Тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19 -нд Шангри-Ла Ballroom -д зохион байгуулагдах гэж буй Frontier Fintech Summit 2023: Silk Road 2:0 арга хэмжээтэй холбогдуулан “ЛэндМН ББСБ” ХК -ийн дэд захирал Д.Баасандоржтой ярилцлаа.
Уг арга хэмжээг “Монголын финтек холбоо” -ноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил Silk Road 2.0 буюу “Торгоны зам 2.0” уриан дор Монголын финтек салбарын гол төлөөллүүд, төрийн холбогдох байгууллагуудаас гадна Япон, Сингапур, Хонконгоос олон улсын туршлагатай экспертүүдийг урьж оролцуулан финтекийн ертөнцөд трэнд болж буй чухал сэдвүүдээр ярилцаж, бодит туршлага, боломжийн талаар хоёр өдрийн турш илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлог.
Финтек салбар Монголд хөгжиж, энэ талаар яригдаж эхэлсэн цагаас л ЛэндМН олон нийтэд танигдаж, финтек компаниудын анхдагч болж чадсан. Энэ утгаараа финтекийн салбар гэж яригдахад олон нийтийн төсөөлөлд яах аргагүй ЛэндМН хамгийн түрүүнд буудаг гэж ойлгодог?
2016 онд “ЛэндМН ББСБ” ХК хүн бүр хэзээ ч, хаанаас ч ухаалаг утсаа ашиглан барьцаагүй зээл авч болдгийг нотлон харуулж, хиймэл оюунд суурилсан санхүүгийн шийдлийг Mонгол Улсын санхүүгийн салбарт анх удаа нэвтрүүлсэн.
Бид байгуулагдсан цагаасаа хойш технологи хүний амьдралд өмнө нь байгаагүй боломжуудыг бий болгох ёстой гэдэг итгэл үнэмшилтэй ажиллаж ирсэн. Тиймдээ ч бидний нэвтрүүлсэн барьцаагүй цахим зээлийн шийдэл монголчуудын амьдралд маш олон эерэг нөлөөг үзүүлж, монголчуудын дунд финтекийн соёл болон дадлыг амжилттайгаар нэвтрүүлж чадсан гэж боддог.
2018 онд “ЛэндМН ББСБ” ХК финтекийн салбарт анх удаа IPO хийснээс хойш нээлттэй болон хаалттай санхүүгийн хэрэгслүүдээр дамжуулан нийт 170 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн байна.
Та бүхэн credit scoring буюу зээлжих зэрэглэлд тулгуурлан харилцагчийнхаа зан төлвийг хиймэл оюун ашиглан судалж, дараа дараагийн бүтээгдэхүүнээ хөгжүүлсээр байна. Энэ талаар тодруулбал?
Одоогоор бид 1.2 сая хэрэглэгчтэй. Эдгээр хэрэглэгчийнхээ дата, тоон өгөгдөлд тулгуурлан, санхүүгийн зан төлөвт нь шинжилгээ хийснээр дараа дараагийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хөгжүүлэлтийг хийдэг.
Өөрөөр хэлбэл, хиймэл оюунд суурилсан зээлжих зэрэглэлийн зохистой тооцооллоос гадна монголчуудын санхүүгийн сахилга бат гэх хоёр ойлголтын нийлэмж бол манай компанийн амжилтын түлхүүр гэж ойлгож болно.
“ЛэндМН ББСБ” ХК энэ оны хагас жилийн байдлаар:
-
ЛэндМН аппликейшны таталт 1,732,568 (Дотоодын №1 финтек)
-
Бүртгэлтэй харилцагчдын тоо 1,175,000 (ББСБ дундаа хамгийн их)
-
Чанаргүй зээлийн багц 4.2% (Салбарын дундаж 7,6%)
-
2023 оны хагас жилийн цэвэр ашиг 390.4% -иар өссөн (2022 оны мөн үетэй харьцуулахад)
-
2023 оны хагас жилийн зээлийн багц 95.2% -иар өсcөн (2022 оны мөн үетэй харьцуулахад)
ЛэндМН бол үнэт цаасны зах зээлд идэвхтэй оролцдог топ компаниудын нэг. Өнгөрсөн хугацаанд та бүхэн олон нийтээс нээлттэй байдлаар хэдий хэмжээний хөрөнгө амжилттай татан төвлөрүүлсэн бэ?
