BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хар костюмтай, хээтэй зангиа зүүсэн хүн ширээний ард суугаад тэмдэглэлийн дэвтэрт бичдэг. Түүний ард цэнхэр, шар үсгээр "ХУРДАН АКАДЕМИ" гэж бичсэн лого бүхий хана бий. Тэрээр компанийхаа оффис дээр бизнес эрхлэгчийн дүрээр гарч ирээд урагшаа харж байна. - Business.MN

Fast Academy -ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Ерболат

Боловсрол бол хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт 

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-02-16
  Онцлох, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter

– Business.MN сэтгүүлийн 2024 оны 01 дүгээр сарын дугаар (№62) -т хэвлэгдсэн нийтлэл –

16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Fast Academy -д 5000 гаруй сурагч 1-3 жилийн хугацаатай математикийн сургалтад хамрагдаж, хүссэн сургуульдаа тэнцэн, амьдралдаа өөрчлөлт авчирч чаджээ. 

Өглөө эрт далайн эрэг дагуу гүйж явсан нэгэн залуу үе үе тонголзон ямар нэг зүйл газраас түүж аван далай руу шидэх настанг гайхан харж буйгаар эхэлж, цааш өрнөдөг сургамжит түүх бий. Хэрэв уншигч та энэ өгүүллэгийн талаар өмнө нь сонсож байгаагүй бол үргэлжлэлийг нь энд өгүүлье. Мөнөөх залуу дээрх настнаас юу хийж буйг нь асуухад настан үүрийн түрлэгээр далайн таван хошуу одод эрэг рүү түрэгдэн гарсныг далай руу буцаан хийж буйгаа тайлбарладаг. Учир нь тэдгээр оддыг нар дээш хөөрөхөөс өмнө далай руу буцаан шидэхгүй бол хатаж үхэх аюултай хэмээхэд өнөөх залуу “Настан гуай, энэ далайн эрэг хэдэн зуун километр үргэлжилнэ. Харин хэдэн сая ширхэг далайн од эрэг дээр түрэгдэн гарсан байгаа байх. Та бүгдийг нь аварч чадахгүй шүү дээ. Үүнийг хийлээ гээд яг юу өөрчлөгдөх юм бэ?” гэж асуухад настан доош тонгойж ахин нэг од авч далай руу шидээд “Ямар ч л гэсэн энэ одны хувьд маш их зүйл өөрчлөгдсөн” хэмээн хариулдаг. Fast Academy -ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Ерболат яг л сая өгүүлсэн сургамжит түүхийн настан шиг математикаар дамжуулж нэг ч болтугай хүүхдийн амьдралд өөрчлөлт авчрах хүсэлтэй нэгэн. Тэрбээр “Өөрчлөлт яг л ингэж жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс би ухамсарт амьдралаа аль болох олон хүүхдийн амьдралыг өөрчлөхөд зориулахыг хүсэж байна” гэж ярьсан юм.

“Өөрчлөлт гэдэг жижиг зүйлээс л эхэлдэг. Тиймээс үлдсэн насаа нэг ч гэсэн хүүхдийн амьдралыг өөрчлөхөд зориулахыг хүсэж байна”.

Боловсролын салбарт бизнес эрхлэхийг буруушаах хандлага та бидний дунд  цөөнгүй байдаг ч боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах нь төр, хувийн хэвшлийн хамтран хүлээх үүрэг гарцаагүй мөн. Энэ үүргийг нуруундаа үүрэлцэж яваа Fast Academy -ийн хувьд, математикийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад заадгаас ахисан түвшинд, бүр хавь илүү түвшинд зааж сургадаг. Босго өндөртэй сургуулиудад сурагчдыг амжилттай элсүүлж яваа 16 жилийн амжилтыг нь энэ нийтлэлд нэгд нэгэнгүй бичвэл дуусашгүй. Энэ хугацаанд Fast Academy -д 5000 гаруй сурагч 1-3 жилийн хугацаанд математикийн сургалтад хамрагдаж, хүссэн сургуульдаа тэнцэн элсэж, амьдралаа өөрчилж чадсан байна. Бусдын мөрөөдлийг биелүүлэх гэж жилээс жилд шамдан тэмүүлсээр өдгөө тус академи хотын төвд дөрвөн давхар хичээлийн байртай, 30 орчим багштай, Монголын хамгийн том математикийн институтыг бий болгож, хүнээр зүйрлэвэл эрийн цээнд хүрчээ. 

