BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Тод ягаан малгай, том цагираг ээмэг зүүсэн, ягаан өнгийн урт үстэй хүн. Тэд ноцтой, бизнес эрхэлдэг илэрхийлэлтэй бөгөөд цагаан нэхсэн тор өмсөж, модон байгууламж, ногоон байгууламжийн өмнө зогсож байна. - Business.MN

Хайраас төрсөн “Монголоо” брэнд

“Монголоо” брэнд бизнесийн ёс зүйг эрхэмлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, шинэ, сонирхолтой талбарт хүч сорихоор төлөвлөж байна.

Т.Амаржаргал   Т.Амаржаргал
2023-07-25
  Made in Mongolia, Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүүхэд багачуудыг хувцсаар дамжуулан үндэсний өв соёлд нь дурлуулж байгаа “Монголоо” брэндийг мэдэхгүй гэх хүн ховор болжээ. 2016 оноос эхлэлтэй энэ брэндийг үүсгэн байгуулагч нь загвар зохион бүтээгч Г.Ундрам. Тэрбээр анхны үртэй нь дэрсхэн мэндэлсэн “Монголоо” брэндээ эхийн хайраар урлаж бүтээсэн хэмээн хэлсэн нь хэчнээн сэтгэл татам байсан гээч. 

Г.Ундрам багаасаа хувцас загварт татагдаж, утас, зүүтэй нөхөрлөсөн нэгэн. Тэрбээр сургуульд ч ороогүй байхдаа эмээгийнхээ оёдлын машинаар оёж сурсан бөгөөд ээжийнхээ хувцсыг янзалж, өөрчилж өгдөг байжээ.  Бүр гэрийнхээ хөшгийг тайраад хувцас хийгээд өмсчихсөн үе ч түүнд бий. Багаасаа өөрийн гэсэн загварын ертөнцөд өсөж торнисон тэрбээр хүсэл мөрөөдлөө дагаж мэргэжлээ сонгосон. Харин түүний хүсэл мөрөөдлийг өнгөлж, явах замыг нь гэрэлтүүлсэн хүн бол түүний хань. 

Хувцас дизайны чиглэлээр суралцаж байхдаа Г.Ундрам хүүхдийн хувцас, тэр дундаа хүүхдийн үндэсний хувцас урлах талаар сонирхох нь бүү хэл бодож ч үзээгүй байлаа. Гэхдээ түүнд олонх загвар зохион бүтээгчийн адил өөрийн гэсэн брэнд бүтээх мөрөөдөл байсан юм.

Гол нь яг хаанаас эхлэхээ л мэдэхгүй байсан гэдэг. Харин хамгийн сайн найз, бизнесийн “алтан хамтрагч” болох нөхөр нь түүнд сонирхолтой санаа өгчээ. Тухайн үед бэлэн хувцасны зах зээлд үндэсний брэндүүд төрөн гарч, хүрээгээ тэлж байсан ч “хүүхдийн үндэсний хувцас” гэх талбар бараг эзэнгүй шахуу байсан юм. Тийм ч учраас энэ орон зайд анхны шанг татах нь зөв сонголт төдийгүй үнэ цэнтэй зүйл гэж нөхөр нь түүнд зөвлөжээ. Энэ санааг бүр ч хурцалж, амилуулж өгсөн үйл явдал Г.Ундрамын төгсөх курст тохиов. Тэрбээр анхны үрээ өлгийдөн авч, “ээж” хэмээх эрхэм алдрын эзэн болсон юм. Анхны үр нь мэндэлсний дараа түүний амьдралыг харах өнцөг бүхэлдээ өөрчлөгдсөн гэдэг. 

Г.Ундрам ээжүүдийн адил үрдээ бүхнээ зориулахыг хүсэж, тэмүүлдэг. Гоёж гангалах тал дээр ч чадахаараа хичээдэг. Хүүхдээ гангалах хүсэлтэй дизайнер ээж амьдралаасаа бага багаар туршлага хуримтлуулж, хүүхдийн хувцас урласаар 2016 онд “Монголоо Фамели Бэхи” компаниа байгуулжээ. Улмаар хувцас загварын талбарт “Монголоо” брэндээрээ албан ёсоор хөл тавьсан байна. 

Брэнд бүтээгдэхүүн нь зах зээлд нэвтэрсэн цагаасаа л шинэлэг, загварлаг байдлаараа олонд танигдаж, Г.Ундрамын төсөөлж байснаас ч их эрэлттэй байсан нь итгэмгүй, бас гайхалтай мэдрэмж өгч байсан гэдэг. Гэрээсээ эхлүүлсэн түүний бизнес өдгөө өргөжин тэлж, “Монголоо” брэнд гурван ч нэрийн дэлгүүртэй болжээ. 

