BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дөрвөн зургийн эвлүүлэг: костюм, зангиа зүүсэн энтрепренер бадан дээр харанхуй дэвсгэр дээр сууж байгаа, хайрцагт байрлуулсан цэвэрхэн боосон зангиа, компанийн цехэд зангиа засаж буй гурван хүн, чек дээрх хээтэй зангианы ойрын зураг. - хээтэй цамц. - Business.MN

“Чандмань” брэндийн үүсгэн байгуулагч Ж.Алтанбагана

“Чандмань” брэнд: Гар хийцийн торгон зангиа үйлдвэрлэгч

Б.Шадавдолгор   Б.Шадавдолгор
2024-02-14
  Made in Mongolia, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –

 Монголчууд өөрт нь зориулж хийлгэсэн зүйлд дуртай. Тэр дундаа, зөвхөн өөрт нь зориулсан бэлэг байвал бүр таатай. Тэгвэл зангиа үйлдвэрлэгч “Чандмань” брэндээс хайртдаа, аавдаа, найз нөхдөдөө, ажлын хамт олондоо зориулан зангиа дурсгаж болно. Үүсгэн байгуулагдаад долоон жил болж буй тус брэндийн зангиа нь монгол хүний ур ухаан шингэсэн загвар хийцтэй, өнгөлөг төдийгүй гараар оёсон гэдгээрээ импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгаатай.

Монгол брэндийг нэгээр нэмнэ

Загварын чиг хандлагыг тодорхойлох Итали улсад хэдэн үеэрээ, эсвэл бүх насаараа гутал, цүнх зэрэг бүтээгдэхүүн урлаж олонд чанар, загвараараа танигдсан олон брэнд бий. Жуулчдад түүнийгээ дуу нэгтэй санал болгож, тэндээс л аваарай гэх нь бий. Яг түүн шиг зангиа үйлдвэрлэлээр дагнаж, Монголд ирсэн жуулчид зангиа авахаар сонирхоход эднийхийг л зөвлөдөг, хийц, загвараараа нийтэд зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрэх зорилгыг тээж яваа үйлдвэрлэгч бол “Чандмань” брэнд юм. Гол бүтээгдэхүүнүүд нь классик зангиа, эрвээхэй зангиа, пиджакны энгэрийн торгон алчуур. Брэндийн үүсгэн байгуулагч Ж.Алтанбагана хувцас дизайнер мэргэжилтэй төдийгүй зангианы цуглуулгатай, график дизайны сонирхлоо мэргэжил болтлоо хөгжүүлсэн залуу. Тэрбээр үндсэн мэргэжил, график дизайны сонирхолдоо тулгуурлаж бүх бүтээгдэхүүний загвар, өнгө дизайнаа өөрөө гаргадаг. Брэндээ байгуулаад удаагүй байхад зангиаг нь зүүсэн хүмүүстэй үе үе таарахад тааламжтай санагдах хэдий ч улам онцгой, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлыг төрүүлдэг байж. Ингээд хувцас үйлдвэрлэгчдийн толгойны өвчин болох материал сонголтдоо илүү анхаарал хандуулж, гадаадын даавуу үйлдвэрлэгчдийг судалж, очиж уулзсаар түүхий эд нийлүүлэх байнгын түншээ олжээ.

“Чандмань” брэндийн хамт олон Монголдоо зангиа, энгэрийн алчуураа эсгэж, бүтээгдэхүүн бүрээ гараар урладаг.

“Чандмань” брэндийн зангианууд цэвэр болон нийлэг торго, хөвөн даавуугаар хийгддэг. Ж.Алтанбагана бүтээгдэхүүн бүрийнхээ өнгө, загварын зургийг гаргаж материал үйлдвэрлэгч рүүгээ илгээнэ. Харин үйлдвэрлэгч нь захиалгын дагуу торгон утсаар даавуунуудаа нэхнэ. Ингээд бэлэн болсон нэхмэл материалуудаа татан авч, Монголдоо зангиа, энгэрийн алчуураа эсгэж, бүтээгдэхүүн бүрээ гараар оёдог онцлогтой брэнд юм.

Зангиаг хүйсийн ялгаагүй хэрэглэнэ

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн загварын салбар дахь хувцаслалтын ялгаа улам л бүдгэрсээр байна. Зангиа нь эрчүүдийн ёслол болон албан хувцасны чухал аксесуар бол эмэгтэйчүүдэд эсрэгээрээ этгээд загварлаг харагдах гангараа юм. Эрчүүдийн хувьд зангианы өнгийг хослол, гуталтайгаа зөв хослуулах мэдрэмж чухал. Цэвэр торгон зангиа нь зангидалт жижиг тул хамгийн дэгжин, цэмцгэр сонголт байдаг. Харин эмэгтэйчүүд өргөн, хөвөн даавуун зангиаг хослол, ноосон цамцан дээр сул зангидан унжуулж зүүснээр этгээд содон харагддаг. Энэ бүх загварын зангиаг “Чандмань” брэнд өнгө бүрээр үйлдвэрлэхээс гадна зурхайн 12 ордны хатгамалтай зангиаг тэмдэглэлт өдрүүдэд зориулж гаргадаг. Найз нөхөд, хамт олон, найз залуу, нөхөртөө бэлэг болгож өгөхөд нэн тохиромжтой юм.

