BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зүүн талд ногоон блок, цагаан текст бүхий "CMGC-ийн гүйцэтгэх захирлын судалгаа 2023" гэсэн гарчигтай график. Баруун талд цагаан цамцтай бараан костюмтай энтрепренер өндөр цонхны бүдэг арын дэвсгэр дээр зогсож байна. - Business.MN

Монголын компаниуд процесс төвтэй биш захирал төвтэй байгаа нь өсөлтийг сааруулж байна

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2023-11-15
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

“Бизнес Цэнэг”  сургалт, хэлэлцүүлгийн эхний илтгэлийг MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ тавилаа. Тэрээр Монголын Топ 50 CEO нарын дунд хийсэн “Монголын бизнесийн орчин, тренд 2024” судалгааны үр дүнгээ танилцуулсныг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийг Сангийн яам долоон хувьд хүрнэ гэсэн бол Монголын топ 50 CEO таван хувьтай байна гэж таамаглаж байна. Учир нь, CEO нар долоон хувийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлийг сонгууль гэж харж байгаа бөгөөд 2024 оны төсвийг бүтээлч бус популист маягийн төсөв батлагдлаа гэж үзэж байна. Монгол Улсад хөрөнгө оруулах гэж байгаа бизнес эрхлэгчид сонгуулийн үр дүнг харж, хүлээдэг болсон нь нууц биш. Тэгэхээр сонгууль эсрэгээрээ эдийн засгийн өсөлтөд саад болно гэж үзэж байгаа аж. Мөн гадаад нөхцөл байдал таагүй байгааг дурдах нь зүйтэй болов уу. Хойд хөрш маань бодитой дайны нөхцөлд байгаа бол урд хөрш маань худалдааны дайны таагүй нөхцөлтэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд сорилт болсоор байна. Үүнээс гадна тээвэр логистик, ажиллах хүч, ур чадварын хомсдол, эрчим хүчний хомсдол зэрэг асуудал топ 50 CEO нарт бодитоор тулгарч байгаа юм. Топ 50 CEO нарын 70 хувь нь “Бизнес дэх төрийн оролцоог их”, 60 хувь нь “Бизнесийг төр засагт төлөөлж байгаа байгууллагуудыг хангалтгүй” гэж үзжээ. 

Топ 50 CEO нарын үзэж буйгаар захирлууд optimistic байгаа ч зардал нэмэгдэх, ур чадвар дутагдах, дижитал шилжилтийн хоцрогдолтой нүүр тулсаар байна. Захирлуудын 68 хувь нь зах зээлд боломж, потенциал бий гэж үзсэн бөгөөд эдгээр бэрхшээлийг даван туулах гол түлхүүр нь инноваци гэж харж байгаа аж. Гэвч инноваци, бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн процесс алдаатай, чадавхи муу байна гэв. Тиймээс бизнес моделийг өөрчлөх, технологи ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэх нь гол стратеги болж байгаа аж. Топ 50 CEO нарын 81 хувь нь одоогийн бизнес моделиор үргэлжлүүлэн ажиллавал дараагийн 10 жилд эдийн засгийн хувьд үр ашигтай байж чадахгүй гэж үзсэн байна.

Дэлхийн топ CEO нар ирэх жилүүдэд Big Data Analytics, AI-д хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Харин манай улсын топ 50 CEO нарын 40 хувь нь ойрын гурван жилд нээлттэй компани болох төлөвлөгөөтэй байгаа нь сайшаалтай гэв. Түүнчлэн уул уурхайгаас гадна хүнс үйлдвэрлэлийн салбар хөрөнгө оруулалт татах боломж 42 хувьтай байгааг онцолсон юм. 

CEO нарт тулгарч буй дараагийн асуудал бол ажиллах хүчний эргэц буюу ажлын байрны тогтворгүй байдал олон улсын дунджаас өндөр байгаа явдал гэв. Төр, хувийн хэвшилд ажил хийх хүн олдохгүй болж эсрэгээрээ гадагшаа явж ажил хийх сонирхолтой иргэдийн тоо 67 хувьд хүрээд байгаа аж. Мөн ур чадвартай ажилтнуудыг тогтоон барих, олох шаардлага тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор түрүү жилийн мөн үетэй харьцуулахад цалин энэ жил 24 хувиар өссөн бөгөөд ирэх жил дахин өсөх төлөвтэй байгаа юм байна.

Дэлхий бизнес модель, процессоор өрсөлддөг. Монголчууд үүнийг монголчлохдоо олон алдаа гаргадаг. Тиймээс монголчлоход хязгаар бий гэв. 

Өсөлтийн гол стратеги бол инноваци гэж харж байгаа ч бизнес хөгжүүлэлтийн процесст 

  • судалгаа хангалтгүй
  • Бүтээлч санааг /creativity/ дэмждэггүй 
  • процесс биш захирал төвтэй байна гэв. 

Бид одоогийн бизнес моделиор явахад ойрын таван жилдээ эдийн засгийн үр өгөөжгүй болно гэж нийт CEO нарын 51 хувь нь үзэж байна. Дижитал шилжилт, бизнес процессын автоматжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүн төвтэй болох нь стратегийн тэргүүлэх чиглэл болж байна. 

Цаашид бид:

  • Хүний оролцоо багатай бизнес модельд шилжих
  • Цөөн хүнээр өндөр бүтээмжтэй ажиллах
  • Чадвартай ажилтнаа тогтооход цалин, бас соёл чухал болж байна. 
  • EX өндөртэй, ажилтнуудын сонгодог байгууллага байхын тулд Ажилтан төвтэй болох ёстой. 
  • Засгийн газрын зүгээс хөдөлмөрийн зах зээлийн асуудалд судалгаатай, системтэй хандах шаардлагатай байна гэв.

Сурвалжилсан Б.Наранчимэг

bookzone
Тагууд: бизнес-загварөсөлтсонгуульстратеги

Санал болгох:

Удирдлагын нягтлан бодох
Удирдлагын нягтлан бодох бүртгэл гэж юу вэ?
Жуулчны бааз
Зочлох үйлчилгээ: Сая жуулчин биш, сая мэдрэмж бүтээе
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00