BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Монголын эдийн засгийн форумын индэр дээр нэгэн эрэгтэй үг хэлж байна. Түүний ард "БИД БЭЛЭН" гэсэн бичвэрийн хажууд газрын зураг, эдийн засгийн мэдээллийг харуулсан том дэлгэц харагдана. Энтрепренер, компанийнхаа удирдагчийн хувьд тэрээр бизнесийн стратегийн талаар ярилцдаг. Тайзан дээр нэмэлт чанга яригчдад зориулж сандал тавьдаг. - Business.MN

МЭЗЧ: Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 11-т эрэмбэлэгдэж байна

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2023-07-10
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эхлүүлж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, бизнес эрхлэх боломжуудын талаар үндсэн илтгэлдээ танилцууллаа. Тэрбээр Монголын эдийн засгийн чуулганы гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд чиглэж байгааг онцлоод уул уурхайгаас бусад талбарт, тэр дундаа банк санхүү, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад нээлттэй, монголчууд бэлэн байна хэмээн чуулганы индрээс мэдэгдлээ. 

Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад хандсан илтгэлдээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн талаар анхаарал татах хэд хэдэн сонирхолтой баримтыг дурдсан юм. Тухайлбал: 

  • Монгол Улсын эдийн засаг 16.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд ДНБ-ий хэмжээгээр 196 орноос 124-т эрэмбэлэгдэж байна.
  • Энэ онд нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрсэн нь 196 орноос 119-т эрэмбэлэгдэх үзүүлэлт юм.  
  • 2012-2022 оны хооронд Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунджаар 5.1 хувь байгаа нь 196 орноос 11-т эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг бусад улстай харьцуулахад харьцангуй хурдтай тэлж байгаа нь бизнесийн талбарт үр ашигтай ажиллах нөөц боломж нээлттэй байгааг илтгэж байна.
  • Өнгөрсөн онд экспортын орлого 12.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Мөн экспортын орлогоороо 196 орноос 102-т эрэмбэлэгдэж байна. 
  • Цар тахлын жилүүдэд макро эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байсан ч оргил үедээ 16.2 хувьд хүрээд байсан инфляцын түвшин өнөөг хүртэл тогтвортой буурч байна. Мөн цар тахлын үед 3 тэрбум ам.доллараас буугаад байсан гадаад валютын нөөц хэвийн хэмжээндээ орж, одоогоор 3.8 тэрбум ам.долларт хүрээд байна.  
  • Цар тахал, дэлхий нийтийг хамарсан геополитикийн хямарлаас шалтгаалан улс орнуудын эдийн засаг сорилттой тулгарч байгаа ч Монгол Улс гадаад өр төлбөрөө цаг тухайд нь төлж, зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалсаар байна. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тоймлон танилцуулах үеэрээ монголчууд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран урагшлахад бүх талаар бэлэн байгаагаа онцлон дурдсан. Мөн хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай боломжуудыг нээж өгөх үүднээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулагчийг хамгаалах, гомдол маргааныг цаг алдалгүй шийдвэрлэх, тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүнд суртлыг бууруулахад салбарын яамны зүгээс бүхий л талаар анхаарч, хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдсэн. Хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгийг тэрээр мөн тодотгож байсан. 

Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжинэ гэдгээ салбарын сайдын хувиар онцолж байсан юм. “Монгол Улсын хувьд, татварын ачаалал, дарамт харьцангуй бага улсад тооцогддог. Энэ үзүүлэлтээр 211 орноос сүүлээсээ 33-т эрэмбэлэгдэж байгаа нь татварын дарамтгүй улс болохыг илтгэж байна” хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байв. 

Мөн тэрбээр хөрөнгө оруулалтын урсгал голчлон чиглэдэг уул уурхайн талбарт зэс, нүүрснээс гадна газрын ховор элемент шинэ боломж дагуулж, хөрөнгө оруулалтын хамгийн эрэлттэй талбар болж байгааг онцолсон. Түүний илтгэлд манай улсын эрдэс баялгийн салбарт хэр хэмжээний потенциал байгаа талаар тоо баримтууд дурдагдсан нь мөн анхаарал татаж байлаа.

Тухайлбал, эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа зэсийн салбарт дэлхийд тэргүүлэх хэмжээний нөөц байна гэсэн юм. Одоогоор зэсийн батлагдсан нөөц 69.9 сая тонн бөгөөд энэ нөөцөөрөө Монгол Улс дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэж байна. Харин нүүрсний батлагдсан нөөц 33.4 тэрбум тонн бол төмрийн хүдрийн батлагдсан нөөц 1.84 тэрбум тонн байна. Инфляцыг сөрөгч үнэт металл болох алтны батлагдсан нөөц 448.1 тонн байгаа бол 192 мян.тонн ураны нөөц, 332 сая тонн газрын тосны нөөц байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолж байв. 

  

bookzone
Тагууд: дэлхийдмонголэдийн засаг

Санал болгох:

An illustration of a robot and a human sitting at a desk with laptops, working together. Digital chat bubbles, profiles, and ratings are displayed on the wall, suggesting collaboration and communication between AI and humans.
2030 онд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ?
A hand holding a blue vape pen against a dark background, with smoke swirling around it.
Электрон тамхи хэр аюултай вэ?
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00