BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Алсын удирдлагатай хүн нэг гараа сунгаж, нүүрнийхээ өмнө байрлуулсан нисгэгчгүй онгоцыг жолоодож байна. Арын дэвсгэр нь саарал өнгийн ландшафт бүхий тасархай хээтэй бөгөөд бизнесийн шинэлэг оролдлого, энтрепренёр сэтгэлгээг илтгэх футурист уур амьсгалыг бий болгодог. - Business.MN

Бизнес бүрийн мэдэх ёстой дроны зах зээлийн дөрвөн чиг хандлага

Н.Энхбаяр   Н.Энхбаяр
2023-11-08
  Маркетинг, Онцлох, Технологи
0
Share on FacebookShare on Twitter

500 тэрбум ам.доллар. Энэ бол дроны зах зээлийн 2030 оны орлогыг таамагласан итгэмээргүй өндөр дүн юм. Тус салбарын эрчтэй хөгжлийг бодолцож үзэх аваас энэ таамаглал биелэх бүрэн боломжтой. 

Эх дэлхийн гадаргууг ажиглах, хөдөө аж ахуй, анагаах ухаан, логистик зэрэг салбар, чиглэлд дроныг түгээмэл хэрэглэж байна. Дроны ачаар ажиллах хуучны хэв маяг үгүй болж, шинэ, өөр хэв маягууд бий болж байна. 

Цаг хугацааны хурдтай эргүүлгэнд дроны салбарын нөү-хау улам бүр нэмэгдсээр буй. Ингээд компанийн удирдлага, энтрепренер бүрийн мэдэх ёстой дроны зах зээлийн дөрвөн чиг хандлагыг танилцуулъя. 

ДРОНУУД УЛАМ ХҮЧИРХЭГ ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО

Арилжааны дроны зах зээл гурван жилийн хугацаанд 100 мянган ажлын байрыг АНУ-д бий болгоно гэсэн таамаглал бий. Эл таамаглал биелэхийн тулд дрон хөгжүүлэгч нар хэд хэдэн чухал асуудлыг шийдэх, тэр дундаа нисэх хугацаа, тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. 

Одоогоор дронууд литий батерейг түгээмэл ашиглаж байна. Эл технологи нь дроны тээвэрлэх жинг жилд багагүй хувиар нэмэгдүүлдэг бөгөөд богино зайд нисдэг хөнгөн жинтэй, далавчит дрон, эсвэл куадкоптеруудад төгс тохирдог. 

Ачаа хүргэлтийг дрон эрс өөрчилнө.

Харин хүнд ачаа тээвэрлэх зэрэг бусад ажлуудад литий батерей “жижигдэнэ”. Цахилгаан машинд ашигладаг том батерейнууд дронд тохиромжгүй. Батерей том байх тусам цэнэгээ хурдан алдахаас гадна дроныг илүү хүнд болгодог сул талтай. 

Тиймээс инженерүүд дронд хүч нэмэх өөр аргуудыг хайж байна. Энэ тал дээр онцлох сонголт нь цахилгаан-түлшээр ажилладаг хайбрид хөдөлгүүр болон устөрөгчийн хөдөлгүүр гэж тооцогдож буй. 

ДРОН УЛАМ ТОМ, ХҮЧТЭЙ БОЛНО

Ачаа хүргэлтийг дрон эрс өөрчилнө хэмээн эртнээс таамаглаж ирсэн. Онолоор бол хүнд, том ачааг тээвэрлэх чадвартай дрон нь тээврийн жижиг хэрэгсэл, нисдэг тэрэгтэй харьцуулбал илүү үр дүнтэй сонголт болох байлаа. 

Харин бодит байдал дээр автомат хүргэлтийн үйлчилгээ дөнгөж гараан дээрээ явж байна. Арилжааны дроны тээвэрлэх ачааны жин ч хэт бага байна. Alphabet-ийн Wing дрон 1.1 кг, Walmart-ийн дрон 1.3 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Харин Amazon компани энэ оны сүүлчээр 2.2 кг ачаа тээвэрлэх боломжтой дроны үйлчилгээг эхлүүлэхээ амласан. Гэхдээ зах зээлд үүнээс илүү их хүчтэй дрон хэрэгтэй учраас дроны хэмжээ цаашид тасралтгүй өсөх нь тодорхой юм. 

Харин Rhaegal зэрэг туршилтын дронууд 370 орчим кг жинтэй ачааг тээвэрлэх боломжтой аж. Ийм дронууд нь барилгын салбар болон адармаатай, алслагдсан бүс нутаг дахь тоног төхөөрөмжийн засварт (тухайлбал, цахилгаан дамжуулах шон) ихээхэн эрэлттэй байх юм.

