BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Азийн уламжлалт нийгэмлэгийн өдөр тутмын амьдрал, баяр ёслолын янз бүрийн дүр зургийг харуулсан өнгөлөг, ээдрээтэй зураглал. Үүнд үндэсний хувцас өмссөн хүмүүс, морь, хөгжимчид, бүжигчид, тод нарийн ширийн зүйлс, амьд илэрхийлэлүүд багтдаг. - Business.MN

Соёлт хүмүүнд өргөн барив

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-02-09
  Брэндийн түүх, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Даяаршиж буй дэлхий ертөнцөд улс үндэстэн бүр дангааршиж ялгарахын төлөө тэмцсээр. Энэ тэмцлийн гол зэвсэг бол үндэсний урлаг, ахуй соёл. Гэвч бид үндэсний гэх бүхнээсээ өдрөөс өдөрт алсарсаар. Тэгвэл ирж яваа цагийн залууст үндэсний өв соёлыг таниулж, түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулж соёлтой хэрэглээг төлөвшүүлэх зорилгыг “Арвайн үндэс” компани тээж явна. Шингэн хүнсний зах зээлд өөрсдийн дүрмээр өрсөлдөж яваа тус компани 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 30 орчим брэндийг зах зээлд нэвтрүүлжээ. “Арвайн үндэс” компаниас гаргасан отгон брэнд бол “Соёлт”. Бид монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтаж “Соёлт” брэндийн түүхийг онцолж байна.  

“Соёлт”-Соёлын өв тээгч

Одоогоос яг нэг жилийн өмнө “Арвайн үндэс” компанийн маркетингийн албаны дарга Г.Энхжаргал, уран бүтээлч Л.Сүхбаатарт ажил хэрэгч санал тавьсан гэдэг. Энэ талаар зураач Л.Сүхбаатар дурсахдаа “Соёлт брэндтэй хамтран ажиллах саналаас би яагаад ч татгалзаж чадаагүй. Нэгт, уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл бол өөрийнхөө бүтээлийг хэсэгчилсэн болон бүрэн эхээр нь олон түмэнд толилуулах байдаг. Хоёрт, аливаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн соёлтой. Түүнийгээ хүний ертөнцөд түгээн дэлгэрүүлж, өөрсдийн оршин буйг илтгэдэг ийм сайхан уламжлал, бичигдээгүй хуультай. Тиймээс “Соёлт” брэндээр дамжуулж залууст, дэлхийн улс үндэстэнд өөрийн уран бүтээлээ таниулах боломжтой учраас би энэ саналыг хүлээж авсан” гэлээ.

Харин “Арвайн үндэс” компанийн маркетингийн албаны дарга Г.Энхжаргал “Өнөөдөр эдийн засаг, санхүүгийн боломж өндөр улс үндэстнүүд өөрсдийн язгуур өв соёлыг манайх шиг цөөн хүн амтай, хөгжиж буй улс үндэстэнд хүчээр шахаж байна уу гэх хардлага хааяа төрөх болсныг нуух юун. Ийм үед бид өөрсдийн өв соёлоо хэрхэн авч үлдэх вэ гэдэг асуулттай нүүр тулах болсон. Иймээс бид “Соёлт” брэнд, “Соёл” монгол уран зургаар дамжуулж монгол үндэстний баяр наадам, унага тамгалах, эсгий хийх, айраг цэгээ бэлтгэх зэрэг нүүдлийн соёл иргэншил, мартагдаж буй деталь ахуй соёлын өвүүдийг шигтгэн оруулж олон түмэнд хүргэхийг зорьсон” хэмээн ярьлаа. 

