Хархорум Дижитал Академи, Business.MN сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” вэбинар сургалтын шинэ улирал эхэллээ. 10 дугаар сард ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ сэдвийг дахин нэг онцолж байна. Энэ сарын вебинарыг дагалдуулан хийж буй подкастын дугаараар Байгууллагын ERP систем сонгох, нэвтрүүлэх нь сэдвээр ярилцлаа.
Дугаараас онцлох санаанууд:
- ERP буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн систем нь компанийн дотоод үйл ажиллагааг нэг системээр удирдах, компанийн үйл ажиллагаанд шаардлагатай нөөцүүдийг хооронд нь зохистойгоор уялдуулах үндсэн зорилготой.
- Сайн буюу тохирсон ERP систем гэдэг нь тухайн компанийн хөгжлийн явц, өнөөдрийн болон дунд хугацааны хэрэгцээ, функциональ (нэгж бүтцийн хариуцаж хийх үүрэг, даалгавар) шаардлагад тохирсон, компанийн бүтээмжийг өсгөх системийг хэлнэ.
Зочин: Ж.Амаржаргал. “Орчард Консалтинг” ХХК-ийн захирал, МТ-ийн зөвлөх
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars