BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Дэлгэцийн цаана.Таны хүүхэд юу хийж байна вэ?

Дэлгэцийн цаана.Таны хүүхэд юу хийж байна вэ?

Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ, технологийн боловсролд санаа тавьдаг хүн бүрт зориулав.

Даваадорж Г.   Даваадорж Г.
2023-05-20
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Орчин үеийн хүүхдүүдийг технологиос хол өсгөх боломжтой юу?

“Манай хүү утас таблетыг хэзээний л том хүн шиг  сурмаг ашигладаг”

***
“Охин маань уйлах үед дуртай youtube контентыг нь тавиад өгчихвөл тайвширчихдаг”

***
“Би хааяа тайван байхын тулд хүүхдээ гар утсаараа саатуулдаг”

***
“Хүүхдэдээ утас, таблетаа өгөхгүй бол маших стрессддэг. Авахаараа буцааж өгөхийг хүсдэггүй”

***
“Манай охин хоолондоо муу. Youtube үзүүлж байж л хоолыг нь идүүлэх юм”

***
“Хоолоо сайн идвэл утсаа өгнө шүү гэхээр ёстой мундаг идчихдэг”

****

Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхгүй болсон орчин цагийн гэр бүлийн амьдралын жирийн нэг зураглал. Гар утасны хамаарал, анхаарал дутмагшлыг эмгэг, нойргүйдэл зэрэг толгой өвтгөсөн асуудлыг шийдэхийн тулд хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хязгаарлах уу эсвэл мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд нь ашиглах арга ухаан зааж өгөх үү гэсэн асуудалтай эцэг эхчүүд тулгарч байна.

Хүүхдүүдэд дижитал технологийг эрс хориглохоос өөр ямар гарц шийдэл байна вэ?

Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА… Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг Сайн электроникс эхлүүлж нээлтээ хийж байна.

ЭВЕНТЭД ХҮРЭЛЦЭН ИРСНЭЭР ТА ЮУ МЭДЭХ ВЭ?

  • Хүүхэд багачууд, өсвөр насныхны дэлгэцийн хэрэглээ
  • Технологийн ухаалаг зохистой хэрэглээг гэр бүлдээ хэвшүүлэх арга барил
  • Цахим хэрэглээний донтолтоос сэргийлэх зөвлөмж
  • Анхаарал дутмагшлын эмгэг гэж юу вэ?
  • Өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог цахим дээрэлхэлтийн талаар нээлттэй ярилцах болно.
  • Мэргэжлийн сэтгэл засалчаар өөрсдийн сэтгэлзүйг тодорхойлуулах сонирхолтой булан ажиллана.
  • Эвентийн турш Sain electronics-ын Sain support багийнхан танд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг хэрхэн хянах, аюулгүй байдлыг хангах техник тохиргооны зааврыг хүргэнэ.

ЯАГААД ДЭЛГЭЦИЙН ЦААНА…АЯНЫГ ХИЙХ БОЛСОН БЭ?

ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.

Хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмэгдүүлдэг.

Мэргэжилтнүүд ингэж ярьж байна:

Soul Haven сэтгэлзүйн төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМЭШСГХА-ны Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэтгэцийн эмч О.Батчимэг

Facebook, Instagram, Tiktok ашиглаж эхлэх нас 13. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 62% нь үүнийг мэддэггүй бол 32% нь 10-12 насанд нь, 11% нь бүр 1-3 насны хүүхдэдээ фейсбүүк хаяг нээж өгсөн байв. Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт орчинд эрт орсноор олон эрсдлүүдтэй учирч болно. Өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог нь цахим дээрэлхэлт, гадуурхалт юм. Судалгаагаар цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлдэггүй. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.

Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х. Бадамгэрэл

Орчин үед олон зүйлийг технологигүйгээр шийдэх боломжгүй ч гэр бүлийн амьд харилцаа бидний хүүхдийн хүмүүжилд юу юунаас ч илүү чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь хүүхдийн ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 80% нь оройн цагаар сошиал медиа ашиглаж байгаа нь хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг улам л багасгасаар байна.

Медиа мэргэжилтэн, зөвлөх М.Тунгалагтуяа

Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурах нь бидний зорилго юм.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/fivwd

ЯАГААД “ДЭЛГЭЦИЙН ЦААНА’’ ЭВЕНТЭД ИРЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

“Дэлгэцийн цаана” эвент бол үр хүүхдээ хариуцлагатай, ухамсартай бие хүн болгож төлөвшүүлэх чин хүсэлтэй, хүүхдийнхээ технологийн боловсрол хүмүүжилд санаа тавьдаг хэн бүрт нээлттэй, хамтдаа гарц шийдэл хайх эцэг эхчүүдийн заавал цуглах үйл явдал юм.

Тагууд: Дижитал шилжилт
Даваадорж Г.

Даваадорж Г.

Business.mn-ий Ерөнхий редактор. Business.mn подкастын хөтлөгч.

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00