BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Зөөврийн компьютер, таблет, тооны машин, графикаар хүрээлэгдсэн ширээний ард бизнес төсөл дээр хамтран ажиллаж буй бизнес эрхлэгчдийн дээрээс доошоо харагдах байдал. График болон өгөгдлийн дүрслэл нь дижитал байдлаар давхардсан бөгөөд энэ нь компанид дүн шинжилгээ хийх, багаар ажиллах чадварыг илэрхийлдэг. - Business.MN

Борлуулалтын шинжилгээнд зайлшгүй шаардлагатай KPI үзүүлэлтүүд

Mogulconsulting llc   Mogulconsulting llc
2023-12-20
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Борлуулалтын шинжилгээ хийхэд зайлшгүй ашиглагддаг үндсэн тоон үзүүлэлтүүд байдаг.

Борлуулалтын туннел буюу Sales funnel-ийг ringDNA-ээс дараах байдлаар тодорхойлсон байдаг. Компанийн харилцагчийг татахаас эхлээд худалдан авалт хүртэлх процессийг Борлуулалтын туннел гэж нэрлэнэ. Борлуулалтын туннел байгууллагын борлуулалтын загвараас шалтгаалан хэд хэдэн алхмуудад хуваагддаг. Хамгийн түгээмэл борлуулалтын процессийн алхмууд нь :

  1. Мэдээлэл өгөх үе шат– хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай мэдэж авах
  2. Анхаарал татах үе шат– хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож, хайлт хийж үзэх
  3. Үнэлгээний үе шат– хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээ, ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулж судлах, энэ нь худалдан авалтын шийдвэр гаргахад нөлөөлөх алхам
  4. Шийдвэр гаргалтын үе шат– Эцсийн шийдвэрээ гаргаж, хэлэлцээр хийх процесс эхлэнэ
  5. Худалдан авалтын үе шат– бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах
  6. Худалдан авалтын дараах үнэлгээ– байгууллагын борлуулалт хийж байгаа үед үйлчилгээгээ дахин шинэчлэх гэрээ байгуулдаг.
  7. Дахин худалдан авалт– хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээг дахин худалдан авах

Борлуулалтын шинжилгээ хийхэд яагаад Борлуулалтын туннелийг ашигладаг вэ?

Salesforce-ийн хэлж байгаагаар үр дүнтэй борлуулалтын туннелийн удирдлага нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой буюу борлуулалтын зардлыг бууруулдаг, худалдан авахад бэлэн биш хэрэглэгчдийг ялгаж тодорхойлох, цаг алдахаас сэргийлдэг байна.

Борлуулалтын туннелийг ашигласнаар байгууллагад чухал мэдээллүүд хуримтлагддаг ба түүнийг ашиглаад борлуулалтын явцыг алхам алхмаар нь хянах, гарсан асуудлыг богино хугацаанд тодорхойлж шийдвэрлэх боломжийг бий болгодог.

Борлуулалтын мэргэжилтнүүд, зөвлөхүүд бүгд борлуулалтын туннелээс гарах үзүүлэлтийг ашиглах нь зөв гэдгийг мэддэг. Гэхдээ хамгийн чухал түлхүүр үзүүлэлтүүдээ хэрхэн сонгох вэ гэдэг нь чухал.

Бид борлуулалтын шинжилгээнд чухал үүрэгтэй дараах 2 бүлэг түлхүүр үзүүлэлтүүдийг санал болгож байна.

