BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ширээний компьютер бүхий ажлын талбайн зураг. Нэг тал нь буйдан дээр байгаа муур, ургамал бүхий гэрийн орчинг харуулсан бол нөгөө тал нь цонхоор харагдах хотын барилгууд бүхий оффисын орчинг харуулж байна. Энэ хоёр тохиргоо нь ижил төстэй ширээний эд зүйлсийг агуулдаг бөгөөд энэ нь гэрийн бизнес болон компанийн даалгаврыг тэнцвэржүүлэх аливаа бизнес эрхлэгчдэд тохиромжтой. - Business.MN

Байнга оффистоо ирж ажилладаг ч, гэрээсээ ажиллах сонголтыг өг

Б.Энхцэцэг   Б.Энхцэцэг
2023-10-17
  Менежмент, Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Хүн бүрийн оффис-гэрээр холимог ажиллах тав хоногийн хуваарилалт харилцан адилгүй ч, энэхүү сонголтыг өгдөг байгууллагад ажилтнууд илүү эрх чөлөө, эрх мэдэл мэдэрч байна.

***

“Бизнесийн ертөнцийг компьютер бүрэн өөрчилснөөс хойш гэр-оффис хосолсон ажлын орчин дараагийн хамгийн хүчтэй реформ болж байна” гэж Стэнфордын их сургуулийн Эдийн засгийн профессор Вилльям Эбирли судалгааны ажлаа дүгнэн бичжээ.

Ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг болиулж, бүгдийг нь дуртай, дургүйгээс үл хамааран оффист нь хоморголон буцаасан мэтээр дэлхий даяарх мэдээллийн урсгал ханарч буй. Харин профессор Вилльямийн хувьд гэрээсээ ажиллах нь цаашдаа тогтвортой өсөж, энгийн үзэгдэл болж хувирна гэж үзэж байна. 

Цар тахлаас өмнө Америк, Европт нийт ажлын өдрүүдийн ердөө таван хувийг л гэрээсээ цалинтай ажилласнаар тооцуулах боломжтой байж. Өдгөө нийт хөдөлмөр эрхлэгчийн 25 хувь нь энэхүү хосолмол горимоор байнга ажиллаж байна. Энэ нь хүмүүс долоо хоногт 1-2 өдөр гэрээсээ ажиллаж байна гэсэн үг. Үүн дээр нэмээд 100 хувь гэрээс ажиллаж буй хэсэг найман хувийг эзэлж байна. Нийт ажлын өдрүүдийн 20 хувь нь гэр рүү шилжсэн гэсэн үг гэж The Economist сэтгүүл бичжээ. 

Монголд ТОП татвар төлөгч 10 компанийг тандаж үзэхэд, цар тахлаас хойш долоон компанид нь өглөө 7-10 цагийн хооронд ажилдаа ирэх журам тогтсон байв. Ирсэн цагаасаа хойш ажлын найман цагаа тооцуулаад тарах боломжтой гэсэн үг. Үйлдвэр, үйлчилгээний салбарынхан дийлэнхдээ бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжтэй харьцдаг, ээлжийн хуваарьтай тул гэрээс ажиллах боломжгүй байна. Харин мэдээллийн технологийн хэлтсийнхэн болон энэ чиглэлийн үйл ажиллагаатай зарим компани харилцан тохироод 100 хувь алсаас ажиллах боломжтой байгаа юм. 

Цар тахлын дараа Монголд үйлчилгээний бус оффис ажилтнуудын хувьд хариуцсан дарга, менежертэй харилцан тохиролцоод хосолсон горимоор ажиллахад нээлттэй уян хатан хандаж байна.

Жишээлбэл, Unitel компанийн ажилтнууд нийслэл хотын дөрвөн талд оршдог оффисуудаас өөрийн гэрт ойрыг сонгон ажиллах, зарим өдөр гэрээс ажиллах боломжтой байдаг байна.  Great place to work institute нь 30 гаруй жилийн турш таван тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн улсынхаа “Ажиллахад хамгийн таатай газар” -уудыг шалгаруулдаг. Энэхүү батламжийг хүртсэн Монголын цөөн байгууллагын нэг Голомт банк нь зүгээр нэг тухтай оффисоороо энэхүү шагналыг хүртээгүй. Олон үзүүлэлтийг хардаг ч, ажлын орчны уян хатан байдлын хүрээнд онцлон дурдахад, ажилтан ба удирдлага хоорондоо ажлын төлөвлөгөөндөө уялдуулан долоо хоногт хэдэн өдөр гэрээс ажиллаж болохыг тохирч болдог. Үүнийг сар ба улирлаар нь тухай бүрдээ шинэчлэн тогтоогоод явах боломжтой аж. Гэхдээ иймэрхүү боломжууд нээлттэй байгаа ч, бага насны хүүхэд өвдөх үеэр гэрээс ажиллаж буйг эс тооцбол, одоогийн байдлаар ажилтнууд оффистоо ирж ажиллах сонирхол өндөр байна гэж тус банкны төлөөлөл хэлсэн юм. 

