BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Frontier Fintech Summit 2023 дээр "Жендерийн тэгш байдал" сэдэвт хэлэлцүүлэгт гурван эмэгтэй, хоёр эрэгтэй зэрэг таван илтгэгч оролцож байна. Тайзан дээр сууж, арга хэмжээний лого, хэлэлцүүлэгт оролцогчдын жагсаалтыг ард нь байрлуулж, орчин үеийн бизнест нэн чухал асуудлыг хөнддөг. Янз бүрийн ивээн тэтгэгч, байгууллагын лого харагдаж байна. - Business.MN

Frontier Fintech Summit 2023: Финтекээр “амьсгалсан” 48 цаг

Business.mn   Business.mn
2023-09-22
  Дижитал шилжилт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хэдхэн жилийн өмнө монголчуудын амьдралд эрчимтэй нэвтэрсэн финтек буюу санхүүгийн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан илүү хүртээмжтэй, хялбар байдлаар хүргэх тухай ойлголт цоо шинэ зүйл байхаа больж, бидний өдөр тутмын хэрэглээ нэгэнт болоод байна. Тэгвэл “Монголын финтекийн холбоо” -ноос Frontier Fintech Summit 2023 арга хэмжээг зохион байгуулж, салбарын голлох финтек компаниуд болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Санхүүгийн зохицуулах хороо тэргүүтэй төрийн холбогдох байгууллагын төлөөлөл, Япон, Сингапур, Хонконгоос олон улсын мэргэжилтнүүдийг урьж, нийт 500 орчим оролцогчдыг нэгтгэн хоёр өдрийн турш чууллаа. Энэ жилийн арга хэмжээ Silk Road 2.0 /Торгоны зам 2.0 уриан дор Шангри-Ла Ballroom -д зохион байгуулагдсан бөгөөд олон улсад трэнд болж, ид хэлэлцэгдэж буй сэдвүүдээр хөтөлбөрийн агуулгаа баяжуулж, өмнөх жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээнд болсноороо онцлог байв. 

“Монголын финтекийн холбоо” -ны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн

Өнгөрсөн жилүүдэд Монголын финтек салбарт технологийн дэвшлийг ухаалгаар ашигласан цөөнгүй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд төрж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болж чадсанаас гадна гадаадын зах зээлд ч амжилттай нэвтрүүлсэн туршлага, нөү-хау хангалттай бий болсон нь дараагийн алхмаа эргэцүүлэх хөшүүрэг болсныг “Монголын финтекийн холбоо” -ноос онцолсон. Тиймээс 2019 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулж буй уг чуулганаар дамжуулан Silk Road 2.0 буюу хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Ази тивээс бусад тив рүү технологийн экспорт хийж, Торгоны замын шинэ хувилбарыг хөгжүүлье гэсэн уриаг дэвшүүлж буйгаа тэмдэглэсэн юм.  

“Финтек салбарын хувьсал: Хиймэл оюун, машин сургалт, дата майнингийн хүч” хэлэлцүүлгийн үеэр

Frontier Fintech Summit 2023 чуулганыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, EuroChamber, AmCham Mongolia болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага дэмжин оролцсон бөгөөд ивээн тэтгэгчээр Мобифинанс ББСБ (Monpay), AND Global (LendMN, Nico), Zeely (Хатан суудал инвест ББСБ), MSM групп тэргүүтэй байгууллагууд ажилласан билээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: 

Цахим хөгжлийн багц хуулийн нэг болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгасан гол зарчмуудын нэг нь төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ нэхэхгүй байх юм. Уг зарчмыг бусад салбарт, тэр дундаа санхүүгийн салбарт эрчимжүүлэхээр 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, цаашлаад төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулахтай холбоотой аливаа давхардлыг арилгах, цааснаас татгалзах зорилгоор нийт 900 гаруй зүйл, заалтыг цахимжуулах шаардлага бидний өмнө тулгараад байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг хуульд тусгаж УИХ -д өргөн барьсан бөгөөд энэ намрын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийхээр бэлтгэж байна. Хэрэв ирэх намрын чуулганаар Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулж, энэхүү өөрчлөлтийг хийж чадвал төрийн зүгээс финтекийн салбарт бодлогын томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Технологийн дэвшлийг ашиглан нийгмийн амьдралд өөрчлөлт, шинэчлэл бий болгоход бидний хамтын ажиллагаа нэн чухал. Олон сорилт, бэрхшээлийг давж, цаг үеэсээ үл хоцрон хамтдаа урагшилж чадвал уул уурхайн эдийн засгаас мэдлэгийн эдийн засагтай улс орныг бүтээх бидний алсын хараа биеллээ олно гэдэгт итгэл төгс байна. 

