BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Чанар дагасан өсөлт

ASAHI дэлгүүрийн Ерөнхий захирал Б.Мөнхгэрэл, Ерөнхий менежер Г.Бадамгарав

Чанар дагасан өсөлт

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2024-01-17
  Маркетинг, Онцлох, Өсөлттэй бизнес
0
Share on FacebookShare on Twitter

ASAHI нь 2011 оноос хүнс, гэр ахуй, гоо сайхны болон хүүхдийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Япон улсаас импортолж эхэлжээ. Бичил худалдаанаас эхэлсэн энэхүү бизнес өнөөдөр фэйсбүүкт 160 мянган дагагчтай бөгөөд есөн салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэрэгцээнээс үүссэн бизнес

Фэйсбүүкт 160 мянган дагагчтай ASAHI дэлгүүрийг үүсгэн байгуулагч Б.Мөнхгэрэл анхны хүүхдээ төрүүлж, гэртээ байх хугацаандаа бизнесийн санаагаа олсон байна. Үндсэн мэргэжил нь япон хэлний орчуулагч. Оюутан байхаасаа л нийгмийн идэвхтэйн зэрэгцээ сургалтын төлбөрөө олохоор давхар ажил хийдэг хөдөлгөөнтэй охин байв.

Өнөөдрийг хүртэл амжилттай өсөхөд хэрэглэгчид болон хамт олон маань хамгийн их нөлөөлсөн.

Их сургуулиа төгсөх жилээ анхны хүүхдээ төрүүлсэн түүнд хүүхдийн живх, сүүний үнэ маш үнэтэй санагдсан аж. Хүүхдээ харахын хажуугаар нөхөртөө дэм болохоор эрэл хайгуул хийсний дүнд Японоос илүү хямд, чанартай хүүхдийн живхийг худалдан авах боломжтойг мэджээ. Ингээд хүүхдийнхээ хэрэгцээт зүйлсийг худалдаж авахын хажуугаар өөртэйгөө адил ээжүүдэд ч боломж олгохыг хүссэн юм.

Ингээд 2011 онд анхны хөрөнгөө нөхрөөсөө зээлж Япон дахь эгчтэйгээ хамтран бизнесээ эхлүүлэв. Эхэн үедээ хэдхэн уут живх авчирч ойр орчимдоо худалдаалж байснаа яваандаа фэйсбүүкт “Японоос япон барааг хямдаар” гэсэн аккаунт үүсгэж түүгээрээ дамжуулж бараа бүтээгдэхүүн борлуулсаар бичил бизнес нь аажим аажмаар томорч дэлгүүр нээх хэмжээний үйлчлүүлэгчидтэй болж өргөжжээ. Амьдралын хэрэгцээнээс ургасан асуудал бизнес болон хөгжиж, өнөөдрийг хүртэл амжилттай өсөхөд хэрэглэгчид болон хамт олон маань хамгийн их нөлөөлсөн гэж ASAHI дэлгүүрийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Мөнхгэрэл онцолж байна.

Жижиглэн худалдаанаас эхэлсэн бизнес нь хөл дээрээ босох эхний жилүүдэд үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээг сонссоны үндсэн дээр бүтээгдэхүүнээ сонгон оруулж ирэх зарчмаар өрнөж байв. Дийлэнх үйлчлүүлэгч нь ээжүүд байсан тул тэд өөрсдийнхөө хэрэглэж үзсэн, эсвэл сайн гэж сонссон япон бүтээгдэхүүнээ Б.Мөнхгэрэлд хэлэхэд “Авчирч чадна” гэж хэлээд Японоос оруулж ирдэг байжээ. Энэ мэтчилэн бүтээгдэхүүн нь төрөлжсөөр өнөөдөр ASAHI хүнс, хүнсний нэмэлт, гэр ахуй, гоо сайхны болон хүүхдийн гэх мэт гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг хангах 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

 Чанар дагасан өсөлт

ASAHI нь Япон улсын Orihoro, Umimat Zoo, Kumano, Arau, Fine брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулахаас гадна бусад  нэр төрлийн олон чанартай бүтээгдэхүүнийг их наран улсаас импортолдог.

