BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Цэнхэр хувцастай, энтрепренер байж магадгүй эр хурлын ширээнд микрофон, савтай ус, тэмдэглэлийн дэвтэр барин сууж байна. Түүний ард кирилл үсгээр бичсэн сүлд, бичвэр бүхий хана байдаг. Өрөө нь гоёл чимэглэлийн нарийн ширийн зүйлс бүхий цагаан ханатай. - Business.MN

2024 оны улсын төсөв өмнөх жилээсээ 5.4 их наяд төгрөгөөр тэлж байна

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-10-03
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгийн сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийг танилцууллаа.

Гол тоонууд

2024 оны төсөвт орлогыг 25.3 их наядаар, зарлагыг 27.4 их наядаар тооцоолжээ. Төсвийн алдагдал 2.1 их наядаар төлөвлөсөн нь ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэж байна.

Төсвийн орлогын бүтцийг задалбал нийт экспорт 15.3 их наяд болж, эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 74 их наяд төгрөгтэй тэнцэж, гадаад валютын нөөц 5 тэрбум орчим ам.доллар байхаар байна. Ингэхдээ 1.5 сая тонн нүүрс экспортолж, тонн тус бүрийг 9000 ам.доллароор, нийтдээ 60 сая тонн нүүрс экспортолж нэг тонн нүүрсийг 140 ам.доллароор борлуулна гэж тооцоолжээ.

Сангийн сайдын ярьснаар 2024 оны төсөв хот хөдөөгийн сэргэлт, байгалийн баялгийн өгөөжийг орон нутагт илүү хуваарилах, инфляцтай уялдуулан цалин тэтгэвэр нэмэх, боловсруулах, баяжуулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжих, иргэдийн оролцоог хангах, дэлхийн стандартад нийцсэн үндэсний эмнэлгүүд байгуулах, орон нутагт сорон сууцны хүртээмжийг нэмэх зэрэгт чиглэх аж. Мөн АМНАТ-аас төвлөрсөн орлогоос орон нутагт хуваарилдаг хэмжээг өсгөнө.

Цалингийн зардал нэмэгдэнэ

2024 оны төсвийн нэг онцлог нь цалингийн зардал нэлээд өсжээ. Тухайлбал, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувь нэмж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2024 оны дөрөвдүгээр сарын нэгнээс 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Мөн төрийн албан хаагчдыг орон нутагт тогтоон барихын тулд төрийн албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдэл олгох бөгөөд сумын төвд 40 хувь, аймгийн төвд 20 хувь байхаар тооцжээ.

Үүнээс гадна боловсролын салбарын тэтгэлэг, тэтгэмжид нийт 155 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Жишээ нь багш ажилчдад тэтгэмж олгоход 75.8 тэрбум, багш мэргэжлээр суралцагчдад тодорхой босго онооны нөхцөлөөр тэтгэлэг олгоход 13 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Төсвийн хөрөнгө оруулалт

2024 оны төсвийн хөрөнгө оруулалтад 3.2 их наядыг төлөвлөөд байгаа нь ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр байна. Харин санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тоо 1050 байгаагаас 552 нь шилжих, 498 нь шинэ юм. Үүнээс онцлох төсөл гэвэл Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв /140 тэрбум/, Зүрх судасны төв  болон Халдвартын үндэсний төв -2 /15.6 тэрбум/ зэрэг эрүүл мэндийн салбарын томоохон бүтээн байгуулалтууд орж иржээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв /40 тэрбум/ багтжээ.

Хамгийн хэрэгцээтэй ч хамгийн сул байгаа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт гэвэл  улсын төсвийн хүрээн хийгдэх 10 аймгийн эрчим хүч, дулааны станцуудын өргөтгөл барилга, хөгжлийн зээлээр хэрэгжих Дорнодын 50 мегаваттын ДЦС-ын төслийн ажил багтжээ. Өөрөөр хэлбэл, энэ салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй хэвээр байх нь.

Авто замын тухайд өнгөрсөн жил Монгол Улс 21 аймгаа нийслэлтэй авто замаар холбож дууссанаар Мянганы зам баригдаж дууссан. Харин 2024 оноос зарим аймгийг хооронд холбох байдлаар таван цагираг замыг барьж эхлэх аж. Үүнд нийт 96 төсөлд 601 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

 

1 of 4
- +
2017-2024 оны төсвийн хуваарилалтыг харуулсан график. Үүнд цэнхэр өнгөөр "Улсын тосв" болон улбар шар өнгөөр "Концесс" гэсэн хоёр ангиллыг онцлон тэмдэглэв. Аливаа бизнесийн стратегид зайлшгүй шаардлагатай нийт дүн нь 2022 (3,265.6) болон 2024 (2,291.6) онд оргилдоо хүрдэг. Гарчиг нь "УЛСЫН ТӨСВИЙН - Business.MN
Монгол Улсын 2007-2024 оны төсвийн зарлагыг тэрбумаар нь харуулсан баганан график. Цэнхэр зураас нь зарлагыг илэрхийлдэг бол улаан зураас нь төсвийн орлогыг харуулдаг. Ногоон шошго нь хэдэн жилийн ДНБ-ий хувийг харуулдаг. Улаан шугамын график нь бизнес төлөвлөлтөд чухал ач холбогдолтой ДНБ-ий өсөлтийн хурдыг илэрхийлдэг. - Business.MN
2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто замын дэд бүтцийн төслүүдийг онцолсон Монгол улсын газрын зураг. Энд янз бүрийн төслүүдийг төлөөлсөн, оддын тэмдэгээр тэмдэглэсэн янз бүрийн байршлыг харуулсан байна. Төсөл бүрийг зай, барилгын ажлын огноотой нарийвчилсан бөгөөд дээд буланд нь домог оруулсан болно. Компанийн мэдээлэл нь тексто эн монгол. - Business.MN
Монгол дахь төрөл бүрийн бизнес төсөл, нөөцийн хуваарилалтыг нарийвчлан харуулсан бүс нутгийг тодруулсан газрын зураг, текст хайрцаг. Янз бүрийн хэсэгт монгол хэлээр тоо, тайлбар, баруун талд нь он цагийн хуваарь, төсвийн мэдээлэл байна. - Business.MN

 

bookzone
Тагууд: днбтөсөвтөсөв 2024хөрөнгө оруулалтэкспорт

Санал болгох:

Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
A woman in a light blue blouse is seated at a desk, smiling, with an open notebook and pen in hand. Behind her are framed certificates and flags.
Монгол-Солонгосын бизнесийн гүүр “Мандора”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00