BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Урт хар үстэй бизнесийн энтрепренер гадаа ширээний ард суугаад үзэг бариад цаасан дээрх хуанли руу зааж байна. Ухаалаг утас, битүү дэвтэр ч ширээн дээр байна. Тэр хүн цагаан урт ханцуйтай цамц өмссөн байна. - Business.MN

Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах цаг үе ойртож байна уу

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2023-08-01
  Дэлхийд, Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

3 гол санаа

  • Долоо хоногт дөрвөн өдөр ажиллахын ач тусыг дэлхийн олон улсад олон жилийн турш сурталчилж, туршилт хийсээр ирсэн боловч энэ талаарх бодлогын хэрэгжүүлэлт хязгаарлагдмал хэвээр байна.
  • Ажилтнуудын бүтээмж буурна гэдэгт ажил олгогчдын санаа зовж буй бол ийм шинэ хуваариас шалтгаалж ажил олгогчид нь ажилтнуудыг шулах магадлалтай хэмээн үйлдвэрчний эвлэл санаа зовж буй нь бодлогын хэрэгжилтэд саад болсоор ирэв.
  • Гэхдээ ажлын дөрвөн өдөртэй болох боломжийг хэд хэдэн хүчин зүйл ирэх жилүүдэд бий болгох боломжтой: 1) Ковид-19 цар тахлын үеэр хүмүүсийн ажилд хандах хандлага эрс өөрчлөгдсөн, 2) зах зээлийн дарамт нэмэгдэж, Засгийн газрууд эл бодлоготой нийцсэн санаачилгууд хэрэгжүүлэх болсон, 3) хиймэл оюун зэрэг технологи ажлын байран дахь бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Оршил

Долоо хоногийн ажлын өдрийг дөрөв болгон цөөлөх боломжтой талаар ихээхэн яригдсаар ирэв. Ингэх боломжтой эсэхийг шалгахын тулд дэлхийн олон улс туршилтууд явуулсан бөгөөд ажил олгогч, ажилтны аль алинд эерэг нөлөөтэй гэдгийг анхан шатны туршилтууд харуулж байна.

Гэхдээ ажлын цөөн өдөртэй болох боломж хэр ойрхон байна вэ? Ямар луужингууд “тийм” гэж зааж, ямар саадууд үүнд тээг болж байна вэ? Энэ талаар шинжээчдийн байр суурь ялгаатай байгааг энэхүү нийтлэлээс уншиж болно.

Агуулга

Ажилтнуудын долоо хоногт ажиллах цаг буурна, эсвэл долоо хоногт стандарт 40 цаг ажилладгийг цөөн өдөрт багтаан шахна гэж долоо хоногт дөрвөн өдөр ажиллахыг тодорхойлдог. Компани бүр эл бодлогыг ялгаатай ойлгож, өөр өөрийнхөөр тайлбарлаж буй учраас тогтсон тодорхойлолт хараахан бий болоогүй байна гэж шинжээчид онцолжээ.

Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах санаачилга газар авч буйг улам олон улс орон уг бодлогыг туршиж, хууль санаачилж, бодлого гарган хэрэгжүүлж буйгаас харж болно. Тухайлбал, АНУ-ын Калифорни, Мэрилэнд, Массачусетс мужид долоо хоногийн ажлын өдрийг цөөлөх хуулийг хууль тогтоогчид танилцуулаад байна. Тус улсын конгресс ч мөн цөөн өдөр ажилладаг болох тухай яриа гарч эхэлсэн. Хэдийгээр энэ талаар албан ёсны хууль тогтоомж батлагдаагүй байгаа ч долоо хоногт дөрвөн өдөр ажиллахын ач тус, ач холбогдол нь их учраас улам олон компани, муж, улс тун удахгүй энэ аргыг ашиглаж эхэлнэ гэдэгт олон хүн найдаж байна.

Ажлын өдрийг цөөрүүлэх дэлхийн хамгийн том пилот туршилт өнгөрсөн нэгдүгээр сард дууссан агаад эл туршилт нь өмнө явагдаж байсан багавтар хэмжээтэй олон туршилтын үеэр ажиглагдсан ач тусыг дахин нотолсон юм. Зургаан сар үргэлжилсэн эл туршилтад Их Британийн 61 компанийн 3000 гаруй ажилтан оролцжээ. Туршилтад оролцогчдын цалинг бууруулаагүй, харин долоо хоногийн нэг ажлын өдрийг амралт болгож, эсвэл долоо хоногт дунджаар 32 цаг ажиллуулсан байна. Эл туршилтаас дараах үр дүнгүүд гарсан юм:

  • Ажилтнуудын нойр, стрессийн түвшин, хувийн амьдрал, ажил-амьдралын тэнцвэр сайжирсан
  • Зургаан сарын туршилтын хугацаанд компаниудын орлого “ихэнхдээ өмнөх үе”-тэй адилхан байсан төдийгүй өнгөрсөн жилтэй харьцуулахад дунджаар 35 хувиар нэмэгдсэн.
  • Цөөн хүн ажлаасаа гарсан

Туршилт дууссаны дараа:

  • Нийт 56 компани долоо хоногт дөрвөн өдөр ажиллах туршилтыг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн бол 18 компани байнга дөрвөн өдөр ажиллах зохицуулалттай болсон байна.
  • Цалинг нь 26-50 хувиар нэмэгдүүлсэн тохиолдолд эргээд ажлын таван өдөртэй болох хуваарьт шилжинэ гэдгээ ажилтнуудын гуравны нэг нь илэрхийлжээ.