Анх Г.Ундрам загваруудаа гаргаж, хувцас оёхоос гадна бүтээгдэхүүний зургаа авах, сошиал хуудас хөтлөх, уут, сав, баглаа боодлоо бэлдэх, хүргэлт хийх гээд бүхий л зүйлд нөхөртэйгээ зүтгэж байсан бол энэ долоон жилийн хугацаанд түүний бизнес бүх талаар шат ахисан байна. Мөн брэнд нь олонд хүрч, нэрийн дэлгүүрүүд нь нээгдсэнээр хүн цалинжуулахын “амт”-ыг мэдэрч, ирээдүйгээ улам томоор төсөөлөх болсон байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хувцасны брэнд олноор төрөн гарч байгаа ч “Монголоо” энэ талбарт тэргүүлэгчийн байр сууриа улам бүр бататгана гэдэгт Г.Ундрам итгэлтэй байна. 

 

1 of 2
- +
Бага насны хүүхэд цайвар цэнхэр дэвсгэрийн эсрэг зурж байна. Тэд цагаан трикотой хосолсон ханцуйтай ягаан, мөнгөн даашинз өмссөн байна. Муурны чихтэй хар тууз нь хөгжилтэй мэдрэмж төрүүлдэг. Ойролцоох хэсэгт ногоон навчит ургамал хэсэгчлэн харагдаж байгаа нь байгалийн бизнесийг илтгэж байна. - Business.MN
Залуу охин шаргал өнгийн дэвсгэр дээр зогсож байна. Том саравчтай малгай, ягаан өнгийн ханцуйгүй дээд тал нь дэрвэгэр нарийн ширхэгтэй, энгэртэй хар өмд, ягаан гутал өмсдөг. Тэр нэг гартаа жижиг сагс барьдаг бөгөөд энэ нь энтрепренерийн авъяас чадварыг харуулсан юм. Ойролцоох ваартай ургамал, зэгсэн хөөс. - Business.MN

 

1 of 2
- +
Залуу хүү том ногоон ургамлын дэргэд шаргал дэвсгэрийн өмнө итгэлтэйгээр зогсож байна. Цэнхэр хээтэй цамц, цэнхэр жинсэн өмд өмссөн тэрээр ирээдүйн энтрепренерийн тайван, өөртөө итгэлтэй байдлыг илтгэнэ. - Business.MN
Ягаан нуман хаалга, цэнхэр дэвсгэрийн өмнө хоёр залуу охин зэрэгцэн зогсож байна. Тэд цэцгийн хээтэй, толгойндоо таарсан уламжлалт ягаан даашинз өмсдөг. Зүүн талд байгаа охин илүү хийсвэр даашинзтай бол баруун талд байгаа охин энтрепренер болохыг мөрөөддөг байж магадгүй тулай энгэртэй шулуун даашинзтай. - Business.MN

“Амьдралын далай”-гаас шүүрдсэн үнэ цэн

20 гаруйхан насандаа бизнесээ эхлүүлж, эхлүүлсэн ажлаа хөл дээр нь босгож чадсан нь хүсэл мөрөөдлөө дагаж, хоббигоо ажил болгож чадсантай нь холбоотой гэдэгт Г.Ундрам итгэдэг. Тэр одоо дөрвөн хүүхдийн ээж. Ажлаа үнэн сэтгэлээсээ дурлаж, жаргаж хийдэг учраас хүүхдүүдээ төрүүлээд л төд удалгүй ажилдаа шумбачихдаг. “Хүсэл, сэтгэл байхад бүх зүйл болдог. Ажилчид маань ч итгэл алдалгүй арыг минь даадаг. Тийм ч учраас бизнес маань энэ зэрэгт хүрсэн” гэж тэрбээр ярьж байсан юм. 

Түүний бизнесийн гол зарчим бол аливаад сэтгэлтэй хандах. Хамт олондоо ч, бүтээлдээ ч сэтгэлтэй хандах ёстой гэж Г.Ундрам үздэг. Өмнө хэлсэнчлэн түүний брэнд эхийн хайраас төрсөн. Эхийн хайр үнэн байх учиртай. Чанаргүй, хямд материал, хэт бөөний үйлдвэрлэл рүү улайрах нь эхийн хайр биш юм. “Хэрэв миний хүүхэд ийм хувцас өмсвөл яах вэ, материал нь хүүхдийн хөдөлгөөн, эмзэг арьсанд нь яаж мэдрэгдэх бол гэх мэт олон асуултын ард гарч байж хувцсаа урладаг” гэж Г.Ундрам хэлж байлаа. Загвар болоод тав тухын хувьд хүүхдэд ээлтэй хувцас урлана гэдэг нь сонирхолтой, басхүү сорилт дагуулсан ажил. Харин түүнийг сайн дизайнер байж, хүүхдэд бүх талаар нийцэх, загварлаг хувцас урлахад ээж хүний туршлага болоод хүүхдүүд нь хамгийн ихээр нөлөөлдөг байна. 