Японы финтекийн холбооны ерөнхийлөгч Такаши Кито: 

“2019 онд Frontier Fintech Summit -д анх удаа оролцсон тэр цагаас хойш “Монголын финтек холбоо” -той тасралтгүй хамтран ажиллаж байна. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын финтек салбарын экосистем хөгжиж, өргөжиж буйг анзаарсан. “Монголын финтек холбоо” -ны гишүүн компаниудын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бизнесийн цар хүрээ нь ч өргөжиж байна. Японы финтекийн холбооны хувьд төрийн байгууллагуудтайгаа нягт хамтран ажилладаг бөгөөд Засгийн газрын зүгээс финтек шийдлүүдийг төрийн үйлчилгээнд аль болох нэвтрүүлж, дэмжиж ажиллахыг хичээдэг. Бидний хамтын зорилго бол олон улсын санхүүгийн төвийг хамтран бий болгох. Учир нь финтек болон хөрөнгийн удирдлага бол санхүүгийн салбарын хоёр тулгуур багана. Үүнээс гадна, манай холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн стартап компаниуд, санхүүгийн байгууллагууд, хувьцаа эзэмшигчид, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн”.  

“Гэрэгэ Системс” ХХК -ийн ТУЗ -ийн гишүүн Н.Энхжаргал: 

“Энэ сард төр, хувийн хэвшлийн хамтарсан баг Эстони улсад айлчлаад ирлээ. Бид Эстони улс шиг хөгжихийн тулд тэдэн шиг 20 жилийг зарцуулах шаардлагагүй. Харин бусад улс орны алдаа дутагдал, сайн туршлагад үндэслэн, ерөнхий процессыг товчилсноор 3-5 жилийн дотор e-Estonia -ийн нэвтрүүлсэн бүх системийг Монголд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Гагцхүү зөв ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг, “нүдээ аниад” бүхнийг хуулж болохгүй. Шаардлагатай зүйлсийг авч, шаардлагагүйг орхих нь чухал. 

Гадаадын зах зээлд гарах нь компаниуд ганц хоёроороо бие даан хийх бус төрд хамаатай, маш том бодлогын ажил. Жижиг улс орны хувьд төрийн зүгээс бүр ч илүү бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайн орны нөлөө бүхий албан тушаалтнууд, томоохон компаниудтай холбох гүүр нь төр байх учиртай. 

“Гэрэгэ Системс” компанийн хувьд Узбекистан, Киргизстан зэрэг улсын зах зээлд гарахаар хоёр жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ онд багтан компаниа байгуулахаар төлөвлөөд байна. Зах зээлийн хувьд хаалттай, компаниуд нь улстөрийнхөнтэй холбоотой байх нь элбэг учраас тухайн улсын тодорхой компанитай хамтран эхний ээлжинд Гэрэгэ ухаалаг КИОСК, Бизнес ПОС бүтээгдэхүүнүүдээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэдгээр улсын зах зээлд манай компанийн хөгжүүлсэн шиг ухаалаг ПОС бүтээгдэхүүн байхгүй, өрсөлдөгч багатай тул нэвтрэх бүрэн боломжтой. Гол нь зах зээлээ сайн судалж, ойлгож байж л бид олон улсын зах зээлд гарна”.

Frontier Fintech Summit 2023 чуулганы үеэр Монголын финтек салбарын хууль, эрх зүй, зохицуулалтын орчин, мэдээллийн аюулгүй байдал, нээлттэй банк, цахим ур чадварыг сайжруулах арга замуудын талаар хөндөн ярилцсанаас гадна super app -ийн хөгжил буюу олон төрлийн үйлчилгээг нэг дороос, нэг аппликэйшнээс авах боломжууд, финтек дэх жендэрийн тэгш байдал, сүүлийн үед олон улсад трэнд болж буй “ногоон финтек” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

Казахстан, Киргизстан, Узбекистан зэрэг улсад Монголоос үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлсэн компаниуд байгаа нь бид Төв Азийн бүс нутагтаа өрсөлдөхүйц санхүүгийн төв үүсгэх боломжтойг харуулж байна.

