BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Шар дэвсгэр дээр завилан сууж буй костюмтай энтрепренерийн дүрслэл. Тэрээр олон гартай, зөөврийн компьютер, микрофон, цаас барьдаг бөгөөд энэ нь олон ажил хийж, янз бүрийн үүрэг хариуцлагыг үр дүнтэй даван туулахыг бэлэгддэг. - Business.MN

Маркетинг алсын хараа тодорхойлохоос эхэлдэг

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-09-07
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес эрхлэгчдийн дунд маркетинг бол борлуулалт, идэвхжүүлэлт хийх үйл явц гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэтэл энэ бол маркетинг гэх мөсөн уулын зөвхөн нүдэнд харагдах хэсэг нь. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн бэлэн болсны дараа  маркетинг хийдэг гэж ташаа ойлгодог. Компаниуд маркетингийн мэргэжилтэн ажилд авчихаад “Одоо маркетинг хий” гэх хандлага гаргах нь цөөнгүй. Гэтэл үнэн хэрэгтээ маркетингийг байгууллагын ресепшнээс захирал хүртэлх бүх хүн хийдэг.

***

Подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу

Маркетингийн тухай ташаа ойлголтууд 

Маркетинг хийнэ гэдэг угтаа алсын хараатай байхаас эхэлнэ. Ер нь ямар ч бизнес алсын хараатай байх ёстой. Алсын хараа бол өрсөлдөх давуу тал, ялгарал, хэрэглэгч хэн болох, бүтээгдэхүүн ямар байх ёстой, хэрэглэгч юу хүсэж байна гэдгийг том зургаар нь харж, төсөөлөх тухай юм.

Нэгэн үе энэ салбарын мэргэжилтнүүд маркетингийн стратегийг чухалчилж байсан бол өнөөдөр стратегийн маркетингт илүү анхаарал хандуулах болжээ. Стратегийн маркетинг нь борлуулалтын орлого, ашгаа өсгөх, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний багцыг удирдах зэрэг бизнесийн бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд доорх гурван үзэл санааг ашигладаг:

  1. Аливаа бүтээгдэхүүний амжилт нь бизнес загварын түлхүүр таван бүрэлдэхүүн хэсэг болох зорилго (goal), стратеги (strategy), тактик (tactics), хэрэгжилт (implementation) болон хяналт (control) гэсэн G-STIC зарчмын хүрээнд тодорхойлогддог. Ингэж зарчмын хүрээгээ тоймлосноор компанийн хувьд маркетингийн төлөвлөлтийн нэгдсэн хандлагыг бий болгоод зогсохгүй маркетингийн шинжилгээг голдиролд нь оруулах давуу талтай.
  2. Тухайн компани өөрийн бүтээгдэхүүний саналаа зах зээлийн үндсэн гурван оролцогч болох зорилтот хэрэглэгчид, компани, хамтрагчдын аль алинд нь үнэ цэн бий болгохоор боловсруулах ёстой. Энэхүү санал нь зорилтот хэрэглэгчдэд дээд зэргийн үнэ цэнийг хүргэснээр компани болон хамтрагчид стратегийн зорилгодоо хүрч байхаар томьёологдох учиртай. Ийнхүү үнэ цэнийг хэрэглэгчийн үнэ цэн (customer value), хамтрагчийн үнэ цэн (collaborator value) болон компанийн үнэ цэн (company value) гэж гурвалсан хүрээ (3-V framework) -нд авч үзэх нь стратегийн маркетингийн шинжилгээний үндэс суурь болно.
  3. Онолын гурав дах үзэл санаа нь үнэ цэнийг загварчлах (designing), харилцах (communicating) болон хүргэх (delivering) үйл явцаар компанийн маркетингийн үйл ажиллагааг төсөөлөхөд оршино.

Маркетинг Монголын зах зээлд

Маркетингийн онол Монголын практикт бууж өгдөггүй нь хэд хэдэн шалтгаантай. Нэг талаас эдийн засгийн бүтэцтэй холбон тайлбарлаж болох юм. Манай улсын экспортын бүтцийг авч үзэх юм бол 94 хувь нь уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн. Нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн маш бага хувийг эзэлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь авч үзэхэд 50 гаруй хувийг үйлчилгээний салбар эзэлдэг. Үлдсэн цөөн хувийг хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар бүрдүүлж буй. Тэгэхээр бид эхнээсээ л бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлж боловсруулах, тухайн бүтээгдэхүүний санааг олох буюу бүтээгдэхүүн бий болохоос өмнө асар их маркетингийн үйл ажиллагаа өрнөдгийг орхигдуулдаг.  

Үнэн хэрэгтээ маркетингийг байгууллагын ресепшнээс захирал хүртэлх бүх хүн хийдэг.

Нөгөө талаар, Монголын зах зээл маш жижиг. Энэ онцлогоос шалтгаалан маркетингийн мэргэжилтнүүд нарийн мэргэших боломжгүй, хуучин арга барилаа ашиглахаас өөр аргагүй болдог. Манай улсад нэг нэгнийхээ хийж байгааг дуурайх хандлага их. Үүнд давуу тал ч бий, сөрөг тал ч бий. Тэгэхээр бизнес эрхэлж буй хүн өөрөө маркетингийн ур чадварыг давхар эзэмшсэн байх хэрэгтэй. Улмаар ажилтан бүртээ байгууллагын алсын хараа, стратеги, маркетингаа ойлгуулах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг болсон.  

