BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хувьцааны ханшийн хэлбэлзлийг улаан, ногоон өнгөөр харуулсан санхүүгийн график. Тоонууд, лааны суурь, шугаман графикууд нь зах зээлийн үнэ цэнийн өөрчлөлтийг дүрсэлдэг. Арын дэвсгэр нь бүдгэрсэн, өнгөлөг градиенттай бөгөөд энэ нь орчин үеийн бизнесийн ертөнцийн нарийн төвөгтэй байдлыг даван туулж буй аливаа энтрепренерийн чухал хэрэгсэл юм. - Business.MN

Дэлхийн банк: Эдийн засаг өсөж байгаа ч эрсдэл хэвээрээ

Г.Даваадорж   Г.Даваадорж
2023-11-30
  Онцлох, Учиртай тоонууд
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн “Монголын эдийн засгийн тойм” тайланг танилцууллаа. Уг тайлангийн гол тоонуудад дүн шинжилгээ хийн хүргэж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой боловч жигд бус байсан бөгөөд уул уурхайн салбар эдийн засгийг хөдөлгөж, харин уул уурхайн бус салбар хоцрогдолтой байна.
  • Эдийн засгийн өсөлт 2022 онд 5.0 хувь байсан бол 2023 оны эхний хагаст 6.2 хувьд хүрч хурдацтай өссөн.
  • 2023 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтийн 90 орчим хувь нь уул уурхай, экспортын тээврийн үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой.
  • 2023 оны 1-3-р улиралд нүүрсний олборлолт 2022 оны 1-3-р улиралд олборлосон хэмжээнээс бараг гурав дахин өссөн нь юуны түрүүнд COVID-ийн хилийн хязгаарлалтыг арилгасантай холбоотой.
  • Оюутолгой (ОТ)-ын далд уурхайн ажил эхэлснээр 2023 оны эхний гурван улиралд зэсийн олборлолтын хэмжээ 19.9 хувиар өссөн.
  • Уул уурхайн бус салбарын өсөлт сул байсан нь өнгөрсөн жилийн тахлын дараах сэргэлтээс болж удааширч, цаг агаарын хүнд нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурснаас үүдсэн.
  • Банкууд аж ахуйн нэгжийн зээл олгохдоо болгоомжтой хандсан тул гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал сул байсан, зээлийн хатуу нөхцөл зэрэг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн.
  • Хөдөлмөрийн зах зээлийн сул дорой байдал, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанаас олох орлого буурсан, өндөр инфляциас үүдэлтэй бодит орлого багассан зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний өсөлт буурсан.
  • Дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр инфляц өндөр хэвээр байна.
  • Банкууд эрсдэл багатай хувийн хэрэглээний зээлд анхаарлаа хандуулж, бизнесийн зээл болон моргейжийн зээлийг хумьж байсан тул зээлийн өсөлт удаашралтай байна.
  • Хэдийгээр засгийн газрын зардал өндөр байсан ч уул уурхайн орлого их хэмжээгээр өссөнөөр төсөв ашигтай гарсан.
  • Экспортын өсөлт сэргэсэн нь хөрөнгийн урсгал бага байсан ч урсгал дансны ашиг болон нөөцийг бүрдүүлэхэд нөлөөлсөн.

Эдийн засгийн хэтийн төлөв

  • Монгол Улсын эдийн засаг цаашид өргөжин тэлж, 2024 онд 6.2 хувиар өсөх төлөвтэй байна.
  • Эдийн засгийн өсөлт нь хувийн хэрэглээ болон төсвийн тэлэлтээс үүдэлтэй байхаар байна.
  • Дунд хугацаанд эдийн засгийн идэвхжил тогтвортой байж, 2025-2026 онд эдийн засгийн өсөлт дунджаар 6.3 хувьд хүрэх прогнозтой байна.

Дижитал үйлчилгээний зах зээлийн боломжууд

  • Дэлхийн дижитал худалдаа хурдацтай өргөжин тэлж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байх буюу логистикийн сорилтуудыг даван туулж, эдийн засгаа төрөлжүүлэх боломжийг олгож байна.
  • Монгол Улсын дижитал үйлчилгээний давуу тал нь программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, дижитал маркетинг дээр илэрч байна.
  • Гэхдээ МХХТ-ийн үйлчилгээг экспортлох чадамж хамаагүй доогуур байна.
  • Харилцаа холбоо, интернетийн нэвтрэлт өндөр байгаа ч Монгол Улсын дижитал дэд бүтцэд томоохон хязгаарлалтууд байсаар байна.
  • Дижитал дэд бүтэц, холболтыг сайжруулснаар дижитал үйлчилгээний экспортыг дэмжинэ.
  • Үндэсний хөтөлбөрүүд, бодлогын зэрэгцээ дижитал ур чадварыг хөгжүүлэх нь дижитал салбар дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих болно.
bookzone
Тагууд: инфляцөсөлттөсөвэкспорт

Санал болгох:

A person with shoulder-length hair stands confidently against a marble-patterned wall. They are wearing a light green double-breasted blazer with rolled-up sleeves. Their hands are placed together in front of them.
Шилдэг амт цаг хугацааны урлагаар бий болдог
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00