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 4 –нд бид Лэнд бондыг олон нийтэд санал болгож, нэг цагийн дотор есөн тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид, харилцагч байгууллагууд ЛэндМН-д хэр их итгэл хүлээлгэдэгийг харуулсан мөч болсон.
Санхүүгийн хэрэгслүүдийн хөрөнгийн өгөөж болон эргэн төлөлт, ногдол ашгийг цаг хугацаанд нь хариуцлагатайгаар тараан байршуулж, эргэн төлөлтөө нэг ч удаа хоцроолгүйгээр амжилттай төлсөөр ирсэн нь хөрөнгө оруулагчдадаа барьж буй бидний харилцан итгэлцэл хамтын үнэ цэн байдаг.
2018 онд “ЛэндМН ББСБ” ХК финтекийн салбарт анх удаа IPO хийж, нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгон таван тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж байсан түүхтэй. Тэр цагаас хойш нээлттэй болон хаалттай санхүүгийн хэрэгслүүдээр дамжуулан нийт 170 тэрбум төгрөгийг зохицуулах байгууллагын шаардлагад нийцүүлэн хуулийн дагуу олон нийтээс татан төвлөрүүлсэн байна. Хамгийн чухал нь эдгээр санхүүгийн хэрэгслийн хөрөнгийн өгөөж болон эргэн төлөлт, ногдол ашгийг цаг хугацаанд нь хариуцлагатайгаар тараан байршуулж, эргэн төлөлтөө нэг ч удаа хоцроолгүйгээр амжилттай төлсөөр ирсэн нь хөрөнгө оруулагчдадаа барьж буй бидний харилцан итгэлцэл хамтын үнэ цэн байдаг.
Цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар хуваалцана уу?
Зүүн Өмнөд Азийн банк, санхүүгийн зах зээлийн домог гэж яригддаг Кацухико Модона гэх япон эрхэм “ЛэндМН ББСБ” ХК -ийн ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн нь манай компанийн хувьд олон улсын туршлага, инновацаас суралцан шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд маш их туслалцаа болж байгаа.
Үүний үр дүнд, энэ оны дөрөвдүгээр сард цоо шинэ, тун уян хатан нөхцөлтэй Flexi хэмээх зээлийн бүтээгдэхүүнээ үе шаттайгаар хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 4 –нд бид Лэнд бондыг олон нийтэд санал болгож, нэг цагийн дотор есөн тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчид, харилцагч байгууллагууд ЛэндМН-д хэр их итгэл хүлээлгэдэгийг харуулсан мөч болсон.
Мөн ЛэндМН аппликейшнээрээ дамжуулан зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгоод зогсохгүй харилцагчид маань мөнгөө өсгөх, санхүүгээ зөв удирдахад зориулсан урт болон богино хугацааны Lend Plus гэх мөн л салбартаа анхдагч хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг санал болгож эхэлсэн.
Түүнчлэн энэ жилдээ багтан тогтвортой хөгжлийг дэмжих зорилгынхоо хүрээнд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд, МХААХХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн газар тариалан эрхлэгч өрхийг дэмжих Finy аппликейшнтэй хамтран ажиллаж байна.
“Монголын финтекийн холбоо” –ноос есдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд зохион байгуулж буй Frontier Fintech Summit – 2023: Silk Road 2.0 арга хэмжээнд “ЛэндМН ББСБ” ХК хэрхэн ач холбогдол өгч оролцож байгаа вэ?
Нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, компаниуд цуглаж, алс хэтийн болон өнөөгийн тулгамдсан асуудал, боломж шийдлүүдээ хэлэлцэх нь салбарын хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлсийн нэг байдаг. Тэр ч утгаараа ЛэндМН тус арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ жилийн арга хэмжээнд дотоодын тоглогчдоос гадна олон улсын байгууллагууд, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж туршлагаа солилцож буй нь Монголын финтек компаниудад чухал ач холбогдолтой гэж харж байна.