BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нар жаргах үеэр алтан улаан буудайн талбайд, улбар шар, шар өнгийн сүүдэрт төөнөсөн улаан комбайн ажилладаг, сайн бизнес шиг үр ашигтай. Уг машин нь боловсорч гүйцсэн ургацыг мэргэшсэн зүсэж, цуглуулдаг том урд толгойгоор тоноглогдсон. - Business.MN

Тариаланчдын “тараагуур судас”

“Агро импорт” ХХК Монгол орныхоо байгаль орчин, хөрс шорооны онцлогт тохирсон 30-40 төрлийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг БНХАУ -ын олон жилийн туршлагатай томоохон үйлдвэрүүдээс оруулж ирж, тариаланчдад нийлүүлж байна. Нэг үгээр “Агро импорт” ХХК нь тариаланчдад амин чухал шаардлагатай бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэх тараагуур судасны үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2023-06-28
  Онцлох, Өсөлттэй бизнес, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

Д.Алтангэрэл өөрийн сонгосон замаар, өөрийн гэсэн үнэт зүйлийг тээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа мянга мянган залуусын нэг. Тэрбээр 2008 онд Бээжин хотод олон улсын худалдааны мэргэжил эзэмшиж, 2015 онд “Агро импорт” ХХК -г үүсгэн байгуулжээ.

“Агро импорт” бол цар тахлын үед өсөлттэй ажиллаж чадсан цөөхөн компанийн нэг.

Учир нь хөдөө аж ахуйн салбар улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 5.8 хувийн өсөлттэй гарчээ. Энэ бүхэн хөдөө аж ахуйн салбарт маш их нөөц боломж байгааг харуулж буй. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрах гол түшиц болоход ойрхон байна.

Тэгвэл энэ салбарт амин чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг “Агро импорт” компани тариаланчдад нийлүүлдэг.

Д.Алтангэрэл анх энэ бизнест хөл тавихдаа хэн нэгнээс зээл тусламж авахыг урьтал болгосонгүй. Өөрт байгаа нөөц боломжид тааруулан 4-5 төрлийн техник, тоног төхөөрөмж оруулж ирдэг байв. Харин өнөөдөр “Агро импорт” компани Монгол орныхоо байгаль орчин, хөрс шорооны онцлогт тохирсон 30-40 төрлийн техник, тоног төхөөрөмж болон тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг БНХАУ -ын  олон жилийн туршлагатай томоохон үйлдвэрүүдээс оруулж ирж, тариаланчдад нийлүүлж байна. Нэг үгээр, түүний эрхэлдэг бизнес найман жилийн хугацаанд тав дахин өсжээ.

“Агро импорт” компанийн цаашдын өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?” гэж асуухад тэрбээр, “Би компанийнхаа ирээдүйн өсөлтийг тун өөдрөгөөр хардаг. Учир нь манай улс бол хөдөө аж ахуйн орон. Манай улсын газар тариалан, мал аж ахуй хөгжлийн түвшиндээ явж байна. Тариалан эрхлэгчдийн хөлс хүчээ зарсан ариун цагаан хөдөлмөрийн үр шим бидний өсөлтийн жинхэнэ хэмжүүр байх юм” гэлээ. 

Сүүлийн жилүүдэд бэлчээрийн мал аж ахуй цөлжилт үүсгэж, бэлчээрийн даац хэтрэх болсон. Энэ бүхэн малчид тоонд биш чанарт анхаарал хандуулах цаг нь ирснийг илтгэж буй. Мөн бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу шилжиж, малчид малынхаа идэх өвс тэжээлийг өөрсдөө тарьдаг жишиг рүү шилжихээс аргагүй болж байна. Уг хэрэгцээ шаардлагыг дагаад тоног төхөөрөмж мэдээж шаардлагатай. Малчид ч үүнийг мэдэрч, өрхийн хэмжээний бага оврын хүчин чадалтай трактор, түүндээ тохирсон хөрс боловсруулах агрегатууд авдаг болсон аж. 

