BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино хар үстэй хүн ширээний ард сууж байна. Тэр хар Nike хүрэм өмсөж, камер руу харж байна. Түүний өмнө зөөврийн компьютер байгаа нь бизнесээ удирдаж буй энтрепренер байж магадгүй юм. Түүний ард хүрэн өндөр түшлэгтэй сандал байгаа бол арын дэвсгэр нь цайвар, бүдгэрсэн хэвээр байна. - Business.MN

Дарьганга гоёл ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Саруулболд.

Дарьганга гоёл: Өсөх үнэ цэн

Социализмын үед дархчуулын сэтгэлгээг чөдөрлөж байсны уршгаар баригдмал сэдвийн хүрээнд цөөн тооны бүтээл төрж байлаа. Гэсэн ч мөнгөн урлалын өв, хэлхээ тасраагүй юм. 1990-ээд оноос монгол дархчуул балартсан мөрөөрөө эргэн бэдэрч, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх их аянд мордоцгоосон юм. Энэ аянд мордогсдын нэг нь Дарьганга гоёл ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Саруулболд.

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2023-07-19
  Made in Mongolia, Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Үнэт эдлэл бол хөрөнгө оруулалтын хамгийн төгс сонголтуудын нэг. “Гэхдээ яагаад төгс сонголт гэж?” хэмээн асууж болох юм. Үнэт металл, үнэт чулуугаар урласан уран тансаг эдлэлийн үнэ цэн он цаг улирах тусам өсөж байдаг. Хэдий чинээ чамин, ахин давтагдашгүй байна тэр хэрээр ханш нь чангарна. Мөн түүхий эдийн орц, сорьцын хэмжээ ч чухал. Тиймээс үнэт эдлэл авахаар шийдсэн бол орц, сорьцоос гадна хийцийн талаар мэдлэгтэй байх шаардлагатай. 

Олон улсад үнэт эдлэлийн орцыг грамм, унцаар, сорьцыг каратаар хэмждэг. Харин монголчууд орцыг лан, цэнгээр, сорьцыг цалин, шижир гэх мэт хэмжүүрээр  хэмжинэ. Уламжлалт хэмжүүрийн тухайд, нэг лан нь унцаас багахан дээгүүр буюу 37.5 граммтай тэнцэх бол 10 цэн нь нэг лан болно.

50 жилийн өмнө дэлхийн зах зээлд унц мөнгөний үнэ хоёр ам.доллар байсан бол одоо 24 ам.доллар болжээ. Алтны зах зээл дэх ханшийн өсөлт бүр ч гайхалтай. Дэлхий дахиныг геополитикийн таагүй уур амьсгал нөмөрч, инфляцын түвшин, бодлогын хүү өсөхийн хэрээр хөрөнгө оруулагчид үнэт  металл руу хошуурч байна. 1970 онд унц алт 40 ам.доллар хүрдэггүй байсан бол энэ жил 2000 ам.долларыг давсан. 2009 онд нэг грамм алтыг Монголбанк 35 мянган төгрөгөөр үнэлж байсан бол одоо нэг грамм алт 215 мянган төгрөгт хүрчээ.

Энэ бүхнээс үнэт металл хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт болохыг ойлгож болох юм. Мөн эдгээр үнэт металлаар урласан бүтээлүүд илүү үнэ цэнтэй болж, үнэт эдлэлийн зах зээл тэлсээр байна. 

2021 онд дотоодын зах зээлд 16 мянга гаруй үнэт эдлэлийг 10.8 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан бол өнгөрсөн жил үнэт эдлэлийн борлуулалт 14.7 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд үнэт эдлэлийн борлуулалт 7.2 тэрбум төгрөгт хүрснийг СЗХ тайландаа онцолжээ. 

