BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Налуу овоонд хэвтээ байрлалтай янз бүрийн ухаалаг утас, таблетуудын овоолго нь бизнес эрхлэх ухаалаг хандлагыг илэрхийлдэг. Янз бүрийн өнгө, хэмжээтэй төхөөрөмжүүд нь дээрээс доошоо нэмэгдэж, өөр өөр загвар, хэв маягийг харуулдаг бөгөөд энэ нь технологийн чиг хандлагыг дагаж мөрдөхийг эрэлхийлж буй орчин үеийн аливаа бизнест тохиромжтой. - Business.MN

1.4 тэрбум ширхэг ухаалаг утас 146 сая тонн хүлэмжийн хий ялгаруулдаг.

Шинэ ухаалаг утас худалдан авах нь ухаалаг бус сонголт болно. Яагаад?

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-09-13
  Дэлхийд, Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд шинэ ухаалаг гар утасны борлуулалт буурч байгаа бөгөөд мэргэжилтнүүд ойрын үед гар утасны зах зээл сэргэхгүй гэж таамаглаж байна.

  • Гар утасны зах зээлийн борлуулалт хэд хэдэн шалтгааны улмаас унасан байна. Учир нь шинэ ухаалаг гар утас хэтэрхий үнэтэй, сүүлийн үеийн шинэчлэлүүд нь төдийлөн гайхаад байхаар зүйлгүй бол үүнээс эсрэгээр илүү хямд, байгальд ээлтэй шинэчлэгдсэн утаснуудын борлуулалт буураагүй хэвээр байна.
  • Зарим шинжээч ухаалаг утасны борлуулалт мэдэгдэхүйц буурах нь зарим худалдан авагчид ашигтай гэж үздэг. Харин бусад тал шинэ утас худалдаанд гармагц хэрэглэгчид худалдан авах нь буруу, учир нь ийм төрлийн худалдан авалт тухайн хүмүүст санхүүгийн хувьд ашиг тустай биш, цаашлаад хэрэглэгчийн туршлагад бодит үнэ цэнийг нэмэхгүй байх нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн маргаж байна.

Хэрэв та сүүлийн жилүүдэд шинэ ухаалаг утас худалдаж авахаа хойшлуулж байгаа бол тэр нь зөв болжээ. 2023 оны эхний улиралд шинэ ухаалаг гар утасны борлуулалт жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 15 хувиар буурсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ хандлага нь үргэлжлэх төлөвтэй бөгөөд 2023 онд дэлхий даяар шинэ ухаалаг гар утас, гар утасны борлуулалт 1.35 тэрбум болж буурахаар байна.

Хэдийгээр энэ тоо нь чамлахааргүй мэт санагдаж болох ч хоёр тэрбумыг зарсан утас үйлдвэрлэгчдийн хувьд тоохгүй өнгөрөөх асуудал биш юм. Ухаалаг гар утасны борлуулалт буурч буйн шалтгаан юу вэ? Шинэ ухаалаг гар утасны борлуулалт дахин өсөх үү? Хэрэглэгчид шинэ ухаалаг утас худалдан авах нь ашиг тустай юу?

Хэрхэн буурав?

Энэ оны эхэн хүртэлх таван улирал дараалан шинэ ухаалаг гар утасны борлуулалт буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд даруй 10 хувиар унажээ. Жилийн өмнө дэлхий даяар ердөө 1.2 тэрбум ухаалаг гар утас нийлүүлэгдсэн нь 2013 оноос хойш жилийн дотор хамгийн цөөн ухаалаг гар утас агуулахаас тээвэрлэгдсэн үзүүлэлт юм. 2023 онд дэлхийн шилдэг гурван ухаалаг гар утас үйлдвэрлэгчийн нийлүүлсэн утас дараах байдлаар тус тус буурчээ. Тухайлбал,

  • Apple компани 72 сая ширхэг iPhone утас нийлүүлсэн нь 15 хувиар,
  • Samsung 58 сая ширхгийг нийлүүлсэн нь 16 хувиар,
  • Хятадын цахилгаан барааны Xiaomi компани 33 сая ширхгийг нийлүүлсэн нь 26 хувиар буурсан байна.

Борлуулалтын хэмжээ 6-9 жилийн өмнөх шиг түвшинд хүрэхгүй бөгөөд ойрын дөрвөн жилд ухаалаг гар утсыг дараах байдлаар зах зээлд нийлүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна:

  • 2024 онд 1.4 тэрбум ширхэг
  • 2025 онд 1.47 тэрбум ширхэг
  • 2026 онд 1.52 тэрбум ширхэг
  • 2027 онд 1.56 тэрбум ширхэг.

Яагаад буурав?