Хүүхэд бүр тодорхой хэмжээнд математикч байх хэрэгтэй

“Хүүхэд бүр математикч байх албагүй” гэх үг бий. А.Ерболат багшаас энэ үгийн талаарх бодлыг нь  асуухад тэрбээр “Хүүхэд бүхэн математикч байх угаасаа боломжгүй. Гэхдээ ирээдүйд ямар ч мэргэжил боловсрол эзэмшсэн бай заавал тодорхой хэмжээнд математик суурьтай байх хэрэгтэй” гэж хариулаад “Математик мэддэг хүмүүс сугалаа зохион байгуулж ашиг олдог бол мэддэггүй нь азанд итгэж байгаа мөнгөө сугалаа авахад зарцуулдаг” хэмээн өгүүлсэн юм. Мөн нэгэн шавийнхаа “Пифагорын теорем бидний амьдралд яг ямар хэрэгтэй юм бэ?” хэмээх асуултад “Уг теоремыг мэддэг байлаа гээд чиний амьдрал сайжрахгүй, мэдэхгүй байлаа гээд муудахгүй. Чи математикийн нэг сэдэв, хичээлийг эзэмшсэн, эзэмшээгүйгээс шалтгаалан огцом өөрчлөлт байхгүй ч эдгээр сэдэв нэг бүр нь нэжгээд тоосго адил тул хэд, хэдэн тоосго нь байхгүй бол байшин чинь бүрэн бүтэн болохгүй” гэсэн ёжтой хариултыг өгч байж. Тэрбээр “Энэ нийгэмд ‘сугалаа худалдан авдаг’ хүмүүс ч байх хэрэгтэй. Гэхдээ хүүхэд бүр математикч болох албагүй гээд нийгмээрээ ‘сугалаа авагч/азанд итгэгч’ болчих болов уу гэсэн болгоомжлол надад төрдөг” гэж тайлбарласан.  Харин дээрх үгний эсрэг “Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм” гэдгийг сануулаад эцэг, эхчүүдэд хандаж хүүхэд тань ямар ч мэргэжил эзэмших байлаа гэсэн математик суурьтай бол амжилттай ажиллах боломж нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг онцолж байв. Математик бол хүүхдийн сэтгэлгээг задалж, аливааг олон талаас харах, асуудал шийдвэрлэх чадварыг маш сайн хөгжүүлдэг. Иймээс л хүүхэд бүхэн тодорхой хэмжээнд математикч байх ёстой. Хүүхэд амьдралыг, асуудлыг нэг цонхоор, нэг өнцгөөр, нэг талаас харахаа больж, аливаад дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах, өөрийн асуудлаа шийдэх тухайд ч сэтгэлгээний өргөн цар хүрээтэй болдог хэмээн тэрбээр тайлбарлаж байна. 

Математикийн хичээлийн хоцрогдол гэнэт бий болдоггүй

Эцэг, эхчүүд хүүхдээ VI, VII ангид ороод гэнэтхэн л математиктаа муудчихлаа гэдэг. Үүний гол шалтгаан нь манай улсын боловсролын тогтолцооны I-V ангийг бага, VI-IX ангийг дунд, X-XII ангийг ахлах анги гэж тодорхойлдогтой холбоотой. Ялангуяа бага ангийн таван жил маш чухал бөгөөд энэ үедээ хаягдсан, орхигдсон, багш нь солигдсон, хүүхэд сургуулиа сольсон зэргээс үүдэлтэй асуудал дунд ангид дэвшин суралцах үед илүү тод илэрдэг. Бага ангийн багш нар нийтлэг хүүхдийг хайрлаж, зөөлөн хандан, сурагч нэг бүрийнхээ амьдралыг ойлгож харьцангуй уян хатан байдгаас гадна бүх хичээлийг нэг багш заадаг байж байгаад дунд ангиас хичээл тус бүрийг өөр өөр багш заахын хэрээр тухайн хичээлээ илүү нарийвчилсан түвшинд орох хөтөлбөртэй. Мөн заах арга барилын хувьд бага ангийн багшаас ялгаатай. Сурагчийн хариуцлагыг илүү чухалчилж, үнэлгээний хувьд илүү “шударга” байх хандлагатай байдаг. Ингээд л “бага ангидаа математиктаа сайн байсан хүүхэд дунд ангидаа ормогцоо яагаад муу болчихов?” гэх асуулт урган гардаг.