Дарьгангын давтагдашгүй хийц 

Эрт цагаас монголчууд урлан бүтээх их онгодоо гэрийн эд хогшил, бүсгүйн гоёл чимэглэл, малын тоног хэрэгсэлдээ амилуулах нь түгээмэл байжээ. Ингэхдээ нутаг нутгийн дархчуул тус тусын арга барилаар бүтээлээ туурвисаар хэд хэдэн төрлийн хийц, жаяг бий болжээ. Дарьганга, Батноров, Далайчойнхор, Ноён сэврэй, Төв халх, Хүрээ, Боржигон, Буриад хийц нь бүгд өөрийн гэсэн онцлогтой. 

Харин энд түлхүү онцлох хийц бол Дарь овоо, Ганга нуурын эздээс улбаатай Дарьганга хийц юм. Манжийн төрд өргөн барьсан “төмөр” сүргийг адгуулах үүрэг хүлээсэн дарьгангачуулд тухайн үед цагаан мөнгөөр цалин пүнлүүг нь тавьдаг байж. Мөнгө элбэгтэй учраас дархчуул Дарьганга нутгийг зорьж, бүтээл урлах болжээ. Энэ цагаас Дарьганга хийц үндсэн мөн чанараа олсон гэдэг. Мөн китанчуудын ур хийцийг Их Монгол улсын дархчуул өвлөн авсан нь Дарьганга хийцийн эх үүсэл гэх нь ч бий.

Дарьганга хийц нь нарийн, давхар цохилт, олон давхар сүлжилдсэн утга төгөлдөр хээгээрээ ялгардаг. Түүнчлэн бусад хийцтэй харьцуулахад шүрэн чимэглэлийг түгээмэл хэрэглэдгээрээ онцлогтой. 

Батноров хийцийн тухайд, Тожил хэмээн олноо алдаршсан уран дархан Ишжамцын бий болгосон хийц юм. Энэ хийц нь цутгаж хийдгээрээ алдаршсан байдаг. Харин Ноён сэврэй хийц нь Ноён богд, Сэврэй хайрхны орчмын дархчуулын бий болгосон хийц юм. Одоогийн Өмнөговь аймгаас улбаатай энэ хийц нь өндөр ёроол, зээ бадыг тойруулан урласнаараа ялгардаг. Далайчойнхор хийц ч мөн түгээмэл. Энэ хийцийн үүсэл гарвал Алтан ургийн удамт ван Цэдэнсономтой холбогдоно. Тэрээр чамин эдлэлд дуртай нэгэн байсан учраас дархчуулыг цуглуулж, алт, мөнгө, гангаар эдлэл урлуулж эхэлсэн нь хожмоо нутаг хошууных нь нэрээр алдаршжээ. Далайчойнхор хийц нь бусад хийцийн онцлогийг өөртөө шингээсэн гэлцдэг.

 

1 of 2
- +
Нарийн хийцтэй мөнгө, хув аяганууд нь геометрийн болон цэцгийн хээ бүхий нарийн хийцтэй төмөр хийцтэй. Аяганууд нь гоёмсог суурийг дээш харуулан овоолсон бөгөөд бараан модон гадаргуу дээр нарийн урласан урлалыг тодотгож, дээд зэрэглэлийн бизнест тохиромжтой тансаг бүтээгдэхүүнийг харуулдаг. - Business.MN
Нарийн хээтэй, сийлбэр бүхий гоёл чимэглэлийн мөнгөн аяганы цуглуулга нь модон гадаргуу дээр байрладаг. Зориулалтын энтрепренер урласан зарим аяга нь улаан эрдэнийн чулуу, нарийвчилсан хээ угалзтай бөгөөд тэдний цэцэглэн хөгжиж буй бизнесийнхээ нарийн гар урлал, уран сайхны нарийн ширийн зүйлийг харуулдаг. - Business.MN
Балартсан ч бадамласан түүх

Социализмын үед дархчуулын сэтгэлгээг чөдөрлөж байсны уршгаар баригдмал сэдвийн хүрээнд цөөн тооны бүтээл төрж байв. Хэрэв “сэдэв”-ээс халивал цагдаад дуудагдаж, багажаа хураалгах энүүхэнд байсан гэдэг. Гэсэн ч мөнгөн урлалын өв, хэлхээ тасарсангүй. 1990-ээд оноос нийгэм нээлттэй болохтой зэрэгцэн мартагдах шахсан мөнгөн урлал сэргэж эхлэв. Дархчуул цөөрч, амьдрал ахуй нь доройтсон ч балартсан мөрөөрөө тэд эргэн бэдэрч, монгол мөнгөн урлалыг хойч үедээ өвлүүлэх их аянд мордоцгоосон юм. 1990-ээд оноос эрчээ авсан энэ аянд мордогсдын нэг нь Дарьганга гоёл ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Саруулболд. 

