BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гадаа зэрэгцэн зогсч, нарийн хатгамал бүхий загварлаг оёсон хүрэм өмссөн хоёр эмэгтэйн хүчтэй энтрепренер дух ялгарна. Нэг нь өнгө өнгийн хээтэй хар хүрэм өмссөн бол нөгөө нь хар цэцгийн хээтэй цагаан хүрэмтэй. Тэд урагшаа итгэлтэйгээр харж, бизнесийн ухаантай байдаг. - Business.MN

“Dew шүүдэр” брэнд бүтээлч, гэхдээ нийтлэг бус

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2023-12-28
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 10 сарын дугаар (№61) -т хэвлэгдсэн нийтлэл –

Цамцны оруулга торгон дээр гараар зурах бүтээлч үйлдвэрлэлийг Л.Зул дотоодын эмэгтэй хувцас үйлдвэрлэлд анх нэвтрүүлсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Герман улсад мэргэжлээрээ дадлагажих явцдаа тэрбээр торгон дээр гараар зурах урлагтай анх танилцсан нь энэ чиглэлээр цааш сонирхон суралцах эхлэл болжээ. Уран бүтээлчийн хувьд энэ төрлийн урлалыг хувцас загварт шингээх хүсэл чухам тэр үед л түүнд төрсөн байна. Ингээд Германаас эх орондоо ирээд Л.Зул торгон алчуур дээр бүтээл урлахаас гадна гар зургаа хувцсанд шигтгэн анхны торгон оруулгатай монгол цамцны цуглуулгаа бүтээж байв. Үндэсний хээ угалзаас санаа авч гараар зурсан торгон оруулгатай энэхүү эмэгтэйлэг монгол цамц нь өндөр эрэлттэй болсонд ихэд урам авч, хүмүүсийн хувь захиалгыг үргэлжлүүлж хийсээр 2019 онд “Dew шүүдэр” брэндээ үүсгэн байгуулжээ.

“Dew шүүдэр” брэндийн үүсгэн байгуулагч Л.Зул

Загвар, хийцийн ялгарал

СУИС-ийг артист дизайнер мэргэжлээр төгссөн Л.Зул хүүхэд байхдаа л зурах авьяасаа олж илрүүлсэн бөгөөд багын хүсэл сонирхолдоо хөтлөгдсөөр өнөөг хүрчээ. Ийнхүү дуртай ажлаа хийсээр өөрийн эрхгүй бизнесийн салбарт хөл тавьсан түүний “Dew шүүдэр” брэндийн хувцаснууд дотоодын ижил төрлийн хувцас үйлдвэрлэлээс хоёр зүйлээр ялгардаг. Эхнийх нь, дизайнерын дотоод ертөнцөөс бүтэх дэгжин, эмэгтэйлэг өнгө аясыг тодотгох эсгүүр хийц бол удаах нь, Германы цэвэр торгон дээр гараар зурсан деталь оруулгатай хувцас болоод ороолтууд юм. 

“Dew шүүдэр” брэндийн дизайнер Л.Зул зориод ирэх үйлчлүүлэгчийнхээ сонирхол, хэрэгцээг ойлгож, биеийн онцлогт нь тохирсон хувцсыг урлаж өгөхдөө ямагт сэтгэлээсээ хандаж, хамтран зөвлөлдсөний эцэст бүтээлээ хийдэг. 

Бүсгүйчүүд хувцаслалтын ямар ч хэв маяг сонирхдог бай өмссөн хувцсандаа эмэгтэйлэг шинж чанарыг багахан нэмж өгөхөд л эрч хүч, гоо үзэсгэлэнг мэдэрч аз жаргалтай болж чадна.  

Бүсгүйчүүдийг гоёж, хээнцэр дэгжин харагдуулах чин хүсэлтэй түүний хэлснээр тухайн үйлчлүүлэгч хувцаслалтын ямар ч хэв маягийг сонирхдог байлаа ч хувцсандаа эмэгтэйлэг шинж чанарыг багахан нэмж өгөхөд л эмэгтэйлэг эрчим, гоо үзэсгэлэнгээ мэдэрч аз жаргалтай болдог байна. “Dew шүүдэр” брэндийн бүтээгдэхүүн бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан байдгаараа онцлог. Гэхдээ  дийлэнх үйлчлүүлэгч нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гэдгийг тодотгож байв. Тэд ажил хэрэгч уулзалт, арга хэмжээнд оролцох хувцсаа тус брэндэд захиалж хийлгэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүнээс худалдан авах нь бий. Мөн бэлэн бүтээгдэхүүнээс таалагдсан хувцсаа өөрийн биеийн онцлогт тохируулж, өөрчлөн захиалж болдогоороо илүү уян хатан сонголттой юм.

