BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"Бизнес Цэнэг" нэртэй бизнесийн арга хэмжээний сурталчилгааны зураг. Уг сурталчилгаанд зургаан алдартай энтрепренер илтгэгчийг толгойн зураг, мэргэжлийн цол хэргэм зэрэг харуулсан байна. Зургийн доор "2023.11.09" болон "ONE EVENT HALL" гэсэн арга хэмжээний мэдээлэл байна. Бидэнтэй нэгдэж, компанийг өргөжүүлж, салбарын тэргүүлэгчидтэй холбоо тогтоогоорой. - Business.MN

Бизнес цэнэг: Бизнес дотроо биш, бизнестэйгээ ажилла

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-11-01
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Бизнесийн өсөлтөд юу хамгийн чухал вэ? 

Стратеги, алсын хараа, бизнес төлөвлөгөө, хууль эрхзүйн орчин, татвар, хүний нөөц гээд хүн бүр өөр хариулт өгөх боломжтой. Эдийн засгийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчид өөр өөр асуудалтай нүүр тулж яваа болохоор тэр. Мөнгөтэй хүн л бизнес хийдэг, мөнгөтэй хүн ямар ч асуудалгүй гэж ойлгох нь өрөөсгөл. Ялангуяа өөрийн бизнесээ босгох гээд бүхнийг тэгээс эхэлж, хувь, хувьсгалын олон асуудалтайгаа нүүр тулж яваа жижиг дунд бизнес эрхлэгчид маш олон бий. Тэдэнд мөнгөөр үнэлэгдэхгүй, санхүүгийн бус дэмжлэг үгүйлэгдсээр байна. Тиймээс бизнес эрхлэгчдийн зовлон жаргал, амжилт бүтээлийг хуваалцаж ирсэн “Бизнес.мн” платформоос 5 жилийнхээ ойн хүрээнд “Бизнес цэнэг” сургалт, хэлэлцүүлгийг хоёр дахь удаа зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн сургалт хэлэлцүүлгээр бид бизнес эрхлэгчдэд бизнесээ бүтэн зургаар нь, аль болох 360 харж, өөр өөрсдийн асуудалдаа шийдэл олоосой гэж хүсч байна.   

“Бизнес цэнэг” арга хэмжээний үеэр тавих зарим илтгэлийн агуулгаас сонирхуулбал:

“Обзерв консалтинг” ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбат: 

“Чанар бол бизнес удирдаж яваа бүх л хүний анхаарлаа хандуулах сэдвийн нэг зайлшгүй мөн. Өнөөдөр чанарын тухай ойлголт 4.0 болж өргөжсөн. Үүнээс өмнөх үеүдэд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, процессийн чанар гэдэг ойлголтууд чухал байсан бол одоо байгууллагын өөрийнх нь чанар, дээрээс нь технологийн чанар, бас хүмүүсийн чанар  гэдэг ойлголтууд гарч ирсэн. Тэр дундаа хүний мөн чанар, хувь хүний чанар маш чухал болоод байна”. 

“Могул” группийн ерөнхийлөгч Н.Баттулга:

“XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давалгаа үүсгэх болов. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүд авчирч, бүтээмжийн урьд хожид байгаагүй цоо шинэ төлөвийг үүсгэж байна”. 

Хүний нөөцийн судалгааны хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн: 

“Хүний нөөцийн менежерүүдэд тулгамдаж буй гол асуудал нь дэлхий дээр коронагийн өмнөх үе, коронагийн хойдох үе гэж хоёр үе гарч ирчихээд байна. Коронагаас хойш хүний нөөцийн менежерүүдэд тулгамдаж буй гол асуудал бол хүний нөөцийн эргэц хөдөлгөөн, хүний нөөцийн ур чадварын хомсдол гэсэн хоёр асуудал юм. 

Хүний нөөцийн менежментийн маш том хувьсал бол “Байгууллага ийм л байна, чи олон таван юм ярилгүй ирээд энийг хий, ийм орчинд чи дас” гэдэг хандлага өөрчлөгдсөн. Та юу хүсч байна, байгууллага тухайн хүний хүссэнээр ажлыг нь зохион байгуулж өгөх, удирдлагын эв дүйг гаргах, хүссэн менежментийн багийн ажиллагааг зохион байгуулах гэх зэрэгт анхаарал хандуулах, нэг ёсондоо employ experience гэдэг ойлголт гарч ирээд байна”.

“Хархорум дижитал” академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат: 

“Ямар ч хүн өөрийн бизнесээ эхэлж байхдаа ажилдаа бүрэн уяагдсан, цаг завгүй, өдөр бүр ундрах олон асуудлаас болж байнга санаа зовсон амьдралтай болно гэж мөрөөддөггүй. Харин ч, ашиг орлого сайтай бизнестэй болж, хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, илүү эрх чөлөөтэй явахыг хүсдэг. Дуртай, сонирхолтой зүйлстээ цаг заваа зориулна гэж мөрөөддөг. 

Гэтэл бодит амьдралд байдал өөрөөр эргэх нь элбэг. Ажил дээрээ хонох шахаж, амралтын өдрөөр ч ажлаа бодно. Байнга шахаж шаардаж байхгүй бол төлөвлөсөн ажил цагтаа дуусахгүй, ажилтнуудын хариуцлага сул, тиймд өөрөө бүх ажилд оролцож, диспетчер мэт явна. Асуудал нэг бүрийг өөрөө хянаж шийдвэрлэнэ. Бизнес амжилттай явж, өсч томрохын хэрээр улам их ажилтай, улам завгүй болно. Нэг мэдэхэд, өөрийн байгуулсан бизнесийнхээ амрах, зогсох эрхгүй нэгэн “эрэг шураг” болж хувирна. 