Өдгөө “Монголоо” брэнд бүх насныханд зориулан бүтээгдэхүүн гаргаж байна. Гэхдээ 1-12 насныханд илүүтэй төвлөрч, бүтээгдэхүүн хөгжүүлж байгаагаа загвар зохион бүтээгч Г.Ундрам онцолж байсан. Мөн сүүлийн үед залуу ээжүүд хүүхдүүдтэйгээ хосолж хувцаслах, эсвэл цор ганц загвараар онцгойрч гоёх сонирхол нэмэгдэж байгаа учраас энэ хэрэгцээг мэдэрч, улирлын цуглуулга бүртээ ээжүүдийн хүүхэдтэйгээ хослох загваруудыг гаргаж байгаа аж. 

Хүүхдэд чиглэсэн ямар ч бизнесээс өндөр ёс зүй, хариуцлага шаардаж байдгийг Г.Ундрам яриан дундаа тодотгож байсан юм. “Хүүхдийн бүтээгдэхүүн зардал ихтэй. Ашгийн хэмжээ нь ч мөн савлагаатай байдаг. Тиймээс анхнаасаа зоосны нүхээр харж бизнесээ эхлүүлээгүй. Хүсэл мөрөөдөл, эх хүний хайраар бий болсон брэнд учраас сэтгэлээсээ хандах зарчимдаа үнэнч байсаар өдийг хүрчээ. Мөн эрэлттэй байсан ч нэг загвараа хэт олноор үйлдвэрлэхгүй. Бүтээгдэхүүнээ үнэ цэнтэй, илүү их сонголттой байлгахыг л чухалчилна” гэж тэрбээр онцолж байсан. 

Мөн амьдралаас шүүрдсэн өөр нэг үнэт зүйл нь цар тахлын сургамж байсан гэж Г.Ундрам хэлсэн юм. Долоон жилийн бизнесийн замналынх нь бараг тэн хагас цар тахлын сүүдэрт өнгөрсөн ч ажилтнууд нь гэрээсээ ажиллаж, эрэлттэй бүтээгдэхүүнээ гаргасаар байжээ. “Ажилтнуудынхаа цалин, орлогыг тасалчихгүй юмсан гэсэн сэтгэлээр сорилтыг давсан. Үр дүнд нь, анзаарч ач холбогдол өгөөгүй байсан хүргэлтийн үйлчилгээний чухлыг ойлгож авсан. Сүүлийн жилүүдэд цахим худалдаа, хүргэлтийн тал дээр маш хурдтай шат ахисан” гэж Г.Ундрам ярьж байсан юм.  

 

1 of 3
- +
Цэнхэр хантааз, цагаан цамц өмссөн нялх хүүхдээ тэврэн хээтэй хивсэнцэр дээр тод ногоон уламжлалт хувцастай инээмсэглэсэн эмэгтэй сууж байна. Түүний хажууд ногоон даашинз өмссөн залуу охин зогсож байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн болон ирээдүйн бизнес эрхлэгчдийн урам зоригтой дүр төрхийг харуулсан хээтэй дэвсгэртэй өнгөлөг, уламжлалт өнгө аясыг нэмж байна. - Business.MN
Сандал дээр сууж буй хүүхдийн ард уламжлалт ягаан хувцас өмссөн энтрепренер залуу эмэгтэй зогсож байна. Мөн хүүхэд цэнхэр өмдтэй ягаан уламжлалт хувцас өмссөн байна. Тэд хоёулаа инээмсэглэж, ягаан, оюу өнгө бүхий эрч хүчтэй дэвсгэр дээр байрлуулсан.
 - Business.MN
Уламжлалт хувцастай таван хүүхэд баярын уур амьсгалыг шингээсэн өнгөлөг фон дээр хөгжилтэй дүр үзүүлж байна. Тэд нарийн хээ, дагалдах хэрэгсэл бүхий тод ногоон өнгийн хувцас өмссөн байна. Арын дэвсгэр дээр ногоон хөшиг, цэнхэр даавуу багтсан нь баяр ёслолын үеэр залуу насны баяр баясгаланг нэмж өгдөг. - Business.MN

 