Ухаалаг хэрэглээ

“Dew шүүдэр” брэнд жил бүр хавар, намар, зуны коллекц танилцуулдаг. Эдгээр коллекцид цув, даашинз, цамц, өмд гэх зэрэг бүх төрлийн эмэгтэй хувцас бий. Брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Л.Зул бүтээлийн санаандаа байгальд ээлтэй, дахин ашиглах эко футуризмын хэв маягийг шингээхийг эрмэлздэг. Хэрэв тус брэндийн бүтээгдэхүүнээр гоёхыг хүсвэл bestseller буюу хамгийн их худалдан авалттай коллекцоос сонговол ухаалаг сонголт болж чадна гэдгийг зөвлөж байна. Тухайлбал, зах нь салдаг даашинз, пиджак, цамцнуудыг арга хэмжээ, өдөр тутамд тохируулан өмсөж болохоос гадна бусад хувцастай ч хослуулах боломжтой. Мөн эмэгтэйчүүд шинэ жилийн гоёлын хувцсаа ихэнхдээ жилд нэг л удаа өмсөж, бусад үед шүүгээндээ өлгөдөг бол “Dew шүүдэр” брэндийн шинэ жилийн даашинзны чимэглэлүүдийг салгаж авснаар өдөр тутам энгийн үед ч өмсөж болдгоороо онцлог. 

Зөв цагтаа зөв газраас хөрөнгө оруулалт авах алхмыг зоригтой хийж чадвал чанартай бүтээл “төрөх” хугацааг хэмнэдэг.

Оновчтой хөрөнгө оруулалт

“Dew шүүдэр” брэндийг үүсгэн байгуулагч  бизнесийн салбарт өөрийн эрхгүй хөл тавьсан урлагийн хүн. Тэрбээр гадаадад ажилласан цалингаараа нэг ширхэг оёдлын машин авч, хувцас захиалга хийж эхэлснээр гарааны цэгээ тавьжээ. Бүтээлээ үйлчлүүлэгчийнхээ хүсэлд нийцүүлэхийг үргэлж хичээж ирсэн нь “Dew шүүдэр” брэндийн эхлэл болно гэдгийг тухайн үедээ тэрбээр огтхон ч төсөөлөөгүй байсан юм. Брэндээ үүсгэн байгуулсан эхэн үедээ түрээсийн 20 гаруй м.кв байранд үйлдвэрлэлээ явуулж байсан бол өдгөө үйлдвэрийн талбайгаа 100 гаруй м.кв болгон өргөжүүлжээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Dew шүүдэр” брэнд борлуулалтын орлогоо 2-3 дахин өсгөсөн.  Чанартай бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа “Рио Тинто Монгол” компаниас санаачилсан ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд “Инвескор” санхүүгийн байгууллагаас авчээ. Ингэснээр бүтээлээ эсгэхээс эхлээд  үйлдвэрлэх, түгээх, сурталчлахад шаардлагатай хөрөнгө оруулалтаа зөв хуваарилж, далайцтай хийж чадсан байна. Хэрэв зөв цагтаа зөв газраас хөрөнгө оруулалт авах алхмыг зоригтой хийж чадвал чанартай бүтээл “төрөх” хугацааг хэмнэж өгнө хэмээн брэндийг үүсгэн байгуулагч хэлж байв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Dew шүүдэр” брэнд борлуулалтын орлогоо 2-3 дахин өсгөжээ.

Тоонд бус чанарт…

“Dew шүүдэр” брэнд бүтээгдэхүүнээ дизайнеруудын дэлгүүр болон цахимаар борлуулахаас гадна брэндийнхээ шоурүүм (show room) -д захиалга авдаг. Тэд ирээдүйд “Dew шүүдэр” брэндийн нэрийн дэлгүүр байгуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ хилийн чанад дахь монголчуудын гар урлалын дэлгүүрүүд бүтээгдэхүүнийг нь борлуулах саналыг тавьдаг аж. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд  нийтлэг бус бүтээлийн хэв шинжтэй. Энэ утгаараа олон тоогоор үйлдвэрлэгддэггүй бөгөөд зорилтот үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн үнэ цэнтэй бүтээл урлах зарчмаа цаашид ч баримтална гэдгээ онцолж байна.

 

bookzone.mn
Тагууд: “Dew шүүдэр” брэндбүтээлч үйлдвэрлэлүндэсний үйлдвэрлэгчэмэгтэйлэг загвар

Санал болгох:

Чанарын цэцэрлэгч
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Харшилтай хүмүүс ванны бөмбөлгийг яагаад хэрэглэх ёстой вэ?
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00