Гэрийн эзэгтэй нарын цаг зав, ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйлчлүүлэгчдэдээ хайсан бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлж чадсан нь ASAHI -ийн онцлог. ASAHI-ийн хаалгаар орж ирсэн хүн гэр бүлийн гишүүддээ хэрэгтэй ахуйн, гоо сайхан, хүнсний гэх мэт  бүтээгдэхүүнийг хялбархан сонгож, сэтгэл хангалуун гардаг. Салбар дэлгүүрүүдийнх нь худалдааны зөвлөхүүд ч хүмүүстэй соёлтой, найрсаг харилцаж, бараа бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, сонголт хийхэд нь тусалж чаддаг байна.

ASAHI-ийн бараа бүтээгдэхүүний сонголт арвин, чанар баталгааг нь дагаж үйлчлүүлэгч, сошиал дагагчийн тоо нэмэгдэхийн хэрээр салбар дэлгүүрээ ч ар араас нь нээсээр байна. Ингэхдээ тэд үйлчлүүлэгчийн хандалт, байршил зэргийг харгалзан дэлгүүрээ хаана нээхээ сонгодог. Хамгийн их хэрэглэгчтэй Улаанбаатар хотод долоо, хөдөө орон нутагт хоёр салбар дэлгүүртэй.

ASAHI ихэнх бүтээгдэхүүнээ олон жилийн турш Японоос татан авч байгаа. Тиймээс байнгын үйлчлүүлэгчдийнхээ тогтвортой хэрэгцээг хангах үүднээс дуртай бүтээгдэхүүнийг нь тасралтгүй хүргэхэд тэд анхаарч ажилладаг.

Чанар дагасан өсөлт
ASAHI дэлгүүрийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Мөнхгэрэл

ASAHI-ийн хамт олон үйлчлүүлэгчидтэйгээ эргэх холбоо сайтай ажилладаг тул албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудаст нь шинэ мэдээ, сэтгэгдэл байнга нийтлэгддэг. Ерөнхий захирал Б.Мөнхгэрэл ерөнхий менежер Г.Бадамгаравын хамт сошиал хуудаснуудаа хөтөлдөг бөгөөд Б.Мөнхгэрэл шинэ бүтээгдэхүүн бүрийнхээ танилцуулгыг орчуулж, агуулгаа бэлдэхэд, харин ерөнхий менежер нь зургаа авч, хамтдаа шууд дамжуулалтаа хийдэг аж. Бүтээгдэхүүний танилцуулгаа судалгаа сайтай хийдэг тул тухайн бүтээгдэхүүнийг “Яагаад хэрэглэх ёстой вэ?”, “Ямар орц найрлагатай вэ?”, “Хэрхэн ашиглах вэ?” гэх мэт асуултад хариулж, үйлчлүүлэгчдэдээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэдэг. Хэрэглээг хялбаршуулж, үйлчлүүлэгчээ халамжлах чин сэтгэл нь хоёр талын хамтын ажиллагааг улам ойртуулж, итгэлцэл үүсгэж чаддаг байна. Уг үйлчилгээнд дассан хэрэглэгчид нь хэрэглэснийхээ дараах сэтгэгдлээ хуваалцаж, эсвэл таалагдсан бүтээгдэхүүнээ эргэн тойрныхоо хүмүүст санал болгох, хэрэглүүлэх зэргээр шинэ хэрэглэгчийг ASAHI-д нэмсээр байдаг. Харин ASAHI-ийн хамт олон үнэнч хэрэглэгчийнхээ сайхан сэтгэлийн хариуд чанартай бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй, тогтвортой хүргэж, дундаж үнээр борлуулах бодлого баримтлан ажилласаар байна.

bookzone
Тагууд: ASAHIалбан ёсны эрхтэй борлуулахимпортын бүтээгдэхүүнсалбар дэлгүүр

Санал болгох:

Костюм өмссөн хүн тайзан дээр кирилл бичээстэй, гоёмсог хийц бүхий номын хавтсыг харуулсан том дэлгэцийн өмнө ярьж байгаа нь Онегингийн мөнхийн сэтгэл татам байдлыг илтгэнэ. - Business.MN
Дээд зэрэглэлийн “Онегин” брэнд Монголд нээлтээ хийлээ
Саарал костюмтай эр кафед аяга, зөөврийн компьютер барин ширээний ард сууж байхдаа өөрийн компанийхаа бизнесийн стратегийн талаар ярилцаж буй энтрепренерийн завгүй амьдралыг дүрслэн харуулж байна. - Business.MN
А.Галбадрах: Супермаркетын үйлчилгээ нэрэндээ тохирсон супер байх ёстой
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00