Подкастаас онцлох санаанууд:
- Шинээр ажилд ороод удалгүй гарч байгаа шалтгааны дийлэнх буюу 80 хувь нь байгууллагын соёл, орчин, удирдлагын арга барилтай холбоотой.
- Байгууллагууд олон жил сайн ажилласан мэргэжилтнийг ямар ч сургалтгүйгээр шууд удирдах албан тушаалд тавьснаар олон янзын асуудлууд үүсэж байна. Албан тушаал авсан мэргэжилтэнд удирдагч хүнд байх ёстой сэтгэл зүй, ёс суртахуун, мөн харилцааны ур чадварууд дутуу төлөвшсөн байх нь нийтлэг.
- Байгууллагын орчин гэж юуг ойлгох вэ гэвэл, зөвхөн тав тухтай оффис, өндөр цалин, урамшуулал бонус биш юм. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд түүнээс авч байгаа мэдрэмж, түүнээс үүдэн ажилдаа хандах хандлага юм.
Зочин:А.Намуу. Кастомер Кинг Консалтинг компанийн гүйцэтгэх захирал, көүч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Ном захиалах: https://shop.business.mn/