BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дээд талд нь "ICT Expo 23" гэсэн том самбар, доор дэлгэцэн дээр "Mindgolia" гэсэн бичигтэй тайзан дээр улаан хувцас өмссөн жүжигчид үндэсний хөгжмийн зэмсэг тоглож байна. Цагаан хувцастай бизнес эрхлэгч голд зогсож, үзэгчид цэлмэг хөх тэнгэрийн дор харж байна. - Business.MN

Мөнгөний урсгал технологийн салбарыг чиглэлээ

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2023-06-12
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларал “ICT EXPO 2023” арга хэмжээний нээлтийн тайзнаа анхаарал татах хэд хэдэн мэдэгдэл хөврөв. ЦХХХ-ны сайд Н.Учрал арга хэмжээний хүрээнд 41 сая ам.долларын гэрээнд үзэглэснээ онцолсон юм. Энэ санхүүжилтийг кибер аюулгүй байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, цахим системүүдийг холбох, дата төв байгуулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн дата төвтэй болчихвол хиймэл оюун ухаанд түшиглэсэн их өгөгдлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой талаар онцолж байсан юм.

Монголын ХХМТ-ийн салбарыг чиглэж байгаа энэ хөрөнгө оруулалт бол мэдээллийн технологийн салбарын жилийн орлогоос ч давж гарах өндөр хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг тодотгох хэрэгтэй.

ХХЗХ-ны судалгаанд Монголын мэдээллийн технологийн салбарын борлуулалтын орлого өнгөрсөн онд 37.7 сая ам.долларт хүрснийг дурдсан байдаг. Энэ бол ДНБ-ий 0.3 хувьд ч хүрэхгүй чамлалттай үзүүлэлт. Тэгвэл БНСУ-ын мэдээллийн технологийн салбарт манайхаас бараг 1000 дахин их мөнгө эргэлдэж байна.  Өнгөрсөн онд тус улсын мэдээллийн технологийн салбар 29.1 тэрбум ам.долларын орлого олжээ. 

Олон улсад мөнгөний урсгалыг хамгийн их татдаг харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар манай улсад “үнэгүйдэж” байсан нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, хууль эрхзүйн тодорхойгүй байдал хамгийн том “чөдөр тушаа” болж байсныг салбарынхан тайлбарлаж байсан юм. 

Инновацын тухай хуульд л гэхэд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орсон ч шаардлагатай дүрэм журам нь гараагүйн улмаас энэ хууль “амьгүй” хууль болж хувирчээ.

Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль батлагдсан ч манай улс материаллаг бус зүйлийг үнэлэх учраа одоо ч олоогүй байна. Олон улсын төлбөр тооцооны хэрэгслийг ч жинхэнэ утгаар нь нэвтрүүлж чадаагүй гэж тэд хэлж байсан юм.

Ийм нөхцөлд технологийн бизнесүүд цэцэглэж, салбар бүр цахимжина гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгвэл ЦХХХ-ны сайд Н.Учрал энэ байдалдаа дүгнэлт хийж, хуулиудын харилцан хамаарлыг сайжруулах талаараа арга хэмжээний үеэр онцолж байв. Огт дэмжлэггүйгээр өдий хүрсэн ХХМТ-ийн салбарт, тэрдундаа мэдээллийн технологийн салбарт онцгой ач холбогдол өгч, шинэ хуулийн төсөл боловсруулж эхэлснээ тэрбээр хэлж байсан юм. Энэ нь Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл. Хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр зорьж байгаа аж.

Хэрэв хууль батлагдвал стартапуудыг татварын бодлогоор дэмжих, цаашлаад чөлөөт бүс байгуулах санаачилга бодит ажил хэрэг болно гэсэн юм. 

Мөн Цахиурын хөндийд хөл тавих талаар хэд хэдэн дээд түвшний уулзалт хийсэн байна.  Тодруулбал, ХХМТ-ийн хамгийн сайн бүтээгдэхүүн, компанийг тодорхойлж, бүс нутгийн хамтын ажиллагаатай орнууд нэгдсэн байдлаар тэдгээр компанийг Цахиурын хөндий рүү “илгээнэ”. Ингэснээр  компаниуд хууль эрхзүйн хувьд илүү их зөвлөгөө, мэдээлэлтэйгээр шинэ талбарт хөл тавьж чадна гэж бодлого тодорхойлогчид үзэж байна. 

Түүнчлэн НҮБ-тай цахим худалдааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсноо ч салбарын яам тодотгож байлаа. Энэ жилийн хувьд, Тайланд, Сингапур, Хятад, Энэтхэг АНУ, Казахстан зэрэг орноос 50 шахам зочид төлөөлөгч ICT EXPO арга хэмжээнд оролцож байна. Мөн Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, НҮБ гэх мэт олон улсын байгууллагаас төлөөлөл оролцож байгаа нь энэ жилийн арга хэмжээний гол онцлог юм. 

ICT EXPO арга хэмжээний үеэр саяхан бий болсон “Mindgolia” платформыг танилцуулсан нь мөн анхаарал татам байлаа.

Олборлолтоос оюун санаа руу тэмүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд төрийн худалдан авах ажиллагаа ил тод байх шаардлагатай. Тендертэй холбоотой элдэв будлианаас ангид байхын тулд энэ платформыг бий болгосон байна. Одоогоор энэ системд 600 гаруй хувийн хэвшлийн  санаачилсан бүтээгдэхүүн байршжээ. “Mindgolia”-г төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүр гэж тодотгож болох юм. Энэ “дэлгүүр”-ээс төр технологийн шийдлүүдээ ил тод, нээлттэй байдлаар хувийн хэвшлээсээ худалдан авах юм. 

Харин хоёр сарын өмнө нээлтээ хийсэн “E-Business” платформын тухайд хандалт нь дөрвөн саяыг давсан байна. Энэ платформд төрийн байгууллагуудын олгодог зөвшөөрлийг бүрэн цахимжуулж оруулснаар хоёр сарын хугацаанд 17 мянган хэрэглэгч компани байгуулах, эрхээ сунгуулах хүсэлт илгээжээ. Үүнээс 5600-г нь шийдвэрлэсэн байна. Мөн авлигаас ангид, ил тод байдлыг бий болгох зорилгоор бий болгосон shilen.gov.mn дээр 70 шахам мэдээллийг ил болгож, одоогийн байдлаар 750 мянган мөр өгөгдлийг нэвтрүүлжээ.

Харин 2020 оны аравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн “E-Mongoliа” платформоос өдгөө 80 гаруй байгууллагын 1072 үйлчилгээг авах боломж бүрджээ. Одоогоор энэ систем 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая үйлчилгээг иргэдэд үзүүлээд байна. 

Ийнхүү 2019 оноос “цахим шилжилт”-д тэмүүлж эхэлснээр өнгөрсөн онд манай улс Цахим засаглалын хөгжлийн индексээр 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна. Харин энэ онд Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг төрийн өмчит компаниуд IPO хийж, засаглалаа сайжруулснаар цахим шилжилт илүү эрчимжинэ гэж салбарын сайд онцолж байна.

#ICT EXPO     #ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ

bookzone
Тагууд: ICT EXPOДижитал шилжилтхөрөнгө оруулалт

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
A woman in a light blue blouse is seated at a desk, smiling, with an open notebook and pen in hand. Behind her are framed certificates and flags.
Монгол-Солонгосын бизнесийн гүүр “Мандора”
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00