BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд нэгэн эмэгтэй камер руу инээмсэглэн зогсож байна. Тэрээр цагаан, богино ханцуйтай цамц өмсөж, зүүн бугуйндаа цаг зүүсэн байна. Арын дэвсгэр нь бага зэрэг бүдгэрч, алхаж буй хүмүүс болон янз бүрийн дэлгүүрийн лангуунуудыг харуулсан - магадгүй тэр дараагийн томоохон бизнес уулзалтаа хийх гэж байгаа энтрепренер байж магадгүй юм. - Business.MN

Инээмсэглэлийн багш Кэйко Кавано

Япончууд маскаа тайлснаар инээмсэглэлийн көүч багш нар завгүй болжээ

С.Лхамсүрэн   С.Лхамсүрэн
2023-05-25
  Дэлхийд, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Цар тахлаас шалтгаалан маск зүүсний дараах гурван жилд зарим Япон хүмүүст өөрсдийнх нь нүүр царай, инээмсэглэл бага зэрэг “зэвэрсэн” мэт санагдах болжээ.

***

Кэйко Кавано бол радиогийн хөтлөгч. Тэрбээр зургаан жилийн өмнө хэл ярианы дасгалуудыг хийхээ болих үед түүний инээмсэглэл бүдгэрч эхэлж байгааг олж мэджээ. Яг энэ үед тэрээр хацар, амны булчингийн дасгалуудыг тогтмол хийхээр санаа шулууджээ. Үүний зэрэгцээ 43 настай хатагтай Кавано нүүрний булчингууд хэрхэн ажилладаг талаар судалж гүнзгийрүүлэн суралцахаар шийджээ. Үр дүнд нь олж авсан мэдлэгээ хэрэглэснээр түүний инээмсэглэл сэргэн, бусдад тусалж эхэлсэн бөгөөд эргэн тойрны хүмүүстээ ч инээмсэглэхийг уриалж байлаа.

“Илүү инээмсэглэл, илүү аз жаргал”

Ковидын халдвар гарснаас хойш гурван жилийн дараа Японд маш олон хүн маскаа тайлсан бөгөөд тэд нүүрний баясгалангаа бага зэрэг “зэвэрсэн” байгааг олж мэджээ. Үүнд сургагч багш Кавано “Япон улсад коронавирус дэлгэрч дэгдэлт дундаас дээш болох үед хүмүүс маскны цаанаас инээмсэглэх битгий хэл хацраа хөдөлгөе ч гэж хичээхээ больсон” хэмээн өнгөрсөн долоон хоногт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний бизнес хэрхэн эхэлснийг дурдъя. Хатагтай Кавано 2017 онд бизнесийн ёс зүйн сургагч багшаар ажиллаж байхдаа биеийн тамирын зааланд инээмсэглэх хичээлийг зааж үзжээ. Тэрээр эмнэлгийн боловсрол эзэмшээгүй ч онлайн эсвэл биечилсэн байдлаар нэг цагийн хичээл зааж эхэлсэн бөгөөд сургалтын хөтөлбөр нь иогийн дасгалд суурилж ам, хацрын булчинг ажиллуулахыг онцолдог байна. Түүний хэлж байгаагаар нүдний доорх булчингууд инээмсэглэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бол сул булчингууд нь хөмсөг зангидсан мэт болгож духыг үрчлээстэй мэт харагдуулдаг байна. “Хүмүүс биеийн булчингаа чангалж чаддаг ч нүүрнийхээ булчинд төдийлөн анхаарал хандуулдаггүй” гэж тэр хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн биеийн тамирын зааланд хичээлээ заасныхаа дараа асрамжийн газар, корпорацын оффисуудад, мөн илүү их инээмсэглэл илүү сайн ажил олоход хэрэгтэй гэж найдаж буй хүмүүст инээмсэглэлийнхээ хичээлийг орсоор байна. Түүний анхны үйлчлүүлэгчдийн нэг нь  “IBM Japan” компани байсан бөгөөд тэрээр компанийн ажилчдад, гэр бүлийнхэнд нь зориулж инээмсэглэлийн сургалтаа зохион байгуулжээ. Гэтэл удалгүй цар тахал гарч хүн бүр маскны цаана царайгаа нуух болсноор түүний бизнест хүндрэл учирсан байна. Гэсэн хэдий ч тэрээр хүмүүст инээмсэглэлийн талаарх зөвлөгөө мэдээллээ өгсөөр байжээ.

Маск зүүсэн ч таны инээмсэглэлийн гол түлхүүр нь нүдний булчинг өргөх явдал юм.

Чухамдаа цар тахлын үед Японд маск зүүх нь хууль ёсны дагуу хэрэгждэггүй байсан ч япончууд олон арван жилийн турш харшил, бохирдлоос хамгаалах эсвэл бусдыг өвчнөөс хамгаалах үүднээс маск зүүж ирсэн байна. Хатагтай Кавано үйлчлүүлэгчдэдээ маск зүүсэн ч гэсэн таны инээмсэглэлийн гол түлхүүр нь нүдний булчинг өргөх явдал гэж хэлжээ. Мөн тэрээр “Телевизийн хөтлөгч” үндэсний нэвтрүүлэгт өөрийн арга барилаа харуулсан бөгөөд энэ тухай нийтлэл нь түүний нэр хүндийг өсгөхөд тусалсан байна. Улмаар түүний үйлчилгээний эрэлт хоёрдугаар сард хамгийн их өссөн бөгөөд энэ үе нь засгийн газар маск зүүх албан ёсны зөвлөмжийг мэдэгдэхүйц сулруулна гэж зарласан үе юм. Яг л энэ үед “Хүмүүс хацар, амны булчингаа тийм ч их ашиглаагүйгээ ойлгож эхэлсэн” гэж хатагтай Кавано ярилаа.

