BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Костюм, зангиа өмссөн эрэгтэй янз бүрийн ламинатан шалны дээжийн дэлгэцийн өмнө зогсож байна. Түүний ард зочны өрөөний дүр зургийг харуулсан том сурталчилгаа нь ламинатан шалыг сурталчилж байна. Тэрээр компаниа бахархалтайгаар төлөөлөн камер руу харахдаа мэргэжлийн ур чадвар, энтрепренер сэтгэлгээг илтгэдэг. - Business.MN

Б.Жавхланбаяр: Чанартай барилгын материал сонгох нь үл хөдлөхийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалдаг

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-09-04
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын зах зээлд ногоон санхүүжилтийн хэрэгцээ ихсэж, түүнийгээ дагаад аливаа төсөлд байгаль орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн ашигладаг ААН-үүдийн тоо олширч байна. Дотоодын зах зээлд эрүүл ахуйн олон улсын стандартад нийцсэн барилгын материал нийлүүлдэг “Deutschewelle” компанийн захирал Б.Жавхланбаяр энэ сэдвийн хүрээнд товчхон ярилцлаа.

 

Та компанийнхаа үйл ажиллагааг товчхон танилцуулбал?

Манай компани 2013 онд байгуулагдсан, барилгын материалын худалдаагаар мэргэшсэн. Европын тэргүүлэгч 20 гаруй брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг. Анх компани байгуулагдаж байхад Европын стандарт хангасан чанартай бүтээгдэхүүн зах зээлд бараг байгаагүй. Барилгын салбар ч орчин үеийн хэв маягаараа хөгжөөд удаагүй байсан.

Хамгийн гол нь тухайн үед зах зээл тэр чигээрээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнээр дүүрсэн байсан. Тиймээс эрүүл ахуйн талаас нь илүү анхаарч бүтээгдэхүүнээ сонгож, дунджаас дээш чанартай, олон улсын стандарт хангасан бүтээгдэхүүн оруулж ирдэг болсон. Хамтрагчид маань олширсоор байгаад одоо АНУ болон Европт төвтэй компаниудын албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.

Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн гэдгийг жаахан дэлгэрүүлж яривал?

Бидний мэддэг паркетан шалыг аваад үзэхэд л урд хөршөөс оруулж ирдэг ихэнх шалыг үйлдвэрлэхэд мод ашигладаггүй. Учир нь Хятад улсад модон түүхий эд ховор учраас төрөл бүрийн хаягдлыг шахаж, тэдгээрийг барьцалдуулахын тулд маш их хэмжээний цавуу, химийн бодис ашиглаж, гаднаасаа мод шиг харагдуулах цаас наачихдаг. Энэхүү цавуу нь хэрэглээний явцад агаарт дэгдэж, хорт хавдар өдөөх эрсдэлтэй 100 гаруй нэр төрлийн бодис аажмаар ялгаруулж байдаг. Ялангуяа, агааржуулалт муутай барилга бол бүр их хортой. Өөр үгээр бол тамхи татсанаас дутахгүй хор нөлөөтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Тавилгын хавтангууд ч мөн ялгаагүй. Тэр тусмаа гал тогооны тавилга хийх хавтангуудыг эрүүл ахуйн талаас нь сайн бодолцож сонгох хэрэгтэй.

Харин бидний оруулж ирдэг шал, хавтангуудыг цэвэр модны үртсээр үйлдвэрлэсэн. АНУ, Европ гэх мэт стандарт хөгжсөн бүс нутгуудад хаягдал, химийн олон төрлийн бодис бүхий цавууг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх бүр хориотой.

Дээр дурдсан хоёр бүтээгдэхүүний дотоодын зах зээл өнөөдөр ямар байгаа вэ?

10 жилийн өмнө бараг 100 хувь урд хөршөөс нийлүүлдэг байсан. Бид компани байгуулсны дараа олон тооны хүндрэлтэй тулгарсан. Европ стандартын бүтээгдэхүүн гэдгийг хэрэглэгч ойлгож, хүлээж авахад бэлэн биш, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглээд хэвшчихсэн байлаа. Эхний жилүүдэд бид бараг борлуулалт хийж чадаагүй.