Математик хүүхдийн сэтгэлгээг задалж, аливааг олон талаас харах, асуудал шийдвэрлэх чадварыг маш сайн хөгжүүлдэг. Иймээс л хүүхэд бүхэн тодорхой хэмжээнд математикч байх ёстой.

Нөгөө талаар, дунд ангид ормогц, хичээл агуулгын хувьд бага зэрэг хүндэрдэг. Энгийн, бутархай тоо, эерэг, сөрөг тоо, рациональ тоо гэх мэтээр шинэ агуулгууд ороод ирэхээр зарим сурагч төөрөгддөг. Ялангуяа рациональ тоон дээр хийх үйлдлүүдийг сайтар ойлгоогүйгээс болж бидний сэтгэл зовнин ярьдаг “хичээлийн хоцрогдол” гэх зүйл үүсдэг. Мөн бага, дунд ангидаа хичээлээ бүрэн ойлгоогүй сурагч цааш анги ахих тусам суурь муутай тул сурлагын хоцрогдолд улам л нэрвэгддэг гэж тус академийнхан тайлбарласан.Тиймээс Fast Academy -ийн багш нар сурагчдын математик хоцрогдлыг аль болох бага дээр нь нөхөж, гүйцээхэд анхаарал хандуулж, гуравдугаар ангиас нь богино хугацааны буюу 2-3 сарын сургалтууд, дөрвөөс дээш ангид урт хугацааны буюу хичээлийн жилийн туршид үргэлжилдэг бүтэн жилийн сургалтууд явуулдаг.

Fast Academy -ийн онцлог

Тус академи нь багш бүрийг зөвхөн нэг түвшний ангиудад төвлөрч ажиллах боломжийг олгодгоороо давуу талтай. Тодруулбал, тухайн багш жил бүр зөвхөн V ангид, эсвэл зөвхөн VI ангид гэх зэргээр математикийн хичээлээ заадаг. Ингэж зааснаар тухайн багш арга барилын хувьд илүү мэргэшихийн зэрэгцээ хүүхдийн насны онцлог, сурах арга барилыг нь илүү сайн ойлгодог аж. А.Ерболат багш л гэхэд 20 гаруй жил ихэнхдээ VII ангийн сурагчдад математикийн хичээл заажээ. Үр дүнд нь, VII ангийн сурагчдын сэтгэлзүйг илүү их ойлгодог, тэдэнтэй хялбар ойлголцдог болсноо тэрбээр онцолж байсан юм. Хамгийн чухал нь харилцаа хандлага илүү эерэг дотно байх тусам хүүхдүүд ч хичээлдээ идэвхтэй оролцож, агуулгаа илүү сайн ойлгодог байна. Ийм ч учраас Fast Academy -ийн багш нарыг хүүхдэд хайртай, өөрийнхөө мэдлэг, чадварыг хүүхдэд заахыг хүсдэг багш нар хэмээн тодорхойлж болох юм.

Кембрижийн хөтөлбөрийг хүүхэд бүрт

Аливаа сургалтын байгууллагын амжилтыг сурагчдын амжилтаар үнэлдэг. Тэгвэл Fast Academy -д суралцагч хүүхдүүдийн дийлэнх нь хоцрогдлоо арилгаж, түвшингээ ахиулан сурлагын амжилтаа дээшлүүлж, хүссэн сургуулийнхаа босгыг давж чаддаг. Тус сургалтын төвд хамрагдаж буй сурагчдын дийлэнх нь Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 11 дүгээр сургууль, Кембрижийн хөтөлбөртэй “Шинэ эхлэл”, “Шинэ Эрин” болон “Монгол Тэмүүлэл” сургуульд элсэх хүсэлтэй байдаг аж. Эдгээр сургууль ихэнхдээ V болон VIII анги төгсөгчдөөс голдуу математикийн хичээлээр шалгалт авч, элсүүлдэг тул элсэлт нь тун ч өрсөлдөөнтэй.

