Удахгүй харшлын улирал эхэлнэ. Дэлхий нийтээрээ дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийг “Харшлын өдөр” болгон тэмдэглэдэг. Түүгээр барахгүй арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай байна.
Тиймээс энэ удаагийн подкастын дугаараар харшлын талаар нухацтай ярилцлаа.
Дугаарын агуулга
- Харшил гэж юу вэ?
- Харшил түгээмэл болж байгаа үндсэн шалтгаанууд
- Харшлын асуудал болсон бол хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээнүүд
- Урьдчилан сэргийлэх боломжууд
- Харшлыг үүсгэдэг амьдралын буруу хэв маяг болон түүнээс сэргийлэх нь
- Харшлын талаар олон нийтийн дунд байдаг төөрөгдөл, ташаа ойлголтууд
- Харшлын эмчилгээг хэрхэн зөв хийх вэ
Зочин: Б. Нандинцэцэг. “Precious skin” Арьс харшил, гоо заслын эмнэлгийн Арьс харшил, гоо заслын тэргүүлэх эмч
Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn. Ерөнхий редактор
Producer, Media Creator: П.Энхтүвшин
Подкаст сонсох холбоосууд:
Youtube M plus Apple Podcasts Google Podcasts Spotify
Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.
Вэбинарт бүртгүүлэх: https://academy.karakorum.digital/pages/webinars