BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хосууд лааны суурь, өлгөөтэй ургамлаар чимэглэсэн тансаг ресторанд лааны гэрэлтэй ширээний ард сууж байна. Тэд инээмсэглэн хөтлөлцөн зогсоход эр хундага улаан дарс өргөж байна. Энэхүү орчин нь романтик, дэгжин бөгөөд амжилттай хоёр бизнес эрхлэгчийн алжаалаа тайлах төгс орчинг бүрдүүлдэг. - Business.MN

GoldArt: Дурсамж бүтээх дулаан газар

Business.mn   Business.mn
2023-09-27
  Амт, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 08 сарын дугаар (№57) -т хэвлэгдсэн нийтлэл –

Хожим дурсан санахад сэтгэл дулаацуулах, үнэт, нандин бүхнийг бүтээхэд юу нөлөөлдөг гээч? Хүмүүс, мэдрэмж, орон зай… Дурсамж гэдэг бидний ой тойнд үлдэж хоцорсон олон өнгө, хэлэмж, мэдрэмж бүхэн нэгэн мөч, нэгэн орон зайд нэгдэн нийлэхүй, бүтээлцэхүй, хүрэлцэхүйн огтлолцол билээ. Маргаашийн олон өдөрт нандигнах гэрэлт мөчөө хуваалцах, дурсамж бүтээх, сайхныг таашаах, сэтгэл дүүрэхийн аль алиныг амлаж чадах GoldArt зоогийн газрыг онцолж байна.

 Сайхныг таашаахуй

Их хотын хөл хөдөлгөөнийг төдий л анирдахааргүй орон зайд бууриа зассан энэ ресторан уур амьсгал, дотоод засал, хоол, орчноороо эрхгүй ялгарна. Хар өнгө, алтлаг деталиуд, гоёмсог сувдан чимэглэлүүд нүдэнд тусахуй “амьд”, нандин орон зайг бүтээхийг зорьсон нь илт. Хуучны сонгодог засал, дугуй ширээ, цагаан өнгө гээд бидний төсөөлж дассан хэв загвараас зайлсхийж, шинэ, тухтай, содон, өвөрмөцийг нэг дор багтаасан уур амьсгал бүрдүүлэхийг хүссэнээ GoldArt рестораныг үүсгэн байгуулагчдын нэг Э.Батзаяа хуваалцсан.

 

1 of 2
- +
Таазнаас өлгөгдсөн лааны суурь, ногоон байгууламж бүхий гоёмсог чимэглэсэн хүлээн авалтын танхим нь бизнес уулзалтад тохиромжтой. Гоёмсог ширээг гоёл чимэглэлтэй алтлаг, хар хоолоор чимэглэсэн. Өрөө нь дулаан, тохь тухтай гэрэлтүүлгээр зөөлөн гэрэлтэж, аливаа компанийн арга хэмжээнд урилга, баярын уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Таазнаас унжсан лааны суурь бүхий бүдэг гэрэлтэй ресторан, өтгөн ногоон навчаар чимэглэгдсэн. Ширээнүүд нь шилэн аяга, хутганы хэрэгслээр гоёмсог чимэглэгдсэн бөгөөд бизнес уулзалт эсвэл дотно оройн хоолонд тохиромжтой. Чимэглэлийн элементүүд, зөөлөн гэрэлтүүлэг нь тав тухтай уур амьсгалыг бүрдүүлдэг дулаахан, урам зоригтой орчин юм. - Business.MN

“Том мөрөөдлийн төлөө ажиллахад баг маш чухал. Рестораныг үүсгэн байгуулагчид бид олон жил хамтарч ажилласан найзууд. Бие биенийхээ давуу талыг мэддэг, сул талаа нөхөж, гар нийлж ажиллаж чаддаг нь бидний давуу тал”.

Тэрбээр “Дотоод засал, чимэглэл, өнгө төрх тодорхойлох чиглэлд удаан ажилласан, энэ чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсээр ирсэн минь энэ рестораныг байгуулах гол суурийг тавьсан юм. Удаан хугацаанд гар нийлж ажилласан найзуудтайгаа хамтран ая тух, үйлчилгээ, хоолны амт чанарыг нэн тэргүүнд чухалчлан ажиллаж байна” хэмээлээ. Зоогийн газрын интерьерийг гаргахдаа алтлаг утас, содон хийц бүхий жааз, ширээний чимэглэл зэрэг деталийг сэтгэлээ шингээн урлаж, таваг, лааны суурийг ч нарийн бодолцон сонгож, учир утгатай байлгахыг зорьсноо тэрбээр мөн онцолж байв. Үүний дүнд, донжтой, хэт хичээгээгүй атлаа чамин, сонгодог хэв шинжийг агуулсан өвөрмөц орон зайг бүтээж чаджээ.

 Дурсамж бүтээхүй

Европ хоолны энэхүү ресторан 2022 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийжээ. Байршлын хувьд их хөлийн газар биш ч үйлчлүүлэгчид нь зорин ирдэг газар болсныг тэд онцолсон. Тиймээс ч төрсөн өдөр, сүй тавих ёслол, болзоо гээд амьдралын нандин мөчүүдээ тэмдэглэх хүлээн авалт, арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулан ажиллаж буй. “Биднийг зорьж ирж буй хүмүүс зөвхөн үйлчлүүлээд гарах биш, амтлах, харах, хүрэх мэдрэмжээрээ үйлчилгээ, хоолыг таашаагаасай гэж хүсдэг” гэж Э.Батзаяа тэмдэглэсэн.

