BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
"NBFC" (Банк бус санхүүгийн компани) гэсэн шошготой цэнхэр цагаан банкны барилгын зураг, хажууд нь мөр бүхий бичвэр бүхий баримт бичиг. Арын дэвсгэр нь цайвар цэнхэр өнгөтэй бөгөөд энтрепренер, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг дүрсэлсэн байна. - Business.MN

Давхар зээлтэй иргэд олширчээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-11-30
  Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн тогтвортой байдлын тайланг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран гаргадаг билээ. Уг тайланд тусгасан ББСБ-ын салбарын мэдээллийг тоймлон хүргэж байна.

ББСБ-аас иргэдэд олгосон зээл огцом өсжээ

2023 оны 9-р сарын байдлаар 522 ББСБ үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 81 орчим хувь нь Улаанбаатар хотод байршдаг. Нийт ББСБ-уудын 92 хувь буюу 481 нь тусгай зөвшөөрөлтэй ажилладаг. Харин салбарын нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.9 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 18 хувиар, зээлдэгчийн тоо 1.3 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 13 орчим хувиар тус тус буурчээ.

Гэхдээ ББСБ-уудын нийт хөрөнгө болон зээл олголт эрчимтэй тэлж байна. Нийт хөрөнгө 2023 оны II улирлын эцэст 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24 хувиар, нийт зээлийн хэмжээ 3.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн байна. Түүнчлэн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ББСБ-уудын орлогын хэмжээ 32 хувиар буюу 128 гаруй тэрбум төгрөгөөр, цэвэр ашиг нь 26.8 хувиар буюу 26.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

ББСБ-ын нийт зээлийн 89.0 хувийг буюу 2.8 их наяд төгрөгийг хэвийн, 3.3 хувийг буюу 103 тэрбум төгрөгийг хугацаа хэтэрсэн, 7.7 хувийг буюу 237 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна.

2033 оны 9-р сарын байдлаар ББСБ-аас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2.7 их наяд байгаа нь 2019 оноос хойш хурдацтай нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар, 2018 оны эцсээс 3.8 дахин нэмэгджээ. Энэ нь 2018-2021 онд СЗХ-ноос ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг шат дараатай нэмэгдүүлсэн, мөн финтекийн салбарын үйл ажиллагаа тэлсэнтэй холбоотой. Мөн банкуудаас иргэдэд олгох зээлд өр, орлогын хязгаарлалт тавьсан нь иргэдийн хэрэглээний зээл нь ББСБ-уудын зах зээл рүү шилжиж буй нь нөлөөлсөн байна.

Давхар зээлтэй иргэд олширчээ

Банк болон ББСБ дээр давхар зээлтэй иргэдийн тоо нэмэгдэж, одоогийн байдлаар банк болон ББСБ-аас 277 мянган иргэн давхар зээл авчээ. Тэдгээр иргэдийн нийт зээлийн үлдэгдэл 6 их наяд төгрөг, үүнээс банканд хамаарах нь 4.7 их наяд төгрөг байгаа аж. Энэ нь банкны иргэдийн зээлийн үлдэгдлийн 38 хувь, ББСБ-ын хувьд 52 хувийг бүрдүүлэв. Нэг иргэн дунджаар 4 зээлтэй, зээлийн үлдэгдэл нь 21.7 сая орчим төгрөг байна.  Эндээс үзэхэд иргэд ихэвчлэн банкнаас урт хугацаатай (дунджаар 38 сар), ББСБ-аас богино хугацаатай (дунджаар 17 сар) зээл авдаг аж.

Ийм зээлтэй иргэдийн өр болон орлогын харьцаа дунджаар 80 орчим хувь байгаа нь эдгээр зээлдэгчийн хувьд бодит өрийн дарамт өндөр байгааг илтгэж байна. Нөгөө талаар ипотекийн болон ББСБ дээр давхар зээлтэй зарим иргэд өрийн дарамтад орж, зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч байна.

Эх сурвалж: Санхүүгийн тогтвортой байдлын тайлан, 2023 IX сар, №17

bookzone.mn
Тагууд: банкББСБзээлсанхүү

Санал болгох:

Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Залуучууд зээлийн апп-аас болж өрийн занганд орж байна
Санхүүгийн удирдлага
Нягтландаа “базуулсан” захирал, ажилдаа дарагдсан нягтланд туслах аутсорсинг үйлчилгээ
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00