BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хэд хэдэн улаан өнгийн тоног төхөөрөмж, цагаан майхан дор ярилцаж буй хэсэг энтрепренер, гадаа цугларсан олон оролцогчдыг харуулсан гадаа арга хэмжээ. Цагаан бичээстэй улаан тугнууд байгаа бөгөөд ойролцоо зогсоолтой машинууд байдаг. Цаана нь том барилга харагдана. - Business.MN

Үл тасалдах эрчим хүч бизнест ус, агаар мэт үнэ цэнтэй

Одоогоос яг нэг жилийн өмнө Төв Азийн гурван улсын олон сая иргэн эрчим хүчний хомсдолд орсон билээ. Үүний улмаас авто зам дээр түгжрэл бий болж, нислэгүүд саатаж, нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсож, цэвэр усны хангамж, халаалт тасалдаж, шатахуун авах боломжгүй болж, интернетийн холболт тасарч, галт тэрэг хонгилд гацаж, эмнэлгүүд нөөц генератор ажиллуулахад хүрсэн тухай мэдээлж байсан. Энэ бол эрчим хүч ус, агаар мэт бидний оршихуйн нэг хэсэг болсныг илтгэнэ.

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2023-08-11
  Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

Нийслэл Улаанбаатар хот маань ч үер усны аюулаас болж цахилгааныг хэсэгчлэн салгаж, засвар үйлчилгээний ажлуудыг хийсээр байна. Тэгвэл яг энэ өдрүүдэд эрчим хүчний тогтвортой байдлыг хангах нэгэн шийдлийг танилцуулах “Үл тасалдах эрчим хүч” арга хэмжээг “Юнитра” ХХК зохион байгууллаа.


Уг арга хэмжээнд баялаг бүтээгчид, уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарынхан
оролцсон юм. Бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн салбарт эрчим хүч 1 минут
тасалдана гэдэг хэдэн арван сая ам.доллар урсан одохтой дүйх хохирол амсдаг талаар
салбарын мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байв. Эрчим хүч тасралтгүй байх явдал аж
үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед онцгой анхаарал хандуулах сэдэв болсон
хэмээн “Юнитра” ХХК-н гүйцэтгэх захирал Д.Мэргэн ярьсан юм. Ингээд түүнтэй цөөн
хором хөөрөлдсөн яриаг та бүхэнд хүргэе.

-Эрчим хүч тасралтгүй байх нь аливаа бизнес, аж ахуйн нэгжид ямар үнэ цэнийг бий
болгодог вэ?
-Бизнесийн үйл ажиллагаа тогтвортой, зогсолтгүй орлогоо авч байх ёстой. Наад захын
жишээ татахад, цахилгаан тасрахад супермаркет сагс дүүрэн бараатай худалдан авагчаас
орлого авч чадахгүйд хүрдэг. Эмнэлэгт хүн мэс засалд орж байхад тасарвал яах вэ?
Сүүлийн үед дата центрүүд цахилгаан тасрах л юм бол хэрэглэгчийн асар их мэдээлэл
алдагддаг учраас хэдэн сая ам.доллараар хэмжигдэхүйц хохирол амсаж байна. Тиймээс
монголын дата ценерүүд цахилгаан үүсгүүрт маш их анхаарал хандуулдаг болсон. Мөн
жуулчны улирал ирсэн энэ үед амралтын газар, зочид буудалд цахилгаан тасарвал тун
ичгэвтэр байдалд орно. Тухайн амралтын газрын талаар цахим орчинд жуулчид сөрөг
сэтгэгдэл бичиж үлдээвэл дараа дараагийн орлого хаагдахад хүрнэ гэх мэт.
Цахилгаан тасарлаа л бол тухайн компанийн бизнесийн орлого байхгүй болж, ажилчид нь
хийх ажилгүй болж зогсдог.

Тэгэхээр цахилгаан эрчим хүчийг найдвартай байлгах, нөөц цахилгаан үүсгүүртэй байх
гэдэг нь эдийн засгийн хувьд зарлага гэхээс илүү орлогын эх үүсвэр болох юм. Манай
улсад үйл ажиллагаа явуулдаг “Топ 100” аж ахуйн нэгж бүгд дээрх эрсдэлүүдийг
тооцоолж, манайхтай гэрээ хийж, генератор худалдан авсан байдаг.

-”Юнитра ХХК” цахилгаан үүсгүүрийг Монголд хэзээнээс импортолж эхэлсэн бэ?
Компанийнхаа үйл ажиллагааны талаар товчхон танилцуулахгүй юу?
-Манай компани 1999 онд байгуулагдсан, дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай,
үндэсний компани юм. Манайх байгуулагдсан цагаасаа хойш барилга, уул уурхай, газартариалан, малчид, тариаланчид, хувь хүмүүст зориулсан ажлын бүтээмжийг дээшлүүлдэг, аюулгүй ажиллагааг нь сайжруулдаг дэлхийд нэр хүндтэй багаж, тоног төхөөрөмжүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, амжилттай ажиллаж ирсэн.
Өнөөдөр бид цахилгаан үүсгүүрүүдийг танилцуулах арга хэмжээ, өдөрлөгийг зохион
байгуулж байна. Гэхдээ манай компанид ерөнхийдөө 3500 орчим төрлийн бараа
бүтээгдэхүүн бэлэн байдаг. Тэнд гар дриллээс авахуулаад агуулахын сэрээт ачигч, усны
насос, гагнуурын аппарат, хийн компрессор гээд төрөл бүрийн, голдуу барилгын үйл
ажиллагаанд зориулсан хөдөлмөрийн бүтээмжид нь нэмэр болсон техник тоног
төхөөрөмжийг зардаг. Манай компани бол энэ салбартаа Монгол улсдаа тэргүүлэгч
компаниудын нэг юм.

