Сүүлийн 10-аад жилд кофены соёлыг түгээгчид өөр өөрийн өнгө төрх, шинэлэг үйлчилгээг санал болгон энэ зах зээлд хөл тавьсаар байна. Тэднээс хамгийн анхаарал татам кофе шопуудыг энэ удаагийн дугаартаа бид онцолж байна.
***
URUHAN XIII зуунд тавтай морил
Гэр тэрэг загвартай URUHAN кофе шоп нь XIII зууны хэв маягийг интерьер, экстерьердээ ашигласнаараа нийслэлийн анхаарал татах цэгүүдийн нэг болоод байна. Дээд зэрэглэлийн сортын кофе болон бэлэг дурсгалын зүйлсийг хэрэглэгчдэдээ санал болгож буй тус хамт олон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ч үндэсний хэв шинжийг агуулсан сонирхолтой шийдлүүдийг нэвтрүүлжээ. Тухайлбал, шар тостой американо, арвайтай бөмбөлөг гэх мэт бүтээгдэхүүн нь сониуч жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг байна.
Дотоодын хэрэглэгчдээс гадна жуулчдад зориулан тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ санал болгож буй URUHAN кофе шоп Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран жуулчдад мэдээлэл хүргэх үйлчилгээг ч хэрэгжүүлж эхэлжээ.
Кофе амтлангаа аялалдаа адал явдал нэмэх төлөвлөгөөг та URUHAN-д бодож олоорой.
Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 45-р сургуулийн баруун талд
Утас: 9122-6656, 9122-5155
CAFFE FONTE Кофены соёлыг түгээнэ
Эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг түгээх зорилготой энэ хамт олон европ технологиор кофе хуурах үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулж, Fonte брэндийн хуурсан кофегоо зах зээлд нийлүүлсэн нь кофенд дурлагсдыг хэдийнэ байлдан дагуулсан юм.вь аймгийн Замын-Үүд суманд үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Хүннү 2222 хороолол, 105-р байр
Утас: 7588-8800
JACK’S COFFEE Аяга дүүрэн аз жаргал
Jack’s Coffee нь мэргэжлийн кофе хуурагчийн тусгай жороор нэмэлт нөөшлөгч бодисгүй, амт оруулагч, үнэр оруулагч ашиглаагүй 100 хувь арабика сортын кофегоороо хэрэглэгчдэд хэдийнэ танил болжээ. Тус кофе шоп нь Бразил, Колумб, Этиоп, Кени, Танзани зэрэг кофены өлгий нутгийн гайхамшигт амтыг кофечдод мэдрүүлж буйгаас гадна Wildcat нэрийн блэнд кофегоо зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн 1-2 хувийн кафейны агууламж бүхий кафейнгүйжүүлсэн Decaf кофег ч тэд эрүүл мэндийн шалтгаанаар хайртай кофеноосоо татгалзаад буй хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Аяга дүүрэн аз жаргалыг хэрэглэгчдэдээ мэдрүүлэх зорилготой Jack’s Coffee нь байгаль орчинд ээлтэй кофены соёлыг түгээхийн тулд цаасан аяганаас татгалзахыг ч хэрэглэгчдэдээ уриалаад эхэлжээ. Энэ зорилгоо тэд бодит ажил хэрэг болгож, хаягдалгүй хэрэглээг хэвшүүлэхийн тулд өөрийн аягатайгаа ирсэн үйлчлүүлэгчдэд 1000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
Салбар 1: Арслантай гүүрний зүүн урд, СЭЗИС-ийн замын зүүн урд Орчлон комплекс төвийн 1-р давхарт
Салбар 2: Blue sky зочид буудлын баруун талд
Салбар 3: Баянгол зочид буудлын 1-р давхарт
Утас: 7600-1010
COFFART MONGOLIA Тав тух, тайвширлыг мэдэр
Жааз хөгжмийн тансаг аялгуу, тав тухтай орчныг мэдрэн дуртай кофегоо амтлах боломжийг танд Coffart Mongolia олгож байна. Энд та их хотын завгүй хэмнэлээс түр ч атугай хөндийрөөд зогсохгүй төгөлдөр хуурын хөг эгшгээр бусдад бэлэг барих боломжтой.
Coffart Mongolia нь орчноос гадна үйлчилгээний хэв маяг, бүтээгдэхүүний нэр төрөлдөө ч мөн онцгой ач холбогдол өгдөг. Тухайлбал, эртэч нийслэлчүүдээ шинэхэн кофегоор дайлахын тулд тэд ажлын өдрүүдэд өглөөний 06:00 цагт, амралтын өдрүүдэд 07:00 цагт үүдээ нээдэг.
Coffart Mongolia кофе шопоос монголчуудад хэдийнэ танил болсон кофеноос гадна ядаргаа тайлах Ирландын вискитэй кофе, гар аргаар нэрсэн поур овер, Вьетнамын амтат кофег ч амтлах боломжтой. Мөн мэдээж төрөл бүрийн амттан болон бүхэл үрийн жигнэмэгүүд энд бий.
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, UB grand зочид буудлын 1-р давхарт
Утас: 9902-7282
ART OF UB Мэдрэмжээ хурцалж, зүрхээ жаргаа
Сар бүр шилдэг зураачдын үзэсгэлэнгээр бэлэг барьдаг Art of UB нь зочлон ирсэн үйлчлүүлэгчдэдээ мэдрэмжээ хурцалж, зүрхээ жаргаах “өөр ертөнц”-ийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Та Art of UB-д ахин дахин зочилсон ч шинэ мэдрэмжүүдээр хөглөгдсөөр байх болно.
Мөн урлагийг бүх талаар дэмжиж, урлагийн сайхныг илүү олон хүнд түгээхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ч ер бусын байлгаж чаддаг. Та Art of UB-д өөртэйгөө болзож, дуртай виногоо шимэнгээ зураг зурж болно. Зургийн хэрэгсэлгүй ирсэн ч боломжийн үнээр худалдан авах боломжтой.
Түүнчлэн Art of UB-ээс Копи Лувакыг амталж үзэхийг танд санал болгож байна. Дэлхийн хамгийн онцгой, хамгийн үнэтэй кофед тооцогддог энэ кофег Зүүн өмнөд Азийн орнуудад дэлгэрсэн тун сонирхолтой, уламжлалт аргаар гарган авдаг байна. Шинэ амтыг эрэлхийлсэн жуулчдын хамгийн ихээр сонирхон уудаг энэ кофег эх нутагтаа амталж үзнэ гэдэг гайхалтай биш гэж үү.
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Soyombo Tower, 1-р давхарт
Утас: 8888-7487