BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Улаан халаад өмссөн, титэм зүүсэн эмэгтэй тайзан дээр нэг гараа сунган инээмсэглэн зогсоно. Тэрээр энтрепренерийн амжилтыг илтгэх самбар барьж, ногоон бүс зүүсэн байна. Цаана нь бусад оролцогчид баглаа бариад алга ташин харагдана. Тайзны дэвсгэр нь янз бүрийн лого, чимэглэлийг харуулдаг. - Business.MN

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Б.Болор Энэтхэг улсыг зорино

Б.Наранчимэг   Б.Наранчимэг
2024-02-16
  Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор 2024.02.20-ны өдөр эхлэх гэж байна. Дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй оролцдог энэхүү тэмцээнд “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Алтан эрдэнийн титэмт, “Miss world Mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагч Бат-Эрдэнийн Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ. Тэрбээр ням гаригт \2024.02.18\ Энэтхэг улсын Нью Дели хотыг зорих гэж байна.

Б.Болор нь ”Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм.

“Miss World” тэмцээн нь дэлхий дахины энх тайван, эв нэгдлийг сурталчлах, хүмүүнлэгийн далайцтай том ажлуудыг хийх, мөн улс үндэстнүүдийн соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Тэгвэл эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч Б.Болор нь 21 аймгийн 100 гаруй сумын өсвөр насны охид, хөвгүүдэд чиглэсэн “Нандин” төслийг хэрэгжүүлж эхлээд хоёр жил болжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Охид, эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш шүү” гэдгийг уриалах юм. Мөн энэ агуулгаар дамжуулан дунд сургуулийн сурагчдад ёс суртахуун, эрүүл мэндийн боловсрол олгож, зөв монгол иргэн төлөвшүүлэхийг зорьж байна.

“Дэлхийн мисс” тэмцээн 20 хоног үргэлжилж, эцсийн шатны шалгаруулалт 2024.03.09-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд MNC телевизээр бид шууд хүлээн авч үзэх боломжтой юм байна.

“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох, Үндэсний ялагч, Алтан титмийн эзэн Б.Болорын блиц танилцуулга:

Овог: Бат-Эрдэнэ

Нэр: Болор

Ам бүл: 3 /аав,ээж/

Жил: Луу

Орд: Үхэр

Төгссөн сургууль: Монгол Улсын Консерватори, СУИС

Мэргэжил: Бүжгийн жүжигчин, Бүжиг дэглээч, найруулагч

Хобби: Аялах, Бялуу хийх, Оркестрын тоглолт үзэх

Дуртай өнгө: Номин ногоон

Дуртай хоол: Ээжийн хийсэн бүх хоол

Хэлэх дуртай үг:Жинхэнэ гоо үзэсгэлэн бол бидний эрүүл мэнд,эрдэм мэдлэг юм

Инстаграмм хаяг: Bolor.blr

Фэйсбүүк хаяг: Bolor Bat-Erdene

bookzone.mn

Б.Наранчимэг

Б.Наранчимэг

Business.mn-Маркетинг, менежмент, хүний нөөцийн чиглэлээр илүү сонирхон бичдэг.

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00