Тэрбээр Архангай аймагт төрсөн ч Дарьганга хийцийн уран чаминд татагдан бизнесээ эхлүүлжээ. 22 жилийн өмнө үндэс сууриа тавьсан тус компанийн гол зорилго нь Дарьганга хийцийг түгээн дэлгэрүүлэх.

Одоогоор “Дарьганга гоёл” 10-аад төрлийн бүтээгдэхүүн урлаж буйгаас аяга, гаанс, ташуур, эмээл, хазаарыг зах зээлд түлхүү нийлүүлж байна. Мөн үнэт эдлэлийнхээ 70 орчим хувийг Дарьганга хийцээр урлаж байгаа бол захиалгаасаа хамааран Батноров, Төв халх, Ноён сэврэй хийцээр ч бүтээл урладаг аж. Харин цаашдаа 100 хувь Дарьганга хийцээр бүтээл урлахыг зорьж байна. 

“Зүгээр ч нэг уран гартай хүнийг дархан гэхгүй. Уран бүтээлч, судлаач, шинжээч байхыг энэ талбар шаарддаг” гэж “Дарьганга гоёл” компанийн ерөнхий захирал А.Саруулболд хэлж байв. Тиймээс монгол нутгаас олдсон эртний эдлэл, олдворуудын судалгаанд үндэслэн 17 дугаар зууны үеийн эмээл урлахад гол анхаарлаа чиглүүлжээ. Түүнтэй ярилцах зуурт алт, мөнгөн тоноглол, уран нарийн хатгамал бүхий Далайчойнхор хийцийн нэгэн эмээл эрхгүй анхаарал татаж байсан юм. Тэрхүү эмээл нь одоогийн эмээлээс харьцангуй том. 17 дугаар зуунд эмээл яг ийм байсан болов уу гэх бодол төрж байлаа. Хээ чимэглэл нь маш тансаг. Гөлмийг нь л гэхэд арьсан дээр зүү ороож урласан нь нэг биш хүний хөдөлмөрөөр бүтсэнийг илтгэнэ. 

“Дарьганга гоёл”-ынхон эхнэр хүний толгойн гоёлын талаар ч мөн судлаад эхэлжээ. Алдарт дархчуулын хийц, загварыг хэт эвдэлгүй, гоёмсог хэлбэрээр баяжуулж, шинэ Дарьганга хийцийг бий болгоход анхаарч байгаагаа тэд онцолсон. Яг одоо тэд эхнэр хүний гоёл урлаж буй бөгөөд түүнийгээ үнэт үзмэр болгохоор төлөвлөж байгаа аж. 

“Дархан хүн судлаач байх шаардлагатай. Энэ салбарт хөл тавьж буй залуус улсын болоод орон нутгийн музейнүүдийг үзчих хэрэгтэй. Техник технологийн хөгжлөөс алс тэртээх тэр үед алх, дөш бариад тийм тансаг бүтээл урлана гэдэг гайхамшиг. 1930-аад онд энэ хээг яаж урлаж вэ гээд ажихад л маш том мэдлэг хуримтлуулдаг” гэж “Дарьганга гоёл” компанийн ерөнхий захирал А.Саруулболд зөвлөж байсан юм. 