“Соёлт”-Баяр ёслолын соёлтой хэрэглээ

“Соёлт” брэндийн хувьд “Арвайн үндэс” компаниас дотоодын зах зээлд нийлүүлж буй 2023 оны отгон брэнд. Тэд үндэсний үйлдвэрлэгч компанийн хувьд бүтээгдэхүүн бүртээ инноваци, үнэ цэн шингээхийг зорьдог байна. Энэ хүрээнд “Соёлт” брэндээр дамжуулж архины зөв зохистой, соёлтой хэрэглээг залууст дадал болгохыг зорьжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрболд “Соёлт” брэнд бол уламжлалт өв соёлыг эрхэмлэн дээдлэгч, орчин цагийн соёлт хүмүүнд өргөн барьж буй бидний үнэ цэнтэй бүтээгдэхүүн. Бид зөв зохистой хэрэглээ гэдгээр залууст баяр ёслолын соёлтой хэрэглээ, анд нөхдийн соёлтой хэрэглээ, цагаан сарын соёлтой хэрэглээ, баяр наадмын соёлтой хэрэглээ, амжилт бүтээл, аз жаргалтай мөчөө соёлтой тэмдэглэн өнгөрүүлж хэвшихийг уриалж баяр ёслолын соёлтой хэрэглээний нэг хэсэг нь “Соёлт” байгаасай гэж хүссэн гэв.

Тийм ч учраас улсын баяр наадмыг угтаж өнгөрөгч долдугаар сарын нэгэнд “Соёлт” брэндээ албан ёсоор зах зээлд нийлүүлж эхэлсэн байдаг. Түүнчлэн “Соёлт” брэнд Маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Grand Awards-2023” шагнал гардуулах ёслолоос үйлдвэрлэлийн салбарын “Оны шилдэг өв соёлыг дэмжигч брэнд”-ээр шалгарчээ. 

“Соёлт”- Экспортод тэмүүлсэн монгол соёл

“Соёлт” брэндийн сав баглаа боодол дээрх зураг нь ”Монголын нэг өдөр, Монгол ахуй”-г харуулсан Л.Сүхбаатар зураачийн урласан “Соёлт брэндийн” өмчит бүтээл бөгөөд 38.5 болон 35 градустайгаар цуврал бүтээгдэхүүн болгон зах зээлд таниулжээ. Үндэсний үйлдвэрлэгч компани бүрд тээж явдаг тэмүүллийн нэг бол “Дэлхийд танигдах монгол брэнд”. “Арвайн үндэс” компани ч “Соёлт” брэндээ олон улсын зах зээлд экспортлох холын зорилго өвөрлөжээ. Тиймээс “Соёлт” брэндийн  бүтээгдэхүүн дээр 3-5 жилийн зорилт дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд тэд  “Соёлт” брэндээ Хятад, Орос, Герман улсын зах зээлд таниулах ажлуудыг хийж эхэлсэн байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрболдоос тодруулсан юм. Тэрбээр “Саяхан бид Хонг Конгд очиж “Соёлт” брэндээ таниулж, сурталчлаад ирлээ. Сав баглаа боодлыг нь хараад “Woow” гэж хүлээж авч байна. Өөрсдийн брэндийн үндсэн консепц болох өв соёлоо таниулах, соёлтой хэрэглээг хэвшүүлэх тухай ярьж өгөхөөр “Та нар яг зөв зүйл рүү явж байна шүү” гээд санал нэг буйгаа илэрхийлсэн. Задлаад амтлаад үзэхээр маш гоё зөөлөн, маш их таалагдаж байгаа нь мэдрэгдсэн” гэлээ. 

“Арвайн үндэс” компанийн таван жилийн дараах зорилгыг асуухад тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрболд “Арвайн Үндэс Компани нь экспорт суурьтай, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, ус,  ундаа, коктейл гэх зэрэг бүтээгдэхүүнээр зах зээлээ тэлж өргөжүүлсэн, Брэндээр ялгарч, Чанараар түүчээлэх дэлхийд танигдах монгол брэндийг эх орондоо үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна” гэсэн юм.

bookzone
Тагууд: брэндэкспорт

Санал болгох:

A person with shoulder-length hair stands confidently against a marble-patterned wall. They are wearing a light green double-breasted blazer with rolled-up sleeves. Their hands are placed together in front of them.
Шилдэг амт цаг хугацааны урлагаар бий болдог
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
ХушХаны эко мөр буюу нэмүү өртгийг ингэж “цөмнө”
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00