BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Байгалийн гэрэл тусдаг том цонхтой тохилог доторх кафе. Модон сандал ширээг цэвэрхэн зассан. Том ваартай ургамал нь ногоон байгууламжийг нэмж, хатаасан цэцэг, гар ариутгагч сав зэрэг жижиг чимэглэлийг цонхны тавцан дээр байрлуулж, бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн уулзалтад тохиромжтой газрыг бий болгодог. - Business.MN

Хэрэглэгчийн зан төлөвийн 5 том өөрчлөлтийг анхаар

Б.Энхцэцэг   Б.Энхцэцэг
2023-12-26
  Маркетинг, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Өнөөгийн хэрэглэгчид илрүүлэх зөн өндөртэй болсон тул үзэл бодол, үнэ цэндээ нийцээгүй, худалдан авалтын төлөө дүр үзүүлсэн ажлуудыг андашгүй олзолж, таны эсрэг “гал асаах” магадлал маш өндөр болжээ.

Үйлчилгээний салбар 600 тэрбумын орлого бүрмөсөн алдав. 

Чинээлэг орнуудын иргэд 2019 оны үетэй харьцуулахад үйлчилгээнд 600 тэрбум ам.доллар бага зарцуулж, уг мөнгө өөр салбарууд руу нэгмөсөн шилжсэнийг “Goldman Sachs” харуулж байна. Гэхдээ бага хугацаанд хоригдсон орнуудын иргэд харин цар тахлын өмнөх байдал руугаа шилжиж, төдийлэн өөрчлөгдөөгүй байна. Хамгийн хүнд нэрвэгдэж, хоригдсон Чех, Америк зэрэг оронд үйлчилгээний салбар ямар ч өсөлтгүй харин гурван хувийн бууралттай байна. Японд бүр ресторануудын захиалга 50 хувийн бууралттай байна.  Хөл хорионы дараа хүмүүс өшөө авалтын аяллууд их хийсэн ч, өдгөө өдөр тутмын амьдралын хэвшлийг нь судлахад, гэрээс гадуур амарч зугаацаж, идэж уух сонирхол буурсан гэсэн үг.  Үйлчлүүлэгч олонтой зочид буудлууд дүүрэн байгаа ч, ковидын өмнөх үе шиг тэнгэрт тулсан эрэлт байхгүй байгаа.Жишээ нь,  Америкийн сүлжээ “Olive Garden Restaurant”-ийн удирдлагууд 2019 оны үетэй харьцуулахад, яаж ч хичээн ажиллаад дүүргэлт нь 80 хувь байгаа аж.

Хөл хорионд хэт удагсад гэрийн тохижилтод илүү их зарцуулж байна.

Италичуудын өнгөрсөн жил гэр ахуй тохижилт тэр дундаа аяг таваг, лаа бүтээлэг гэх мэт хоолны ширээний хэрэгсэлд 34 хувиар илүү мөнгө өгчээ. Харин “Depot” гэр ахуйн тохижилт засварын дэлгүүрийн орлого дээрх хугацаанд 15 хувиар өсчээ. Гэрээс ажиллах өдөр олшрох тусам гаднаас хоол авч идэх нь багасч, ахуйн хэрэглээ нэмэгдэж буй.Нөгөө талаас дэлхий даяар нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо ч мөн буурч, хувийн машинаараа зорчих хөдөлгөөн ихэсч байгаа нь машин үйлдвэрлэгч, худалдаалагчдад давуу тал болохоор байна. Үндсэндээ үйлчилгээний салбараас дайжсан 600 тэрбум ам.доллар сандал ширээ, хөргөгч, хоол хүнс, дарс гэх мэт ахуйн хэрэглээнд зарцуулагдаж байна.

Ганцаараа хийж болох зүйлсийн хэрэгцээ нэмэгджээ.

Хүмүүс хоорондоо хэт ойртож авдаг үс, хумс, массаж гэх мэт үйлчилгээнүүдийн хэрэгцээ буурч,нөгөө талаас ахуйн арьс арчилгаа, косметик бүтээгдэхүүнүүд, үнэртэн, лаа, хумс арчлах багц, массажны сандал гэх мэт бүтээгдэхүүнүүдийн борлуулалт нэмэгджээ. Цар тахал хүмүүсийг ганцаараа байх хэрэгцээг нь нэмэгдүүлсэн ба Америкчууд өнгөрсөн жил ковидын өмнөх жилүүдээс 11 минутаар илүү хугацаагаар унтаж амарсан байна. Мөн хүмүүс гишүүнчлэлтэй клубт мөнгө төлөх нь эрс багасч, нийтийг хамарсан үйл ажиллагаа, газруудад бага очих болжээ. Харин байшингийнхаа арын талбайд мод цэцэг тарих, тэжээвэр амьтантай болох, сэтгүүл сонин унших, цахим тоглоом тоглох гэх мэт бусад хүнтай харилцах шаардлагагүй зүйлст илүү их цаг зарцууулжээ.  Тухайлбал, Patience хэмээх цахим хөзрийн тоглоомыг хүмүүс ковидын өмнөх үеэс хоёр дахин их тоглодог болж, хэрэглэгчид нь тасралтгүй нэмэгдэж байна.

