Өндөр хэмжээний уулзалтын үеэр кофе аягалах зуур бизнес түншүүд дотно яриа өрнүүлж буйг ажиглах, сэвлэг үргээх ёслолын үеэр гэрийн эзэгтэй хоолонд санаа зоволгүй зочидтойгоо илүү их цагийг нүүр бардам өнгөрүүлж буйг харахад түүний ажлын сайхан нь оршдог. Хоол харилцааны урлагийн салшгүй хэсэг болдгийн тод жишээ энэ юм.
Хоол бол хайр, ижилсэл, харилцааны урлаг гэж Цагаан ордны тогооч Сэм Касс нэгэнтээ онцолж байв. Ээжийн гарын хоол бол тэр чигээрээ хайр. Хонины хорхог, ямааны боодогт дургүй монгол хүн гэж үгүй. Энэ бол бидний ижилсэл. Тэгвэл хоол яаж харилцааны урлаг болсон талаар та бүхэнтэй хуваалцъя.
Ямар хоолыг хэрхэн хэрэглэж буйгаар нь хувь хүний соёл, улс гүрний үндэсний ижилслийг тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл, хоолны соёл хүн хоорондын харилцааны хамгийн чухал суваг аж. Учир нь гоё хоол харсан хүн хэр барагтай үгүй гэж хэлэх, амталж үзэхгүй орхиж явах тохиолдол байдаггүй. Тэгэхээр хоолоор дамжуулж харилцаж, манлайлж болдог байх нь. Үүнийг амьдрал дээр ойлгож, мэдэрч яваа хүн бол Gastro Catering ХХК -ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Б.Ундрах. Тэр нийтийн хоолны салбарт зөөгчөөс эхлээд захирал хүртэл 20 орчим жил хөдөлмөрлөсөн бүсгүй. Мөн хийж буй ажлаасаа аз жаргалыг мэдэрч чаддаг нэгэн.
Цар тахлын дараа манай улсад нийтийн хоолны салбарын орлого анх удаа нэг их наяд төгрөг давж, өмнөх оноос 16 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Энэхүү өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулсан үйлчилгээ бол катеринг.
Ундрахын ярьснаар Gastro Catering захиалагчийн хүсэлтээр төрөл бүрийн үйл явдал, өөр өөр орчинд очдог. Өндөр хэмжээний уулзалтын үеэр кофе аягалах зуур бизнес түншүүд дотно яриа өрнүүлж буйг ажиглах, сэвлэг үргээх ёслолын үеэр гэрийн эзэгтэй хоолонд санаа зоволгүй зочидтойгоо илүү их цагийг нүүр бардам өнгөрүүлж буйг харахад түүний ажлын сайхан нь оршдог хэмээн хуваалцав. Хоол харилцааны урлагийн салшгүй хэсэг болдгийн тод жишээ энэ юм.
Нүд баясаж, сэтгэл цадна
Өнөө цагт үдшийн цэнгүүн, хурал уулзалт, найр хуримыг буфет хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Катеринг үйлчилгээ буюу буфет хоолны давуу тал бол нэг дороос олон төрлийн амт, үнэр мэдрэх. Хамгийн гол нь тансаг ширээ, ганган таваг, өнгө алагласан зууш, хачир, салат, амттан тэргүүтнийг харж нүдээ баясгах юм. Харин амтны тухайд Б.Ундрах захирал “Манай хамт олон үргэлж хамгийн сайнаараа хийдэг. Бидний эрхэм зорилго бол чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж. Гэхдээ хүмүүс надаас “Танай хоол гоё уу, амттай юу” гэж асуудаг. Түүнд би “Миний гоё, Таны гоё” хоёр өөр шүү дээ гэж хариулдаг. Тухайн хүн амьдралдаа юу үзэж харсан, ямар амт таашаадгийг би мэдэхгүй учраас тэгж хариулдаг” гэсэн юм. Эднийх амт чанартаа онцгой анхаардаг учраас өнөөдрийг хүртэл зургаан жилийн хугацаанд дан “аман маркетинг”-аар бизнесээ өргөжүүлжээ. Утасны цаанаас “Шинэ жилээр идсэнтэй адил, тэр хурлын үеэр идсэнтэй адил амттай хоол гарах уу” гэх асуулт үргэлж ирдэг аж. Тэр бүрт Б.Ундрах “Бид хамгийн сайнаараа хийх болно” гэсэн хариултыг өгдөг байна.
Gastro Catering -д захиалга өгсөн л бол юунд ч бүү санаа зов
Одоогийн байдлаар Gastro Catering 10 гаруй ажилтантай бөгөөд өдөрт 450 хүртэлх хүний, 10-15 төрлийн хоол, зууш, амттан бэлтгэх хүчин чадалтай. Тэд захиалга бүрийг яг цагт нь, халуунаар нь, шинээр нь хүргэхийн тулд атгасан гар шиг нэг баг болж ажиллахыг хичээдэг.
Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал, хурал цуглааны хамгийн чухал хэсэг нь мэдээж хоол. Тийм болохоор захиалга өгсөн хүмүүс хоол ирэх мөчийг хүртэл тайван байж чаддаггүй гэнэ. Үүнийг Gastro Catering -ийн хамт олон хамгийн сайн мэдэрч, их хотын түгжрэлийг тооцож, товлосон газраа яг цагтаа очдог. “Нийтийн хоолны салбар бол түрхэн зуур ороод 1000 хүний хоол хийгээд ашиг хийчихээд гардаг салбар биш. Тийм болохоор бид урт хугацаанд амт, чанараа алдахгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Бас бид баяртай үйл явдал дээр үргэлж очоод байдаггүй. Хагацлын гунигийг ч хуваалцаж, тэдгээр хүмүүсийн мөрөн дээрх ачааллаас бага ч болов хугасалж өгөхийг хичээдэг” хэмээн Б.Ундрах захирал ярьж байна. Нийгмээ, цаг үеэ дагаад катеринг үйлчилгээний эрэлт нэмэгдсээр. Энэ зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, амт, чанарыг таниулж яваа Gastro Catering -ийн хамт олон хоолны соёлоор дамжуулж холыг ойртуулж, хоёрыг учруулахаар яарч явна.
БУФЕТ ХООЛНЫ СОЁЛ
Таны анхаарах зүйлс
- Дараалал дайрахгүй байх
- Дугаарлаж байхдаа хоолноос идэж, амсахгүй байх
- Хоолны хаягдал гаргаж тогоочийн хөдөлмөрийг үл хүндэтгэх бус байгаль дэлхийдээ ээлтэй хандах