Охид бүсгүйчүүдэд өдөр тутмын болон баярт өдрүүд, арга хэмжээ, тэмцээн уралдаанд ороход өөрийн хэв маяг, тухайн онцлогийг шингээсэн нүүр будалт хийх эсвэл будаж сурах шаардлага үүсдэг. Тэгвэл таны сонирхол, хэрэгцээнд дараах таван студийг санал болгож байна.
Ari Мake Up
Шилдэг артистыг бэлтгэнэ
Дэлхийн хошой аварга артист Ари багшийн студи нь 10 дахь жилдээ мэргэжлийн нүүр будагч артистыг бэлтгэж буй Монголын хамгийн том сургалтын төв юм. Студийн артистууд театр, кино, тайз, дэлгэцийн нүүр хувиргалт, реклам, клип, загварын шоунуудаас гадна хурим, баяр ёслолын нүүр будалт хийдэг. Мөн ARI мэргэжлийн нүүр будалтын багс, будгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. 2022 оноос Ари багш олон улсын гоо сайхны тэмцээнүүдэд мэргэжлийн нүүр будагчдыг бэлтгэн оролцуулж, 11 шагналт артист төрүүлсний зэрэгцээ энэ онд албан ёсоор нүүр будалтын олон улсын шүүгч болжээ.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Бизнес плаза, 202 тоот
Холбогдох: 89000619, 89001040
AnarA`s make up
Минимал, натурал төрхийг тодотгоно
Нүүр будалтын урлаг хурдтай хөгжиж, зөвхөн хөөрхөн харагдах гэхээсээ өөрийн дотоод ертөнц, хувь хүний онцлог, сонирхол, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх чухал зэмсэг болоод буй. 15 жилийн туршлагатай AnarA`s make up студи нь 40 орчим загварын шоу, 500 гаруй сурталчилгааны фото видео төсөл, Mongolia`s Next Top Model, Project Runway зэрэг олон улсын ТВ шоу, олон улсын хамтарсан кино төсөлд ажилласан туршлагатай. Мөн хурим, төрсөн өдөр зэрэг баярт мөчийн нүүр будалтыг мэргэжлийн түвшинд хийж, үйлчлүүлэгчийнхээ хүслийг зөв тодорхойлж, чанартай баталгаатай бүтээгдэхүүнээр, зөвхөн танд тохирсон будалтыг хийдгээрээ онцлог хамт олон. Та үйлчлүүлснийхээ дараа артистуудын ур чадварыг бус өөрийн гоо үзэсгэлэнг илүү мэдрэх болно.
Хаяг: Хан-Уул дүүрэг, Жаргалан хотхон
Холбогдох: 99166917
Uchral Makeup Studio
Будсан ч будаагүй мэт
Бүсгүй та ялдам төрхөө өөрчлөхгүйгээр, өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээ тодотгож, будаагүй мэт харагдах нүүр будалтыг “Учрал” мэйкап студиэс мэдрээрэй. Тус студи нь “Гоёл” загварын наадмын “Шилдэг артист гранпри” шагнал, The Models шоуны шүүгчдийн нүүр будалт, Лондон хотноо тоглогдсон “Тамгагүй төр” /Mongol Khan/ жүжгийн нүүр хувиргалтад ажилласан туршлагатай.
Хаяг: Баянзүрх дүүрэг, UB Tower оффис, 7 давхар, 701 тоот
Холбогдох: 88036490 79797990
Make up artist Ganjaa / Gangal studio/
Гоо зүйгээр ялгарна
Гангал студи нь гоо сайхан, гоо зүйг чухалчилж, үйлчлүүлэгчдэдээ тохирсон натурал нүүр будалтыг хийдгээрээ онцлог. Тус студи нь тав тухтай орчинд орчин үеийн чиг хандлага бүхий шинэлэг, минимал төрх бүрдүүлж, сэтгэл ханамжийг мэдрүүлэх нүүр будалт, сормуус суулгалт, мэргэжлийн артист бэлтгэх сургалт зохион байгуулдаг. Мөн байгууллага, хамт олны захиалгаар нүүр будалтын сургалт хийдэг. Гоо зүйг чухалчлах артистуудын энгийн болон гоёлын будалт нь таны төрөлх үзэсгэлэнг улам тодотгон, гэрэлтүүлэхээс гадна өөртөө дурлах, итгэлтэй алхах мэдрэмжээр бүрэн хөглөж чадна. Гангал студийн өндөр түвшинд бэлтгэгдсэн артистууд эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэгсэл ашиглан бүх төрлийн нүүр будалтаас гадна зураг авалт, загварын шоу, телевизийн шоу /”Яг түүн шиг”, That’s my Jam/ -ны цөөнгүй төсөлд ажиллан туршлага хуримтлуулжээ..
Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Энканто таун, 306 байр, 2 тоот
Холбогдох: 77179797, 99047207
Makeup by Maralaa
Мэргэжлийн артистуудад даатга
“Маралаа” нүүр будалтын студийн артистуудад та өөрийн гоо сайхнаа итгэл дүүрэн даатгуулж болно. Учир нь тус студид гоо заслын бакалавр зэрэгтэй мэргэжлийн артистууд нүүр будалт, хөмсөг, сормуусны хими хийхээс гадна багшлах эрхийн үнэмлэхтэй сургагч багш нар нь байгууллагуудад нүүр будалтын сургалт явуулдаг. Ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус студи нь нүүр будалтдаа Америкийн өндөр зэрэглэлийн MAC зэрэг брэнд бүтээгдэхүүнийг ашиглахаас гадна будалтын явцад таалагдсан бүтээгдэхүүнээ шууд худалдаж авах боломжийг олгодог. .
Хаяг: Баянгол дүүрэг, Өргөө 1 -ийн зүүн талд Бако бизнес центр, 1009 тоот
Холбогдох: 89078709