1 of 2
- +
Улаан, цэнхэр өнгийн хөшиг бүхий тансаг орчинд хоёр хүн хамтдаа зогсоно. Хоёулаа хээнцэр, цайвар ягаан өнгийн хувцас, нарийн хийцтэй, металл мөнгөлөг гутал өмсдөг. Амжилттай энтрепренер шиг харагдаж байгаа нэг хүн үслэг малгай өмсөж, ирмэгийн гоёл чимэглэлтэй, нөгөө нь сүлжсэн, жижиг түрийвчтэй байдаг. - Business.MN
Чимэглэсэн ягаан өнгийн уламжлалт хувцастай хоёр хүүхэд дотор нь зургаа авахуулж байна. Зүүн талд байгаа хүүхэд цэнхэр даавуугаар хучигдсан гадаргуу дээр сууж, сэвсгэр ягаан гутал, цайвар ягаан, сэвсгэр даашинз өмсдөг. Баруун талд байгаа хүүхэд цагаан гоёл чимэглэлтэй урт ягаан даашинз өмсөж, соёлын арга хэмжээнд оролцож буй залуу бизнес эрхлэгчид шиг харагдаж байна. - Business.MN

 

1 of 3
- +
Алтан өнгийн дэвсгэрийн өмнө монгол үндэсний хувцас өмссөн хоёр хүн зогсож байна. Зүүн талд байгаа хүн үслэг дээл, малгай өмсдөг бол баруун талд байгаа хүн алтан толгойтой гялалзсан дээл өмсдөг. Хоёулаа нарийн ширхэгтэй дагалдах хэрэгсэл өмсдөг. Доод талд нь тэдний энтрепренер сэтгэлгээг харуулсан "Монголоо" усан тэмдэг бий. - Business.MN
Нил ягаан, цэнхэр өнгийн уламжлалт, өнгөлөг хувцас өмссөн эмэгтэй, бага насны хүүхэд хоёр хөтлөлцөн зогсож байна. Хүүхэд жижиг цагаан тавцан дээр инээмсэглэн зогсож байна. Эргэдэг үүл дизайн бүхий эрч хүчтэй фон нь соёлын өвийг бизнес эрхлэх сэтгэлтэй хослуулан дүр төрхийг бүрдүүлдэг. - Business.MN
Нэг хүн монгол үндэсний хувцсаар гоёж, нарийн хийцтэй, цагаан үслэг ханцуйтай ягаан торгон хүрэм, гоёл чимэглэлийн малгай өмссөн байна. Арын дэвсгэрийг тод шар, ягаан өнгийн даавуугаар чимэглэсэн. Доод талд нь "Монголоо" компанийн лого харагдана. - Business.MN

“Монголоо”-р гоёсон хүүхдүүд

Брэндийнхээ нэрийг Г.Ундрам удтал бодсоны эцэст “Монголоо” гэж нэрлэжээ. “Монголоо” брэндээр гоёсон хүүхдүүд Монголоо гэсэн сэтгэлтэй, хайр дүүрэн том хүмүүс болж өсөөсэй гэсэндээ энэ нэрийг өгсөн гэж Г.Ундрам ярьж байлаа. Мөн “Монголоо” брэндээр гоёсон хүүхдүүд аз жаргалтайгаар тоглож наадахад хувцас нь саад тээр болох учиргүй. Бас тэд загварлаг харагдах ёстой. Тиймээс Г.Ундрам загвар зохион бүтээгчийн хувьд цаг үеэсээ хоцролгүйгээр түрүүлж сэтгэж, бодож, мөрөөдөлдөө умбаж байж төсөөллөө бодит болгодог байна. “Өнгөрсөн хугацаанд мэдрэмж сэтгэхүй, оюун бодол маань яг л анхных шигээ байсан. Цаашдаа ч ийм байна гэж боддог” хэмээн Г.Ундрам хэлж байсан. 

Үндэсний хувцас бол зөвхөн баяраар л гаргаж гангардаг зүйл биш. Өнөөгийн амьдралын хэв маягт нийцүүлбэл, хүүхдийн хүсэл сонирхолд тааруулбал монгол хүнд хамгийн сайхан хувцас. Хүүхэд үндэсний хувцсаа хэдий чинээ багаасаа өмсөж хэвшинэ тэр хэрээр эх орноо гэсэн сэтгэлтэй, өв соёлдоо элэгтэй нэгэн болж төлөвшдөг.   