Монголын эрчим хүчний эх үүсвэрийн 60 хувийг “ДЦС-4 ТӨХК” хариуцдаг. Оргил ачааллын
үед 20 хувийг ОХУ-аас импортоор оруулж ирдэг билээ. Дөчин жилийн турш “чөдрийн ганц
морь” болж яваа “ДЦС-4 ТӨХК” гал алдах эрсдэл үүссэн талаар салбарынхан ярьсаар,
бичсээр байгаа. Үүнээс гадна өнгөрөгч сарын 22-ны өдөр ОХУ-д цахилгаан дамжуулах
агаарын шугам тасарч гэмтэл гарсан тул Нийслэлийн ихэнх дүүрэг, мөн зарим аймагт
цахилгаан тасарсан билээ. Энэ мэтээр улс орны цохилох зүрх болсон эрчим хүчний
салбарт хэзээ ямар доголдол үүсэж, гал алдахыг хэлж мэдэхгүй нөхцөлд бид ороод
байна. Энэ бүхний шийдлийг төр засаг олох биз ээ. Тэр хүртэл бид, айл өрх, албан
байгууллага, бизнес эрхлэгчид эрсдэлт нөхцөлд цахилгааны эх үүсвэрээ хэрхэн шийдэх
шийдлийг “Юнитра ХХК” бидэнд санал болгож буй юм.

Диего Молина: “Himoinsa” Монголын эрс тэс нөхцөлд тохирох генератор нийлүүлж байна

“Юнитра” ХХК-н түнш “Himoinsa” компанийн үйлдвэрийн ерөнхий менежер Diego
Molina-аас дараах зүйлсийг тодрууллаа.


-”Himoinsa” брэнд Монголын зах зээлд орж ирэх урьдач нөхцөл юу байв?
-Бид 2011 оноос эхлэн Монгол Улсын “Юнитра” ХХК-тай хамтран ажиллаж, төрөл бүрийн
цахилгаан үүсгүүр, гэрэлт цамхгуудыг нийлүүлж байна. Монгол Улсын хувьд бүтээн
байгуулалт, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, эдийн засагт жинтэй хувь нэмрээ
оруулж байгааг та бүхэн мэднэ. Тиймээс Монголын томоохон уул уурхайн компаниудад
чанартай брэндийн бүтээгдэхүүн нийлүүлж, монголчуудад “Himoinsa” брэндийг таниулахыг
бид хүссэн юм.
-Бүтээгдэхүүнийхээ онцлог давуу талыг танилцуулахгүй юу?
-”Himoinsa” брэнд харилцагчийнхаа хүсэлтийн дагуу зохион бүтээж хийдгээрээ онцлогтой.
Саяхан манайх Монголын томоохон оператор компанид яг хүсэлтийнх нь дагуу цахилгаан
үүсгүүрийн шийдлийг санал болгож нийлүүлсэн байгаа. Жишээлбэл, тухайн оператор
компани нөөцийн батерейгаа арай өөрөөр шийдэх, алсын зайнаас удирдах, түлшний
саваа арай том болгох гэх мэт тусгай шалгууруудыг тавьж байсан. Түүнд нь тааруулаад
манайд яг тийм шийдэл байдаг учраас хэрэглэгчийнхээ хүсэлтэд тааруулаад нийлүүлсэн
байдаг.

Хоёрдугаарт, Антрактид эсвэл Африкт гэх мэтээр эрс тэс нөхцөлд тохирсон технологийн
шийдлийг бид хийж чадсан. Тэгэхээр Монголын цаг уур, эрс тэс нөхцөлд тохирсон
генераторыг бид нийлүүлэх бүрэн боломжтой.

-Дэлхийн хэмжээнд генераторын зах зээлд танай компанийн эзлэх байр суурь ямар
байна. Уг зах зээлийн чиг хандлага ямар байгаа вэ?
-Манай компанийн хамгийн том толгой үйлдвэр Испанид байдаг. Дараагийн том
үйлдвэрүүд Хятадад, Америкд байдаг. Энэ гурван салбарт нэг стандарт, нэг
менежментээр ажилладаг.
Генераторын зах зээл нь байнга хөгжиж байдаг, маш онцлогтой. Дэлхий даяар ногоон
ирээдүй буюу CO2 нүүрсхүчлийн хий бага ялгаруулах чиглэл рүү илүү анхаарал хандуулж,
технологи нь тийшээ чиглэж байна. Тиймээс “Himoinsa” брэнд энэ чиг хандлагыг дагаж
CO2 нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг генераторыг судлан хөгжүүлж байна.

bookzone
Тагууд: бизнес эрхлэгчдэдтехнологиЯпон

Санал болгох:

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
A group of four people standing in an office setting with a TV screen in the background displaying a presentation. The Mongol iD logo is visible on the wall. The individuals are smiling and casually dressed.
Технологийн шийдэл, төлбөрийн системтэй холбоотой бүх асуудлаа даатга
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00