 

1 of 3
- +
Цагаан дүрэмт хувцастай, өндөр тогоочийн малгай өмссөн тогооч инээмсэглэж, сайхан зохион байгуулалттай тавагтай цэнхэр таваг барьдаг. Арын дэвсгэр дээр зөөлөн, дулаан гэрэлтүүлэг, өлгөөтэй ногоон байгууламж байгаа нь энтпепренерийн эзэмшдэг загварлаг, дээд зэрэглэлийн рестораны орчинг илтгэнэ. - Business.MN
Гоёмсог ширээн дээр улаан дарс, лонх дарстай, гоёмсог бүрээстэй тансаг хоол тавьдаг нь аливаа бизнес эрхлэгчдэд тохиромжтой. Цэнхэр таваг нь мах, хүнсний ногоо, чимэн гоёл чимэглэлийг нарийн ширхэгтэй ирмэгээр чимэглэсэн цэнэглэгч хавтан дээр өнгөлөг байдлаар байрлуулдаг. - Business.MN
Хар бээлийтэй хар цагаан алаг дүрэмт хувцас өмссөн эмэгтэй "Gold Art Restaurant" гэсэн шошготой цэс барьдаг. Тэрээр лааны суурь, өлгөөтэй ургамлаар чимэглэсэн, бүдэг гэрэлтэй хоолны газарт зогсож, энтрепренерийн бизнесийн сэтгэл татам, дэгжин байдлыг харуулдаг. - Business.MN

Тав тух, амт, онцгой орчин гээд зоогийн газарт байх ёстой бүхнийг агуулсан сүлжээ болон тэлэх нь тэдний зорилго. Энэ мөрөөдөл, зорилгынхоо хүрээнд GoldArt -ийнхан хотын төвд дахин нэг салбараа нээхээр төлөвлөж байна. 

Хоолны цэсээс харвал “монголчлоогүй”, жинхэнэ европ амт, чанарыг хүргэхийг чухалчилдаг нь анзаарагдана. Бүтээгдэхүүн, орцоо шинэ, чанартай байлгахаас гадна шимтэй, эрүүл хоолоор үйлчлэхийг зорьж ажилладаг. “Гал тогоондоо ороод “Багт баярыг хүргэе” гэж хэлэх үе олон. Хоолны амт, чанарыг онцолсон сайшаал байнга ирдэг учраас тэр. Энэ үгс бидний өдөр тутмын ажилд урам өгч, илүү хичээх сэдэл төрүүлж байдаг” хэмээн Э.Батзаяа онцолсон юм.

Сэтгэл дүүрэхүй

Тав тух, амт, онцгой орчин гээд зоогийн газарт байх ёстой бүхнийг агуулсан сүлжээ болон тэлэх нь тэдний зорилго. Цаашлаад, Улаанбаатарт, Азид үйлчилгээгээр тэргүүлэх, Мишлений одтой зоогийн газар болох мөрөөдөл ч тэдэнд бий. Энэ мөрөөдөл, зорилгынхоо хүрээнд хотын төвд дахин нэг салбараа нээхээр төлөвлөөд буйгаа GoldArt -ийнхан хуваалцсан.

“Том мөрөөдлийн төлөө ажиллахад баг маш чухал. Рестораныг үүсгэн байгуулагчид бид олон жил хамтарч ажилласан найзууд. Бие биенийхээ давуу талыг мэддэг, сул талаа нөхөж, гар нийлж ажиллаж чаддаг нь бидний давуу тал” хэмээн Э.Батзаяа хамт олныхоо талаар ярьж байна.

Хоолны соёл, орчны соёл төлөвшүүлэх, үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээ, хүсэлд нийцүүлэх, анх тогтоосон стандарт, зэрэглэлээ хадгалах, ахиулахын зэрэгцээ хэн бүхний сэтгэлд дулаан, нандин дурсамж үлдээхийн төлөө GoldArt -ийнхан ажиллаж буй.

Нийтлэлийг бичсэн: О.Заяа 

– Business.MN сэтгүүлийн 2023 оны 08 сарын дугаар (№57) -т хэвлэгдсэн нийтлэл –
bookzone
Тагууд: GoldArtамтзоогийн газархоол хүнс үйлдвэрлэл

Санал болгох:

A man in a white shirt stands confidently in an office leaning on a wooden desk. Behind him, several colleagues are working at computers, and one person is engaged at the glass wall. The office appears modern and well-lit.
Хөлдөөсөн хүнсний зах зээлийг чанараар манлайлна
A woman in a red blazer smiles while seated at a table with a glass of water, ready to chat on the "BUSINESS PODCAST." She has a microphone clipped to her blazer. The background hints at her latest topic—perhaps insights from NAMA Eatery—on the dark surface behind her.
Nama Eatery: Дэлхийд гарах түргэн хоолны франчайз (№290)
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00