Хэрэв цалин хөлс нь ажлын таван өдрийнхтэй ижил хэмжээнд байвал таван өдөрт найман цаг ажиллахын оронд дөрвөн өдөрт 10 цаг ажиллахыг илүүд үзнэ гэж 2023 онд “Washington Post-Ipsos”-ийн судалгаанд оролцсон 1148 бүтэн цагийн ажилтан хариулсан байна. Орлогын түвшин, үе, улс төрийн намын харьяаллаас үл хамаарч олонх нь дээрх сонголтыг хийжээ.

Саадууд

Долоо хоногийн дөрвөн өдөрт нь ажиллах санаачилга эрчээ авч эхэлсэн ч түүнийг хэрэгжүүлэх бодитой хүчин чармайлтууд нь мухардалд орж, хана мөргөсөөр байна. Үүнд хэд хэдэн хүчин нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ:

  • Зуршил. АНУ-д ихэнх компани, албан газрууд бараг бүтэн зууны турш долоо хоногийн таван өдөр ажилласаар ирсэн учир шинэ загвар луу хурдтай шилжих боломж бага. Тус улс энэхүү санаачилгыг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд 10 жил шаардагдана гэж зарим мэргэжилтэн үздэг. Гэхдээ сүүлийн таван жилд энэ талаарх санал санаачилга эрс идэвхижсэн учир үүнээс бага хугацаанд өргөн хүрээг хамрах боломжтой гэж таамаглаж байна.
  • Ажил олгогчдын санаа зовнил. Долоо хоногт дөрвөн өдөр ажиллах нь зардлыг ихэсгэж, ажилтнуудын бүтээмжийг бууруулах учраас урт хугацаандаа тогтвортой үр дүн, эерэг нөлөөг авчрахгүй хэмээн зарим компанийн удирдлагын санаа зовж байна. Мөн эл аргыг бүх салбарт ашиглах боломжгүй гэж тэд онцолжээ. Жишээлбэл,
  • Эрүүл мэнд, хүүхдийн асаргаа сувилгааны салбар нь угаас ажиллах хүчний дутагдалтай
  • Банк, даатгал, хэвлэл мэдээлэл зэрэг 24 цагийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд долоо хоног бүр нэг өдөрт амрах боломжгүй.
  • Зарим компани баяр, амралтын өдрүүдээр ачаалал ихтэй байдаг учир эл санаачилгыг жилийн турш хэрэгжүүлэхэд хэцүү.
  • Хөдөлмөрлөх эрхийн асуудал. Ажлын дөрвөн өдөртэй хуваарь нь ажилтнуудад тэр бүр ашгаа өгөхгүй гэж зарим үйлдвэрчний эвлэл сануулж байна. Тухайлбал, биеийн хүчний хүнд хөдөлмөр хийдэг, эсвэл аюултай ажил эрхэлдэг хүмүүст наймаас илүү цаг ажиллах боломжгүй гэж тэд үзжээ. Мөн наймаас илүү цаг ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс авах шаардлага үүсэх юм.
  • Ажилтнуудын санаа зовнил. Ажлын дөрвөн өдөртэй хуваарь нь ажилтнуудад дараах байдлаар сөрөг нөлөө үүсгэх боломжтой:
  • Дарамт хэт ихсэх. Гүйцэтгэлийн стандартдаа хүрч ажиллахын тулд ялангуяа зайнаас ажиллагчид илүү цагаар ажиллах өндөр эрсдэлтэй болно.
  • Өдөр тутмын ажлын ачаалал, стресс нэмэгдэж магадгүй.

Цаашдын төлөв

Долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахын төлөөх тэмцэл нь ихээхэн сорилттой тулгарах боловч хэд хэдэн хүчин зүйлийн улмаас ирэх жилүүдэд эл санаачилгыг олон улс ашиглах боломжтой ажээ.

  • Ажлын байрны талаарх хүмүүсийн ойлголтыг Ковид-19 цар тахал өөрчилж, нүдийг нь нээсэн.
  • Эл санаачилгатай холбоотой олон нийтийн дарамт, Засгийн газрын санаачилгууд нэмэгдсээр байна.
  • Хиймэл оюун ашигласан технологиуд нь ажлын байранд бүтээмжийг нэмэгдүүлэх учраас эл санаачилгыг улам өргөн хүрээнд ашиглаж эхлэх боломжтой.

Цаашид долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахын нөлөө, хэрэгжүүлэх боломжийг илүүтэй ойлгохын тулд улам олон салбар, ялгаатай ажиллах хүчний хүрээнд турших, судалгаа хийх шаардлага үүссэн гэж шинжээчид дүгнэжээ.

 

bookzone
Тагууд: ажлын цагбүтээмжхүний нөөц

Санал болгох:

A large audience sits in rows facing a stage with two speakers presenting in front of a screen displaying colorful graphics and text. Event branding in Cyrillic is visible. The room is well-lit and modern.
Сэтгэл ханамжтай ажилтан байгууллагын үнэт капитал
Бизнес цэнэг
“Бизнес цэнэг” конференц: Шинэ санаа, цогц мэдлэгээр богцоо дүүргэх өдөр
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00