Дэлхийн хэмжээнд Австрали, Канад зэрэг хэдэн зуун жилээр газар тариалан эрхэлсэн улсад хөдөө аж ахуйн хөгжил нь дээд түвшиндээ хүрчээ. Тэнд хүний оролцоо маш бага болж ихэнх техник нь автоматжсан байна.  Нэг фермерийн дарга гэртээ кофе ууж суух зуураа нэг товч дараад л газраа хагалж, ахин нэг товч дараад л ургацаа хураачихдаг болсон. Бид ч мөн тэдний араас явж байна хэмээн Д.Алтангэрэл ярив.  

Хөдөө аж ахуйн техник бол маш эмзэг. Монгол Улс газар тариалангийн ганцхан улиралтай, дулаан цаг нь маш богино. Энэ богино хугацаанд тариагаа тарьж, үрээ үрслүүлж амжихгүй бол намар нь ургац алдана. Тиймээс ийм үед баталгаатай, найдвартай ажилладаг техник л хэрэгтэй.

Сайн техниктэй байж ажлаа бүрэн бүтэн хийж дуусгана. Энэ утгаараа баталгаатай, найдвартай техникийг цаг хугацаанд нь нийлүүлэх ёстой. Тиймээс “Агро импорт” ХХК чанартай баталгаатай техник тоног төхөөрөмжийг тохирсон хугацаандаа, хариуцлагатай нийлүүлж ажиллахыг эрхэмлэдэг ажээ. 

Түүний бизнест тулгардаг нэг асуудал бол сүүлийн жилүүдэд хувь хүмүүс болон өвөрмонголчууд техник, тоног төхөөрөмж захиалгаар хямд үнээр оруулж ирнэ гэсэн зар цахим орчинд түгээх болсонтой холбоотой. Тэдгээр хүмүүсийн хувьд техникийн наад захын мэдлэг мэдээлэлгүйн дээр хариуцлага хүлээх чадваргүй байдаг аж. Харин “Агро импорт” -ын хувьд олон жил үйл ажиллагаагаа тогтвортой, хариуцлагатай хийж ирсэн буух эзэн, буцах хаягтай албан ёсны газар. Тариаланчдын авсан техникт ямар нэг асуудал гарвал тэд эргэж хариуцдаг, сэлбэг хэрэгслээр хангадаг гэдгийг зарим хүн төдийлэн мэддэггүй байна. 

Д.Алтангэрэлээс “Яагаад урд хөршөөс техник, тоног төхөөрөмж оруулж ирдэг юм бэ?” хэмээн тодруулахад Хятадаас импортлох гол давуу тал гэвэл нэгт, үнэ ханшийн хувьд бусдаас хямд. Хоёрт, тээвэр ложистикийн асуудал маш сайн шийдэгдсэн. Гуравт, сэлбэг хэрэгслийн олдоц ихтэй. Бид аль болох Хятадын улсын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, хамгийн чанартайг нь импортлохыг зорьдог” хэмээн хариулав. 

Мөн тэрбээр “Манайх социализмын үеэс эхлээд саяхныг хүртэл орос трактор, техник их хэрэглэдэг байлаа. Сүүлийн жилүүдээс л АНУ, Канад, Европоос техник оруулж ирэх гэж үзэж байна. Ингэхээр нэгдүгээрт, маш өндөр өртгөөр, тээвэр ложистикийн хувьд бэрхшээлтэй, их удаж байж ирдэг сөрөг талтай. Харин манай компани эдэнтэй чанарын хувьд ялгаагүй бүтээгдэхүүнийг БНХАУ -аас оруулж ирдэг. Трактор, комбайн, хөрс боловсруулах агрегат, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, ургамлын бодис цацагч гээд хөдөө аж ахуйтай холбогдох бүх л бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг хурдан шуурхай бас хямд үнээр хүргэдэг” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Атрын IV аян” -ыг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Ковид-19 цар тахлын улмаас гадаад зах зээлд 30 хувиар үнэ нь өссөн газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Уг шийдвэр “Агро импорт” компанид том дэмжлэг болж, урам өгчээ. Одоо тэд тариаланчдад шаардлагатай тоног төхөөрөмжийг зах зээлийн бодит үнээр хэрэглэгчдэдээ санал болгож байна. 

Үүний зэрэгцээ “Агро импорт” компани энэ жилээс “Хаан банк”-тай хамтарч ногоон зээлийн сангаар тариаланчдад зургаан хувийн хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө нийлүүлж эхлээд байгаа юм.

bookzone
Тагууд: бизнесгазар тариалан

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00