Тухайлбал, AmCham Mongolia -ийн гүйцэтгэх захирал О.Адъяа “ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлээр тухайн компани хэр их анхаарч, үйл ажиллагаандаа тусгадаг вэ гэдгийг олон улсын томоохон компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчид сонирхдог. Үүнээс шалтгаалж хамтран ажиллах боломжгүй болох тохиолдол ч бий. Тиймээс цаашид жилд нэг удаа бус, улирал тутам төр, хувийн хэвшлийг оролцуулсан ийм хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой асуудлуудаар санал солилцож байх нь чухал болов уу. Казахстан, Киргизстан, Узбекистан зэрэг улсад Монголоос үйлчилгээгээ амжилттай нэвтрүүлсэн компаниуд байгаа нь бид Төв Азийн бүс нутагтаа өрсөлдөхүйц санхүүгийн төв үүсгэх боломжтойг харуулж байна” гэсэн бол, 

Orda Wealth Tech -ийн санхүү хариуцсан захирал А.Хэрлэнчимэг:  

“Манай компани ногоон санхүүжилт болон финтекийг холбосон бүтээгдэхүүн хөгжүүлэхийн зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад санхүүжилт босгож өгсөн туршлагатай. ESG (байгаль орчин, нийгэм, засаглал) -г хэрэгжүүлэх нь нийгэмд харагдах, үнэлэгдэх байдал гэхээс илүү заавал хэрэгжүүлэх ёстой зүйл болсон. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний чанарын асуудал буюу байгаль орчин, засаглалд бодит нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхэд түлхүү анхаарч эхэлсэн гэсэн үг. Олон улсын байгууллагууд ч ESG -г хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж үзэх болсон” хэмээн тодотгосон юм. Ногоон финтекээр дамжуулан ногоон дэлхийг бүтээх алсын хараатай ажиллаж буй “Таван Богд Финанс ББСБ” ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Өрнөхжаргал өөрсдийн хэрэгжүүлж буй шинэ төсөл, мэргэжлийн байгууллагууд, харилцагчдыг холбох болох TreeOn -ий талаарх мэдээллийг ч энэ үеэр өгч байв. 

“Эмпасофт” ХХК -ийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан.

Харин финтек дэх жендэрийн тэгш байдал сэдвийн хүрээнд оролцогч талууд нийгэмд чиглэсэн жендэрийн линзтэй судалгаануудыг илүү эрчимтэй хийх шаардлагатай байгааг онцлохын зэрэгцээ технологийн дэвшил, финтек платформоор дамжуулан жижиг, бичил бизнес эрхэлж буй болон ямар нэг байдлаар хөдөлмөр эрхлэх боломж хангалтгүй байгаа эмэгтэйчүүдийг санхүүгийн эх үүсвэртэй болгох, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлж байв. 

IWFCI Mongolia-ийн ТУЗ-ийн дарга О.Байгаль:

“Хувь хүний эдийн засгийн байдал сайжирснаар өрхийн түвшинд, цаашлаад орон нутаг, улс орны эдийн засагт нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангана гэдэг нэг талаар, жендэрийн нөгөө талаар, нийт хүн амын тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг хангах тухай асуудал” хэмээн энэ талаар онцоллоо. 

 

1 of 2
- +
Хүмүүс Frontier Fintech Summit 2023 дээр финтекийн програмыг сурталчилсан баннер бүхий арга хэмжээний лангуун дээр яриа өрнүүлж байна. Тус лангуу нь Мон Финтек, Зели нарын брэндийг харуулсан бөгөөд доод талд нь ивээн тэтгэгчдийн лого харагдаж байна. Бизнес энтрепренеры боломжит хамтын ажиллагааны талаар ярилцана. - Business.MN
Саарал пиджак өмссөн хүн Frontier Fintech Summit 2023 дээр дэлгэцэн дээрээ бичвэр бүхий таблет ашиглаж байна. Зургийн доод талд гол ивээн тэтгэгч MonFinTech болон бусад ивээн тэтгэгчийн лого харагдаж байна. Ар талд нь том дэлгэц байгаа бөгөөд энтрепренерийн сүнсний шуугиан дэгдээж байна. - Business.MN

Үндсэн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх зуур зэрэгцээ үзэсгэлэнгийн танхимд арга хэмжээний ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, нетворкинг үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байв. Тухайлбал, дотоодын зах зээлд машин сургалт, скорингийн чиглэлээр амжилттай ажиллаж буй Nico платформынхоо талаар AND Global -ийн залуучууд танилцуулж байсан бол Zeely аппликэйшныг хөгжүүлэгч хамт олон өөрсдийн зээлийн үйл ажиллагааны онцлогоо хуваалцаж, Monpay аппликэйшн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад улам бүр нийцсэн байдлаар шинэчлэгдэж буйг “Мобифинанс ББСБ” -ынхан онцолж, Most Fintech компани Most Money тэргүүтэй финтек бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл хүргэж байв. 