GenZ үеийнхний дунд Google бус TikTok  гол хайлтын талбар болов.

Hubspot компанийн судалгаагаар цахим хайлтын 56 хувийг гар утас ашиглан хийж байгаа аж. Энэхүү хэрэглээг насны бүлгийн хувьд GenZ тэргүүлж буй гэж бодож байвал ҮГҮЙ. Миллениал үеийнхний 74 хувь нь хайлт хийж, мэдээлэл олж авахдаа гар утас ашиглаж байгаа бол GenZ үеийнхэн эцсийн үйлдэл хийж гүйцээх буюу цахим худалдан авалтын хүрээнд өмнөх үеийнхнээ давж тэргүүлж байна.

Тэгэхээр бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ онцлогийг харгалзан вэбсайтаа гар утсаар үзэхэд ээлтэй эсэхийг сайтар шалгаж, нийцүүлэх шаардлагатай. Гэвч бүх компанид аппликейшн хэрэгтэй биш гэдгийг анхаарууштай. Харин цахим дэлгүүр хэсэлтийн хувьд Facebook, Instagram, Youtube тэргүүлж байна. Гэхдээ GenZ үеийнхний дунд Google бус TikTok-ийг гол хайлтын талбараа болгож байна. Гэвч олон нийтийн сүлжээнүүд бүх зүйлсийг өөр дээрээ төвлөрүүлэх гэж оролдож буй ч, уламжлалт  цахим дэлгүүрүүдийн хэрэглэгчийн халамж үйлчилгээ, баталгаат байдлыг үзүүлж чадахгүй байсаар байна.

Хариуцлагатай жижиг бизнесүүдийг дэмжин үйлчлүүлэгч олширчээ.

Цар тахлын дараагаас жижиг, гарааны бизнесүүдийг дэмжин үйлчлүүлэгч харилцагчид 2022 оны тавдугаар сард 8 хувийг эзэлж байсан бол энэ жилийн мөн үед 42 хувь болж өссөн гэдгийг Hubspot компани мэдэгдлээ. Тэд энэхүү өөрчлөлтийг маш сонирхолтой онцлууштай хэрэглэгчийн зан төлөв гэж нэрлээд байна. Тиймээс цахим байр сууриа нэмэгдүүлж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид ойртуулж, хялбаршуулахад хөрөнгө оруулахыг тэд зөвлөж байна. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудыг шийдэхэд оруулж буй хувь нэмрийг онцгой анхаарч буйг анхаарууштай. Ялангуяа үүсгэн байгуулагч,захирлуудынх нь улс төрийн үзэл баримтлал, цаг уурын өөрчлөлтийн хүрээн дэх санаачлагууд, жендэрийн тэгш байдал, арьс өнгө, ЛГБТ хүмүүсийн эрх гэх мэтэд ямар байр суурьтай байгааг анхаарч мэдсэнээр үйлчлүүлж, эсвэл бүтээгдэхүүнийг нь авах сонголтыг шинэ үеийнхэн хийж байна.Өнөөгийн хэрэглэгчид илрүүлэгч зөн өндөртэй болсон тул үзэл бодол үнэ цэндээ нийцээгүй, худалдан авалтын төлөө дүр үзүүлсэн ажлуудыг андашгүй олзолж, таны эсрэг гал асаах магадлал маш өндөр болжээ.

bookzone
Тагууд: зан төлөвүйлчилгээхэрэглэгч

Санал болгох:

Амт урлаач урласан амт шиг ягаан өнгийн цамц өмссөн эмэгтэй буйдан дээр цайны аяга барин сууна. Тэр цонх руугаа бодолтой ширтэх бөгөөд гадаа байгаа ногоон, намуухан бүдэгхэн харагдах байдал нь нам гүм төрхийг бүрдүүлдэг. - Business.MN
Амт урлаач
Нүдний шил, саарал костюм өмссөн хүн том цонхтой, гэрэлтүүлэг сайтай тасалгааны орчинд өөртөө итгэлтэй зогсож байгаа нь үйлчилгээний бизнесийн мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Арын дэвсгэр нь зөөлөн бүдгэрч, ойр дотно уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Б.Жавхлан: Зочлох салбар бол “үйлчилгээний” бизнес гэхээс илүү “систем”-ийн бизнес
Б.Энхцэцэг

Б.Энхцэцэг

Эдийн засгийн сэтгүүлч, харилцааны стратегич. Business.mn-нд аялал жуулчлал, менежментийн сэдвээр дагнан бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00