Global electronics компани Япон улсын Fujiryoki брэндийн 5D AI буюу хиймэл оюун ухаант массажны сандлуудыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ. Эдгээр сандал нь таны алжаалыг тайлж, яг л салонд үйлчлүүлсэн мэт мэдрэмжийг төрүүлдэг аж.
***
Япон улсын Fujiryoki компани нь дэлхийн хамгийн анхны массажны сандлыг үйлдвэрлэж байснаараа алдартай. Энэ удаа танилцуулж буй сандлыг 5D AI буюу хиймэл оюун ухаанд түшиглэн үйлдвэрлэснээрээ онцлогтой. Манай компани нь Fujiryoki брэндийн 5D AI буюу хиймэл оюун ухаант японы массажны сандлуудыг Монгол улсад борлуулах дистрибьютерээр ажилладаг. Сандал нь массаж хийлгэхээр суух хүний биеийн хэмжээсийг бүтэн уншсаны дараа тухайн хүнд таарсан массажийг хийдэг. Хөгжүүлэлтийн явцад туршилт, судалгааг маш сайн хийсэн.
Fujiryoki компанийн Олон улсын борлуулалт хариуцсан менежер Марта Лорензонигийн тайлбарласнаар 5D AI буюу хиймэл оюун ухаан нь хүний гараар массаж хийлгэх мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц технологи юм . Хүмүүс массаж хийлгэхдээ биеийнхээ аль хэсэгт хийлгэмээр байгаагаа хэлдэг. Түүн шиг хэсэгчилсэн бодит мэт массажийг энэ сандлууд хийнэ гэсэн үг. Тэгэхээр дуртай бариагаа хийлгэх боломжтой юм. Хэрвээ та шөнө нойргүйддэг бол тайвшруулах массаж, нуруу өвддөг бол дан нурууны массажийг хийлгэж болно гэдгийг тэр онцолж хэллээ. Мөн Fujiryoki брэндийн сандлуудын дизайн энгийн хийцтэй болохоор таны гэрт гоёмсог харагдана.
Эдгээр сандал нь Монгол Улсад зарагдаж байгаа бусад массажны сандлаас массажны техник, барианы сонголт ихтэйгээрээ ялгарна. Хамгийн доод тал нь л гэхэд 41 төрлийн барианы техниктэй сандал байгаа аж. Массажны төрлөөр нь авч үзвэл, хамгийн багадаа 35 төрөлтэй. Оюун ухаан тайвшруулах бариа нь гэхэд тархины нарийн цэгүүдийг мэдэрч барьдаг. Мөн бариа хийлгэх үедээ гар утас, компьютероо сандалтайгаа холбож, дуртай хөгжмөө сонсонгоо бариа хийлгэх боломжтой юм байна.
Global electronics компани “Амьдралынхаа хэв маягийг чанаржуул” гэсэн уриатай ажилладаг. Тийм ч учраас энэ урианыхаа хүрээнд чанартай бүтээгдэхүүнийг сонгож, Монгол Улсдаа оруулж ирдэг. Global electronics компанийн Борлуулалтын ахлах менежер Л.Хашцэцэгийн ярьснаар энэ брэндийг сонгосон шалтгаан нь массажны сандлын чанар, массажны техник, төрөл, дизайн зэргээрээ бусдаас ялгарсан сайн үзүүлэлттэй нь холбоотой. “Fujiryoki брэнд маш олон төрлийн массажны сандал үйлдвэрлэдэг. Бид судалгаа хийж дотоодынхоо нөхцөлд тохирох гурван төрлийг нь сонгосон. Монголчуудын хувьд, дасгал хөдөлгөөн бага хийдэг, хөдөлгөөний дутагдалтай. Тиймээс булчинг суллах, стресс тайлах, тайвшруулах үйлчилгээг нь бодолцож, энэ гурван төрлийн сандлыг сонгосон” гэж хэллээ.
Хэрэглэгчид массажны сандлаас дуртай өнгө, загвараа сонгож гэртээ, албан газартаа тавиад хэрэглэж болно. Эдгээр сандлыг сувилал, эмнэлэгт хүртэл ашиглахад тохиромжтой. Учир нь дээр хэлсэнчлэн массажны төрөл ихтэй. Тэр дундаа эмчилгээний массаж ч олонтой. Япончууд уламжлалт бариагаараа дэлхийд алдартай төдийгүй эмчилгээний барианы техникүүд маш хөгжсөн байдаг. Тухайлбал, нуруу нь өвддөг, нурууны суулттай хүн энэ төрлийн сандал дээр японы уламжлалт барианы техникээр массаж хийлгэвэл мэдэгдэхүйц үр дүнг үзүүлнэ, хэрвээ тухайн хүн курс бариа хийлгэмээр байвал өдөр бүр 30 минутаар эмчилгээний бариаг хийлгэвэл үр дүнтэй эмчилгээ болж чадна гэдгийг компанийн төлөөлөгчид хэлж байлаа.
Сандал бүрд монгол хэл дээрх заавар ном дагалдуулна. Бид бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж, суурилуулж өгч байгаагаас гадна хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Ингэхдээ сандлын менюгээ нэг бүрчлэн буюу массажны төрөл тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа. Мөн гэртээ хэрэглэх аюулгүй ажиллагааны дүрмийг ч сайтар тайлбарлаж өгдөг болохоор хэрэглэгчдийн хувьд тун сэтгэл хангалуун байдаг аж.