Харин одоо бол хүмүүс эхнээсээ хоёр дахь байрандаа нүүж орох гэх мэтээр хэрэглээний дараагийн шатанд гарч байгаа, өмнө нь ямар асуудал байсныг мэддэг болсон учраас шал, хавтангийн сонголтдоо анхаардаг болсон. Чанартай, стандарт хангасан бүтээгдэхүүн гэж юу болохыг ойлгодог хүн олширч, бидний борлуулдаг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдийн зах зээл тэлж, өнөөдөр дотоодын зах зээлийн 15-30 хувийг эзэлж байна.

Манайх хэд хэдэн төрлийн паркетан шал, тавилгын хавтангууд борлуулдаг. Дотоодод тавилгын үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэгчид стандарт хангасан бүтээгдэхүүн сонгодог болж байна.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, чанаргүй бүтээгдэхүүний хэрэглээг багасгах тал дээр бид улсын стандартын болон хил, гаалийн байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна. Тодорхой стандартууд байдаг ч мөрддөггүй. Тэдгээр стандартыг мөрддөг болох тал дээр анхаарч ажиллаач гэсэн саналыг манайх тавьж байна.

Танай харилцагчид хэн байна вэ?

Анх худалдан авагчид маань голдуу хувь хүмүүс байсан бол одоо барилгын төслүүд нэлээд орж ирж байна. Барилгын төсөлд хөрөнгө оруулагчид, гүйцэтгэгчид эцсийн хэрэглэгчдээ чанартай орон сууц бариад өгье, тэр хэрээрээ үл хөдлөхийг нь урт хугацаанд үнэ цэнтэй байлгая гэдэг болж. Яагаад гэвэл, өмнө нь чанаргүй бүтээгдэхүүн ашигласан барилга одоо ямар үр дагавар авчирч байгаад дүгнэлт хийх бололцоотой болсон. Бизнесийнхээ алсын хараа, хэрэглэгчдийн боловсрол, цаашлаад байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бодолцохгүйгээр зарж л байвал болоо гэсэн хуучин хандлагаас төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид татгалздаг болсон.

Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд цаанаасаа чанартай материал ашиглах тухай стандартыг нь заагаад өгчихсөн байдаг. Жишээлбэл, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Рио Тинто зэрэг олон улсын хөрөнгө оруулагчдыг дурдаж болно. Энэ жишгийг дотоодын зарим компани баримталдаг болж, арилжааны банкнууд ч зээл, санхүүжилт олгохдоо олон улсын стандарт шаардлагад нийцэх талаар, ногоон зээлийн таатай нөхцөл бүхий санал тавьдаг болсон. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд шаардлага улам ойлгомжтой, тодорхой болж ирж байна.

Цаашдаа манай компанийн хувьд монгол хэрэглэгчид маань нийтээрээ чанартай, стандарт хангасан, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэдэг болоосой гэсэн алсын хараатай ажиллана. Энэ бодлогынхоо хүрээнд олон ажил төлөвлөж байна. Бид худалдан авагчдынхаа боломжийг харгалзаж Европ дахь үнээс нь ч доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Санхүүжилтийн талаар тодруулж асуухад, танай компани ХААН Банкнаас ногоон зээл авсан. Энэ хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлбэл?

ХААН Банктай бид олон жил хамтарч ажиллаж байна. Тус банк нь түнш байгууллагуудынхаа хийж буй барилгын төсөл, ажлууд дээр олон улсын стандарт баримталдаг болсонтой холбоотой бидэнтэй ногоон зээлээр хамтарч байгаа. Тухайн төсөл дээр стандарт тодорхой байх нь оролцогч талууд нэг хэлээр ярилцаж, ажлыг хялбар болгодог. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд аливаа төсөлд хөрөнгө оруулахдаа тийм стандарт хангуулах хэрэгтэй гэж үздэг болсон. Энэ нь санхүүжилт авч байгаа компаниудад, цаашлаад дотоодын зах зээлд стандартын соёл төлөвшихөд эергээр нөлөөлж байна.

Харилцагч байгууллагын веб хуудас: www.deutschewelle.mn

bookzone
Тагууд: ногоон хөгжилсанхүүтөсөл

Санал болгох:

Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
A group of people in a large room engage in conversation. They are dressed in business attire, some standing and others sitting. Large windows provide natural light. The atmosphere appears lively and professional, suggesting a networking event or conference.
“Бизнес цэнэг” өглөөний уулзалтаас онцлох санаанууд
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00