Тэгвэл инээмсэглэл болоод хацар амны булчингийн талаар өөр нэгэн мэргэжилтэн ийн өгүүлжээ. “Та эдгээр булчинг гэнэт ажиллуулж болохгүй. Харин бага багаар ажиллуулж, дасгах хэрэгтэй” гэж нүүр  ам судлалын мэргэжилтэн Яэль  Ханейн хэлж байна. Израилийн Тель-Авивын их сургуулийн нейроинженерийн лабораторийг ажиллуулдаг профессор Ханеин “Нүүрний булчинг бусад булчинтай адил ажиллуулж чангалж болно, гэхдээ ийм сургалт нь хувь хүний ​​хоорондын харилцан адилгүй байдлаас шалтгаалж хэцүү байж болох юм” гэв.

Японы жижиглэн худалдаачдад зориулсан инээмсэглэлийн сургалт байдаг.

Японд ихэвчлэн жижиглэн худалдааны ажилчдад зориулсан инээмсэглэлийн сургалтууд байдаг. Гэхдээ Японы нийгмийн нөхцөлд инээмсэглэх нь бөхийхөөс хамаагүй бага байдаг аж. Зарим япон эмэгтэй хоол идэх, инээх үедээ амаа гараараа хаах нь ч бий. Энэ нь тухайн үндэстний нэгээхэн соёл. Түүнчлэн маск хэрхэн хийдэг түүхийг судалсан Кэйо их сургуулийн зочин судлаач Томохиса Сумида “Инээмсэглэх хичээл барууны орнуудынх юм шиг санагддаг” гэв. Энэ мэт судалгаа, эсэргүүцэл байвч Каваногийн үйлчлүүлэгчид түүний ажилд сэтгэл хангалуун байдаг бололтой. Энэ талаар анхны үйлчлүүлэгчдийн нэг IBM Japan компанийн хэвлэлийн төлөөлөгч Мики Окамото –“Хатагтай Каваногийн инээмсэглэлийн сургалтыг  бид маш сайн ойлгож хүлээж авсан” гэж мэдэгдэв.

10 дугаар сард Токиогийн өмнөд хэсэгт орших Канагава мужид хатагтай Каваногаас 40 орчим ахмад настан бараг 90 минутын турш уулзалт зөвлөгөө авсан бөгөөд энэ нь хөгшдийн инээмсэглэх хүч, чадварыг сайжруулж чадсан гэж нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрт ажилладаг хотын ажилтан Кацуё Ивахаши ажигласан байна. Хатагтай Ивахаши нэмж хэлэхдээ, тус хот бага насны хүүхэдтэй эхчүүдэд эх хүн болох болон цар тахлын дараа “Хүмүүсийн асуудал бэрхшээлийг  үл харгалзан инээмсэглэхэд нь туслах найдвар”-аар үүнтэй төстэй уулзалтыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.

 Нялх хүүхдүүд ээжийнхээ нүүрний хөдөлгөөнийг харж дуурайдаг учир үргэлж инээмсэглэ

Хатагтай Кавано 80 мянган иен, хэрэглээний татварыг нэмээд 650 ам.доллароор инээмсэглэж сурах хүсэлтэй хүмүүст зориулсан нэг өдрийн гэрчилгээ олгох сургалт явуулдаг. Түүний сургалтад суудаг 61 настай Риеко Мэй эдүгээ хүмүүст инээмсэглэх дасгал нь төрөлхийн инээмсэглэлтэй хүмүүст ч чухал гэдгийг хэлжээ. Инээмсэглэх сургалт нь хүмүүсийн нүүрний хувирлыг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгоход тусалдаг. Нялх хүүхдүүд ээжийнхээ нүүрний хувирлыг харж дуурайдаг байна. Дүгнэхэд Чуо их сургуулийн сэтгэл зүйч Масами Ямагучи “Хацар амны булчингаа санаатайгаар хөдөлгөж байх нь таны тархинд дохио илгээж, аз жаргалгүй байсан ч эерэг мэдрэмжийг бий болгоно” гэлээ. Инээмсэглэцгээе

Эх сурвалж: The New York Times

bookzone
Тагууд: цар тахалЯпон

Санал болгох:

Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Хэд хэдэн улаан өнгийн тоног төхөөрөмж, цагаан майхан дор ярилцаж буй хэсэг энтрепренер, гадаа цугларсан олон оролцогчдыг харуулсан гадаа арга хэмжээ. Цагаан бичээстэй улаан тугнууд байгаа бөгөөд ойролцоо зогсоолтой машинууд байдаг. Цаана нь том барилга харагдана. - Business.MN
Үл тасалдах эрчим хүч бизнест ус, агаар мэт үнэ цэнтэй
С.Лхамсүрэн

С.Лхамсүрэн

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00