BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Одоо аваад, дараа төлөх шийдлийн тухай

Одоо аваад, дараа төлөх шийдлийн тухай

Энхбаяр Н   Энхбаяр Н
2023-06-29
  Онцлох, Санхүү
0
Share on FacebookShare on Twitter

Та томоохон худалдан авалт хийгээд кассан дээр, эсвэл онлайнаар төлбөрөө төлөх гэж байтал танд нийт үнийн дүнг хувааж төлөхийг санал болгожээ. Энэ бол “Одоо аваад, дараа төлөх” (BNPL– Buy now Pay later) шийдэл бөгөөд мерчант дээр шуурхай зээл санал болгож буй эл арга нь жижиглэн худалдааны компаниудын дунд ид моодонд орж байна.

Эл шийдлийн ард ихэнхдээ мерчант, худалдан авагчаас гадна гуравдагч тал буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулагч байдаг бөгөөд тэд танд BNPL санал тавьж байна гэж ойлгож болно.

Кредит картын компаниуд ч мөн эл трендийг дагаад карт эзэмшигч нарт ямар нэг хүү тооцохгүйгээр аливаа төлбөрийг хувааж төлөх боломжийг олгож эхэлсэн.

Төлбөрөө нэг дор бус тодорхой хугацааны туршид олон хувааж төлж болдог нь худалдан авагч нарт хавьгүй таатай шийдэл болдог, мерчант талд ч борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг олгодог учраас BNPL шийдэл нь аль аль талдаа ашигтай юм. Гэхдээ илүү их худалдан авалт хийхэд хүргэснээр төлбөрийн чадамжгүй болох эрсдэл байдаг учраас BNPL шийдэл нь тэр бүр ухаалаг алхам байж чаддаггүй.

Тиймээс уг шийдлийг дэлгэрэнгүй тайлбарлая.

BNPL хэрхэн ажилладаг вэ

Өндөр үнийн дүнтэй худалдан авалтын төлбөрийг олон хувааж төлөх эл шийдлийг тодорхой хугацаанд тэнцүү хэмжээний төлбөр хийхэд зориулагдсан зээл гэж ойлгож болно. Та төлбөрөө цаг хугацаандаа, бүрэн хийж л байвал уг зээл нь огт хүү тооцохгүй. Үүгээрээ хүү тооцдог кредит карт ашигласан уламжлалт худалдан авалтаас ялгаатай юм.

BNPL-ийн давуу тал

  • Төлбөрөө хувааж төлөх боломж. Нэг дор их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй учир өндөр дүнтэй, үнэтэй зүйл худалдаж авах боломжийг олгодог.
  • Шаардлага, нөхцөл харьцангуй бага. Шинээр кредит карт авахаас ялгаатай нь BNPL шийдэл ашиглан худалдан авалт хийхэд тухайн хүн хэт олон шалгуур хангах шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр зээл авч байгаа эсвэл зээлийн сайн түүхгүй хүн ч ийм аргаар худалдан авалт хийх боломжтой.
  • Маш энгийн. Ялангуяа интернэтээр худалдан авалт хийх дуртай хүмүүст эл арга нь онлайн дэлгүүрээс хүссэн бараагаа хэдхэн товч дараад хэдхэн минутад худалдаж авах боломжийг олгож байна.
  • Бэлэн мөнгөний урсгалыг зохицуулахад тустай. Төсөвтөө тохирсон худалдан авалтыг хугацаа алдалгүй хийх боломжийг өгдөг.

BNPL-ийн сул тал

  • Үйлчилгээний нөхцөлүүд ялгаатай. BNPL ашиглан худалдан авалт хийхээс өмнө үйлчилгээний нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. Жишээлбэл, зээлийн хугацааны туршид хүү тооцохгүй эсэхийг шалгаж, төлбөрөө хойшлуулсан, эсвэл төлөөгүй тохиолдолд их хэмжээний торгууль төлөх ёстой эсэхийг судлах хэрэгтэй.
  • Зарим нь тодорхой хэмжээний хүү тооцдог. Зарим нөхцөлд сар бүрийн төлбөр дээр тогтмол хүү тооцох тохиолдол бий бөгөөд энэ нь тухайн барааны төлбөрийг бүрэн төлж авсантай харьцуулахад илүү өндөр үнээр худалдаж авахад хүргэдэг.
  • Хэт үрэлгэн болоход нөлөөлөх. Төлбөрөө хувааж төлөх нь олон бараа худалдаж авах сэдлийг төрүүлдэг.

BNPL зээлийн төрлүүд

Ихэнхдээ хоёр төрлийн BNPL зээл байдаг.

  • Хүүгүй зээл. Ийм төрлийн зээлийн хувьд худалдан авагч тал нь зээлийн хүүг төлөхгүй бөгөөд харин мерчант компани нь зээл олгож буй гуравдагч компанид тодорхой хэмжээний төлбөр төлдөг.
  • Хүүтэй зээл. Төлбөрөө хувааж төлөх боломжийн хувьд өмнөх зээлтэй адил боловч худалдан авагч тал нь хүү төлөх ёстой болдог.

Эл хоёр төрлийн зээл нь тодорхой хугацаанд тухайн худалдан авалтын үнийн дүнг бүрэн төлж дуусгах ёстой гэдэг шаардлага тавьдгаараа ижил юм. Жишээлбэл, таны худалдаж авахаар сонирхож буй нэг сая төгрөгийн барааг хүүгүй, дөрөв хувааж төлөх нөхцөлөөр санал болгож байгаа бол та дөрвөн сарын турш сар бүр 250 мянган төгрөг төлөх хэрэгтэй болно. Гэхдээ та төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нөхцөлд барааны нийт үнийн дүнг хамарсан хуримтлагдсан хүүг төлөх эрсдэлд орж болзошгүй юм.

Дүгнэлт

Одоо аваад, дараа төлөх шийдэл нь өндөр үнийн дүнтэй худалдан авалтыг санхүүгийн дарамтгүйгээр, шууд худалдан авах тун үр дүнтэй арга юм. Гэхдээ та ийм худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө яг хэдий хэмжээний зардал гарахыг сайтар тооцож үзэх хэрэгтэй. Мөн хүүгийн дарамт, төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас алданги төлөхөө сэргийлж цаг тухай бүрд нь төлбөрөө хийхэд анхаараарай.

Тагууд: зээлсанхүүхудалдан авалт
Энхбаяр Н

Энхбаяр Н

0 0 votes
Article Rating
Subscribe
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Comments
Inline Feedbacks
View all comments
black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader
OR
Имэйл хаягаар нэвтрэх
Verify OTP
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00