Сүүлийн таван жилд сурагчдаа шалгаруулж авдаг сургуулиудын босгыг давах нь сурагчид төдийгүй эцэг, эхчүүдийн хувьд багагүй сорилттой даваа болж хувирсан аж. Энэ давааг давахад туслах нь Fast Academy -ийн нэг зорилго. Тийм ч учраас тэд сурагчдад хэр бодитой дэмжлэг болж буйгаа ч үнэлж дүгнэдэг байна. Тухайлбал, “Монгол Тэмүүлэл” ахлах сургуульд жил бүр мянга гаруй хүүхэд элсэлтийн шалгалт өгдөгөөс 90 орчим хүүхдийг шалгаруулж авдаг. Энэ шалгаруулалтад Fast Academy 2022 оны элсэлтэд 42, 2023 оны элсэлтэд 39 сурагч тэнцэн орсныг тэдний амжилтын нэрийн хуудас гэж тодотгож болох юм.

Боловсрол бол хамгийн зөв бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт

Бидний уулзалт “Баавгай болохсон” кино нээлтээ хийгээд удаагүй байх үед тохиосон учраас боловсролын сэдвээр яриа өрнүүлэх болсондоо багагүй олзуурхаж, сониучирхаж байлаа. Тус киноны найруулагч П.Золжаргал “Боловсрол бол ядуурлаас гарах ганц зам” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байсныг ч манай уншигчид олж уншсан болов уу. Тэгвэл тус академийн захирал, багш А.Ерболат ч мөн чанартай боловсрол амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг гэдэгт гүн бат итгэлтэй явдаг нэгэн ажээ. Тэрбээр 2023 онд Баян-Өлгий аймагт Fast Academy -ийн салбарыг байгуулсан нь орон нутагт ч чанартай боловсролыг түүчээлэх эрмэлзэлтэй нь холбоотой юм. Шинэ салбар байгуулагдсанаар Өлгий сумын сурагчдын математикийн хичээлийн сурлагад амжилт гарна гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Алс баруун хязгаарт сурагч хүүхдүүдийн суралцах тав тухтай орчныг бүрдүүлсэн нь орон нутагт төдийгүй боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон нь дамжиггүй. Fast Academy цаашид 21 аймагт салбараа нээж, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд математикийн ахисан түвшний боловсрол олгохыг зорьж байгаа аж. Улмаар өөрийн төрөлх нутагт, боловсролын салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй бизнес эрхлэгч, хувь хүмүүстэй хамтран ажиллахыг хүсэж буйгаа А.Ерболат захирал онцолж байлаа. Учир нь Fast Academy бүх аймагт өөрсдийн хүч, хөрөнгө оруулалтаар салбараа нээнэ гэдэг амаргүй даваа. Гэхдээ энэ давааг хамтын хүчээр давж, боловсролын хүртээмжийг сайжруулах нь нийгэмд үүсээд буй баян, хоосны ялгааг бууруулах чухал ач холбогдолтой юм. Ядуурлаас гарах ганц боломж нь боловсрол гэдэгтэй уншигч та ч бас санал нэгдэх биз ээ.



 

 

 

 

 

bookzone.mn
Тагууд: Fast Academyболовсролсуралцах

Санал болгох:

A woman in a burgundy blazer sits at a marble desk with her hands folded. Behind her, a wall features the illuminated logo of "eSchool edtech platform" in yellow. The setting appears to be an office.
Зоригтой шийдвэр бодит өөрчлөлтийг бүтээдэг
A man in a suit and red tie sits at a wooden table in a dimly lit room. He is holding a white cup and facing forward, with a thoughtful expression. The background is softly blurred, highlighting warm lighting and subtle decor.
Бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн цагт бүтээж эхэлдэг
Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00