Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын тавдугаар сарын бүртгэл эхэллээ. Энэ сарын цуврал вэбинар сургалтаараа бид МАРКЕТИНГ сэдвийг онцолж байна. Энэ сарын гурав дахь вэбинарыг угтсан подкастын дугаараар “Маркетингийн стратеги” сэдвийн хүрээнд ярилцлаа.
Дугаараас онцлох санаанууд:
- Компани сул талаа мэддэг байх нь сайн тал болно. Тиймээс стратеги сул талаа арилгахад чиглэх ёстой.
- СВОТ шинжилгээ бол бизнесийн хувьд EMR аппарат гэсэн үг.
- Дараах таван асуудлаас үүсэж эхэлбэл маркетингаа идэвхжүүлэх шаардлагатай:
- Ашиг буурах
- Орлого/борлуулалт буурах
- Зах зээлийн хувь хэмжээ багасах
- Нэр хүнд буурах
- Хэрэглэгчийн сэтгэл ханамж муудах
Зочин: Д.Ганбаатар. ШУТИС -ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars