсвэл үзэсгэлэнгийн нэг хэсэг юм. - Business.MN
Цагаан ногоон поло цамц өмссөн эр "Helpy.mn" гэсэн шошготой лангуун дээр өөрийн компанийг төлөөлөн зогсож, зочидтой харилцаж байна. Тус лангуу нь үйлчилгээний лого болон хэрэглэгчийн интерфэйсийн дүрслэлийг харуулсан том дэлгэцтэй. Үйл явдлын орчин нь өнгөлөг гэрэлтүүлэг, завгүй уур амьсгалтай бөгөөд энтрепренерүүдэд төгс төгөлдөр юм. - Business.MN
Цагаан цамцтай эмэгтэй лангуун дээр жижиг бүлэгт ямар нэг зүйлийг тайлбарлаж байна, магадгүй арга хэмжээ эсвэл хурал. Ширээн дээр компьютер, өнгө өнгийн товхимол, аяга чихэр байна. Энэ энтрепренер компанийхаа өргөлүүдийг харуулж байгаа тул бусад оролцогчид цаана нь харагдана. - Business.MN
CX'23 Excellence Awards 2023 арга хэмжээний үеэр хүмүүс лангууны эргэн тойронд цугларч байна. Нүдний шил, цагаан пиджак өмссөн эмэгтэй ширээн дээрх материалыг шалгаж байхад хар цамцтай энтрепренер түүний хажууд зогсож байна. Шинэлэг бизнесийн төрөл бүрийн дэлгэцийн зүйлс, сурталчилгааны материалууд харагдаж байна. - Business.MN
Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг компьютерийн станцын эргэн тойронд "GUYUK" гэсэн бичигтэй лангуун дээр цугларчээ. Нэг хүн ухаалаг утас руу харж байхад нөгөө хоёр нь ширээний ард компьютерийн дэлгэцэн дээр анхаарлаа хандуулж байна. Тус талбай нь бүдэг гэрэлтэй, дээр нь тод гэрэлтүүлэгтэй бөгөөд бизнесийн санааг хэлэлцэхэд тохиромжтой орчинг бүрдүүлдэг. - Business.MN
Дотор арга хэмжээнд оролцож буй хүмүүс ширээн дээр янз бүрийн үзмэр, бүтээгдэхүүнээр оролцож байна. Урд талын ширээн дээр өнгө өнгийн тоглоом, номнууд байдаг. Оролцогчид, тэр дундаа энтрепренер болох хүсэлтэй хүмүүс хоорондоо ярилцаж, зүйлсийг судалж байна. Цаана нь гэрэл, дэлгэц бүхий бүдэг гэрэлтэй тайз нь бизнесийн танилцуулга хийх нөхцөлийг бүрдүүлдэг. - Business.MN

CXy ХҮРЭЭЛЭЛ

Арга хэмжээний оролцогчид маань илтгэгч, панелист, мэргэжилтнүүдээс мэдлэг, туршлага, алдаа оноо, алсын хараа, технологийн сонголт, сорилт, хэрхэн СХ-ийг үр дүнтэй удирдахын тулд багуудын уялдаа холбоог хангаж буй менежментийн онцлог, арга техникийн талаарх мэдлэгийг олж авлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Конференсийн үеэр оройны нетворкин хэсэг дээр болон Guyuk Metaverse дотор аватараа үүсгэн CX Meta Evenzone-д ижил зорилготой олон оролцогчид нэг нэгэнтэйгээ танилцаж, туршлага солилцлоо.

 

1 of 3
- +
Хоёр эмэгтэй хар дэвсгэрийн өмнө "CX'23 Customer Experience Conference" гэсэн бичвэртэй зургаа авахуулж байна. Өөртөө итгэлтэй энтрепренер мэт харагдах нэг эмэгтэй гараа зангидсан байдалтай зогсож байхад нөгөө нь инээмсэглэж, эрхий хуруугаа даллаж байна. Хоёулаа загварлаг хар хувцас өмссөн. - Business.MN
CX'23 Хэрэглэгчийн туршлага бага хурал дээр дөрвөн эмэгтэй хамтдаа зогсож, хамтдаа зургаа авахуулж байна. Эдгээр энтрепренерүүд нь ажил хэрэгч энгийн хувцас өмссөн бөгөөд хурлын нэр, илтгэгчдийн зургийг харуулсан арын дэвсгэр дээр байрлуулсан байна. - Business.MN
"CX’23 Хэрэглэгчийн туршлага бага хурал" гэсэн бичвэр, "Ажилтан X" гэсэн лого бүхий харанхуй дэвсгэрийн өмнө таван хүн хамтдаа зогсож байна. Тэд инээмсэглэж, ажил хэрэгч энгийн хувцас өмссөн нь чуулганд оролцож буй бизнес эрхлэгчид болохыг харуулж байна. - Business.MN

ҮР ДҮНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Арга хэмжээний дэмжигч байгууллагаар Мобиком Групп, 5 жилийн ойгоо тэмдэглэж буй GGI буюу Green Gate International, Global Event, ивээн тэтгэгчээр Голомт банк, Sabax, Helpy.mn, Elf Group, BeSmart, Procraft, технологийн хамтрагчаар iotech, Guyuk Metaverse, Медиа хамтрагчаар Lemon Press, Business.mn, Дизайны хамтрагч Blend Tool Studio, Амттай хоолыг ZTerra ресторан, Sain UU Кофе, Амттангаар Urban Treat, видео зураг авалтыг Orgil Media, гайхалтай venue Зайсан Хилл Эвент халл ажиллалаа.

bookzone

CXConf арга хэмжээг хэрэглэгчийн туршлагын зөвлөх үйлчилгээний REBERU, инновацийн консалтинг фирм Unstuck нар хамтран зохион байгууллаа. Ирэх жил илүү өргөн агуулга, гайхалтай зохион байгуулалттайгаар эргэн уулзацгаая. Учир нь байгууллагын өсөлтөд хамгийн чухал нөлөөтэй CХ-ийг сайжруулах оновчтой “хурдны зам” бол багууд нэг зорилго дор нэгдэж, нэг мэдлэгээр цэнэглэгдэх явдал билээ.

БАЯРЛАЛАА

Тагууд: маркетингхэрэглэгчийн туршлагаЭвент

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Б.Саруулбаяр

Б.Саруулбаяр

Маркетингийн стратегич, Дижитал маркетингийн зөвлөх, Инновацийн Консалтинг Фирм - Анстак Инк ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00