BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хөгжмийн наадмын есөн зургийн эвлүүлэг. Зурган дээр амьд тоглолт, явган хүний гүүрэн дээрх олон хүн, тайзны өнгөлөг гэрэлтүүлэг, тайзан дээрх янз бүрийн уран бүтээлчид байдаг. Баруун доод буланд граффити урлагаар чимэглэсэн барилгыг харуулж, бизнесийн динамик орчинтой төстэй дүр төрхийг нэмсэн. - Business.MN

Playtime хөгжмийн наадам 21 дэх жилдээ

С.Лхамсүрэн   С.Лхамсүрэн
2023-07-03
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Монголын хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй Playtime олон улсын хөгжмийн наадам долоодугаар сарын 6, 7, 8 -ны өдрүүдэд уламжлал ёсоор “Монгол шилтгээн” -д болох гэж байна. Энэхүү наадам нь зөвхөн хөгжмийн салбар төдийгүй наадам төвтэй бусад урлаг соёлын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, залуусын амьдралын хэв маягт эерэгээр нөлөөлөөд зогсохгүй бизнесийн болоод бусад салбарын хамтрагч байгууллагуудад хөгжим дагасан соёлын боломжийг таниулж, хөгжимд хандах хандлагыг шат шатаар ахиулж байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн наадмаар гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлчид нийт 14 тайзнаас уран бүтээлээ толилуулах юм.

Cigarettes After Sex болон орчин цагийн техно хөгжмийн артистууд

Энэ жилийн наадмын голлох уран бүтээлчид нь indie rock, shoegaze, dream pop урсгалаар тоглодог Америкийн Cigarettes After Sex хамтлаг, мөн орчин цагийн техно хөгжмийн нөлөө бүхий артист Kobosil, Marcel Dettmann нар байх бөгөөд олон улсын 21 хамтлаг, DJ уран бүтээлчдийн 74 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд хүрэлцэн ирнэ. Харин төв тайз буюу Playtime тайзнаа дотоодын уран бүтээлчдийн олон сонирхолтой тоглолт багтжээ. Тухайлбал, энэ жил 45 жилийн ойн баяраа тэмдэглэж буй “Инээмсэглэл” хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо үзүүлэх бол дуучин Э.Минжинсор анх удаа амьд хөгжмийн хамтлагтай дуулна. Түүнчлэн 17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг”, найман жилийн дараа “Дэлхий” хамтлаг тус тус тайзнаа дахин тоглохоороо онцлог.

80 мянган үзэгч

Энэ жил Playtime наадам 80 мянган үзэгч хүлээн авахаар нарийн зохион байгуулалтын дагуу бэлтгэл ажлаа хангаж байна. Тэд дэлхийн хэмжээний хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс продакшн багтаа олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилласаар ирсэн билээ. Тодруулбал, 2013 оноос тайзны дуугаралт дээр хамтарч буй ITC solution компани энэ жил БНСУ -аас есөн инженер урьж ажиллуулах бол “Наагхилац” тайзны visual болон гэрлийн мэргэжилтнээр Нидерландын уран бүтээлчид хоёр дахь жилдээ ажиллах юм. Үүний зэрэгцээ хамгийн отгон тайзуудын нэг болох Streetz stage –ээр дамжуулан Монголд хип хоп урлаг үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд хөгжмийн хөтөлбөрөөс гадна гудамжны урлагийн бусад төрлийг багтаасан сонирхолтой хөтөлбөр бэлтгэж байна.

Ногоон хөгжлийн төлөө

Earth. Music. Love уриан дор хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээж, ногоон хөгжилд уриалдаг Playtime наадам энэ чиглэлээр бодитой хувь нэмрээ оруулж чаддаг. Тухайлбал, наадмын бүх хог хаягдал ангилагдаж, цааш дахин боловсруулагдахын зэрэгцээ наадмын талбайг “эко” аргаар усалж, дахин ашиглах боломжтой хаягжилт хийн, цаасан хэвлэлээс аль болох татгалзсаар байна. Мөн Playtime –ийн тасалбарыг Shoppy болон наадмын албан ёсны апп Toki зэрэг дижитал шийдлийн тусламжтай худалдаалж байгаа нь маш амжилттай хэрэгжиж буй. Мөн уламжлал ёсоор наадмыг зорих автомашины тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотод тодорхой зогсоолоос үнэгүй автобус болон UBCab үйлчилгээг хүргэх юм. 

2027 онд Азийн топ хөгжмийн наадмуудын нэг болно

2027 он гэхэд Playtime наадам Азийн топ таван хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой бөгөөд энэ жилийн тухайд 3000 гаруй ажлын байр бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт эдийн засгийн бодит хувь нэмэр оруулж байна. Мөн наадмын бас нэгэн чухал хэсэг болох хөгжмийн бус “PT+ хөтөлбөр” нь дотроо хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнд, гар урлал зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг багтааж, 200 гаруй уран бүтээлч, оролцогчийн хамтын оролцоотойгоор наадмын гурван өдрийн турш зохиогдох юм. Энэ жилийн тухайд Kids zone -д хүүхдэд зориулсан тусгай  хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хүүхдийн ариун цэврийн өрөө, хүүхдийн хоолны асрууд мөн ажиллана гэдгийг онцолж байна.

bookzone
Тагууд: Playtimeбүтээлч үйлдвэрлэл

Санал болгох:

Гадаа зэрэгцэн зогсч, нарийн хатгамал бүхий загварлаг оёсон хүрэм өмссөн хоёр эмэгтэйн хүчтэй энтрепренер дух ялгарна. Нэг нь өнгө өнгийн хээтэй хар хүрэм өмссөн бол нөгөө нь хар цэцгийн хээтэй цагаан хүрэмтэй. Тэд урагшаа итгэлтэйгээр харж, бизнесийн ухаантай байдаг. - Business.MN
“Dew шүүдэр” брэнд бүтээлч, гэхдээ нийтлэг бус
Урт хар үстэй, инээмсэглэсэн эмэгтэй хар цамцан дээр улаан пиджак өмссөн өрөөнд зогсож байна. Тэрээр босоо наалт, ваартай могойн ургамал, ар талд нь лого, бичвэр бүхий туг далбаа бүхий оффисын орчинд өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг нь жинхэнэ энтрепренерийн сүнсийг илэрхийлдэг. - Business.MN
А.Энхгэрэл: Барилга, дэд бүтцийн салбарт зардлыг хэмнэсэн бүтээгдэхүүн танилцуулж, зах зээлд гаргахад бэлтгэж байна
С.Лхамсүрэн

С.Лхамсүрэн

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00