Тэмдэглэлт өдрүүдэд зориулан зурхайн 12 ордны хатгамалтай зангиануудыг урладаг нь эрэлттэй бүтээгдэхүүний тоонд хэдийнэ багтжээ. 

Зангиаг гараар болон угаалгын машинд угаадаггүй. Тэр дундаа, торгоор хийсэн бол бүр ч хориотой. Тэгвэл “Чандмань” брэнд бүтээгдэхүүнээ цэвэрлэх, засварлах үйлчилгээг хэрэглэгчдэдээ үнэгүй үзүүлж халамжилдаг. Хэрвээ тус брэндээс авсан  зангиа, алчуурын утас хөвөрч, оёдол нь ханзарсан, эсвэл толбо тогтсон  тохиолдолд дээрх үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм.

Байгууллагын захиалга үйлдвэрлэгчдийн “амин судас”

“Чандмань” брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ жижиглэн худалдаа, уран бүтээлчдийн сурталчилгаа болон байгууллагын тусгай захиалга гэсэн гурван төрлөөр явуулдаг. “Шангри-Ла Молл” худалдааны төвд байрлах нэрийн дэлгүүр болоод фэйсбүүк дэх албан ёсны Chandmani хуудсаараа зангиа, энгэрийн алчуураа 55-100 мянган төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдэдээ худалдаалж байна. Уран бүтээлчдийн шинэ цомгийг угтаж сурталчилгааны тусгай захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд хамгийн сүүлд гэхэд “Магнолиан” хамтлагтай хамтран эмэгтэй торгон алчуур гаргасан нь тун эрэлттэй болж, тэр даруй борлуулагдаж дуусчээ. Харин брэндийн гурав дахь үйлдвэрлэл буюу байгууллагын тусгай захиалга бол  бизнесийнх нь “амин судас” юм. “Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн хямралыг байгууллагуудын тусгай захиалгаараа даван туулсан талаараа брэндийн үүсгэн байгуулагч Ж.Алтанбагана тодотгож байв.

Байгууллагын тусгай захиалга нь дотоодын ямар ч үйлдвэрлэгчийн үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх том хөшүүрэг болдог. “Чандмань” брэндийн урласан бүтээгдэхүүнээр нислэгийн авиа компани, банк, төрийн байгууллага гэх зэрэг олон газар ажилтнуудынхаа ажлын дүрэмт хувцасны хэрэгслийг жигдрүүлж, эсвэл шинэчилдэг. “Хамтрагч байгууллагуудад бидний бүтээгдэхүүн таалагдаж дахин дахин захиалга өгөхөд урам авч, өөрийгөө чанартай, таашаагдсан бүтээгдэхүүн хийж байна гэж боддог” хэмээн Ж.Алтанбагана ярьж байлаа.  Энэ утгаараа “Чандмань” брэндийн шинэ хэрэглэгчдийн тоо жилд 20 хувиар нэмэгдэх болсныг ч тэр онцолсон юм.

“Чандмань” брэнд зөвлөж байна

  • Эрчүүдийн хувцасны шүүгээнд хар, хар хөх, хүрэн улаан, бор гэсэн үндсэн өнгийн зангианууд зайлшгүй байх хэрэгтэй.
  • Зангианы хээ нь цулгуй, шоо, цэг, судалтай байна.
  • Хар, хар хөх өнгийн классик зангиа нь бор, хүрэн, саарал өнгийн пиджак болон ямар ч төрлийн сорочкатай зохицно.
  • Хар хөх өнгийн зангиаг ижил өнгийн энгэрийн алчууртай хослуулж болохгүй. Харин эсрэг өнгийн буюу улаан, эсвэл ягаан өнгөтэй алчуур сонгосноор эсрэг тэсрэг хэрнээ хоорондоо зохицож, загварлаг мэдрэмжтэй харагддаг.

 

bookzone
Тагууд: Chandmani брэндМонголд үйлдвэрлэв

Санал болгох:

Уран дархадын ур ухаан орчин үеийн технологитой хосолсон нь
Уран дархадын ур ухаан орчин үеийн технологитой хосолсон нь
Саарал алаг давхар дээлтэй пиджак, хар өмд өмссөн эрэгтэй сууж, инээмсэглэж байна. Дотор, том цонхтой, арын хэсэг ногоон байгууламжтай энтрепренер өөртөө итгэлтэй байж, дараагийн бизнесийнхээ талаар бодож байгаа байх. - Business.MN
“Easy cook” хоол үйлдвэрлэлийн салбар дахь “шинэ өнгө”
Б.Шадавдолгор

Б.Шадавдолгор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00