BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Салхин сэнс, амбаарын дээвэр дээрх нарны зай хураагуур, Wi-Fi дохио цацруулж буй дрон, трактор бүхий ирээдүйн фермийн дүр зураг. Хос гар нь фермийн удирдлагыг харуулсан таблетыг барьж байна. Тэнгэр нь үүлтэй, алс холын нартай цэнхэр; энтрепренер нь тэдний өсөн нэмэгдэж буй бизнест зориулж энэхүү өндөр технологийн үйл ажиллагааг хянадаг. - Business.MN

ХАА-н салбараас эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон инновацын шийдлүүд

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2023-06-09
  Made in Mongolia, Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter
Covid-19 цар тахлын үед хөдөө аж ахуйн салбар улсын хэмжээнд хамгийн өсөлттэй ажиллаж, 5.8 хувийн өсөлт үзүүлсэн. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарын инновацын шилдэг шийдлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулбал хэдий хугацаанд, ямар өгөөж хүртэж болох талаар дараах сурвалжилгыг “Инновацийн 7 хоног” арга хэмжээнээс бэлтгэлээ.

Хөдөө аж ахуйн салбарт 1990 оноос хойш 526 бүтээл оюуны өмчөөр бүртгэгдсэний 60 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байна.

“Монгол авга” брэнд импортын бүтээгдэхүүнээс 30-50 хувь хямд

“Монгол авга” брэнд нь маалингын тостой ижил хэмжээний чанартай хүнсний тосыг үйлдвэрлэж эхэлжээ. Уг хүнсний тосны түүхий эд болох камелина сатива буюу тосны авга таримал нь омега-3, омега-6, омега-9 агуулдаг бөгөөд импортын бүтээгдэхүүнээс 30-50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Л.Лхагвасүрэнгийн ярьснаар тэд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2020 онд 20 га-д камелина сативаг тариалж, 7-8 литр үрийг гаргаж авсан байна. Энэ бүтээгдэхүүнээ хүйтэн даралтын аргаар боловсруулж, хүнсний тос, хурдан морины тосон тэжээл, онцгой найрлагатай тосон тэжээл, малын уурагт тэжээл гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна.

Авсан санхүүжилтийнхээ хүрээнд одоогоор жилд зургаан тонн хүнсний тос, таван тонн хурдан морины тосон тэжээл, хөрөнгө оруулалт нэмж аваад нэг тонн капсултай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, үлдэгдэл шаараар 54 тонн малын тэжээл бэлтгэх зах зээлийн судалгаа хийсэн. Мөн жилийн борлуулалтаа 204 сая, үйлдвэрлэлийн зардал 140 сая,  татварын дараах цэвэр ашиг 37 сая төгрөг гэж тооцоолсон. Оюуны өмчөө 60 сая, эргэлтийн хөрөнгөө 28 сая, ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө 60 сая төгрөгөөр үнэлж, нэмэлт 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авснаар цех 4.5 жилд бүх зардлаа төлөөд бүрэн ашигтай ажиллах боломжтой юм байна.

Аргалын цаас

Цаасны импортын зах зээлд жилд 220 тэрбум төгрөг эргэлддэг ажээ. Энэ  бол үнэмшмээргүй тоон үзүүлэлт. “Аргалын цаас” бизнес төсөлд хөрөнгө оруулалт хийвэл 220 тэрбум төгрөгийг дотооддоо авч үлдэх боломж байна. Энэ талаар “Аргалын цаас” төслийн санаачлагч Г.Эрчиссаран Японд сурч байхдаа анх энэ санааг олсон. Тэрээр зааны баасаар цаас хийсэн тухай мэдээг сонсоод үхрийн баасаар яагаад хийж болохгүй гэж бодсон байна. Түүний хэлснээр энэ бизнес хоёр асуудлыг шийдэх боломжтой. Байгаль экологи талаасаа үхрийн өтөг бааснаас ялгарч буй хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, эдийн засгийн үр ашиг талаасаа импортын бүтээгдэхүүнийг орлох боломжтой.

Давуу тал:

  • Дотоодын сэргээгдэх түүхий эд
  • Байгальд ээлтэй технологи
  • Импорт бүтээгдэхүүнээс 20-30 хувь хямд
  • Дэлхийн трэндтэй нийцсэн
  • Өргөжих боломжтой.

Инновацлаг байдал:

  • 3 дахин бага химийн бодис
  • Үйлдвэрлэлийн зардал бага
  • Олон улсад ашигтай загварын патент

Экспортын чиг хандлага, боломж:

  • Дэлхийн цаасны зах зээл модлог түүхий эдийн дутагдалд орж байна.