Тус компанийн голчлон урладаг өөр нэг чамин эдлэл нь аяга. Бүх загвараа гараар зурж, бүх зүйлээ гараар урладаг тэдний хувьд, нэг загварын аягаа 2-100 ширхгээр л хийдэг. Зарим загвараас цор ганц хийх нь ч бий. Монгол хээ бол хэн нэгний өмч биш. Гэхдээ нийтлэг хээг улиг болтол ашиглачихаад, эсвэл хэн нэгний бүтээлийг яг тэр чигт нь хуулчихаад дархан хүний бурхан ухаан гэж ярих зохимжгүй. Тиймээс шинийг эрэлхийлж, хээг хэний ч санаанд оромгүйгээр сүлжихэд яг л нээлт хийж буй мэт мэдрэмж төрдөг гэж тэрбээр ярьж байсан юм. Мөн дээр үед 3-4 давхар цохилт хийж, хээ урлахад төвөгтэй байсан бол одоо тус компанийн дархчуул таван давхар цохилттой, илүү тансаг эдлэл хийж байна. Энэ бол хэсэг зуурт бөхөх шахсан Дарьганга хийц улам төгөлдөржиж, ахин бадамлаж эхэлсний тод илрэл юм. 

Гар урлалын үнэ цэн

Өнөө цагт компьютерийн программаар загвараа гаргаж, хэвлэгч машины тусламжтай хурдан ажиллах боломж дархчуулд нээлттэй болж байна. Гэхдээ үнэт эдлэлийн үнэ цэн гар урлалын нарийн ажиллагаанаас хамаардгийг дархчуул ч, хэрэглэгч, захиалагчид ч санаж байх учиртай. Гэвч нэг үнэн бий. Үнэт эдлэлийн зах зээлийг хямд бүтээгдэхүүн “сүүдэр” адил дагах болно.

Зах зээл хямд бүтээгдэхүүн  үйлдвэрлэхийг шаардаж, энэ хэрээр бөөний үйлдвэрлэл хүрээгээ тэлж байна. Хятад, Туркэд үйлдвэрлэсэн, монгол шошго наасан бараанууд ч түгээмэл болж байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэгчдээс чанар, хийц нэхэж, бөөний үйлдвэрлэлийн барааг нь хуучин цагийн үнэт эдлэлтэйгээ харьцуулан халаглах шаардлагагүй юм. 

Мөн адилхан 10 лан мөнгө орсон хоёр аяганы үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй байж болно. Энэ бол үнэт эдлэл худалдан авахдаа ур хийцийг нь чухалчлах хэрэгтэйг сануулсан “дохио” юм.

Үнэт эдлэлд хөрөнгө оруулах өөр нэг “алтан дүрэм” нь түүхий эдийн гарал үүслийг нягтлах. “Дарьганга гоёл”-ын хувьд, үнэт металлаа Монголбанкнаас авч, бүтээгдэхүүн бүрээ СХЗГ-ын сорьцын албаар баталгаажуулдаг. Мөн өөрийн барааны тэмдгээрээ ч бүтээгдэхүүнээ баталгаажуулдаг. МҮХАҮТ тус компанийн нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, бизнесийн салбарт гаргаж буй амжилт, ололтыг үнэлж,  Энтрепренер-2022 арга хэмжээний үеэр “Оны онцлох жижиг дунд бизнес” номинацид шалгаруулан Меркури цом гардуулжээ. 

 

1 of 2
- +
Морь шиг нарийн сийлбэртэй модон тавцан дээр гоёл чимэглэлтэй, чимэглэсэн эмээл суудаг. Эмээл нь өнгө өнгийн хээтэй нарийн хатгамалтай. Цаана нь ханан дээр уулс, өргөө бүхий ландшафтыг дүрсэлсэн жаазтай урлагийн бүтээл өлгөөтэй байгаа нь өрөөнд бизнес дэгжин байдлыг нэмж өгдөг. - Business.MN
Ойролцоогоор харахад нарийн хийцтэй, нарийн хийцтэй, хээнцэр хээтэй баруун зүгийн эмээл, төмөр, арьс ширэн нарийн хийцтэй. Эмээл нь нарийвчилсан гүйлгэх дүрс, тод металл өргөлт, арьсан суудал дээр гоёл чимэглэлийн хээтэй. Модон хулгана дүрс нь нэг талдаа харагдаж байгаа нь бизнес сонирхогчдод тохиромжтой. - Business.MN
Дэлхийг гоёх монгол соёл

