BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нугаснаасаа гэрэл ялгардаг эвхэгддэг ухаалаг утас бүхий сурталчилгааны зураг. Дээрээс нь Samsung болон Sain Electronics-ийн лого харагдаж байна. Төв хэсэгт нь солонгос бичвэр, орчин үеийн бизнесийн инновацийг илэрхийлсэн антенны цамхаг бий. Доор нь "Galaxy Unpacked" гэсэн хэллэг гарч ирнэ.
 - Business.MN

GALAXY UNPACKED – Samsung Galaxy Z Fold5, Flip5 загварыг танилцууллаа

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-07-27
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Гайхалтай шинэлэг бүтээлүүдийг технологийн салбарт үргэлж бий болгож байдаг дэлхийд тэргүүлэгч Samsung компанийн шинэ бүтээгдэхүүн зарлах “GALAXY UNPACKED” арга хэмжээ “Эргэлтийн цэгт уулзъя” гэсэн уриан дор Улаанбаатар хотын цагаар 2023 оны 7-р сарын 26-ний орой болж өнгөрлөө.

Уг арга хэмжээний сонирхолтой үйл явдал, шинээр танилцуулагдсан гайхалтай бүтээлүүдийн талаар Samsung брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютер Сайн электроникс тоймлон хүргэж байна.

 Технологийн хөгжил дэвшлийг сонирхогч хэн бүхний анхаарлыг татах энэ гайхалтай арга хэмжээгээр гар утас сонирхогчдын хэдийнээ хүлээлт үүсгээд байсан Galaxy Fold цувралын дараагийн загвар болох Fold5, Galaxy Flip цувралын дараагийн загвар Flip5 гар утаснууд болон Galaxy Tab S9, S9+, S9 Ultra, Galaxy Watch 6 зэрэг шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. 

Samsung Galaxy Z Flip5-Өөрийгөө илэрхийл

Өмнөх загвараас 3,78 дахин том болсон шинэ Flex дэлгэц нь Flip загварын хамгийн онцлох зүйл байлаа. Илүү том болсон Flex дэлгэц нь утсанд ирсэн мэдээлэлд хамгийн хурднаар хариу үйлдэл үзүүлэх, Galaxy Watch 6 цагтай хоршин ажиллах, утсаа дэлгэхгүйгээр дуудлагын түүхээ харах, аваагүй дуудлага руу буцах, утасны keyboard ашиглах, wifi bluetooth хэсгийг тохируулах зэрэг олон үйлдлийг хийхэд туслах болно. Мөн Flex цонхны тусламжтайгаар арын камераараа сельфи хийх боломжийг олгож байна.

Galaxy Z Flip загварын камер нь AI-ийн тусламжтай зураг бүрийг амилуулах болно. Бага гэрэлд ч бүтээлч зураг авах боломжтой хиймэл оюун ухаанаар ажилладаг дүрсний дохио боловсруулах ISP алгоритм бүхий камертай болсон ба 10x хүчирхэг дижитал камераар илүү тод зураг авах боломжтой боллоо.

Samsung Galaxy Z Fold5-Том дэлгэц, бүтээмжийн оргил

Том дэлгэц, хүчирхэг батарей, хамгийн нимгэн, хамгийн хөнгөн Galaxy Fold 5 загвар нь Z цувралын хамгийн хүчирхэг гүйцэтгэлийг танд мэдрүүлнэ.

Сайжруулсан taskbar нь хэрэглэгчдийн байнга ашигладаг программуудын хооронд хурдан шилжих боломжийг олгох ба 4 аппликейшнийг үр дүнтэйгээр ашиглах боломжийг нэг дэлгэцэд олгожээ. Хоёр хуруугаараа дэлгэцийг ашиглах боломжтой болсон ба нэг хуруугаараа галерей хэсгээс зураг аван нөгөө хуруугаараа Samsung Notes программыг нээж зургаа зөөх боломжтой гэх мэт давуу талыг бий болголоо.

7,6 инчийн үндсэн дэлгэцээр хэвтээ болон босоо хэлбэрээр хүссэн киногоо үзэх боломжтой. Мөн гэрэлтүүлгийн хэмжээ нь 30%-аар буюу 1750 нит хүртэл нэмэгдсэн тул хурц нартай өдөр ч утсаа чөлөөтэй ашиглах боломжтой боллоо.