“Бид өчигдөр баас байсан. Өнөөдөр цаас боллоо. Тэгэхээр Маргааш юу ч болж чадна” гэж Г.Эрчиссаран ярьж байна.

Монгол Улс химийн пестицидээ 100 хувь импортоор хангаж байна

Монгол эрдэмтдийн гарган авсан “Green bio” бэлдмэл бүтээгдэхүүн нь бэлчээрийн хөнөөлт царцааны эсрэг, ойн хөнөөлт шавжийн эсрэг, таримал ургамлын өвчин хортны эсрэг өндөр үр дүн үзүүлээд байгаа аж. Энэ талаар Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор М.Бямбасүрэн ингэж ярилаа. “Бид үйлдвэрлэх технологийг нь боловсруулсан байна, стандартуудыг нь батлуулсан байна, олон улсын генбанканд эдгээр ашигтай бичил организмуудаа бүртгүүлчихсэн байна. Цаашид тулгарч байгаа асуудал бол Монгол Улс бараг 100 хувь химийн пестицидийг импортоор оруулж ирж, газар тариалан, ой, бэлчээртээ хэрэглэж байна. Энэ химийн пестицидийнхээ хэрэглээг багасгахын тулд ургамал хамгаалах бэлдмэл үйлдвэрлэх шаардлагатай. Бид ургамал хамгаалах бэлдмэлийн цехтэй болчих юм бол Монгол оронд ойд, тариаланд, бэлчээрт хэрэглэж байгаа химийн пестицидийнхээ хэрэглээг хамгийн багадаа 50 хувь бууруулах боломжтой технологиудыг бэлэн болгоод байна” гэв.

Нэг килограмм хонины ноосыг 22 ам.доллароор зарах боломжтой

Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ц.Мягмарсүрэн нэг килограмм хонины ноосыг 22 ам.доллароор зарах боломжтой гэв. Тодруулбал, Австрали улс Хятадаас 18 микронтой хонины ноосыг дээрх үнээр авдаг байна. Тэгэхээр бид нэг хониноос дунджаар 4кг ноос өгдөг технологийг нэвтрүүлж, хөгжлийн зорилгодоо хүрч чадвал экспортод гаргах, дэлхийд танигдах шинэ бүтээгдэхүүнтэй болж чадах ажээ.

  • Малын тоогоороо, малаас гарч байгаа нийт бүтээгдэхүүний тоогоор дэлхийд наймд ордог ч нэг малаас авах ашиг шимийн үзүүлэлтээр дэлхийд Монгол Улс доороосоо гуравт орж байна.
  • Монгол улс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, цикл системээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл 70 сая мал 5-10 жилийн нөөц болно. Тэгэхээр малын тоо толгойг багасгах гэхээс илүү нэг малаас авах бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлагатай байна.
  • Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд 1.5-3 жилийн дотор ашиг олох боломжтой.

Жил бүр нэг тэрбум төгрөгөөр малын өвчний оношлуур импортолж байна

Мал эмнэлгийн хүрээлэн өнөөдрийн байдлаар 50 гаруй шинэ төрлийн бүтээгдэхүүн, эм вакцин, оношлуурын технологийг боловсруулж, долоон гарааны компани дэргэдээ байгуулсан байна. Эдгээр бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон төр засгийн бодлогын дэмжлэг үгүйлэгдэж байгаа талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг ярилаа.

Тухайлбал, төрөөс импортоор орж ирж байгаа маш олон төрлийн эм бэлдмэлүүдийг хянах, тоо хэмжээнд нь хязгаар тавих, эсвэл маш өндөр татвар тавих шаардлагатай байна. Мөн биокомбинатын шинэчлэлийг бодлогоор хийж өгөхийг хүсэж байлаа. Харин хувийн хэвшлүүд технологиудыг хамтарч туршиж, бойжуулж, хөрөнгө оруулж, масс үйлдвэрлэл болгоход хамтарч ажиллахыг уриалсан юм. Энэ салбарт хөрөнгө оруулах, зах зээлийн боломж үр ашгийн талаар тодруулахад, “Малын өвчний оношлуурын тендерт жилд нэг тэрбум төгрөг зарцуулагддаг. Бидний одоогоор 100 саяд нь дотоодын бүтээгдэхүүн нийлүүлж байна. Тэгэхээр малын эмийн зах зээл маш их тэлэх боломжтой” гэв.

bookzone
Тагууд: инновацүндэсний үйлдвэрлэлХАА

Санал болгох:

ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
A person in a dark suit stands in front of a colorful abstract background with blue and orange elements.
Э.Гантөгс: Зорилгодоо хүрэхийг л би амжилт гэж тодорхойлдог
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00