Монгол мөнгөн урлал хэдийнээ дэлхийн өвд бүртгэгдсэн. “Монголын” гэх тодотголтой үнэт эдлэлийг гадаад жуулчдаас гадна хилийн чанад дахь монголчууд ч захиалж авдаг байна. Ялангуяа сүүлийн үед АНУ, Австрали, Солонгосоос ирэх захиалга ихсэж байгааг “Дарьганга гоёл” компанийн ерөнхий захирал А.Саруулболд хэлж байна. Хилийн чанадаас авдар, сав, аяга, домбо гээд төрөл бүрийн эд зүйл захиалдгаас хамгийн овортой нь эмээл. АНУ, Австрали руу гэхэд тэд 10 гаруй эмээл явуулжээ. 

Мөн монгол соёлдоо элэгтэй өвөрмонголчууд ч “Дарьганга гоёл”-оос үнэт эдлэлээ авдаг байна. Үнэт эдлэлийн салбарт их хэмжээний экспорт хийх боломж хязгаарлагдмал ч Өвөр Монголын зах зээлд эрэлт өндөр. Тэд өөрсдөө монгол үнэт эдлэлээ төрөл төрлөөр нь хийдэг. Гэсэн ч манай улсын дархчуулын сэтгэн бодох, урлах чадвар монгол туургатнууддаа үлгэр болж гайхагддаг байна. 

Өдгөө харилцаа холбоо, шуудан, илгээмжийн үйлчилгээ хөгжсөний ачаар дэлхийн өнцөг булан бүрээс “Дарьганга гоёл”-ын бараа бүтээгдэхүүнийг захиалан авах боломж бүрдээд байна. “Дарьганга гоёл”-ын гарал үүсэл тодорхойн дээр тусгай зөвшөөрөлтэй учраас хилээр нэвтрүүлэхэд ч элдэв асуудал гардаггүй байна.

Энд нэг зүйлийг тодотгоё. СЗХ 2020 оны тавдугаар сараас үнэт металл, үнэт чулуу болон тэдгээрээр хийсэн үнэт эдлэлийн арилжааг илүү зохицуулалттай, эрсдэлгүй болгох үүднээс арилжаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. 2020 оны эцэст энэ талбарт 30 хуулийн этгээд, 399 иргэн тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 47 хуулийн этгээд, 465 иргэн үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн үнэт эдлэлийг худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй болжээ.

Монголчууд эдэлж хэрэглэх, үе удамдаа өвлүүлэх, анд нөхдөдөө бэлэглэх үнэт зүйлдээ бэлгэдэл чанарыг чухалчилдаг. Ташуур нь өсөж дэвших, урагш тэмүүлэхийг, аяга нь олз омог арвин байхыг, эмээл нь унах унаатай, бүрэн бүтэн явахыг бэлгэддэг. Тийм ч учраас дэлхийгээр тархсан монголчууд бэлгэдэл чанараа эрхэмлэн монгол гоёлоо авдаг байна. Мөн дархны бүтээлд багагүй хугацаа зарцуулдгийг харгалзан аягыг гурван сарын өмнөөс, эмээлийг багадаа жилийн өмнөөс захиалах хэрэгтэйг ч “Дарьганга гоёл”-ынхон зөвлөж байсан юм.

bookzone
Тагууд: made in Mongoliaбрэндгоёлдарьгангаүндэсний үйлдвэр

Санал болгох:

A person wearing glasses and a dark blue traditional outfit with embroidered designs stands confidently with hands on hips. They are indoors next to a large plant, and sunlight streams through nearby windows.
Түмэн торго: “Өмсдөг урлаг”-аар дэлхийд тэмүүлнэ
A smiling woman stands with arms crossed in a modern room, exuding Диваажин мэт тав тух. Shelves display various boots and shoes, complementing her black outfit. The chic space, adorned with potted plants, embraces a stylish, minimalist design.
Диваажин мэт тав тух
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00