Galaxy Z Flip5 & Galaxy Z Fold5 загварын техникийн үзүүлэлтүүд

bookzone
Үзүүлэлт Galaxy Z Flip5 Galaxy Z Fold5
 

 

 

 

Дэлгэц

 

 

Үндсэн дэлгэц

6.7 инчийн FHD+ 
Dynamic AMOLED 2X
120Hz Дасан зохицох сэргээх хурд (1~120Hz)
Infinity Flex дэлгэц (2640 x 1080, 22:9)
7.6 инчийн QXGA+ 
Dynamic AMOLED 2X
Infinity Flex дэлгэц (2176 x 1812, 21.6:18), 374ppi
120Hz дасан зохицох сэргээх хурд (1~120Hz)
 

Хавтасны дэлгэц

3.4 инчийн Super AMOLED 60 Гц дэлгэц 
720 x 748
306 PPI
6.2 инчийн HD+
Dynamic AMOLED 2X дэлгэц
(2316 x 904, 23.1:9), 402ppi
120Hz дасан зохицох сэргээх хурд (48~120Hz)
 

Хэмжээ ба жин

Эвхэгдсэн хэмжээ 71.9 x 85.1 x 15.1 мм 67.1 x 154.9 x 13.4 мм
Дэлгэгдсэн хэмжээ 71.9 x 165.1 x 6.9 мм 129.9×154.9×6.1мм
Жин 187 гр 253 гр
 

 

Камер

Урд камер 10MP Selfie камер
F2.2, пикселийн хэмжээ: 1.22μm,

FOV: 85˚

Хавтасны камер-10MP Selfie камер F2.2, Пикселийн хэмжээ: 1.22μm, FOV: 85˚

Дэлгэцийн доод камер-4MP дэлгэцийн доорх камер
F1.8, пикселийн хэмжээ: 2.0μm, FOV: 80˚

 

 

 

Арын камер

12MP хэт өргөн камер
F2.2, пикселийн хэмжээ: 1.12μm, FOV: 123˚
Арын гурвалсан камер

1. 12MP хэт өргөн камер
F2.2, пикселийн хэмжээ: 1.12μm, FOV: 123˚

2. 50MP өргөн өнцгийн камер
Хос пикселийн AF, OIS, F1.8, пикселийн хэмжээ: 1.0μm, FOV: 85˚

3.  10MP телефото камер
PDAF, F2.4, OIS, пикселийн хэмжээ: 1.0μm, FOV: 36˚, 3X оптик томруулалт

12MP Өргөн өнцгийн камер
Хос пикселийн AF, OIS, F1.8, пикселийн хэмжээ: 1.8μm, FOV: 83˚
AP   Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy

 

Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy

 

Санах ой 512 ГБ дотоод санах ойтой 8 ГБ RAM,

256 ГБ дотоод санах ойтой 8 ГБ RAM

1TB дотоод санах ойтой 12GB
RAM

512GB дотоод санах ойтой
12GB RAM

256GB дотоод санах ойтой 12GB RAM

Зай 3,700 мАч (ердийн) хос зай. 4,400 мАч (ердийн) хос зай
Цэнэглэлт 30 минутанд 50% 30 минутанд 50%
Хамгаалалт IPX8 1.5метр гүнд 30 минутанд IPX8 1.5метр гүнд 30 минутанд
Мэдрэгч Хурууны хээ мэдрэгч (хажуу тал), хурдатгал хэмжигч, барометр, гиро мэдрэгч, геосоронзон мэдрэгч, холл мэдрэгч, ойрын мэдрэгч, гэрлийн мэдрэгч Хурууны хээ мэдрэгч (хажуу тал), хурдатгал хэмжигч, барометр, гиро мэдрэгч, геосоронзон мэдрэгч, холл мэдрэгч, ойрын мэдрэгч, гэрлийн мэдрэгч
Сим карт 1 нано сим, 1 e-sim 2хүртэл Nano SIM, 1 eSIM
Өнгөний сонголт Mint, Graphite, Cream, Lavender Icy Blue, Phantom Black, Cream 

 

Samsung Galaxy Tab S9 цуврал өндөр зэрэглэлийн таблетуудад шинэ стандарт тогтоолоо!

Шинэ загварын Galaxy Tab S9 нь IP68 үнэлгээ авсан анхны Tab S цувралын бүтээгдэхүүн боллоо.  Dynamic AMOLED 2X дэлгэц, Qualcomm Snapdragon ® 8 Gen 2–ээр тоноглогдсон Tab S9 нь хэрэглэгчдэд санаагаа хэрэгжүүлэхэд туслахаар бүтээгджээ. Galaxy Tab S9 цувралын динамик сэргээх хурд нь 60-аас 120 Гц-ийн давтамжийг автоматаар тохируулж, батарейны оновчтой үр ашигтай байдлыг тэнцвэржүүлдэг. Мөн Eye Comfort нь цэнхэр гэрлийг багасгаж, нүдний ядаргааг 70%-аар бууруулдаг.

Гадаад орчныг таних алгоритм дээр үндэслэн зохион бүтээгдсэн Vision Booster нь нарны туяаг мэдэрч, гадаад орчинд төхөөрөмжийг ашиглах үед хамгийн дээд зэрэглэлээр дэлгэц тод харагдуулах зориулалттай юм. Дүрс тодотгогч, өнгө сайжруулагчийн ачаар аль ч гэрэлтүүлэгтэй орчинд хамгийн тод дүрслэлийг хүлээн авах боломжийг олгожээ.

