BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар хувцастай, гараа зөрүүлэн зогсож буй эмэгтэй "Пура Вида эрүүл гал тогоо" гэж бичсэн дугуй тэмдгийн хажууд зогсож байна. Арын дэвсгэр нь өтгөн ногоон дизайн, цагаан вааран ханатай бөгөөд түүний цэцэглэн хөгжиж буй энтрепренер сэтгэл, бизнесийн үйл ажиллагааны мөн чанарыг төгс харуулсан. - Business.MN

Pura Vida гал тогоог үүсгэн байгуулагч Э.Хулан

Pura Vida: Эрүүл хүнсээр эрхмийг цогцлоохуй

Business.mn   Business.mn
2024-01-26
  Амт, Эрүүл амьдрал
1
Share on FacebookShare on Twitter

… Анхны цасыг, өглөөд уудаг аяга кофег, нарыг, ерөөс бидний амьдралд оршин буй орон зайдаа байгаа бүхнийг хайрлах, таашаах…. Далай, нар, модод, инээмсэглэл, Pura Vida!

Коста-Рикагаас гаралтай, мэндийн үг шахам болсон эл үгээр Улаанбаатарын урт өвлийн бүүдгэр өглөө өрнөсөн бидний яриа эхэллээ. Эрүүл, шимт хоолны соёлыг дэлгэрүүлж яваа Pura Vida хэмээх “гал тогоо”-ны эзэгтэйтэй уулзсан нь энэ.

“Pura Vida гэдэг нь энгийн амьдрал гэсэн утгатай. Өдөр тутмын амьдрал, төрж буй мэдрэмж, жижиг зүйлсийг ч аз жаргалтайгаар хүлээн авах, хайрлан таашаах гэж ойлгож болно. Идэж буй хүнсээрээ дамжуулан энгийн атлаа ийм эрхэм мэдрэмжийг хүн бүр аваасай гэж бэлгэшээн энэ нэрийг байгууллагадаа өгсөн” хэмээн Э.Хулан хуваалцсан юм. Минималист засал, ногоон ургамал, байгалийн өнгө зонхилсон энэ орон зайгаа цогцлоогоод  тэр гурван жил болж байна.

“Хоол гэдэг том ойлголт. Биднийг эрч хүчээр тэтгэж цэнэглэх, эрүүл байлгах, цаашлаад зан төлөвт ч нөлөөлдөг  гэдэг утгаараа маш том философи, концепц юм. Завгүй амьдралын хурдан хэмнэл, ажлын ачаалал зэрэг нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан бид хоолондоо төдийлөн цаг гаргаж чадахаа больсон. Тиймээс эрч хүчээр тэтгэж чадах хоол бэлтгэн хүргэх, үүгээрээ дамжуулан эрүүл хоолны мэдлэгийг түгээх зорилгоор гал тогоогоо нээсэн” гэж Э.Хулан ярилаа.

Бүхнийг тэтгэх шим

Pura Vida үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл хоолоор үйлчилдэг тав тухтай орон зайгаас гадна завгүй амьдралын хэмнэлтэй үйлчлүүлэгчдэдээ зориулан долоо хоногийн даваагаас баасан гараг хүртэл эрүүл, чанартай хоол хүргэлтийн хөтөлбөртэй аж. Өөрөөр хэлбэл, өглөө, өдөр, оройн эрүүл тэнцвэртэй хоолоо хүргүүлээд авах боломжтой гэсэн үг юм.

“Хоол гэдэг том ойлголт. Биднийг эрч хүчээр тэтгэж цэнэглэх, эрүүл байлгах, цаашлаад зан төлөвт ч нөлөөлдөг 

Э.Хулан “Эрүүл хоол гэж яг юу вэ? Хэрхэн эрүүл хооллох вэ гэдэг хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт. Өвөг дээдсийн маань иддэг байсан тэр хоол бидний одоогийн яриад буй эрүүл хоолны үндэс суурь юм. Макро шим тэжээл буюу уураг, сайн чанарын нүүрс ус, чанартай өөх тос үүнд багтана.