Ачаа, зорчигч тээвэрлэх хүнд даацын дроны технологи хөгжүүлдэг Advanced Air Mobility-ийн чиглэлд хөрөнгө оруулалт зөвхөн өнгөрсөн жилд тав дахин нэмэгджээ.

ХИЙМЭЛ ОЮУНЫ АЧААР ДРОН УЛАМ УХААНТАЙ БОЛНО

Ирээдүйн дронууд операторын шаардлагагүйгээр зөвхөн хиймэл оюуны тусламжтай ажилладаг бүрэн автомат ажиллагаатай төхөөрөмж болж хувирна. Заасан чиглэлийн дагуу бусад дрон, барилга, байгалийн саадтай мөргөлдөлгүйгээр нисэхийн тулд дронууд задлан шинжилж буй мэдээлэлдээ үндэслэж бие даан шийдвэр гаргах ёстой болдог. 

Олон тооны дроныг удирдах, ажиллуулахад swarming (олон тооны дроныг нэгдмэл байдлаар удирдах) гэж нэрлэдэг технологи ашиглаж байна. Өдгөө эл аргыг Starlink зэрэг хиймэл дагуул хөгжүүлэгч компанид хэрэглэдэг. Харин дараагийн ээлжинд дронууд дээр уг дэвшилтэт технологийг ашиглах нь гарцаагүй юм. 

DaaS моделийн тусламжтайгаар компаниуд дронууд худалдаж авалгүйгээр маш олон ажлаа гүйцэтгэх боломжтой.

Нэг, эсвэл хэд хэдэн дрон устсан ч үүргээ гүйцэтгэсээр байх бүлэг дрон нь зөвхөн цэрэг армийн үйл ажиллагаанд хэрэгтэй мэт санагдах байх. Гэхдээ ийм систем, технологи нь арилжааны ямар ч дроны үр ашгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, давчуу орон зайд ажиллахдаа мөргөлдөхөөс сэргийлэх, маневрлах чадвараа сайжруулах, гэмтсэн тохиолдолд дрон өөрийгөө устгах систем зэргийг дурдаж болно.

ДРОНЫГ ТҮРЭЭСЭЭР АШИГЛАНА

Гэхдээ бизнесүүдийн хувьд дроны салбараас хамгийн их анхаарч, шаардах зүйл нь технологи, ноу-хау бус ашиглалт юм. 

Арилжааны дроны үнэ өдгөө үнэтэй машиныхтай дүйцэж буй. Үүн дээр дэд бүтэц, үйлчилгээ, операторуудыг нэмбэл бүлэг дроныг ажиллуулах нь ихэнх бизнесийн хувьд үр ашиггүй юм. 

bookzone

Тиймээс дроноор үйлчлэгчид дрон ашиглах шинэ моделийг санал болгож буй. Энэ бол Дроныг үйлчилгээний зориулалтаар ашиглах (DaaS) буюу түлхүүр гардуулах болон хэрэглэгчийн хүсэлтийн дагуу ашиглах шийдэл юм. 

DaaS моделийн тусламжтайгаар компаниуд дронууд худалдаж авалгүйгээр маш олон ажлаа гүйцэтгэх боломжтой. Жишээлбэл, томоохон газар нутгийн газар зүйн зургийг гаргах, тариалан болон мал сүргээ хянах, түр зуурын хөдөлгөөнт сүлжээ байгуулах зэрэгт зориулж дроныг түрээсэлж болно. 

Эдгээр хэв маягийг нийтэд нь авч үзвэл ирээдүйд арилжааны дронууд нь эрчим хүчний хэмнэлттэй, хүний оролцоо маш бага, хэрэглэгч ашиглахад хялбар, бизнесийн үр нөлөө нь маш өндөр байх ажээ. 

 

Нийтлэлч: Юра Лазебников

Эх сурвалж: fastcompany.com

 

Тагууд: маркетингтехнологитээвэрлэлт

Санал болгох:

Illustration of four people analyzing charts and graphs on large screens, surrounded by popular social media icons like Facebook, Instagram, and TikTok. Background is pink.
Маркетингийн төсөв контент бүтээгчид рүү урсах хандлагатай байна
Нийгмийн сүлжээг ашиглаж борлуулалтаа хэрхэн нэмэгдүүлэх вэ
Н.Энхбаяр

Н.Энхбаяр

Сэтгүүлч

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00