Ямартай ч цар тахлын дараа Монголд үйлчилгээний бус оффис ажилтнуудын хувьд хариуцсан дарга, менежертэй харилцан тохиролцоод хосолсон горимоор ажиллахад нээлттэй уян хатан хандаж байна. Энэ нь нөгөө талаас замын хэт ачааллын стресс ба хүйтэн, бохирдолтой өвлөөс үүдсэн өвчлөл их байдаг учир эцэг эхчүүд гэрээс ажиллах хэрэгцээнд шахагддагтай холбоотой. Цар тахлын дараа ажлын хосолсон горим ерөнхийдөө тогтож, уян хатан тохиролцоогоор үргэлжилж байна. 

Оффис руугаа хүчтэй тэмүүлэгсэд өөрийн гэсэн тансаг оффис өрөөтэй, тухтай машинаар ирж очдог, хангамж сайтай дарга нар байсан гэдгийг Harvard Business Review бичжээ.

Захирлууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд алсаас ажиллах нь бүтээмж унахад хүргэж байна гэж маргаж буй ч энд хоёр эндүүрэл нуугдаж байгаа аж. Нэгт, байнга алсаас ажиллах бус гэр-оффис хослуулах нь оновчтой. Үүнийг Америк, Европын компаниуд үлгэрлэж буй. Хурал, уулзалт, сургалт гэх мэтийг зарим өдөр оффист амжуулчихаад, нам сууж төвлөрөх ажлаа гэртээ хийх нь ажилд ирж-очих цаг ба стрессийг бууруулж харин ч  бүтээмжийг нэмэгдүүлж, чанарт сайнаар нөлөөлдөг байна. Хоёрт, зарим хүнийг тэр чигт нь гэрээс нь ажиллуулснаар оффис болон хэрэглээний зардлаа танах боломжийг өгч буй. Мөн хосолсон горимоор ажиллуулах үед ажилтнуудын тогтвор суурьшил сайжирч, шилжих хөдөлгөөн 30-50 хувь буурдаг гэсэн судалгааг Стэнфордын судлаачид онцолж байна. 

Гэрээс ажиллах нь зарим ажилтны бүтээмж унахад нөлөөлж буй ч нөгөө талаар, дагаад компанийн зардал буурахад нөлөөлдөг учир компанийн ашиг буурсан зүйл байхгүй. 2022 онд америк компаниудын орлого харин ч түүхэн дээд цэгтээ хүрч, нам зогсчихоод байсан хөгжингүй орнуудын эдийн засаг дахь хөдөлмөрийн бүтээмж 1.5 хувь болж, эрчлэгдсэн байна.  

Харин эдийн засгийн нөлөөг том зургаар нь харвал замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, дэд бүтцийн өндөр зардлыг өөр талбаруудад шилжүүлэх боломжийг бий болгодог. Хамгийн том олзуурхууштай үр өгөөж нь хүмүүсийн зорчих хөдөлгөөн өдгөө 80 тэрбум км-ээр багасаж, дэлхийн дулаарлын шийдэлд жинтэй нэмэр үзүүлж эхэлсэн. Түүнчлэн эцэг эхчүүдийн гэр бүлдээ зарцуулах чанартай цаг ч нэмэгдэж, хүүхдээ өсгөхдөө илүү оролцоотой болж, нийгмийн үнэт зүйл бэхжихэд нөлөөлж буй. 

Цар тахлын дараа оффис руугаа хүчтэй тэмүүлэгсэд өөрийн гэсэн тансаг оффис өрөөтэй, тухтай машинаар ирж очдог, хангамж сайтай дарга нар байсан гэдгийг Harvard Business Review -д бичжээ. Судалгаагаар нийт ажилтны 50-иас илүү хувь нь гэрээс ажиллах боломжийг тодорхой хэмжээнд олгож, нийтийн тээврээр зорчиж ядардаг хөдөлгөөнөө нэг өдрөөр ч гэсэн цөөлөх, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт явсан хойно гэртээ нам гүм амрах, ажиллах боломжийг хүсэмжилж буйгаа илэрхийлжээ. Хүн бүрийн оффис-гэрээр холимог ажиллах тав хоногийн хуваарилалт харилцан адилгүй ч, энэхүү сонголтыг өгдөг байгууллагад ажилтнууд илүү эрх чөлөө, эрх мэдэл мэдэрч байна. 

Хүмүүс алсаас ажиллах боломжийг цалин найман хувиар өссөнтэй тэнцүүлэн үнэлж байна. Цаашлаад ажилд орох гурван том шалтгааны нэгээр нэрлэж буйг Стэнфордын судлаач Вилльям Эбирли онцолж, компаниудыг анхаарлаа хандуулахыг зөвлөжээ.

bookzone
Тагууд: ажлын цагбүтээмж

Санал болгох:

Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Урт үстэй, улбар шар өнгийн цамц өмссөн цагаан пиджак өмссөн хүн ширээний ард сууж инээмсэглэж байгаа нь амжилтанд хүрэхэд шаардлагатай сэтгэлгээний өөрчлөлтийг илэрхийлдэг. Зургийн зүүн талд "Business Podcast" гэсэн үг байна. - Business.MN
Монголын хөгжлийн гарц бол өрсөлдөх чадвартай, хүчирхэг бизнесүүд (№276)
Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг

Эдийн засгийн сэтгүүлч, харилцааны стратегич. Business.mn-нд аялал жуулчлал, менежментийн сэдвээр дагнан бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00