BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Өгөгдлийн шинжилгээ, судалгаа, хууль эрх зүй, баримт бичгийн менежментийг төлөөлсөн дүрсээр хүрээлэгдсэн, ширээний ард хамтран ажиллаж буй гурван мэргэжилтний зураг. Гэрлийн чийдэн нь тэдгээрийн дээрх санааг бэлэгддэг. Ширээн дээр ургамлууд болон овоолсон цааснууд нь цэцэглэн хөгжиж буй бизнесийн эрч хүчтэй орчныг илтгэнэ. - Business.MN

Засаглалыг бэхжүүлэх цахим өөрчлөлтүүд

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хаалт 2023.06.21-ний өдөр болов. Дээрх үйл явдлаас дараах мэдээллийг бэлтгэлээ.

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2023-06-26
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Төрийн сан дээр цалин гацах болсны шалтгаан

Сүүлийн хэдэн сар Төрийн сан дээр цалин гацсан гэх яриа чих дэлсэх болсон. Цалингаас цалингийн хооронд амьдардаг дундаж монгол өрхөд цалин хоёроос гурав хоног хойшлоно гэдэг асуудал. Тэгвэл цалин төрийн сан дээр гацах болсны шалтгааныг Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хаалтын үеэр олж мэдсэн юм. Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн банк, Сангийн яамтай хамтран хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаатай төслөөс гарсан нэг үр дүн бол Төрийн сан цахим хэлбэрт шилжсэн явдал байв.

Тодруулбал, 21 аймаг, 365 сумын төрийн сангийн нэгжүүд системийн интеграцид орсноор цаашид Төрийн сангаар дамжих төлбөр тооцоо автоматаар цахим санд бүртгэгдэж эхэлсэн байна.  Үүний үр дүнд Сангийн яам 2022 онд нийт 388 төрийн сангийн нэгжээр дамжуулан төсвийн 4530 байгууллагын 30 мянга гаруй дансны гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу цахимаар хийж гүйцэтгэжээ. 

Төрийн сан цахимд шилжихийн бас нэг давуу тал бол төсвийн байгууллага гүйлгээ хийхэд зарцуулдаг хугацаа болон тээврийн зардал хэмнэгдэхээс гадна цаасан төлбөрийн хүсэлтийг халснаар цаасны хэрэглээ буурах юм. Төрийн сангийн цахим шилжилт орон нутгуудад харилцан адилгүй байгаа тул олон нийт хүлээцтэй хандахыг албаны хүмүүс энэ үеэр зөвлөж байлаа. 

Шилэн данс бидэнд ойртсоор

Шилэн дансны тухай хууль 2015 онд батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байсан. Тэгвэл Монгол Улсад засаглалыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж, энэ хүрээнд шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчлэн хөгжүүлжээ. Тодруулбал,

2023.01.01-ээс  (shilendans.gov.mn) сайт жинхэнээсээ “шилэн” болж бидэнд ойртсон байна. Тодруулбал, шилэн дансны сайтад төрийн алба хаагчид гараар мэдээлэл шивж оруулдаг байдлыг халсан байна.

Улмаар, шилэн дансыг тендер, татвар, төсвийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн цахим хуудсуудтай интеграцид оруулснаар дээрх мэдээллүүд автоматаар шилэн дансанд орж ирдэг болжээ.

Нээлттэй засаглалын гол тулгуур хүчин зүйл нь ил тод, нээлттэй төсөв байдаг. Энэхүү шинэчлэлийн үр дүнд иргэд, олон нийт төрийн байгууллагын төсвийн мэдээлэлд цахимаар хяналт тавих боломж бүрджээ. 

Түүнчлэн шилэн дансны цахим хуудсыг хөрөнгө оруулалтын мэдээлэл болон цахим санхүүгийн тайлантай холбох ажил удахгүй хийгдэж дуусах юм байна. 

Төр-хувийн хэвшлийн түншлэл сайжирна

Манай улс төр хувийн хэвшлийн түншлэлд анхаарал хандуулж 2010 онд Концессын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийн хүрээнд 40 орчим төсөл хэрэгжсэн боловч амжилттай кейс байхгүй гэхэд болно. Тэгвэл Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд “Төр хувийн хэвшлийн түншлэлийн” хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Уг хуулийн төслийг боловсруулахдаа Концессын хуулийн алдаа, оноонд анализ хийж, НҮБ-ээс гаргасан жишиг хуулиас санаа авч, 9 бүлэг 60 зүйлтэй батлуулсан. Хууль ирэх оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ” гэж байлаа. 

Олон улсын жишгээр төр хувийн хэвшлийн түншлэлд аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, хэрэглэгчид төлбөрийг нь төлж, эцсийн бүлэгт өмч төрийн мэдэлд үлддэг.

Тодруулбал, Солонгос улсад хувийн хэвшил сургууль бариад 20 жил ажиллуулж, өөрсдөө зардал, ашгаа авсны дараа сургууль төрийн мэдэлд ирдэг. Манай улс энэ жишгээр сумдын эрчим хүч, автозам гэх мэт асуудлыг шийдвэрлэж эхлэх юм байна.

bookzone
Тагууд: төр хувийн хэвшлийн түншлэлтөрийн сангийн цахим шилжилттөсвийн ил тод байдал

Санал болгох:

A speaker in a blue suit and purple tie stands at a podium with a microphone, addressing an audience. The backdrop displays a conference logo reading "Conference 2025 aata + Ai," featuring text in another language.
Монгол оюуны бүтээмжийг нэмэх хиймэл оюун
Саарал пиджак өмссөн хүн ширээний ард суугаад чэнжийн сэтгэхүйтэй ярилцаж байна. Зүүн талын бараан дэвсгэр дээр "Бизнесийн подкаст" гэсэн үгс харагдана. - Business.MN
Ченжийн сэтгэхүй бизнест давамгайлсаар байна (№281)
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00