1990-иэд оны Монголын компаниудын алсын хараа тун ерөнхий, бизнес ялгарал, давуу талаа шингээж чадаагүй байсан гэхэд болно. Тэд алсын хараагаа “Зах зээлдээ манлайлагч болно”, “Эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргана”, “Салбартаа тэргүүлэгч болно” гэх мэтээр тодорхойлдог байсан. Харин  2000 оноос хойш компаниуд өсөж хөгжихийн хэрээр өрсөлдөөн дунд давуу талаа шингээсэн алсын хараатай болж өөрчлөгдөж эхэлсэн байдаг. Мөн компаниуд ребрэндинг хийдэг болсон. Хамгийн сүүлийн ребрэндингийн жишээ бол Мобиком корпорац. Компаниудын алсын харааг харьцуулж байхад банк, харилцаа холбоо, үйлчилгээний салбаруудад нэлээд түлхүү хөгжсөн, сонирхолтой кейсүүд гарсан. Ингээд харахаар маркетингийн ажлыг зөвхөн маркетингийн менежер хийдэг биш гэдэг нь нотлогдож байгаа юм.

Монгол хүний гол давуу тал бол дасан зохицох чадвар. Тэгэхээр маркетингийн онолын гол зарчмуудаа үзчихээд, нөхцөл байдлаа судалж, түүндээ маневр хийж, маркетинг хийвэл амжилт олдог гэж мэргэжилтнүүд хэлдэг нь ч учиртай.

Үүнээс гадна монголчууд гаднын брэндийг оруулж ирэхдээ ихэвчлэн кампанит ажил өрнүүлж маркетинг хийдэг. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний онцлог, хэрэглэгчээ сайн судалж, хэрэглэгчийн зовлонг мэдэрч шийдэл олж чадвал амжилттай хийж чаддаг. Жишээлбэл, Kangaroo гутлын тосны маркетингийн багийнхан “Хүү чинь гялалзаж яваа” гэдэг сурталчилгаа хийсэн. Үүгээрээ гутлын тос борлуулаагүй, харин амжилтыг хүмүүст санал болгож байв. Харин “М-Си-Эс Кока Кола” ундаан дээрээ “Аз жаргалын мэдрэмж” гэж сурталчилдаг нь зөвхөн ундаа борлуулах бус аз жаргалын мэдрэмжийг санал болгосон байх жишээтэй.

Монгол гэх нэр дэлхийд борлогдохын учир

Асар их мэдээлэл бүхий даяарчлагдсан эрин зуунд Монгол Улс ямар бүтээгдэхүүнийг онцолж, хэрхэн маркетинг хийх вэ гэдэг асуудал тулгарч байна. Эхэнд дурдсанчлан, бид өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд санаагаа анх боловсруулахдаа л “үр хөврөл” -д нь маркетингийг суулгаж өгөх хэрэгтэй. Үүний тод жишээ бол The Hu хамтлаг. Тэд анхнаасаа ялгарлыг чухалчилсан байдаг. Монголчуудын стратеги бол ялгарал. Үндэсний хөгжмийг метал хөгжимтэй хослуулж, монголоор дуулах. Энэ бол үр хөврөлд нь суулгасан тэдний маркетинг. 

Монголын зах зээл маш жижиг. Энэ онцлогоос шалтгаалан маркетингийн мэргэжилтнүүд нарийн мэргэших боломжгүй, хуучин арга барилаа ашиглахаас өөр аргагүй болдог.

Монгол гэх нэрийг дэлхийд борлогддог брэнд болгох үүрэг шинэ зууны залуус бидэнд оногдсон. Бид Хятад улс шиг аливаа бүтээгдэхүүнийг олон тоогоор хямд, эсвэл маш чанартай үйлдвэрлэж чадахгүй байна. Тиймээс эхлээд бид технологийн шийдэл бүхий, цөөн тоотой, нэмүү өртөг шингэсэн өвөрмөц бүтээгдэхүүнийг экспортлох зорилт тавих ёстой. Цаашлаад органик хүнс, ноолуур, соёлын бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний тухайд ч улс орны хэмжээнд нэгдсэн маркетинг боловсруулж, ялгарал бий болгож чадвал экспортлох боломжтой.

Монгол гэх брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах том зорилтдоо бид нэг алхаад хүрчихнэ гэхэд хэцүү. Алхам алхмаар урагшлах стратегийн маркетинг бидэнд хэрэгтэй. Онолын хувьд ялгарах гэж буй тухайн бүтээгдэхүүний хувьд нэгдүгээрт, дотоодын өрсөлдөөн өндөр байх ёстой. Хоёрт, хэрэглэгчид байх ёстой. Тодруулбал, хэрэглэгчид нь хямсгар, шаардлага тавьдаг, хэрэглэдэг байх ёстой. Гуравт, дэмждэг салбар байх учиртай. K-pop -ийн тухайд гэхэд л энэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг дотоодын маш олон хамтлагтай. Солонгосчууд өөрсдөө сонсдог, кино урлаг, шоу бизнес, аялал, хоол гээд бүгд хоорондоо уялдаатай кластер байдлаар хөгжиж байна. Дэмжигч салбарууд нь ч олон. Дөрөвт, төрийн бодлого хэрэгтэй. Тавд, аз хэрэгтэй. Зургаадугаарт, хандлага чиглэл хэрэгтэй.  Эдгээр зургаа бүрдэж чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай болох юм.

Д.Баярмаа. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага,

хүмүүнлэгийн сургуулийн маркетингийн

хөтөлбөр хариуцсан дэд профессор

bookzone
Тагууд: алсын хараазах зээлмаркетингхэрэглэгч

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00