 

1 of 3
- +
Хөгжимчдийн квартет тайзан дээр тоглодог; Нэг нь цахилгаан гитар, нөгөө нь контрбасс, гурав дахь нь хийл тоглож, эмэгтэй хүн микрофонд дуулдаг. Арын дэвсгэр дээр "Frontier Fintech Summit 2023"-ыг харуулсан бөгөөд бизнес болон бизнес эрхлэгчдийн ивээн тэтгэгчийн лого доод талд харагдана. - Business.MN
Frontier Fintech Summit 2023-ын сурталчилгааны зураг дээр Mercedes-Benz EQS гэх мэт тансаг зэрэглэлийн машинуудыг урд талд байрлуулсан байна. Ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагуудын логог зургийн доод талд харуулав. - Business.MN
Гурван хүн Frontier Fintech Summit 2023 дээр идэвхтэй яриа өрнүүлж, энтрепренерийн ойлголтыг хуваалцаж байна. Доод талд нь ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагуудын лого, дээд буланд нь "MonFinTech" болон "MSM" гэсэн бичвэрүүд тод харагдаж байна. - Business.MN

Мөн хагас өдөр үргэлжилсэн эхний өдрийн үйл ажиллагааны дараа MSM групп олон улсын стандартад нийцүүлэн өргөжүүлж, шинэчилсэн шоурүүмдээ зочдыг урьж, жааз хөгжмийн эгшиг дунд “МСМ Бетастар” компанийн импортолдог олон төрлийн уух зүйлсээр дайлахын зэрэгцээ Mercedes Benz, Ford, BYD брэндийн автомашинуудтай танилцаж, тест жолоодлого хийх боломжийг бүрдүүлсэн билээ. 

 

1 of 2
- +
Үзэсгэлэнгийн танхимд GLS, GLC гэсэн шошготой загваруудыг багтаасан тансаг зэрэглэлийн машинуудын эгнээ. Голдуу хар өнгийн машинууд голд нь нэг тод улаан машиныг тойрон хүрээлдэг. Шилэн цонхнууд нь тод, нарны тусгалтай гадна талыг харуулдаг. Доод талд шилдэг компаниудын нэрсийг харуулсан янз бүрийн ивээн тэтгэгчдийн лого харагдаж байна. - Business.MN
Гоёмсог, бараан өнгөтэй Mercedes EQS Sedan машин зогсож байна. Салхины шилэн дээр "Frontier Fintech Summit 2023" гэсэн шошго харагдана. Мон Финтек, MSM, ивээн тэтгэгчид зэрэг янз бүрийн лого нь машины дүрсний эргэн тойронд харагдаж байгаа нь бизнесийн инноваци, энтрепренер сэтгэлгээнд онцгой анхаарал хандуулж байгааг харуулж байна. - Business.MN

Харин есдүгээр сарын 18, 19 -нд үргэлжилсэн Frontier Fintech Summit 2023 -ын хаалтын үйл ажиллагааны үеэр “Монголын финтекийн холбоо” -ны гүйцэтгэх захирал М.Бямбасүрэн “Манай улсын финтекийн салбар хурдтай хөгжиж, тодорхой амжилт үзүүлж, олон улсын хэмжээний туршлага хуримтлуулж чадсан ч хоорондын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, гадаад харилцаагаа улам бүр тэлж, эх орноосоо хилийн чанадад, Ази тивээс бусад тив рүү технологийн тусламжтай зам татаж, торгоны замын шинэ цагийн хувилбарыг хамтдаа хөгжүүлье” хэмээн уриалснаар тус чуулган албан ёсоор өндөрлөсөн юм. 

bookzone

Тагууд: Frontier Fintech SummitДижитал шилжилтмэдээллийн технологитехнологифинтек

Санал болгох:

Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?
Монгол инженерүүдийн бүтээсэн Sonor X систем гэж юу вэ?
Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00