Тоон үзүүлэлтүүд

$ Шинэ бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлого – зах зээлд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт орлогыг харуулдаг

# Шинээр холбогдсон боломжит харилцагчдын тоо –  энэ үзүүлэлт нь борлуулалт хийх боломжтой, шинээр холбоо тогтоосон харилцагчдын тоог харуулдаг

# Шинэ хамтран ажиллах бизнес саналууд – энэ үзүүлэлт дээрх үзүүлэлттэй төстэй, боломжит харилцагчид руу илгээсэн бизнесийн саналуудын тоог илэрхийлдэг

$ Борлуулалтын дараах үйлчилгээний орлого – Борлуулалтын дараах дэмжлэг үйлчилгээнээс олсон орлого

# Амжилттай хаасан борлуулалт – Борлуулалтын туннел дахь амжилттай хаагдсан борлуулалтын тоо

Түвшингээр илэрхийгдэх үзүүлэлтүүд

% Борлуулалтыг хувиргах түвшин – энэ үзүүлэлт нь сонирхон судлаж байгаа хэрэглэгчийг худалдан авагч болгон хувиргаж байгаа түвшинг илэрхийлнэ

# Шинэ борлуулалтын сэжим болон Амжилттай амжилттай хийгдсэн борлуулалтын харьцаа –  Борлуултын сэжимийг амжилттайгаар хувирган борлуулалт болгож, ажилласан түвшинг илэрхийлнэ

# Идэвхитэй харилцагч ба ажилтны харьцаа – Борлуулалтын идэвхитэй харилцагч болон байгууллагын ажилтны тоон харьцааг харуулдаг

% Түлхүүр харилцагчид зарцуулсан хугацаа – Борлуулалтын мэргэжилтний нийт үйлчилгээ үзүүлсэн цагт Түлхүүр харилцагчддаа зарцуулсан цагийн хувийг илэрхийлнэ

Байгууллагын хувь Харилцагчдын сан буюу брэндийн танигдалт болон харилцагчаас орж ирэх борлуулалтын хэмжээ хамгийн чухал зорилт байдаг бол дээрх түлхүүр үзүүлэлтүүд нь эдгээрийн гүйцэтгэлийг хэмжихэд чухал үзүүлэлтүүд юм.

Та KPI Institute-ийн 15+ жилийн судалгаа, туршлага дээр суурилсан, олон улсын Гүйцэтгэлийн удирдлага, KPI менежментийн аргачлалыг суралцаж, байгууллагадаа нэвтрүүлэх ур чадварыг эзэмших, олон улсын туршлагаас судлах, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болохыг хүсвэл бид таньд KPI Essentials сургалтыг санал болгож байна.

bookzone.mn

Олон улсын KPI institute-ийн боловсруулсан энэхүү Certified KPI Professional сургалт нь гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт дээр хийгдсэн 15 гаруй жилийн судалгааны ажлууд, бодит бизнесийн орчинд хуримтлагдсан сайн туршлагууд дээр суурилан бүтээгдсэн KPI Үнэлгээний Аргачлалыг танилцуулах юм.

Сургалтанд оролцсон хүн бүр олон улсын шилдэг туршлага, төрөл бүрийн кейс ажлууд, Гүйцэтгэлийн удирдлагын системд ашиглагддаг загвар темплейтүүд, сургалтын материалууд, гарын авлагууд, видео нэмэлт сургалтуудыг авах болно.

Эх сурвалж: mogulconsulting.mn

 

Тагууд: Борлуулалтын туннелкомпанихарилцагч

Санал болгох:

Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Даатгалын салбар эдийн засгийг дархлаажуулдаг
Оффисын орчинд нэг нь бор шаргал өнгөтэй, нөгөө нь хар өнгийн хүрэмтэй хоёр эрэгтэй итгэлтэй зогсож байна. Тэдний ард хэдэн хүн ширээний ард компьютертэй ажилладаг. Ханан дээр урам зориг өгсөн ишлэлүүд болон зургуудыг харуулдаг. Уур амьсгал нь хамтын ажиллагаатай бөгөөд компани доторх энтрепренерт суурилсан бизнесийн сүнсийг агуулсан байдаг. - Business.MN
Timely: Хүнээ бодсон бизнес хүссэн хүсээгүй амжилттай явдаг
Mogulconsulting llc

Mogulconsulting llc

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00