BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар өнгийн костюм, цагаан цамц, ногоон судалтай зангиа зүүсэн эр оффисын ажлын ширээний ард сууж байна. Богино, цэвэрхэн зассан үс, төвийг сахисан илэрхийлэлтэй тэрээр камер руу шууд хардаг. Түүний ард бизнест чиглэсэн энэхүү орон зайн мэргэжлийн орчинг харуулсан модон номын шүүгээ бий. - Business.MN

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Гантулга томилогдлоо

Business.mn   Business.mn
2023-11-01
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод 2023 оны 10 дугаар сарын 30-ны “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн  №26 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, цаашид Сүү ХК-ийн зөвлөхөөр ажиллахаар боллоо.

***

Гүйцэтгэх захирал М.Болод нь Монголын томоохон групп компаниудад дээд удирдлагын түвшинд тууштай ажиллаж, туршлага хуримтлуулсан. “Сүү” ХК-д 2013-2019 онуудад  6 жилийн турш Маркетинг борлуулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаараас хойш 3 жилийн хугацаанд тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.

Ажиллах хугацаандаа Хөрөнгө оруулалт, Менежментийн шинэчлэл, Засаглал төвтэй бодлого бариж ажилласнаар үйлдвэрлэлд тулгамдаад байсан шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн борлуулалтын төлөвлөгөөнд хүрч ажилласнаар Сүү ХК 100 тэрбумын үнэлгээтэй компани болсон бөгөөд сайн засаглалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа олон улсын түвшинд үнэлүүлж Жендерийн тэгш эрхийг хангах чиглэлээр Европын холбооны тогтвортой хөгжлийн Алтанд медалийг Монгол улсаас анх удаа хүртээд байна. 2022 онд үргэлжлүүлэн менежментийн шинэчлэлийн чиглэлээр ЕСБХБ-тай хамтран олон улсын зөвлөх үйлчилгээний төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэх мэт ХАА-н салбарын ур чадвар, өндөр шилдэг удирдагчдын нэг юм. Тэрээр Хүнсний Хувьсгал ТББ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Сүү ХК-ийн ЗӨВЛӨХ-өөр үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэн ажиллах юм.

Сүү ХК-ийн дараагийн гүйцэтгэх захирлаар  Б.Гантулга энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан тушаалдаа томилогдож байна. Тэрээр Монгол Улсын томоохон санхүүгийн групп компаниудад 2004 оноос эхлэн дээд удирдлагын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай.  Гүйцэтгэх захирал  Б.Гантулга нь 2014-2018  оны хооронд нийт 5 жилийн турш Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирлаар өмнө нь ажиллаж байсан юм.

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга  уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн түгээх эрхэм зорилгынхоо хүрээнд  сүүний нөөцийг бүрэн ашиглах стратегийн төлөвлөгөө боловсруулж үндэсний зах зээлээ хангаад зогсохгүй, өөрсдийн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг бий болгох зорилготойгоор ажилдаа орж байна. Манай хойд, урд хөрш болох ОХУ болон БНХАУ нь сүү, сүүн бүтээгдэхүүний импортоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд сүү бэлтгэлийн процессыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулсанаар эдгээр улсад экспорт хийх бүрэн боломжтой гэж харж байгаа юм.

Монгол сүүгээр дэлхийг ундаалах арвин үйлсийн төлөө  хүчин зүтгэж байгаа шилдэг удирдагчиддаа цаашдын их ажилд  нь амжилт хүсэе.

bookzone
Тагууд: стратегиСүү ХК

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Хөрөнгө оруулна гэдэг нь мөнгө цутгахын нэр биш, хариуцлага сахилгын асуудал
Хөрөнгө оруулна гэдэг нь мөнгө цутгахын нэр биш, хариуцлага сахилгын асуудал
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00