Tab S9 Ultra нь 14.6″ Dynamic AMOLED 2X дэлгэц, 11200 mAh батарей, Snapdragon® 8 Gen 2 процессор, IP68 хамгаалалт, арын 13Мп + 8Мп Ultra Wide камер, Урд 12Мп+12 Мп Ultra Wide камераар тоноглогдсон хүчирхэг үзүүлэлттэй юм.

Galaxy Watch6-Тантай үргэлж хамт

Таны хамгийн сайн мэдэх цаг одоо эрүүл мэндийн илүү сайжруулсан функц, нойр хянах илүү боловсронгуй системтэй боллоо. Galaxy Watch6 цаг дээр суурилуулсан Нойр хянах, зөвлөх функцийн тусламжтай шөнө тавтай нойрсоорой.

Онцлох үзүүлэлт.

Natural cycles– Таныг унтаж байх үед таны арьсны температурын мэдээллийг авч, сарын тэмдгийг таамаглана.

PPG мэдрэгч– Зүрхний цохилт болон хэмнэлийг тодорхой давтамжтай хэмжиж, таны зүрхний хэмнэл хэт өндөр эсвэл бага үед анхааруулж мэдэгдэнэ.

Бүртгэл хийх-Биеийн хүчний хөдөлгөөн бүрийг бүртгэх учир та явцаа Galaxy Watch6 цагаас харж болно. Усан сан дахь сэлэлт, йога зэрэг 90 гаруй дасгал хөдөлгөөнийг бүртгэх ба та өөрийн тусгай дасгалын хуваарь гаргаж болно. Эхлэх товчлуурыг дарахаа мартсан байна уу? Гэдэгт санаа зовох хэрэггүй. Таны цаг гүйлт, алхалт, дугуй унах зэрэг таны хийж буй хөдөлгөөнийг автоматаар таньж, бүртгэснээр та чухал датаг алдалгүй цуглуулж чадна

Төгс хоршил-Та цагаа Galaxy Z Flip5 гар утастай холбож, зайнаас өөрийн зургийг дарах боломжтой. Galaxy Z Flip5 гар утасны Flex горим болон Камерын удирдлагын функцийг идэвхжүүлснээр та бугуйнаасаа гэрэл зураг болон видеоны хооронд хялбар шилжиж, томруулж, багасгаж чадна. Цагныхаа зураг дарах товч дээр дараад зургаа буулгаарай.

Үргэлж шинэлэг сонирхолтой технологийн гайхамшгаараа хэрэглэгчдээ алмайруулж байдаг Samsung Unpacked арга хэмжээний онцлох үйл явдлыг Сайн электроникс тоймлон хүргэлээ.

Энэ цаг мөчөөс эхлэн Samsung брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Сайн электроникст Samsung Galaxy Z Fold 5, Flip5 гар утаснуудын урьдчилсан захиалга албан ёсоор эхэлж байна.

  1. Fold5 загварыг урьдчилан захиалбал Galaxy Watch 5(40мм) болон утасны гэр
  2. Flip5 загварыг урьдчилан захиалбал Galaxy Buds2 pro болон утасны гэр бэлгэнд тус тус өгөхөөр боллоо.

Урьдчилсан захиалга өгөх болон бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линк болон утасны дугаарт холбогдон авах боломжтой.

Урьдчилсан захиалга хийх бол ЭНД дарна уу

Холбоо барих: 7010-3366

Samsung брэндийн Албан ёсны дистрибьютер Sain electronics

Samsung_бол_SAIN

 

Тагууд: SAIN electronics

Санал болгох:

Костюм өмссөн бизнесмэн Galaxy S23 цувралыг харуулсан том дэлгэцийн өмнө зогсож байхдаа хоёр ухаалаг гар утас барьдаг. Арын дэвсгэр дээр утасны камерын системийг онцлон харуулсан ойрын зургууд байдаг. "Galaxy S23 Series" гэсэн текст дээр харагдаж байна. - Business.MN
GALAXY UNPACKED – Galaxy S23 цувралыг танилцууллаа
Гурван хүн хөл бөмбөгийн сандал дээр суугаад орчин үеийн тоглоомын системд том дэлгэцэн дээр хөл бөмбөгийн видео тоглоом тоглож байна. Зүүн талд байгаа жижиг дэлгэц нь хар, цагаан өнгөөр энтрепренерийг харуулж байна. Өрөө нь бүдэгхэн гэрэлтэй, цэнхэр орчны гэрэлтүүлэгтэй. - Business.MN
SAMSUNG-ийн EXPERIENCE STORE дэлгүүр Монголд анх удаа нээлтээ хийлээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00