Мөн загвар зохион бүтээгчийн хувьд, бас ээж хүний хувьд түүнд нэгэн мөрөөдөл байсан нь өөрийнх нь хувцсаар гоёсон хүүхдүүдийг тайзнаа харах байв. Энэ мөрөөдлөө тээсээр брэндийнхээ гурван жилийн ойгоор буюу 2019 оны хүүхдийн баяраар “Монголоо” брэнд Монголд анх удаа албан ёсоор хүүхдийн хувцасны загварын шоуг зохион байгуулсан юм. Тухайн үед хүүхдэд зориулсан арга хэмжээг ивээн тэтгэх сонирхолтой байгууллага ховор байсан ч хэд хэдэн хүүхдийн байгууллагатай хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдийн хувцасны загварын шоу хийсэн юм. Энэ шоу брэндийн маркетинг, PR гэхээсээ илүүтэй хүүхдүүд өв соёлоо танин мэдэх, түүгээр бахархах сэтгэлийг хамгийн их бадраасан гэвэл ононо. Шоуны үеэр загвар өмссөн хүүхдүүд төдийгүй үзэгч хүүхдүүд тун өндөр сэтгэгдэлтэй байсан нь Г.Ундрамд эхлүүлсэн ажлаараа бахархах, бас урагш ахих маш том урам зоригийг өгсөн байна. 

“Монголоо” брэнд өв соёлоо дэлхийд таниулж, хүүхэд багачуудыг олон улсын тайзнаа гарахад нь “гүүр” болох зорилгоор гадаад улс орнуудад загварын шоугаа тогтмол зохион байгуулдаг.

Хүүхдийн хувцасны салбарт стандарт маш чухал. Манай улс материал, түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэггүй. Тиймээс “Монголоо” брэнд хэрэглэгч хүүхдүүдийнхээ тухтай байдлыг харгалзан материал сонголтдоо ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайлбал, гол бүтээгдэхүүний нэг торгон материалтай, дээлэн загвартай даашинзыг урлахдаа хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, агаарын солилцоог чөлөөтэй нэвтрүүлэхийг нь бодож, зөөлөн, торгомсог материал сонгодог байна. Мөн зарим тохиолдолд гоёлын гялгар материал ашигладаг ч хүүхдэд эвтэйхэн, чийг татахгүй, харшил өгөхгүй байлгах үүднээс даавуугаар доторлодог аж. Харин өдөр тутмын хувцас болох цамц, өмд, дээлийг угааж цэвэрлэхэд эдэлгээ сайтай байхаар бодож материалаа сонгодог аж. Материалаас гадна эсгүүр, суулт нь биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохооргүй байхын зэрэгцээ загварлаг, тансаг байдалд нь ч ач холбогдол өгдөг гэсэн юм.  

Тиймдээ ч долоо дахь жилтэйгээ золгоод байгаа “Монголоо” брэнд дийлэнхдээ талархлын үг сонсдог. Гэхдээ тэд гаргасан амжилт, бусдын хэлсэн урмын үгэнд ханалгүй үргэлж шинийг санаачилж, урагш тэмүүлэхээ онцолж байсан юм. Бэлэн хувцасны зах зээлд, тэр дундаа хүүхдийн хувцасны зах зээлд өөрийн байр суурийг бат эзлээд байгаа энэ эрч хүчтэй залуус “Mongoloo Toys”, “Mongoloo Home” зэргээр брэнд бүтээгдэхүүнээ хөгжүүлж, шинэ сонирхолтой талбарт хүч сорихоор төлөвлөж байна.

 

1 of 2
- +
Хоёр залуу охин ойд хөтлөлцөн зогсож байна. Хөшигтэй цайвар ягаан даашинз өмссөн хөгшин охин энтрепренер болохыг мөрөөддөг байж магадгүй гэж бодсоор хажуу тийшээ харна. Ягаан өнгийн ороомогтой мөнгөн даашинзтай бага охин урагшаа харна. Тэдний эргэн тойронд өндөр мод, ногоон навчис хүрээлэгдсэн байдаг. - Business.MN
Бизнесийн ур чадварыг харуулсан хоёр загварлаг эмэгтэй тоосгон ханан дээр зогсож байна. Нэг нь хар малгай, нарны шил, алтаар чимэглэсэн хар хүрэм өмсдөг. Нөгөө нь өргөн хүрээтэй малгай, алаг малгай, хар яст өмд, хар жинсэн өмд өмсөж, ногоон жийргэвчтэй дагалдах хэрэгсэлтэй. - Business.MN

bookzone
Тагууд: үндэсний үйлдвэрлэл

Санал болгох:

ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
A person in a dark suit stands in front of a colorful abstract background with blue and orange elements.
Э.Гантөгс: Зорилгодоо хүрэхийг л би амжилт гэж тодорхойлдог
Т.Амаржаргал

Т.Амаржаргал

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00