Мэргэжилтнүүд ухаалаг утасны борлуулалт багасаж буй шалтгааныг нийлүүлэлтийн тасалдал, инфляцын өсөлт, төхөөрөмжүүдийн дизайн, программ хангамжид байнга шинэчлэлт хийх нь төвөгтэй байдлыг үүсгэж байгаа зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ илүү олон хэрэглэгч хуучин болон шинэчлэгдсэн ухаалаг утас худалдан авч буй нь 2023 онд дэлхий даяар 330 сая ширхэг борлогдох магадлалтай байгааг харууллаа. Өнгөрсөн жил Apple компани ухаалаг гар утасны хоёрдогч зах зээлийн бараг тал хувийг эзэлж, ашигласан болон шинэчлэгдсэн утасны салбартаа дэлхийн хэмжээнд хамгийн хурдацтай хөгжиж буй брэнд болсон. Шинжээчдийн үзэж буйгаар шинэчлэгдсэн iPhone утаснууд нь шинээсээ хамаагүй хямд, шинэ загвараасаа илүү олдоцтой, программ хангамжийн шинэчлэл болон нэг жилийн баталгаат хугацаатай учраас илүү олон хүнийг шууруулдаг байна. Цаашилбал, шинэчлэгдсэн утас худалдаж авах нь байгальд ээлтэй хувилбар бөгөөд шинэ гар утас худалдаж авсантай харьцуулахад хүлэмжийн хийн ул мөр үлдээх нь даруй 78 хувиар бага байдаг аж.

Мэдээж хэрэг, шинэ ухаалаг гар утас бүтээх нь байгаль орчинд ээлтэй биш. Тодруулбал, ухаалаг гар утасны эд ангиудыг (батарей, утас, хавтан, мотор) хийхэд ашигладаг материалыг шавхагддаг нөөцөөр бүтээдэг, мөн адил шавхагддаг нөөцөөр бүтээсэн шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг. Тэдгээр материалыг боловсруулдаг үйлдвэрүүд нь мөн л их хэмжээний эрчим хүч, дулаан зарцуулдаг. Тэндээсээ угсрах үйлдвэрүүд рүү тээвэрлэж, дараа нь дэлхий даяар хэрэглэгчдэд түгээнэ.

2022 онд 1.4 тэрбум шинэ ухаалаг гар утас дэлгүүрийн лангуунд очсон нь 146 сая тонн хүлэмжийн хий ялгаруулснаас үүний 83 хувь нь үйлдвэрлэл, тээвэрлэлт, эхний жилийн ашиглалтаас үүдэлтэй. Ямар ч тохиолдолд хуучирсан утсаа дахин боловсруулахын оронд хаях нь хүрээлэн буй орчинд ихээхэн хор хөнөөлтэй. Утас үйлдвэрлэгчид дараах байдлаар асуудлыг хүндрүүлдэг.

  • Хүмүүс гар утас, утасны эд ангиудаа засварлах, солих үед үйлдвэрлэгчийн зүгээс хүндрэл учруулдаг нь олон хэрэглэгчийг утсаа засуулахын оронд шинэ утас худалдаж авахад хүргэдэг.
  • Программ хангамжууд тодорхой хугацаанд ажиллаад л хуучрах байдлаар бүтээдэг.

Ирээдүйн төлөв

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ухаалаг гар утасны зах зээлийн өсөлт буурч, ойрын ирээдүйд сэргэх магадлал бүрхэг байгаа нь шилдэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд тийм ч сайн мэдээ биш. Гэхдээ энэ бүхэн хэрэглэгчид ашигтай тусаж магадгүй юм. Учир нь зах зээл байгаа бүтээгдэхүүнээ борлуулахыг хичээх учраас шинийг хуучнаар солих гэх мэтийн идэвхжүүлэлт энэ оныг дуустал үргэлжлэх нь.

Гэвч үүнийг шинэ утас худалдаж авахаар яарах шалтгаан гэж хүн бүр бодохгүй байна. Зарим хүн жил бүр шинэ утас худалдаж авах нь санхүүгийн хувьд ашиггүй, мөн үйлдвэрлэгчид жил бүр утсаа бага багаар сайжруулдаг тул хэрэглэгчийн туршлагад бодит үнэ цэнийг нэмдэггүй гэж үздэг. Үүнээс гадна ногоон идэвхтнүүд ухаалаг утас шинээр үйлдвэрлэх нь байгаль орчинд сөргөөр нөлөөлдгийг удаа дараа анхааруулсаар байна. Тэдний санал болгож буйгаар:

  • Утас үйлдвэрлэгчид ухаалаг утастай холбоотой багаж хэрэгсэл, эд анги, засварын гарын авлагыг олон нийтэд нээлттэй болгодог байх хэрэгтэй. Энэ нь хэрэглэгчдэд утсаа өөрөө засах, эсвэл бие даасан дэлгүүрт аваачиж засварлах боломжийг олгож, илүү олон хүнд утсаа удаан хугацаанд хэрэглэхэд дөхөм болно.
  • Үйлчлүүлэгчид утсаа шинэчлэхээ аль болох хойшлуулж, боломжтой бол хуучин утсаа засаж ашиглах, бүр хэрэглэхээ болих үедээ утсаа хандивлах, борлуулах, дахин боловсруулах замаар хогийн цэгт аваачихгүй байх ёстой аж.

Эх сурвалж: CNBC, CNN, Forbes, Tech Crunch, The New York Times, The Verge

bookzone
Тагууд: Дижитал шилжилттогтвортой хөгжилухаалаг утас

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00