Энэ нь бизнес эрхлэгч хүний ердийн амьдрал уу? Үгүй. Хэрэв ийм дүр зураг харагдаж байгаа бол бизнес эрхлэгч хүн бизнесээ буруу авч явж байна гэсэн үг. Энэ бол бизнес гэж чухам юу вэ гэдгийг буруу ойлгож, өөртөө буруу зорилго тавьж, цаг, хүчээ буруу чигт зарцуулсаар яваагийн илрэл юм. Бизнес бол ажлын байр биш систем юм. Бизнес эрхлэгч хүн бизнесийнхээ системийг байгуулалгүйгээр зөвхөн их ажиллаж, шургуу зүтгэснээр амжилтад хүрэхгүй. Хүссэн эрх чөлөөт амьдралаа олж авч чадахгүй. Тиймээс бизнесээ системчлэх хэрэгтэй”. 

Тасалбарын үнэ: 189.000₮
Group tickets (5+1)
Дэлгэрэнгүйг: https://www.fastpage.mn/BusinessTseneg…
Бүртгүүлэх: https://www.fastpage.mn/burtgel
☎️Холбоо барих утас: 96216070

Хэлэлцүүлэг №1: Дижитал эриний стратеги

 

1 of 4
- +
Мэргэжлийн хувцас өмссөн костюм, улаан зангиа зүүсэн эрэгтэй диагональ зураастай цайвар өнгийн дэвсгэр дээр зогсож байна. Зурган дээрх монгол бичвэр нь түүнийг хөтлөгч Ц. Шинжээч Бархас 2023 оны 11-р сарын 9-нд One Event Hall-д болох бизнес арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. - Business.MN
Нүдний шилтэй, мөр хүртэл урт үстэй эмэгтэй ширээний ард суугаад инээмсэглэн камер руу харж байна. Тэр цагаан пиджак өмсөж, цаг зүүсэн байна. Зурган дээрх бичвэрт түүний нэр, гарчиг, үйл явдлын тухай монгол хэлээр бичсэн "БИЗНЕС ЦЭНЭГ" логотой. Энэ зураг нь түүнийг бизнесийн нөлөө бүхий энтрепренер гэдгийг онцолж байна.
 - Business.MN
Урт хар үстэй эмэгтэй хар пиджак өмссөн гараа зөрүүлэн өөртөө итгэлтэй зогсож байна. Арын дэвсгэр нь голдуу цэнхэр өнгөтэй, түүнийг бизнесийн энтрепренер, хэлэлцүүлэгт оролцогч гэж танилцуулсан монгол бичвэртэй. Нэмэлт мэдээлэлд 2023.11.09-ний өдөр, One Event Hall-ын байршил зэргийг багтаасан болно. - Business.MN
Костюм өмссөн эрэгтэй инээмсэглэж, гараараа эрүүгээ барьдаг. Зураг дээрх бичвэрт: "Панелист Ц.Мэндбаяр, Intelmind ХХК-ийн Гүйцэтгэх захирал" болон үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл "2023.11.09, ONE EVENT HALL." Ар талд нь гоёл чимэглэлийн шугамууд байгаа бөгөөд энэ нь энтрепренерийн бизнесийн ойлголтыг онцолж өгдөг - Business.MN

Хэлэлцүүлэг №2: Шинэ үеийн CEO байх нь

 

1 of 4
- +
Саарал пиджак, хар цамц өмссөн эр ухаалаг гар утас барьж үзэгчдэд хандаж байна. Уг бичвэрт түүнийг модератор Б.Дашням 2023.11.09-ний өдөр One Event Hall-д болсон бизнес арга хэмжээний үеэр үг хэлж байна. - Business.MN
Судалтай цамц, зангиа зүүсэн, гараа зөрүүлэн суусан эр камер руу инээмсэглэж байна. Түүний хажууд "Панелист А.Ганхуяг Премиум Корпорацийн Гүйцэтгэх захирал" гэж бичжээ. Үйл явдлын дэлгэрэнгүй мэдээлэл нь огноо, байршил зэрэг доод хэсэгт байна. Арын дэвсгэр нь бараан, диагональ зураастай, бизнесийн уур амьсгалыг тодотгож өгдөг. - Business.MN
Урт ханцуйтай цайвар шаргал цамц, шаргал пиджак өмссөн эмэгтэй инээмсэглэж байна. Түүний баруун талд "One Event Hall"-д "2023.11.09"-ны өдөр болсон үйл явдлын дэлгэрэнгүйг, түүний нэр, бизнес эрхлэгч хэмээн нэр, цол хэргэм зэрэг нь кирилл үсгээр бичсэн байна. Арын дэвсгэр нь бараан, диагональ шугамтай. - Business.MN
Бизнесийн төвөөс (Бизнес Цэнэг) зохион байгуулж буй арга хэмжээнд оролцогч, энтрепренер Г.Хишигбат гэж тодорхойлсон бизнесийн мэргэжилтэнг харуулсан зураг. Арга хэмжээ One Event Hall-д 2023 оны 11-р сарын 9-нд болно. Тэр хүн цагаан цамцтай хар өнгийн судалтай костюм өмссөн байна. - Business.MN

 

 

bookzone
Тагууд: Бизнес цэнэгбизнес-загварменежментстратеги

Санал болгох:

Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Д.Нямсамбуу: Цаг мөч бүрийг анзааргатай ухамсартайгаар мэдэрч амьдарвал амар амгалан ирнэ
Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00