Энэ бүхнийг хоолоороо шаардлагатай хэмжээнд авч байж эрч хүчтэй, эрүүл байна. Дээр нь хүн хүний бие махбодын онцлог гэж бий. Нэг үгээр, таны энергийг тэнцвэртэй байлгахын тулд зөв, зохистой шим тэжээлийг хангасан хоолыг л эрүүл хоол гэнэ.

Энэ бүхнийг харгалзан манайх шимтэй, чанартай, бас хүмүүсийн онцлогт тохирсон хөтөлбөр гаргаж санал болгодог” гэлээ. Тухайлбал, хүргэлтийн хөтөлбөртөө тэд уураг, нүүрс ус, өөх тосны тэнцвэрийг хангасан макро шим тэжээлийн багц,  дулааны улиралд илүү тохиромжтой шинэхэн жимс, ногоо түлхүү оруулсан детокс багц зэрэг олон хөтөлбөрийг багтаажээ.

Pura Vida -ийн үйлчлүүлэгчдийн цөөнгүй хэсэг нь эрүүл хооллохыг эрмэлздэг, энэ талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүс байдаг аж. Нөгөө талаар, анхлан сонирхогч буюу эрүүл хооллох хүсэлтэй ч хэрхэн хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа үйлчлүүлэгчдэдээ зориулан онолын сургалтаа ч зөвлөдөг байна.

“Эрүүл хооллох талаар нэлээд түгээмэл тархсан төөрөгдлүүд бий. Жишээлбэл, жин хасахын тулд ногоо түлхүү идэх ёстой гэдэг. Гэхдээ юуг, хэзээ, хэрхэн боловсруулж идэх вэ гэдэг л хамгийн чухал . Энэ асуултынхаа хариуг зөв, цэгцтэй авчихвал аяндаа эрүүл хооллолт руу ойртоно. Тиймээс бид ийм онолын мэдлэгийг өгөхийн зэрэгцээ тухайн хүний онцлогт тохирсон хоолны цэсийг боловсруулж, жорыг нь гаргаж, хэрхэн бэлтгэх талаар зааж зөвлөх цогц үйлчилгээ үзүүлдэг” хэмээн тэр онцолж буй.

Аз жаргалтай ажил

Pura Vida гал тогоог үүсгэн байгуулагч Э.Хулан эрүүл мэндийн шалтгаанаар зөв хооллохуй, шим тэжээлийн талаар олон жил судалжээ. “Аутоимуннын өвчний улмаас би олон жил дааврын эм, бэлдмэл хэрэглэсэн. Тиймээс аажимдаа эрүүл хооллох, шим тэжээлийн талаар сонирхон судалж, хэрэглэж туршсаар ирлээ. Өөрт минь гарсан эерэг өөрчлөлт олон. Энэ утгаараа өөрийнхөө мэдэрч буйг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Нөгөө талаар, би хоол хийх маш дуртай. Одоо эргээд санахад, аз жаргалтай үедээ ч, гунигтай хэцүү байхдаа ч гал тогоондоо л байжээ. Яваандаа энэ сонирхол, хобби маань ажил, бизнес болчихлоо. Хийж буй ажил бас тийм ч  амар биш. Гэхдээ л жаргалтайгаар, сэтгэлээ зориулан хийдэг болохоор эндээс гарч буй хоол, бүтээгдэхүүн бүхэн маань эрч хүч өгдөг гэж итгэдэг” хэмээн Э.Хулан ярилаа.

Хоол хүнс гэдэг асар том ойлголт. Юуг, хэрхэн идэх, яаж боловсруулах, хүнсээ сонгохдоо юуг анхаарах вэ гэдэг мэдлэгийг хүн бүрд, тэр тусмаа багаас нь олгоосой гэж тэрбээр хүсдэг. Энэ чиглэлд ч хийхийг зорьсон ажлууд түүнд бий. Түүний аз жаргалаа бүтээсэн, аз жаргалтайгаар хийдэг ажлууд бидний ч Pura Vida болно гэдэгт Э.Хулан итгэдэг ажээ.

Сэтгүүлч О.Заяа

bookzone.mn
Тагууд: Pura Vidaшим тэжээлэрүүл шимт хоол

Төстэй нийтлэл олдсонгүй.

Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Munkh-orgil M
Хэрэглэгч
Munkh-orgil M
1 жил өмнө

ok

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00